Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0194/З |
Дугаар | 128/ШШ2021/0493 |
Огноо | 2021-07-23 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2021/0493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар ШХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: ШХХК
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газарт
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Быг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Үдугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15А тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Быг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ү-Ү дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15В 9 м2 талбайн өмчлөгчөөр 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Эгийг Ү-Ү дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд Г.Б, Ч. г, Ч.Эг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б, гуравдагч этгээд М. итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэг, түүний өмгөөлөгч О. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Пнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 хэмээн тодорхойлж байх бөгөөд үйл баримт болон хууль зүйн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
1. Ч.Э нь Ү-Ү улсын бүртгэлтэй 32 м.кв талбай бүхий 6 дугаар байрны 15 тоот орон сууц"-ны нэг өрөөг нь Ч.Эгт бэлэглэсэн гэрээг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн байх бөгөөд энэ нь тухайн орон сууцны 1/3-ийн буюу хамтран өмчлөгч нь Ч.Эг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм .
Гэтэл мөн өдрөө уг байраа хамтран өмчлөгч Ч.Эгийн зөвшөөрөлгүйгээр Г.Бод гэрээний 1-д заасны дагуу 32 м.кв талбай бүхий 6 дугаар байрны 15 тоот орон сууцыг бэлэглэсэн байна.
Тэгэхээр 6 дугаар байрны 15Б хаягтай орон сууцыг Г.Бын өмчлөлд бүртгэх боломжгүй байна.
Түүнчлэн Г.Бод бэлэглэсэн 32 м.кв талбай бүхий орон сууцыг Б, Ч.Эг нарт дахин бэлэглэх боломжгүй ба өмчийг давхардуулан бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул Б, Ч.Эг нарын нэр дээр ул хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бичигдэх ёсгүй байна.
Мөн Б нь өмчлөгч солигдох үндэслэлийг 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээслэл болон өв залгамжлал гэсэн ч аль ч баримт нь байхгүй байна.
Тэгэхээр улсын бүртгэгч нь тухайн үед үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан үнэн зөв, бодитой байх, 3.1.5-д заасан нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэснийг болон мөн тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д заасан эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх үүргээ тус тус зөрчсөн байна.
2. Г.Боос захиргаанд 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн баримт бичиг дунд Ү-Ү улсын бүртгэлд бүртгэгдсэн 000084020 дугаартай 32 м.кв талбай бүхий 6 дугаар байрны 15 тоот Ч.Эийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна.
Б, Ч.Эг нарын бүрдүүлж өгсөн баримт дунд мөн л 6 дугаар байрны 15 тоот Ч.Эийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна.
Тэгэхээр бүртгэл хийсэн үйлдэл нь тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 17 дугаар зүйлийн дараах заалтыг тус тус зөрчсөн байна.
13.5 Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана
13.5.1 тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг
13.5.7 өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
14.1 Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж ... материалыг буцааж өгнө
14.1.1 мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол
14.1.6 энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол
14.1.9 мэдүүлэгт дурдсан энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол
17.1 Энэ хуулийн 13.3-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана
17.1.1 үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт
17.1.2 тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ
17.1.3 өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл
17.1.4 тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл
17.1.5 мэдүүлэг гаргасан огноо
17.1.6 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ
17.1.9 эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар
17.1.10 бүртгэсэн огноо,
Хуулийн дээрх заалтаас үзэхэд Г.Б, Б, Ч.Эг нарт мэдүүлэг гаргах эрх олгогдоогүй байх бөгөөд зөвхөн Ү-Ү улсын бүртгэлд бүртгэгдсэн 000084020 дугаартай 32 м.кв талбай бүхий 6 дугаар байрны 15 тоот өмчлөгч Ч.Э л өөрийн өмчийг бусдад шилжүүлэхээр мэдүүлэг гаргах эрхтэй байна.
Тэгэхээр мэдүүлэг гаргах эрхгүй этгээдийн бүрдүүлбэр дутуу материалыг хүлээн авч, бүртгэл хийсэн үйлдэл нь илт хууль бус байна.
Түүнчлэн мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй болно.
3. Бүртгэлийн мэдүүлэгт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар гэснийг Г.Б, Ч.Эг нарын хэн нь ч бөглөөгүй байхад өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хийсэн нь мөн л хууль бус болно.
Учир нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу бие даасан үл хөдлөх эд хөрөнгө хэмээн тооцогдоогүй өрөөнүүдэд гэрчилгээ олгосон байна.
