Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 100

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо, Н.Ууганцэцэг    

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000273 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах суманд 1993 оны 05 дугаар сарын 11-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сум 2 дугаар баг Жаргалант гэх газар оршин суух, урьд Дорноговь аймаг дахь  Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012.12.17-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон, Гүнсэн овогт Батсуурийн Энхтүвшин /РД: ЕЗ93051116/,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1995 оны 03 дугаар сарын 09-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Данзанваанчигийн 8-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Батбилэгийн Билгүүн /РД: ЕЭ95030957/,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах суманд 1995 оны 12 дугаар сарын 02-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 6 дугаар баг Жанчивийн гудамж 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ачит гүн овогт Дэлгэрсайханы Дорж-Эрдэнэ /РД: ЕЕ95120213/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Энхтүвшин, Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн иргэн Б.Ганцоожийн хониноос 2016 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 14 тооны ямаа, 4 тооны хонийг, 2016 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 2 тооны ямаа, 19 тооны хонийг, 2016 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө  22 тооны хонийг, нийт 45 хонь, 16 ямаа буюу олон тооны малыг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, Бонго маркийн 43-30 ДГО улсын дугаартай машин механизм хэрэглэн хулгайлж, түүнд 5 620 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хүнээс машин худалдаж аваад мөнгөнийх нь оронд мал өгөхөөр тохиролцсон байсан. Тэгээд Дорж-Эрдэнийн хамт  2016 оны 05 сарын 24-ний өдөр Ганцоож гэдэг айлаас 14 ямаа, 4 хонийг машин дээрээ ачиж, 19 хонь, 2 ямааг Дорж-Эрдэнээр туулгуулан авсан.  05 сарын 29-ний өдөр Билгүүн Дорж-Эрдэнэ нар дээр байсан 19 хонь 2 ямааг Золбаяртай ирж машин дээрээ ачиж  авсан, 06 сарын 05-ны өдөр Дорж-Эрдэнэтэй хамт 22 хонь, 2 ямаатай нь авч Билгүүнтэй хамт ачилцсан. гэв.

 

Шүүгдэгч Б.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 сарын 29-ний өдөр Энхтүвшин, Дорж-Эрдэнэ нарын  Ганцоожийн малнаас авчирсан 19 хонь, 2 ямааг Энхтүвшингийн машинд ачилцсан . 06 сарын 05-нд 22 хонь авчирсныг нь бас хамт ачилцсан. Би Дорж-Эрдэнэ Энхтүвшин нартай хамт яваагүй. Тууж ирсэн малыг хулгайн мал гэдгийг мэдэж байсан.Хулгай хийх гээд явж байгааг нь мэддэг байсан. Би гэрээ сахиад үлддэг байсан гэв.

 

Шүүгдэгч Д.Дорж-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Сайхандулаан сумын Ганцоож гэх айлаас 05 сарын 24-ний өдөр Энхтүвшингийн хамт 14 тооны хонь, 4 ямааг машинд ачуулан  19 хонь, 2 ямааг нь би туугаад авсан. 06 сарын 05-нд 22 хонийг Энхтүвшингийн хамт Ганцоожийн хорооноос нь тууж авчиран Билгүүн бид 3 машинд ачуулан явуулсан. Би ямар нэг ашиг хараагүй гуйхаар нь хамт явсан гэв.

 

