Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 
 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, улсын яллагч А.Баясгалан, шүүгдэгч Г.Э*******, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******* овогт Г******* Э*******ид холбогдох эрүүгийн 20*******00500**************7 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүлэмжийн аж ахуйн фермер  мэргэжилтэй, ногоо тарьдаг, ам бүл *******, эмээ, ээжийн хамт аймаг сум, ******* дүгээр баг, Цагаан толгой, Ноён ******* дугаар гудамж, тоотод оршин суух хаягт оршин суух

-урьд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******0 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Долоон овогт Г******* Э******* /РД:СО**************1*******10/;

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Э******* нь 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-нд шилжих шөнө аймгийн сум, Хилийн дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн 65******* дүгээр тэмдгийг зөрчиж, Монгол Улсаас гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Э******* 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-нд шилжих шөнө аймгийн сум, Хилийн дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн 65******* дүгээр тэмдгийг зөрчиж, Монгол Улсаас гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Э******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх  дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч Г.Э******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Улаанбаатар хотоос аймагт очоод “Оросын газар нутгийг уулын ойроо дээрээс харъя” гэсэн бодолтой ирсэн. Би Оросыг зурагтаар харж байсан болохоос нүдээр харж байгаагүй. Тэгээд аймагт ирээд явган руу алхсан. Ерөнхийдөө аялалын журмаар ирсэн. Тэгээд руу очсон чинь харанхуй болсон байсан. Тэгээд хонох газаргүй учраас яваад очсон чинь торон хашаа байсан. Тэгээд торон хашаа даваад нэг уулын энгэрт унтсан. Маргааш нь цэргүүд ирсэн... Монгол улсын хилийг давсан...” гэх мэдүүлэг,

1. Гэрч Г.Н 2*******0 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...”2*******0 оны 0 дугаар сарын 2*******-аас 2*******-ний шилжих шөнө ******* цагийн үед ОХУ-ын талаас 65*******-р тэмдэгтээр торон саадны дохиолол дугарсан ОХУ-ын Хиагтын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар ОХУ тал руу хил зөрчсөн нэг иргэний ул мөрийг илрүүлсэн талаар Монголын тал мэдээлэл ирүүлсэн. Тухайн мэдээллийг авч бүртгэлийн сангаас үзэхэд аймгийн харьяат иргэн болохыг тогтоосон...” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Ч.М 2*******0 оны 10 дугаар сарын 1*******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Г.Э******* нь чөлөөт бүсийн хашааг даваад гарчихсан байсан.Энэ нь 65*******-р тэмдгийн баруун талаар 50 метр орчим газраас зөрчсөн байсан...” гэх мэдүүлэг[2],   

*******. Гэрч Б.У 2*******0 оны 10 сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Г.Э******* нь ар гэрийн байдал нь их хүнд, өвчтэй дүү, өндөр настай эмээ, ээж нь амьдардаг. Гэр орондоо байх бурхан шүтээнийг зарж үрнэ, айлгаж цочооно, ална гэж сүрдүүлдэг болсон...” гэх мэдүүлэг[*******],

*******. Хилийн дүгээр ангийн эрх бүхий албан тушаалтнуудаас улсын хилийн зөрчлийг шалгасан нотломж, хил зөрчигчийн бүртгэл, хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тухай тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, хилийн дэглэм зөрчсөн иргэнийг хүлээлгэн өгсөн...” гэх акт[*******],

5. Г******* Э*******ийн баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2*******0 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн тэмдэглэл...” хавсралт[5],

6. Хил хамгаалах ерөнхий газрын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны 2*******0 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2-5a/*******06 тоот “Г******* Э******* нь Монгол Улсын хилийн боомтуудаар 2*******0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд авагдаагүй байна” гэсэн албан бичиг[6],

7. Авто тээврийн үндэсний төвийн 2*******0 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн *******/15******* тоот “Г.Э******* нь Улаанбаатар-Дархан чиглэлд 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-ны өдрийн 11 цагийн үед 97-00 УБӨ улсын дугаарын тээврийн хэрэгслээр зорчсон болно” гэсэн албан бичиг[7],

. Эрүүгийн хэрэгт Г******* Э*******ийн Е**************00552 дугаартай гадаад паспортыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[],