4. Орон сууц дугаарлах эрхийг Эцэг, эх, хүү ХХК-д хууль тогтоомжоор болон захиргааны байгууллагаас олгоогүй байна.
Тэгэхээр 15А, 15Б, 15B хэмээн дугаарлах зөвшөөрөлгүй хувь этгээдийн зөвшөөрлийг үндэслэн бүртгэл хийсэн захиргааны байгууллагын үйлдэл нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа зөрчил болно.
Хэрэв хувь этгээдийн дугаарлалтыг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч, орон сууцны өрөө тус бүрд үл хөдлөх эд хөрөнгө мөн гэсэн бүртгэл хийгдээд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эцэс төгсгөлгүй маргаан үүсэх болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, төмөр замын 6 дугаар байр, 15 тоот орон сууц нь 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Баянжаргалын гаргасан мэдүүлэг, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос олгосон 0096293 дугаартай гэрчилгээг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-Ү дугаарт бүртгэсэн байх бөгөөд 2006 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ч.Эийн өмчлөлд, 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан Ч.Эийн өргөдөл, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг Даргын 2009 оны 436 тоот тодорхойлолт, Хаш өргөө СӨХ-ийн 2009 оны 11/116 тоот тодорхойлолт, Нийслэлийн Онцгой байдлын газрын 2008 оны 12/04 тоот тодорхойлолт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны дүгнэлт, план зураг, фото зургийг үндэслэн талбайн хэмжээг өөрчлөн 32 м.кв-р бүртгэсэн байна.
Мөн иргэн Ч.Эийн 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Ч.Эийн өргөдөл, 2009 оны Засаг Даргын тодорхойлолт, план зураг, Хаш өргөө СӨХ-ийн 2009 оны 11/499 тоот тодорхойлолт, фото зураг, 57 дугаартай нотариатчийн 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрчилсэн 15Б тоот 9 м.кв орон сууцыг Г.Б-од бэлэглэх гэрээ, 15В тоот 9 м.кв орон сууцыг Ч.Э-гт бэлэглэх гэрээг үндэслэн 15А тоот 14 м.кв-р өөрчлөн Ч.Эгийн өмчлөлд бүртгэсэн байх бөгөөд 182 дугаартай нотариатчийн 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрчилсэн бэлэглэх гэрээгээр Бын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна.
Дээрх орон сууц нь өнөөдрийн байдлаар 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Есөн дэлбээ ХЗХ-той байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна.
-Ч.Эгийн 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдөл, 2009 оны Засаг Даргын Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, төмөр замын 6 дугаар байр, 15 тоот орон сууц нь 2009 оны 9 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ч.Эгийн гаргасан мэдүүлэг, мөн иргэн тодорхойлолт, план зураг, Хаш өргөө СӨХ-ийн 2009 оны 11/499 тоот тодорхойлолт, фото зураг, 57 дугаартай нотариатчийн 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 15В тоот 9 м.кв орон сууцыг Ч.Эгт бэлэглэх гэрээг үндэслэн Ү00 дугаарт бүртгэсэн байна.
2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ч.Эгийн гаргасан мэдүүлэг, өргөдөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/270 дугаар тушаалыг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгож хаасан байна.
Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, төмөр замын 6 дугаар байр, 156 тоот орон сууц нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Г.Бын гаргасан мэдүүлэг, Ч.Этэй байгуулсан 57 дугаартай нотариатчийн 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэрчилсэн бэлэглэх гэрээг үндэслэн Ү-000 дугаарт бүртгэсэн байна. 2018 оны 7 дугаар сарын 23-ны мэдүүлэг, хүсэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/127 дугаар тушаалаар эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож хаасан байна. Дээрх орон сууц нь Эд хөрөнгө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгэсэн байна.
Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь устсан, тухайн захиргааны шийдвэрүүд нь хууль журмын дагуу хүчингүй болсон байх тул дахин хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Мөнх-Од шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулгадаа Ч.Э нь Ү-Ү тоот бүртгэлтэй 32 м.кв талбай бүхий 6 дугаар байрны 15 тоот орон сууцны нэг өрөөг нь Ч.Эгт бэлэглэсэн гэрээг 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн байх бөгөөд энэ нь тухайн орон сууцны 1/3-ийн буюу хамтран өмчлөгч нь Ч.Эг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм гэжээ.