Шүүгдэгч Б.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 03 сарын 27-ны өдөр Ганболд гэж хүнээс 43-30 ДГО улсын дугаартай Бонго маркийн автомашиныг 3000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон машины мөнгөнд хонь мал өгье гэж ярилцан тохиролцсон юм. ... Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ нартай хөдөө очиж уулзаад би машин авсан машины мөнгөнд мал өгөх ёстой юм Ганцоожийн хониноос хулгай хийж машины эзэнд өгөх гэсэн юм. Та хоёр хамт яваад өгөөч гэж гуйгаад 2016 оны 05 сарын 23-24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад  Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ бид 3 хамт 43-30 ДГО улсын дугаартай автомашинтай явж Сайхандулаан сумын 2-р баг Эрүү гэх газарт байх малчин Ганцоожийн хороонд  байх  хониноос 14 ямаа, 4 хонь хулгай хийж машинд ачин мөн Ганцоожийн малаас 19 тооны хонь, 2 тооны ямаа тасдаж машинаараа тууж 3-4 км яваад Дорж-Эрдэнэ, Билгүүн нарын маллаж байсан Анхбаярын хонинд нийлүүлж орхисон. Би тэр шөнөдөө аймагт ирж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн орчимд байх Ганболдод малаа өгсөн. ... Дараа нь 2016 оны 05 сарын 27-ны орой би танил Золбаяр гэж залууд хөдөө яваад хонь аваад ирье гэж гуйгаад хамт явж Б.Билгүүн, Дорж-Эрдэнэ нар дээр очсон.  ... Ганцоожийн малаас тасдаж авсан 19 тооны хонь, 2 тооны ямааг бид нар нийлж ачаад би тэр шөнөдөө аймагт ирж өглөө 08 цагийн орчимд байх Ганболдод өгсөн. ... Ганболдыг авч яван Сайхандулаан сум явж Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ нартай уулзан 2016 оны 06 сарын 05 орой 17 цагийн орчимд малчин Ганцоожийн бэлчээрт байх хониноос 22 тооны хонь хулгай хийж авч ирсэн гэсэн мэдүүлэг /хх 61-62/,

 

Шүүгдэгч Б.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 23-ны орой   ... малчин Ганцоожийн хотолж байгаа мал дээр очиж 14 тооны ямаа, 4 тооны хонь авч Энхтүвшингийн унаж явсан цэнхэр өнгийн Бонго маркийн машинд ачаад 19 тооны хонь, 2 тооны ямаа тасдаж машинаараа туугаад малчин Анхбаярын малд нийлүүлсэн. Энхтүвшин тус машинд ачсан хонийг аймаг авч явсан дараа нь 2016 оны 05 сарын 28-ны орой Энхтүвшин утсаар яриад аймгаас одоо гарлаа нөгөө Б.Ганцоожийнхоос авсан хонио хашаад бэлдэж байгаарай гэж хэлээд Дорж-Эрдэнэ  бид хоёр 19 тооны хонь, 2 тооны ямаа хашаанд хийчихсэн байсан. Энхтүвшин шөнө 02 цагийн орчимд Бонго маркийн 43-30 ДГО улсын дугаартай машинтай Золбаяр гэж залуутай ирээд 19 тооны хонь, 2 тооны ямааг машинд ачиж аймаг руу явсан. Дараа нь 2016 оны 06 сарын 05-ны өдөр Энхтүвшин Ганболд гэх залуутай 17 цагийн орчимд байх бид нар мөн Ганцоожийн бэлчээрт байсан хониноос 22 тооны хонь тасдаж Энхтүвшин, Ганболд нар Бонго маркийн машинд ачиж аймаг авч явсан ... гэсэн мэдүүлэг /хх 64-65/,

 

Шүүгдэгч Д.Дорж-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 24-ний шөнө 00 цаг өнгөрч байхад малчин Ганцоожийн хотолж байгаа мал дээр очиж 14 тооны ямаа, 4 тооны хонь авч Энхтүвшингийн унаж явсан цэнхэр өнгийн Бонго маркийн машинд ачаад 19 тооны хонь, 2 тооны ямаа тасдаж машинаараа туугаад малчин Анхбаярын малд нийлүүлсэн. ... 2016 оны 05 сарын 28-ны орой ... 19 тооны хонь, 2 тооны ямааг ... машинд ачиж аймаг руу явсан. Дараа нь 2016 оны 06 сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд байх Энхтүвшин Ганболд гэх залуутай бид нар мөн Ганцоожийн бэлчээрт байсан хониноос 22 тооны хонь тасдаж Энхтүвшин, Ганболд нар Бонго маркийн машинд ачиж  аймаг авч явсан ... гэсэн мэдүүлэг /хх 67-68/,    

 

