Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 2 дугаар баг, Цээлд оршин суух Боржгин овгийн Долгорсүрэнгийн Доржбаяр /РД:НГ75061273/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 2 дугаар баг, Цээлд оршин суух Бараат овгийн Янгирбатцэндийн Аюурзана /РД:НГ90022890/-д холбогдох

 

гэм хорын хохирол 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Доржбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтунгалаг, иргэдийн төлөөлөгч П.Туяатунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Доржбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 10 сарын 27-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 330 тоот шийтгэх тогтоолоор Я.Аюурзанын гэм буруутайг тогтоосон тул шүдэндээ эмчилгээ хийлгэсэн 700 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь миний бие Доржбаярын 1 шүдийг гэмтээсэн боловч 3 шүд хийлгэсэн гэж 700 000 төгрөг нэхэж байгаа нь буруу юм. ... Нэг шүдэндээ хийлгэсэн баримтаар тогтоогдвол төлөхөд татгалзах зүйлгүй, 3 шүдний мөнгө төлөхгүй.” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Доржбаяр нь хариуцагч Я.Аюурзанад холбогдуулан гэм хорын хохирол 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Д.Доржбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг нар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч Доржбаяр би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалагтай шүүх хуралдааны явцад  харилцан тохирч шүүхэд гаргасан шүдний төлбөр 700 000 төгрөгнөөс 350 000 төгрөгийг 2018 оны 03 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар болж эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.

Зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Доржбаяр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

              

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Доржбаярын нэхэмжлэлтэй, Я.Аюурзанад холбогдох иргэний хэрэгт “нэхэмжлэгч Доржбаяр би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалагтай шүүх хуралдааны явцад  харилцан тохирч шүүхэд гаргасан шүдний төлбөр 700 000 төгрөгнөөс 350 000 төгрөгийг 2018 оны 03 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар болж эвлэрлийн гэрээ байгуулав.” гэсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР

 

                                           ШҮҮГЧИД                             Л.МӨНХЦЭЦЭГ

 

                                                             Д.АЛТАНТУУЛ