Нэхэмжлэгч тал хийсвэрлэн сэтгэж тухайн үеийн нөхцөл байдлыг буруу ойлгосон бололтой. Тухайн үед Ч.Э нь Ү-Ү дугаартай 32 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хэвийн зориулалтаар эзэмших боломжгүй байсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь өрөөнөөс өрөө рүү дамжих хаалга гаргах боломжгүй тус тусдаа даацын ханаар хязгаарлагдсан байсан учраас 3 хувааж өмчлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Ч.Э нь 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс 9 м.кв талбайтай өрөөг Ч.Эт, 9м.кв талбайтай өрөөг Д.Б нарт тус тус бэлэглэж бэлэглэлийн гэрээ байгуулсан болно. Тухайн бүртгэл нь эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөхөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн хувааж шинэ үл хөдлөх хөрөнгийн эрхийг бүртгүүлэх үйл явц болохыг нэхэмжлэгч тал ойлгох хэрэгтэй. Хамтран өмчлөх хүсэл сонирхол огт агуулаагүй учраас өмчлөгч нар шинээр Ү дугаартай гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан болох нь цугларсан нотлох баримтуудаас харагдаж байна.
2. Нэхэмжлэлийн агуулгад Улсын бүртгэгч тухайн үед үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан "үнэн зөв бодитой байх", 3.1.5-д заасан нотлох баримтуудад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" гэснийг болон мөн тухайн үед үйлчилж байсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д заасан Эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх үүргээ тус тус зөрчсөн гэжээ. Нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус болсон хуулийн зарчмуудыг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж улсын бүртгэлийг хийсэн болох, улсын бүртгэлд хавсаргасан ямар баримт бичгүүд худал хуурмаг болохыг огтхон ч дурдаагүй байна.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хүчингүй болсон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 17 дугаар зүйлүүдийг иш татан Г.Б, Б, Ч.Эг нарт мэдүүлэг гаргах эрх олгогдоогүй байх бөгөөд зөвхөн Ү-Ү улсын бүртгэлд бүртгэгдсэн 0000 дугаартай 32 м.кв талбайтай 6 дугаар байрны 15 тоот өмчлөгч Ч.Э л өөрийн өмчийг бусдад шилжүүлэхээр мэдүүлэг гаргах эрхтэй гэж заасан байхад хууль зөрчин бүртгэл хийсэн мэтээр нэхэмжлэлдээ дурджээ.
Тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд хөрөнгө шилжүүлэгч тал мэдүүлэг гаргах эрхтэй гэсэн ямар нэг зүйл заалт байхгүй бөгөөд хэн аль нь мэдүүлэг гаргах эрхтэй байдаг. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх , түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ гэж заажээ. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд шинээр бий болж байгаа учраас холбогдох бүхий нотлох баримтуудыг улсын бүртгэлд хавсаргаж өгсөн болно.
4. Нэхэмжлэгч тал бүртгэлийн мэдүүлэгт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар гэснийг Г.Б, Ч.Эг нарын хэн нь ч бөглөөгүй байхад өмчлөгчөөр бүртгэл хийсэн нь мөн хууль бус болно гэжээ.
Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаа этгээдүүд санаанаасаа бүртгэлийн дугаар зохиож тавих ёсгүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар авах гэж энэхүү мэдүүлэг гаргаж байгааг нэхэмжлэгч тал ойлгох хэрэгтэй.
Мөн хаагдсан улсын бүртгэл, хүчингүй болсон хуулийн заалтуудыг иш татаж өнгөрсөн 11 жилийн үйл явдлын зөв бурууг 2015 оны Захиргааны Ерөнхий хуулиар шийдвэрлүүлэх гэж байгаадаа харамсаж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, захиргааны байгууллагад хандаж хүсэлт гаргаж байгаа этгээд нь өмчлөгч өөрөө байх ёстой. Анхдагч объект буюу Ү-Ү дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй нэг объектыг өөр этгээдэд шилжүүлэх бол өмчлөгч нь өөрөө хүсэлт гаргах ёстой. Захиргааны байгууллагад энэ хүн нь хүсэлт гаргаагүй байхад Ч.Эг, Б, Г.Б нарын нэр дээр бүртгэл хийгдсэн
Хоёрдугаарт, захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байгаа этгээд объектын өмчлөгч мөн гэдгээ өөрөө нотлох ёстой. Шилжүүлж авч байгаа этгээд нар объектын өмчлөгч мөн гэдэг баримтаа захиргааны байгууллагад гаргаагүй.