9. МУ-ын Хилийн дүгээр ангийн Хилийн төлөөлөгчийн албаны ахлах офицер Г.Нэмэхбаяр гэрчээр өгсөн: “...2*******0 оны 0 сарын 2*******-ны шөнө 2******* цаг 55 минутын орчим Хилийн *******9 дүгээр отрядын шуурхай жижүүрээс Хилийн дүгээр ангийн шуурхай жижүүрт Оросын талд инженерийн торон саадын дохиолол дуугарсан талаар хошууч Д.Цт Оросын талаас танилцуулсан. Улмаар хошууч Д.Ц тасгийн бүрэлдэхүүнд мэдэгдсэн. Энэ мэдээллийн дагуу хошууч Ч.М, ахмад Г.Нэмэхбаяр нарын бүрэлдэхүүн хилийн тухайн газарт үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 12:20 цагийн үед хилийн 65******* дүгээр тэмдгийн чиглэлд очсон. Очиход заставын томилгоот бүлэг хошууч Г.Эрдэнэбилэгээр ахлуулсан бүлэг ажиллаж байсан. *******:00 цагийн үед Оросын Холбооны Улсын талаас 65******* дүгээр тэмдгээр торон садны дохиолол дуугарсан. Оросын Холбооны Улсын Хиагтын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар Оросын Холбооны Улсын тал руу хил зөрчсөн нэг ул мөрийг илрүүлсэн талаар Монголын талд мэдээлэл ирүүлсэн. Өглөө 06 цагийн орчим Оросын Холбооны Улсын талаас аймгийн харьяат Монгол Улсын иргэн Г******* Э******* гэдэг 19******* онд төрсөн, бичиг баримт бүхий иргэнийг Улсын хилээс 500 орчим метрийн зайтай өвсөн дунд нуугдаж байсан иргэнийг саатуулсан талаар мэдээлэл өгсөн. Тухайн иргэнийг хүлээж авах саналыг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгдсэн. 2*******0 оны 09 сарын 2*******-ний өдөр 17:*******0 цагийн үед хилийн 65******* дүгээр тэмдгийн дэргэд Оросын Холбооны Улсын талын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтыг зохион байгуулж,хамтарсан ул мөрийн үзлэг шалгалтыг хийж, протокол үйлдэж баримтжуулсан. Мөн Г.Э*******ийг тухайн хил зөрчих үедээ авч явсан эд зүйл, бичиг баримтыг нь хамт хүлээн авсан” гэсэн мэдүүлэг[9],

10. МУ-ын Хилийн дүгээр ангийн Шалган нэвтрүүлэх албаны ажилтан Ч.М гэрчээр өгсөн: “...2*******0 оны 0 сарын 2*******-ны өдрөөс 2*******-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын талаас “Хилийн 6*******9 дүгээр тэмдгийн чиглэлээр хөдөлгөөн илэрлээ” гэсэн мэдээлэл ирсэн. Ангиас томилогдоод "хилийн 6*******9 биш юм байна, 65******* дүгээр тэмдгийн чиглэлд юм байна” гэсэн мэдээлэл Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн холбогдох шугамаар мэдэгдсэн. Үүний дагуу сум руу 65******* дүгээр тэмдгийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 00:*******0 цагийн орчим 65******* дүгээр тэмдэгт очиж, мөр хайсан. Манай талд их хадархаг газар тул мөр мэдэгдээгүй, ингээд уур цайсан. 2*******0 оны 0 сарын 2*******-ний өглөө 09:00 цаг өнгөрч байхад Оросын Холбооны Улс талаас манай иргэн Г.Э*******ийг саатуулсан талаар мэдээлэл ирсэн. Оросын Холбооны Улс талаас иргэнийг хүлээн авах асуудлаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтыг хилийн 65******* дүгээр тэмдгийн чиглэлээр зохион байгуулсан. Уулзалтын бүрэлдэхүүнд миний бие оролцоогүй. Тухайн хил зөрчигчийг хүлээн аваад аймгийн Онцгой комисст мэдэгдээд тусгаарлах арга хэмжээ авсан” гэсэн мэдүүлэг[10],

11.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 10*******2 дугаартай:

-Г.Э******* нь сэтгэцийн хувьд F60.1 буюу бие хүний шизойд эмгэгтэй байна.

-Г.Э******* нь өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байна.

-Хэрэг үйлдэх үедээ Г.Э******* нь өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байна.

-Г.Э******* нь болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэх чадвартай байна.

-Г.Э******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт[11], 12.Шүүгдэгч Г.Э******* 2*******1 оны 01дүгээр сарын 2*******-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ар гэрээ авч явж байгаа, ганцаараа ажил хийж байгаа тул миний хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авна уу” гэх мэдүүлэг[12], 1*******.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл[1*******],1*******.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл[1*******],15.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 10*******2 дугаартай дүгнэлт[15],16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16],17.Хил зөрчигчийг шалгахад зарцуулсан зардлын тайлан[17], 1.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.    

Иймд шүүгдэгч Г.Э******* нь 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-нд шилжих шөнө аймгийн сум, Хилийн дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн 65******* дүгээр тэмдгийг зөрчиж, Монгол Улсаас гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

              Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Г.Э*******ийн гэмт үйлдлийн улмаас бусад бодит хохирол, хор уршиг учраагүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.  