Хохирогч Б.Ганцоожийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 06 сарын 03-ны үед малаа үзэхэд манай бага малнаас нилээд хэдэн тооны мал дутаж байсан.  ... 2016 оны 06 сарын 06-ны өглөө Анхбаярын малд дээр очиж өөрийн малыг шүүж үзээд малаа тоолоход манай малнаас 45 тооны хонь, 16 тооны ямаа дутаж байсан. 2016 оны 06 сарын 05-ны шөнө ...  аймагт байдаг Мөнхөө эгч рүү утсаар ярьж ... асуухад Мөнхөө эгч Энхтүвшин гэж хүү манай хүү Ганболдод  мал авчирч өгсөн гэж хэлж байсан. ... би Мөнхөө эгчийн хүү Ганболдоос ямар ямар зүсмийн мал Энхтүвшинг авчирч өгсөн талаар асуухад манай малын зүсийг хэлж байсан. ... алдагдсан 45 тооны хонь нь төлөг байсан, 16 тооны ямаа нь дан эр ямаа байсан. ... надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай алдсан малыг Энхтүвшин, Ганболд хоёр тоо ёсоор нь авчирч өгсөн гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

 

Гэрч М.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 03 сарын 27-ны өдөр Энхтүвшин надтай миний эзэмшлийн  43-30 ДГО улсын дугаартай Бонго маркийн машиныг худалдаж авъя гэж ирээд миний машиныг 3000000 төгрөгөөр авахаар тохирч мөнгөнд мал өгөхөөр болсон. Энхтүвшин надтай 2016 оны 05 сарын 01-ний өдөр гэхэд мал авчирч өгч машиныг тооцоог хийж авна гэж тохироод миний машиныг авч явсан. Тэгээд 2016 оны 05 сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Энхтүвшин миний машинд 4 тооны хонь, 14 тооны ямаа ачаад авчирч өгсөн.  ... 2016 оны 05 сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд Энхтүвшин, Золбаяр гэх залуутай машинтай ирээд надад 19 тооны хонь, 2 ямаа авчирч өгөөд явсан. Тэгээд 2, 3 хоногийн дараа би Энхтүвшинд үлдсэн малаа хэзээ өгөх юм гэж асуухад надад хамт яваад мал ачилцаад өгөх хүн олдохгүй байна, хоёулаа хамт яваад мал ачаад ирье гэж хэлээд би 2016 оны 06 сарын 05-ны өдөр Энхтүвшинтэй Сайнхандулаан сум яваад Билгүүн, Дорж-Эрдэнэ гэж хоёр залуугийнд очиж хоноод маргааш шөнө 01 цагийн үед ирээд Билгүүн, Дорж-Эрдэнэ хоёроос авчихлаа гэж хэлээд 22 тооны хонь машинд ачиж аймагт ирсэн. Аймаг явж байх замдаа Энхтүвшин надад энэ малыг Ганцоожийнхоос хулгай хийчихлээ гэж хэлэхээр нь би аймагт ирээд малыг авч айлд тавьчихаад цагдаа дээр ирж малын хулгайн талаар хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

 

Гэрч Б.Мөнхөөгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 03 сарын 27-ны үед байх Энхтүвшин гэж залуу ирээд манай хүү Ганболдтой машиныг нь малаар худалдан авахаар тохиролцоод машиныг нь авч  явсан юм билээ тэгээд 2016 оны 05 сарын 24-ний өдөр манай хүүд Энхтүвшин гэж залуу 4 тооны хонь 14 тооны ямаа авчирч өгөөд дараа нь 2016 оны 05 сарын 28-ны өдөр 19 тооны хонь, 2 тооны ямаа авчирч өгсөн дараа нь 2016 оны 06 сарын 05-ны өдөр 22 тооны хонь, 2 тооны ямаа өгсөн гэж байсан ... гэсэн  мэдүүлэг /хх 27-28/,

 

Гэрч Ч.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 28-ны өдөр ... Энхтүвшин бид хоёр 43-30 ДГО улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй Сайхандулаан сум явсан  бид хоёр явж байгаад шөнө хөдөө айлд очсон. ...тэгээд   малын хашаанд хашсан байсан бага малыг Энхтүвшин тус айлын  Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ гэх  залуучуудтай нийлж ачсан нийт 20 орчим тооны бага мал байсан ... гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