Гуравдугаарт, баримт бичигт заавал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг заавал хавсаргах ёстой. Гэтэл Ч.Эг гэрчилгээг хавсаргасан. Г.Б, Б нар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хавсаргаагүй.
Дөрөвдүгээрт, ямар үндэслэлээр шилжүүлж байгаа үндэслэлээ Бүртгэлийн байгууллагад заавал зааж өгдөг. Б гэрээслэлийн үндсэнд шилжүүлж авч байна гэж бичсэн байж гэрээслэлтэй холбоотой ямар ч баримтыг хавсаргаж өгөөгүй. Ч.Эг, Г.Б нар бэлэглэлийн гэрээгээр 32 м.кв орон сууцыг шилжүүлж авч байна гэж бичсэн байна. Гэвч нэмэлт нөхцөлд 9 м.кв гэж бичсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагаас Ч.Эийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 32 м.кв гэж бичээстэй байхад яагаад 9 м.кв болгосон талаар шалгах ёстой байсан. Захиргааны байгууллага шалгаж, тогтоох ажиллагаа хийгээгүйгээс шалтгаалан Ч.Эийн нэр дээр байсан 32 м.кв буюу 3 өрөө орон сууцыг Ч.Эг, Б, Г.Б нар гурав хувааж авсан.. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Улсын бүртгэлийн 000 дугаар бүртгэлүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А000 дугаар тушаалыг үндэслэн хүчингүй болгож хувийн хэргийн бүртгэлийг хаасан. Нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг дахин хүчингүй болгох боломжгүй. Тухайн орон сууц нь нураагдаад, шинээр орон сууц баригдсан байгаа. Бүртгэлийг хүчингүй болгосноор ямар эрх зүйн үр дагавар үүсэх нь ойлгомжгүй байна.
Мөн өмчлөгч нар нь өөрсдөө ямар нэгэн байдлаар маргаагүй байхад өмнөөс нь ШХХК нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Улсын бүртгэлийн ерөнхий газраас 9 м.кв байранд 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ү-22040269921 дугаартай улсын бүртгэлийн эрхийн гэрчилгээ авч, уг гэрчилгээг үндэслэн гэрээ байгуулсан болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн байхад мэдсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэн Г.Б нь Баянзүрх дүүргийн, 16-р хороо, төмөр замын 6-р байрны 15 тоот хаягт байрлах 32 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд 32 м.кв талбай орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах тухай нэг ч гэрээ, хэлцэл байгуулаагүй. Нэхэмжлэгч нотлогдохгүй зүйл бичиж, шүүхийг илтэд төөрөгдүүлж, бусдын эрх ашгийг хохироох зорилготой байна.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахдаа эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэж гомдол гаргасан. Харин Захиргааны хэргийн шүүхэд гомдлоосоо өөр агуулга бүхий нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол илт хууль бусад тооцно гэж заасны дагуу гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актыг зөвхөн шүүх тогтоохгүй бөгөөд гомдол хянан шалгах эрхтэй төрийн захиргааны байгууллага тогтоодог. Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаагүй байж шүүхэд актыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах боломжгүй гэж үзэж байна.
Тухайн хөрөнгө нь Г.Бын өмчлөлд 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хууль ёсны дагуу гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр шилжсэн байдаг. ШХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байна. ШХХК нь улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхтэй субъект биш бөгөөд хувийн эрх ашиг нь огт хөндөгдөөгүй. Мөн нийтийн эрх ашгийг хамгаалах эрхтэй байгууллага биш бөгөөд хувийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хууль бусаар шударга ёсонд нийцэхгүй байдлаар хамгаалж байгаа болох нь харагдаж байна.. гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Мөн Ч.Э нь хэвийн нөхцөлөөр өмчлөх боломжгүй болсон. Учир нь орц руу харсан гурван хаалгатай, зочны өрөөнөөс нөгөө өрөө лүү орохдоо орцоороо дамжиж ордог болсон байсан. Иймд Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Өөрт хамаарал бүхий этгээд Г.Б болон өөрийн эгч Ч.Эгт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Эдгээр хүмүүс нь өмчлөгч болох гэж буйгаа нотлоод Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Мэдүүлгийн маягтад Ү дугаарын гэрчилгээ бичээгүй байсан гэж тайлбарлаж байна. Шинээр өмчлөл бий болж байхад хуучин Ү дугаарыг бичих ёсгүй.. гэв.