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх шүүгдэгч Г.Э*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүх хуралдаанд шинжлэн судалсан ач холбогдол бүхий  нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э******* нь 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-нд шилжих шөнө аймгийн сум, Хилийн дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн 65******* дүгээр тэмдгийг зөрчиж, Монгол Улсаас гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Г.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын хилийг зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Э******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн мөн сэтгэцийн хувьд бие хүний F-160 буюу хүний шизоёд эмгэгтэй. Энэ гэмт хэргийн улмаас бусдад хор уршиг учруулаагүй. Бусдад төлөх төлбөргүй. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар аймгийн сум дахь нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч Г.Э******* нь 2*******2 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2*******2 оны 06 дугаар сарын *******-ны өдөр хүртэл цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 1******* хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар Г.Э*******ийн Е**************0552 дугаартай гадаад паспорт эд мөрийн баримтаар хураагдсан. Зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавих шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй байна” гэсэн саналыг шүүхэд гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй иргэн Монгол улсын хилээр нэвтрэх баримт бичиггүйгээр эсвэл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй бөгөөд шүүгдэгч нь 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2*******0 оны 0 дугаар сарын 2*******-нд шилжих шөнө аймгийн сум, Хилийн дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн 65******* дүгээр тэмдгийг зөрчиж, Монгол Улсаас гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна.

-Шүүгдэгч өөрийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нийслэлийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж үзэж ямар нэгэн байдлаар маргахгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Тиймээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна.

-2*******0 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн сэтгэл зүйн шинжээчийн шинжилгээний дүгнэлтээр бол танин мэдэхүйн ялимгүй бууралт илэрнэ. Оюуны ажиллах чадвар, сэтгэцийн үйл ажиллагааны хурд зэрэг нь нилээд буурсан. Хийсвэр сэтгэхүйн болон билэгшээх цэцэрхэх хандлага тод илэрч байна. Зан төлвийн өөрчлөлт байх талаар үгүйсгэхгүй. Өөрийн сэтгэцийн байдалдаа шүүмжлэл суларсан. Стрессийн түвшин хэт өндөр тодорхойлсон. Сэтгэцийн хувьд F60.1 буюу бие хүний шизойд эмгэгтэй гэж оношилсон.

-Шүүгдэгчийн хувьд багадаа олон удаа мориноос унаж байсан. Мөн хөлөө хугалж байсан. Удамд нь буюу өөрийн төрсөн дүү төрөлхийн хэл ярианы хөгжилгүй, тэргэнцэр дээр суудаг. Эмээ нь дүүг нь асардаг. Үүнийг гэрчүүд мэдүүлэг дээрээ дурдсан байдаг. Өөрөө бол архи уудаггүй, тамхи татдаг. Этгээд зан араншинтай гэнэт байж байгаад ганцаараа инээдэг талаар гэрч мэдүүлсэн. Өөрийн мэдүүлэгтэй аялах дуртай. Оросын холбооны улсыг харах, Хиагт хотыг үзэх зорилготой гэж мэдүүлсэн. Үүнийг хэт хийсвэрлэн сэтгэх, өөрийн сэтгэцийн байдалдаа хяналт тавих нь суларсан. Сэтгэцийн өөрчлөлтэй гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Ар гэрийн хувьд ээж нь эрүүл бус, хэвийн бус зан араншинтай хүн. Эмээгийн хувьд Г.Э*******ийн төрсөн дүүг асарч хамгаалдаг. Иймд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан хэсгийг журамлаад түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзаад ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн шүүгдэгч нь 2*******2 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2*******2 оны 06 дугаар сарын *******-ны өдөр хүртэл 1******* хоног цагдан хоригдсон. Үүнийг ял эдэлсэн хоногт тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн аюулын байдал, хэр хэмжээ зэргийг харгалзаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан түүний зүйчлэгдсэн зүйл, ангийг прокурорын санал болгосон ялаар хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч нь аймгийн суманд тогтсон хаягтай. Иймд тухайн зүйл ангид зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Г.Э*******ийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 10*******2 дугаартай дүгнэлтээр сэтгэцийн хувьд F60.1 буюу бие хүний шизойд эмгэгтэй боловч өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний ээж нь эрүүл бус, эмээ нь төрсөн дүүг нь (хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн хэл яриагүй, тэргэнцэр дээр суудаг) харгалзан хамгаалдаг зэрэг ар гэрийн нөхцөл байдал, шүүгдэгч нь F60.1 буюу бие хүний шизойд эмгэгтэй хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна[1]

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан өмгөөллийн дүгнэлтийг зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Г.Э*******ийн үйлдсэн гэмт хэрэгт дээрх хуульд заасан ******* төрлийн ял шийтгэлээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзсэн.

Иймд шүүгдэгч Г.Э*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тайлбарлажээ.[19]

Шүүгдэгч Г.Э******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Э*******ийн 2*******2 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2*******2 оны 06 дуггаар сарын *******-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1******* хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /“Монголиа паспорт” гэсэн бичиглэл бүхий Г******* Э*******ийн Е**************0552 дугаартай гадаад паспорт/-ыг хадгалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас чөлөөлж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлбэл зохилтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, *******6.6, *******6.7, *******6. дугаар зүйлийн 1, *******, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д******* овогт Г******* Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Э*******ийн 2*******2 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2*******2 оны 06 дугаар сарын *******-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1******* хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /“Монголиа паспорт” гэсэн бичиглэл бүхий Г******* Э*******ийн Е**************0552 дугаартай гадаад паспорт/-ыг хадгалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч Г.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүгдэгч Г.Э*******ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас чөлөөлж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн *******, *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