 

Гэрч С.Шуранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Энхтүвшин нь  2016 оны 04 сард байх хүнээс Бонго маркийн машин худалдаж авсан машины өртгөнд мал өгөхөөр болсон гэж хэлж байсан  ... гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

 

Гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 сарын 10–ны үед байх хөдөө гэртээ очсон, эхнэр бид хоёрыг аймагт байх хугацаанд манай хөдөө гэрийг Д.Дорж-Эрдэнэ, Б.Билгүүнээ нар харж үлдсэн байсан манайд өөр хүн байгаагүй Энхтүвшин, Дорж-Эрдэнэ, Билгүүнээ нар нь эхнэр бид хоёрыг эзгүй байх хугацаанд манай саахалт айл болох Б.Ганцоожийн малаас хулгай хийсэн юм билээ гэсэн мэдүүлэг /хх 37-38/,                             

 

“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний баримт /хх 15/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 100-102 зэрэг болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарыг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн иргэн Б.Ганцоожийн хониноос 2016 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 14 тооны ямаа, 4 тооны хонийг, 2016 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 2 тооны ямаа, 19 тооны хонийг, 2016 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 22 тооны хонийг, нийт 45 хонь, 16 ямаа буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс зөрүүтэй үйлдсэн байна.

 

Учир нь шүүгдэгч Б.Энхтүвшин, Д.Дорж-Эрдэнэ нар нь бүлэглэж, давтан үйлдлээр буюу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн иргэн Б.Ганцоожийн хониноос 2016 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 16 тооны ямаа, 23 тооны хонийг,  2016 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө  22 тооны хонийг, нийт 45 хонь, 16 ямааг Бонго маркийн 43-30 ДГО улсын дугаартай машин механизм хэрэглэн хулгайлж бусдад 5 620 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.Билгүүн нь дээрх хулгайлсан 45 хонь 16 ямааг шүүгдэгч Б.Энхтүвшин, Д.Дорж-Эрдэнэ нар нь хулгайлна гэдгийг мэдсээр байж нуун далдлах, борлуулах зорилгоор машинд ачилцсан байдлаар уг гэмт хэрэгт хамжигчаар бүлэглэн оролцсон болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгээд 2016 оны 05 сарын 24-ний өдөр Ганцоож гэдэг айлаас 14 ямаа, 4 хонийг машин дээрээ ачиж, 19 хонь, 2 ямааг Дорж-Эрдэнээр туулгуулан авсан.  05 сарын 29-ний өдөр Билгүүн Дорж-Эрдэнэ нар дээр байсан 19 хонь 2 ямааг Золбаяртай ирж машин дээрээ ачиж  авсан, 06 сарын 05-ны өдөр Дорж-Эрдэнэтэй хамт 22 хонь, 2 ямаатай нь авч Билгүүнтэй хамт ачилцсан гэв, шүүгдэгч Б.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 сарын 29-ний өдөр Энхтүвшин, Дорж-Эрдэнэ нарын  Ганцоожийн малнаас авчирсан 19 хонь, 2 ямааг Энхтүвшингийн машинд ачилцсан. 06 сарын 05-нд 22 хонь авчирсныг нь бас хамт ачилцсан. Би Дорж-Эрдэнэ Энхтүвшин нартай хамт яваагүй. Тууж ирсэн малыг хулгайн мал гэдгийг мэдэж байсан. Хулгай хийх гээд явж байгааг нь мэддэг байсан. Би гэрээ сахиад үлддэг байсан гэв, шүүгдэгч Д.Дорж-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Сайхандулаан сумын Ганцоож гэх айлаас 05 сарын 24-ний өдөр Энхтүвшингийн хамт 14 тооны хонь, 4 ямааг машинд ачуулан  19 хонь, 2 ямааг нь би туугаад авсан. 06 сарын 05-нд 22 хонийг Энхтүвшингийн хамт Ганцоожийн хорооноос нь тууж авчиран Билгүүн бид 3 машинд ачуулан явуулсан. Би ямар нэг ашиг хараагүй гуйхаар нь хамт явсан гэв. шүүгдэгч Б.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 23-24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад  Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ бид 3 хамт 43-30 ДГО улсын дугаартай автомашинтай явж Сайхандулаан сумын 2-р баг Эрүү гэх газарт байх малчин Ганцоожийн хороонд  байх  хониноос 14 ямаа, 4 хонь хулгай хийж машинд ачин мөн Ганцоожийн малаас 19 тооны хонь, 2 тооны ямаа тасдаж машинаараа тууж 3-4 км яваад Дорж-Эрдэнэ, Билгүүн нарын маллаж байсан Анхбаярын хонинд нийлүүлж орхисон. ... Ганцоожийн малаас тасдаж авсан 19 тооны хонь, 2 тооны ямааг бид нар нийлж ачаад би тэр шөнөдөө аймагт ирж өглөө 08 цагийн орчимд байх Ганболдод өгсөн. ... Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ нартай уулзан 2016 оны 06 сарын 05 орой 17 цагийн орчимд малчин Ганцоожийн бэлчээрт байх хониноос 22 тооны хонь хулгай хийж авч ирсэн гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 23-ны орой   ... малчин Ганцоожийн хотолж байгаа мал дээр очиж 14 тооны ямаа, 4 тооны хонь авч Энхтүвшингийн унаж явсан цэнхэр өнгийн Бонго маркийн машинд ачаад 19 тооны хонь, 2 тооны ямаа тасдаж машинаараа туугаад малчин Анхбаярын малд нийлүүлсэн. ... Дорж-Эрдэнэ  бид хоёр 19 тооны хонь, 2 тооны ямаа хашаанд хийчихсэн байсан. ... Дараа нь 2016 оны 06 сарын 05-ны өдөр Энхтүвшин Ганболд гэх залуутай 17 цагийн орчимд байх бид нар мөн Ганцоожийн бэлчээрт байсан хониноос 22 тооны хонь тасдаж Энхтүвшин, Ганболд нар Бонго маркийн машинд ачиж аймаг авч явсан ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Дорж-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 24-ний шөнө 00 цаг өнгөрч байхад малчин Ганцоожийн хотолж байгаа мал дээр очиж 14 тооны ямаа, 4 тооны хонь авч Энхтүвшингийн унаж явсан цэнхэр өнгийн Бонго маркийн машинд ачаад 19 тооны хонь, 2 тооны ямаа тасдаж машинаараа туугаад малчин Анхбаярын малд нийлүүлсэн. ... 2016 оны 05 сарын 28-ны орой ... 19 тооны хонь, 2 тооны ямааг ... машинд ачиж аймаг руу явсан. Дараа нь 2016 оны 06 сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд байх Энхтүвшин Ганболд гэх залуутай бид нар мөн Ганцоожийн бэлчээрт байсан хониноос 22 тооны хонь тасдаж Энхтүвшин, Ганболд нар Бонго маркийн машинд ачиж  аймаг авч явсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Ганцоожийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... аймагт байдаг Мөнхөө эгч рүү утсаар ярьж ... асуухад Мөнхөө эгч Энхтүвшин гэж хүү манай хүү Ганболдод  мал авчирч өгсөн гэж хэлж байсан. ... би Мөнхөө эгчийн хүү Ганболдоос ямар ямар зүсмийн мал Энхтүвшинг авчирч өгсөн талаар асуухад манай малын зүсийг хэлж байсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 03 сарын 27-ны өдөр Энхтүвшин надтай миний эзэмшлийн  43-30 ДГО улсын дугаартай Бонго маркийн машиныг худалдаж авъя гэж ирээд миний машиныг 3000000 төгрөгөөр авахаар тохирч мөнгөнд мал өгөхөөр болсон. ... 2016 оны 05 сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Энхтүвшин миний машинд 4 тооны хонь, 14 тооны ямаа ачаад авчирч өгсөн.  ... 2016 оны 05 сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд Энхтүвшин, Золбаяр гэх залуутай машинтай ирээд надад 19 тооны хонь, 2 ямаа авчирч өгөөд явсан. ... 2016 оны 06 сарын 05-ны өдөр Энхтүвшинтэй Сайнхандулаан сум яваад Билгүүн, Дорж-Эрдэнэ гэж хоёр залуугийнд очиж хоноод маргааш шөнө 01 цагийн үед ирээд Билгүүн, Дорж-Эрдэнэ хоёроос авчихлаа гэж хэлээд 22 тооны хонь машинд ачиж аймагт ирсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнхөөгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 24-ний өдөр манай хүүд Энхтүвшин гэж залуу 4 тооны хонь 14 тооны ямаа авчирч өгөөд дараа нь 2016 оны 05 сарын 28-ны өдөр 19 тооны хонь, 2 тооны ямаа авчирч өгсөн дараа нь 2016 оны 06 сарын 05-ны өдөр 22 тооны хонь, 2 тооны ямаа өгсөн гэж байсан ... гэсэн  мэдүүлэг, гэрч Ч.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 28-ны өдөр Энхтүвшин бид хоёр 43-30 ДГО улсын дугаартай, цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй Сайхандулаан сум явсан. ... малын хашаанд хашсан байсан бага малыг Энхтүвшин тус айлын  Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ гэх залуучуудтай нийлж ачсан нийт 20 орчим тооны бага мал байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Шуранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Энхтүвшин нь  2016 оны 04 сард байх хүнээс Бонго маркийн машин худалдаж авсан машины өртгөнд мал өгөхөөр болсон гэж хэлж байсан  ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... эхнэр бид хоёрыг аймагт байх хугацаанд манай хөдөө гэрийг Д.Дорж-Эрдэнэ, Б.Билгүүнээ нар харж үлдсэн. ... Энхтүвшин, Дорж-Эрдэнэ, Билгүүнээ нар нь эхнэр бид хоёрыг эзгүй байх хугацаанд манай саахалт айл болох Б.Ганцоожийн малаас хулгай хийсэн юм билээ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Энхтүвшин, Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаарт шийтгэх тогтоолоор 2 жилийн ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан боловч ялтайд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ганцоож нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлс‎э‎н байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Энхтүвшин, Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн М.Ганболдын эзэмшлийн, 43-30 ДГО улсын дугаартай, цэнхэр өнгийн, Бонго маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.   