Гуравдагч этгээд М.Гантулгын өмгөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 388 тоот тогтоолын хувьд шүүхийн шийдвэрийн үндсэнд өмчлөгчийг тогтоосон. Энэхүү маргааны гол үндэслэл нь өмчийн эрх. Улсын бүртгэл гэдэг бол тухайн өмчийг бүртгэж байгаа болохоос өмчийн эрх зүйн харилцааг хязгаарлах ямар нэгэн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан. ШХХК нь тухайн газарт байсан үл хөдлөх эд хөрөнгийг буулгаад, шинэ орон сууц өгье гэсэн хэлцлийн дагуу буулгасан.
Бусдын үл хөдлөх эд хөрөнгийг шинэчлэн сайжруулах үүрэг хүлээсэн этгээд захиргааны байгууллагатай маргах хууль зүйн боломжгүй.. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. ШХХК нь анх шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Үдугаартай улсын бүртгэл болон 0000 дугаартай Г.Бын гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж,
2. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Быг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Үдугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж,
3. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15В тоот 9 м2 талбайн өмчлөгчөөр 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ч.Эгийг Ү-Ү дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж,
4. 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Быг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Үдугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15А тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Быг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ү-Ү дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15В 9 м2 талбайн өмчлөгчөөр 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Ч.Эгийг Ү-Ү дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэгтгэн тодорхойлж,
5. 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Быг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Үдугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15А тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Быг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ү-Ү дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15В 9 м2 талбайн өмчлөгчөөр 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Эгийг Ү-Ү дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилж, эцсийн байдлаар тодорхойлж гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянасан бөгөөд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Анх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15 тоот 25 м.кв нэг өрөө орон сууцыг 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ү-Ү дугаарт бүртгэж, Ч.Э өмчлөх эрхийн 000 дугаартай гэрчилгээ олгожээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12/04 дугаартай тодорхойлолтоор 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 11 минутад Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72 дугаар хотхон, төмөр замчдын 6 дугаар байранд гал түймэр гарч, тус байрны 15 тоотод оршин суугч иргэн Чулуунбатын Э, Галбадрахын Б нарын өмчийн байр шатлагад өртөж хохирол учирсан болохыг тодорхойлсон байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 09-276/561 дугаар Орон сууцны 6 дугаар байрны одоогийн ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлтэд Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тул цаашид ашиглах боломжгүй гэж,
2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-279/594 дугаар Орон сууцны 6 дугаар байрны их засварын дараах төлөв байдлын тухай дүгнэлтэд Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн цаашид орон сууцны хэвийн горимыг ханган гэж тус тус дүгнэлт гарсан байна.
Улмаар Ч.Э нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар удаа дараа хүсэлт гаргаж, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо Шар хад дахь Төмөр замын 15 тоот 32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ү-Ү дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулжээ.
Тус 6 дугаар байрны 15 тоот нь их засварын үеэр 3 өрөө болж салсан гэсэн үндэслэлээр өрөө бүрийг 15а, 15б, 15в тоот гэж дугаарлахыг ОСНАА-н Эцэг, эх, хүү ХХК-ийн инженер Г.Сарантуяагийн зөвшөөрсний дагуу 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Э нь 15Б тоот 9 м.кв талбай бүхий нэг өрөөг Г.Бод, 15В тоот 9 м.кв талбай бүхий нэг өрөөг Ч.Эг нарт тус тус бэлэглэж, үлдэх 15А тоот 14 м.кв талбай бүхий нэг өрөө сууц тус бүрд шинээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг гаргасан байна.
Дээрх хүсэлтийн дагуу 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Үдугаартай гэрчилгээгээр Г.Бод 9 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг, Ү-Ү дугаартай гэрчилгээгээр Ч.Эгт 9 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг, Ү-Ү дугаартай гэрчилгээгээр Ч.Эт 14 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг тус тус бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.
Улмаар 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Эг нь тус 15А тоот 14 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Бт бэлэглэж, Ү-Ү дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бын нэр дээр гарсан байна.
Б нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тус 15А тоот орон сууцыг Есөн Дэлбээ ХХК-д барьцаалж, 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 360 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас Есөн дэлбээ ХХК нь Багануур дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Есөн дэлбээ ХХК-ийн нэхэмжлэлийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 388 дугаар шүүхийн шийдвэрээр Б-аас Есөн дэлбээ ХЗХ-д 35,000,000 төгрөгийг гаргуулж, барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хадан дахь Төмөр замын 6 дугаар байр, 15А тоот 14 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам-ын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон Баянзүрх, Налайх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай ашиглахыг хориглосон 150 барилгын жагсаалт гарсны дагуу уг жагсаалтад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 6 дугаар байр багтсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/418 дугаар захирамжаар дээр байрны төсөл хэрэгжүүлэгчээр ШХХК шалгарч байсан байна.
Улмаар Г.Б, ШХХК, Нийслэлийн Засаг Даргыг төлөөлж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хооронд 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16/03/30 дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г байгуулжээ. Тус гэрээнд орон сууцны барилгыг буулган, шинээр орон сууцны барилга барьж, сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангана гэж заасан байна.
Дээрх гурван талт гэрээг байгуулсны дараа Г.Б нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст ..Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шархад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.. гэсэн хүсэлт гаргасны үндсэнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/127 дугаар тушаалаар Үдугаар бүхий эрхийн улсын бүртгэлийг,
Ч.Эг нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст ..Баянзүрх дүүргийн, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын 6, 7, 8 дугаар байруудыг буулгасан тул Ч.Эг, Б:
нарын нэр дээр бүртгэлтэй Ү-Ү дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хааж, хүчингүй болгож өгнө үү.. гэсэн хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/270 дугаар тушаалаар Ү-Ү дугаар бүхий эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгож бүртгэхдээ бүрдэл дутуу материалаар бүртгэл хийсэн нь тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 17 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж маргажээ.
Хариуцагч дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасны дагуу тус хуулийн 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, 13.5.5-д барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, 13.5.6-д улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт, 13.5.7-д өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар..., 13.5.8-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл зэрэг баримтыг хавсаргасны үндсэнд бүртгэнэ гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, Ч.Эийн 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдөл, 2009 оны Засаг даргын тодорхойлолт, Хаш өргөө СӨХ-ийн 2009 оны 11/499 дугаар тодорхойлолт, фото зураг, план зураг, 57 дугаартай нотариатчийн гэрчилсэн 15Б тоот 9 м.кв талбай бүхий нэг өрөө байрыг Г.Бод, 15В тоот 9 м.кв талбай бүхий нэг өрөө байрыг Ч.Эгт тус тус бэлэглэх гэрээг үндэслэн бүртгэсэн байх бөгөөд 15А тоот 14 м.кв талбай бүхий нэг өрөө байрыг Ч.Эийн нэр дээр бүртгэж, 182 дугаартай нотариатчийн 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээ, бүртгэлийн мэдүүлэг зэргийг үндэслэн Бын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна.
Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Быг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Үдугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15А тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Быг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ү-Ү дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15В 9 м2 талбайн өмчлөгчөөр 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Эгийг Ү-Ү дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох бүхий нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасныг үндэслэдэг боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт хамаарахгүй гэж үзэхээр байна.
Учир нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны Төмөр замын 6 дугаар байрны 15 тоот өрөөний 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн сэргээн засварлалт хийсэн план зураг, фото зураг, шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс гаргасан ..хэвийн нөхцөлөөр өмчлөх боломжгүй, орц руу харсан гурван хаалгатай, зочны өрөөнөөс нөгөө өрөө рүү орохдоо орцоороо дамжиж ордог бодит нөхцөл байдал үүсэж Улсын бүртгэлийн байгууллагад хандсан.. гэх тайлбар, мөн Эцэг эх хүү ХХК-ийн инженер Г.Сарантуяагийн зөвшөөрөл, Хаш өргөө СӨХ-ийн ..өрөө тус бүрийг эзэмшигч шилжүүлэхэд СӨХ-ийн зүгээс татгалзах зүйлгүй.. гэх албан бичиг болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах эрх хариуцагчид олгогдсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалт болон талуудын тайлбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэргээс үзвэл Улсын бүртгэлийн газрын бүртгэлээс болж нэхэмжлэгч ШХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Быг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Үдугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15А тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Быг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ү-Ү дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15В 9 м2 талбайн өмчлөгчөөр 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Эгийг Ү-Ү дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ШХХК-ийн гаргасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Быг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Үдугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15А тоот 9 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Быг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ү-Ү дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15В 9 м2 талбайн өмчлөгчөөр 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Эгийг Ү-Ү дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