 

Харин гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 43-30 ДГО улсын дугаартай, цэнхэр өнгийн, Бонго маркийн автомашины үнэ болох 3 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу Б.Энхтүвшингээс 1 000 000 төгрөгийг, шүүгдэгч Б.Билгүүнээс 1 000 000 төгрөгийг, шүүгдэгч Д.Дорж-Эрдэнээс 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Гүнсэн овогт Батсуурийн Энхтүвшин, Боржигин овогт Батбилэгийн Билгүүн, Ачит гүн овогт Дэлгэрсайханы Дорж-Эрдэнэ нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн, давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

           2. Шүүгдэгч Б.Энхтүвшин, Д.Дорж-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 жил 3 сар хорих ялаар,  шүүгдэгч Б.Билгүүнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтүвшин, Д.Дорж-Эрдэнэ нарт оногдуулсан тус бүрийн 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч Б.Билгүүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Энхтүвшин, Б.Билгүүн, Д.Дорж-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Ганболдын эзэмшлийн, 43-30 ДГО улсын дугаартай, цэнхэр өнгийн, Бонго маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, автомашиныг М.Ганболдод буцаан олгосугай.  

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн автомашины үнэ болох 3 000 000 төгрөгийг шүүгдэгч Б.Энхтүвшингээс 1 000 000 төгрөгийг, шүүгдэгч Б.Билгүүнээс 1 000 000 төгрөгийг, шүүгдэгч Д.Дорж-Эрдэнээс 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтүвшин, Д.Дорж-Эрдэнэ нарт оногдуулсан тус бүрийн 2 жил 3 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах хугацааг  2 жилээр, шүүгдэгч Б.Билгүүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тус тус тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

       ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД