| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0092/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/96 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/96
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч Т.Нансалмаа,
хохирогч С.Б*******,
шүүгдэгч Н.Д*******,
түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С******* овогт Н******* Д*******од холбогдох эрүүгийн 2231000000092 дугаартай хэргийг 2022 оны 0 дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанб******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт аймаг, Сүхб******* сум, дүгээр баг, дугаар хэсэг, 19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С******* овогт Н******* Д*******, /РД:УБ*********************19/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Д******* нь 2022 оны ******* дугаар сарын 2-ний өдрийн 17 цагийн орчимд аймгийн Сүхб******* сумын дугаар баг, дугаар хэсэг, 126б тоотод байрлах С.Б*******ын гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар С.Б******* нь “хамт гадагшаа гарна Бын гэрт очно” гэсэн асуудлаас болж маргалдан С.Б*******ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Д******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д******* өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б******* өгсөн: “...Б худлаа мэдүүлэг өгсөн байна. Н.Д******* бид хоёр Бынд очоогүй, би гэртээ нам цохиулаад унасан байсан. Орон дээр хэвтүүлсэн юм шиг байна лээ, миний зээ охин хичээл нь 17 цаг өнгөрөөгөөд тараад ирдэг юм. Өвөө гээд дуудтал сэрээгүй гэсэн тэгэхээр нь айгаад ээж рүүгээ утасдсан байсан. Ээж нь миний охин битгий чанга дууд аяархан өвөө гээд дуудаад сэрээ гэж хэлсэн гэсэн. Тэр хооронд би ухаан алдсан байсан юм байна лээ, охин маань сэрээгээд таны нүүр яасан юм бэ? гээд толинд хартал нил цус болсон байсан. Цусаа угаагаад Н.Д******* бид хоёр Бынд очоогүй би ганцаараа Бынд очтол Н.Д*******, Б хоёр сууж байсан. Би хамгийн сүүлд хүн архи өгсөн болохоор нь Болор архи гаргасан. Тэр архиа уусан үгүй мэдэхгүй байна. Бынд ороход Болор архи маань байж байсан. Тэгэхээр нь миний архи яагаад энд байж байгаа юм бэ? гэтэл хоёулаа дуугарахгүй байсан тэгээд би жоохон барьж авсан юм шиг байна лээ. Тэгээд байж байтал манай охин цагдаа дуудсан байсан цагдаа орж ирээд гэртээ очоод хувцасаа өмс эмнэлэг явъя гэсэн. Эмнэлэгт очоод тархины зураг авхуулсан. 2-ны өглөө манай охин ирсэн. 20-оод хоног бие муу байсан эмнэлэгээр явж эм тариа их хэрэглэсэн. Тэгээд апресанд орно гэж байсан тэгтэл зүрх нь дийлэхгүй дээрээс нь даралт ихтэй учраас норкоз даахгүй хэрэггүй гэж манай охинд хэлсэн байсан. Тийм л зүйл болсон” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч С.Б******* 2022 оны ******* дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны ******* дугаар сарын 2-ний өдөр манай танил болох Б манай гэрт ороод ирээч гэсэн. Би гэртээ 12 цагаас “Аугаа зуун” нэртэй киног үздэг учир би очоогүй. Ингээд 12 цаг өнгөрч байхад Б манай гэрт орж ирэхдээ манай хашааны баруун талд өнгөрсөн жил нүүж ирсэн Д******* гэдэг залуугийн хамтаар орж ирсэн. Тухайн залуутай танилцаад Д******* “таныг мод боловсруулах комбинатынхан сайн мэддэг юм билээ. Би таны талаар дуулсан” гэх мэт зүйл ярилцаад Б, Д******* нар ирэхдээ 0.7 литрийн “Ерөөл” нэртэй архи авч ирсэн байсан. Б, Д******* бид тухайн архийг хувааж уугаад талаасаа өнгөрч байхад Б гараад явчихсан. Тухайн үед Д******* “би хүнтэй архи уухаараа маргачихаад байдаг юм. Хөгшин хүнтэй архи уухаар амар байдаг юм” гэж байсан. Тэгээд Д******* бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад дууссан тул манай гэрт байсан цагаан сараар хэрэглэх зорилгоор авсан байсан 0.7 литрийн “Болор” архиа гаргаад хамт уусан. Тухайн архи талаасаа өнгөрч байхад Д******* “намайг архи уугаад муудсан байна, та гэртээ үлдээд амар, би Б ахтай уулзлаа” гэж хэлээд гараад явах гээд байсан. Би “хамт явья” гэтэл “та гэртээ амраад үлд” гэж хэлээд тухайн “Болор" нэртэй архийг аваад явах гээд байснаас шалтгаалаад бид маргасан. Д******* бид хоёр тухайн архиа булаацалдаад зууралдаж байсан. Тэгээд Д******* миний нүүр хэсэгт цохьчихсон. Намайг гараараа цохьсон уу? эсхүл юмаар цохьсон уу? гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээд л гараад явчих шиг болсон. Би тэгээд сайн санахгүй байна. Намайг ухаан ороход манай зээ охин намайг сэрээгээд “таны нүүр ам чинь яачихсан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан байсан. Манай гэр аймгийн Сүхб******* сумын дугаар багт 201 онд Улаанб******* хотоос нүүж ирсэн. Улаанб******* хотоос нүүж ирэхдээ Сүхб******* сумын дугаар багт газар аваад хашаа барьсан. Тухайн үеэс Быг мэдэх болсон. Харин Д******* ирээд манай гэрийн орчимд нүүж ирээд 2 жил орчим болж байна. Д******* нүүж ирснээсээ хойш надтай ярьж байгаагүй. Би зүс мэдэхээс сайн танихгүй. Би дээрх гэмтлийн улмаас барагшуун, калци, өвчин намдаагч ууж байгаа. Би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмчилгээний зардал болон би дээрх гэмтлийн улмаас ажлаа хийж чадахгүй байна. Би дээрх гарсан зардлаа нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг[3],
.Гэрч П.Б 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны ******* дугаар сарын 2-ний үдийн 12 цагийн үед би хойд талын айлын хуурай дүү Д*******ын гэрээр орж түүнтэй уулзаад гэр орноор нь орж гардаг танил Б*******ын гэрээр очихоор гарсан. Ингэж гарахдаа би гэртээ байсан нэг шил 0.7 литрийн архиа авсан байсан. Б*******ынхаар очиход тэр гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид гурав тухайн 0.7 литрийн архиа уусан ба архи бараг дуусах гэж байхад би тэр хоёрт “би гарч бие заслаа” гэж хэлж гараад гэртээ харьсан. Би гэртээ махаа чанаад байж байхад манай гэрт Б*******, Д******* хоёр тал шилтэй “Болор” нэртэй архи барьчихсан орж ирсэн. Уг архинаас надад нэг хундага хийж өгөхөөр нь би уучихаад дахин хийж өгөхөөр нь “уухгүй” гэтэл Б******* “чи архи голлоо” гээд над руу уурлаад агсраад байсан чинь Д******* түүнийг аваад манай гэрээс гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй ба орой болсон байхад манай гэрээр Батзаяа гээд цагдаа хүү орж ирээд өдөр хэн хэнтэй архи уусан талаар асууж, тодруулаад миний согтолтын хэмжээг шалгасан. Үүний дараа би Б*******ыг Д******* зодсон талаар мэдсэн. Түүнтэй үерхдэг үеийн хөгшчүүл нь заримдаа надтай уулзахаараа “наад Б******* чинь архи уучихаараа агсан согтуу зантай шүү, чи битгий ойр найзалж нөхөрлөөд хамт архи уугаад байгаарай” гэж хэлдэг байсан. Өмнө Б******* надад агсан согтуу тавьж байсан зүйл байхгүй. Н.Д******* нь надаас хэдэн насаар дүү хүн байгаа юм. Тэрээр мэндтэй, устай, тустай, дэмтэй залуу байгаа юм. Архи дарс уусан үедээ агсан согтуу зан байхгүй” гэх мэдүүлэг[],
.Гэрч Э.Э 2022 оны ******* дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны ******* дугаар сарын 2-ний өдөр би хичээлдээ явчихаад 17 цаг 0 минутын орчимд гэртээ иртэл манай гэрийн хаалга хэсэгт цус болсон байдалтай байсан. Би гайхаад том өрөө рүүгээ ортол өвөө /манай төрсөн ээжийн аав/ С.Б******* том өрөөн дахь өөрийн хуучны пүрштэй орон дээр унтаж байсан ба нүүрний хэсэг нүд орчим цус болсон, хувцас гар хэсэг цус болсон байдалтай байсан. Тэгээд би өвөөг дуудтал нүдээ нээсэн боловч харахгүй байгаа юм уу гэмээр танихгүй байсан. Тэгээд удалгүй намайг таниад орноосоо босоод толинд очоод өөрийгөө харсан. Би тухайн үед гадагшаа гарч хөрш айлаасаа гуйж “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэх гэж байснаа ээж Б.Энхцэцэг рүү залгатал ээж, “би цагдаа дуудья” гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэртээ ортол өвөө нүүрээ угаагаад зогсож байсан. Би ширээгээ хартал ширээн дээр “Ерөөл” нэртэй архины шил, архины хундага, цайны аяга гэх мэт зүйл байсан тул манай гэрт хүн ирсэн юм байна гэж болоод өвөөгөөс “Манай гэрт хэн ирсэн юм бэ? таныг хэн ийм болгосон талаар” асуухад юм хэлэлгүй “учрыг нь олоод ирье” гэж хэлээд гарсан. Би өвөөгийн хойноос Б ахын гэрт очтол Б ах, өвөө, Д******* ах нар маргасан байдалтай байж байсан. Тэгээд гаднаас цагдаа орж ирсэн. Би Бын гэрт очиход Б ах, өвөө, Д******* ах нар маргасан байдалтай байсан ба өвөө Д******* ахад хандаж “чи яагаад намайг ийм болгож байгаа юм бэ” гэж хэлээд уурласан. Д******* ах хариуд нь “би таныг зодоогүй шүү дээ” гэтэл өвөө “тэгвэл манай гэрт байсан архи яагаад энд ирчихсэн байгаа юм бэ” гэж хэлээд маргаад байсан” гэх мэдүүлэг[],
6. аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн 139 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “С.Б*******ын биед зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар, баруун шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],
7.Шүүгдэгч Н.Д******* 2021 оны 0 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны ******* дугаар сарын 2-ний өдөр 07 цаг 00 минутын үед хороололд алхаад явж байхад Б гэх над руу гар утсаар залгаад “орж ирж аяга халуун цай уу” гэж хэлсэн. Тэгээд би Б ахын гэрт орж цай уучихаад гэр лүүгээ орж үхэр маландаа өвс тэжээлийг нь өгчихөөд байж байтал Б ах намайг дахин дуудаад надад “1 шуудай сонгино ялгалцаад өгөөч” гэж хэлсэн. Би Б ахын хамт сонгиныг нь ялгачихаад гэр лүүгээ явах гэтэл нэг шил архи гаргаж өгсөн. Би “үгүй одоо архи уухгүй” гэтэл Б ах “миний найз өвгөн байдаг юм тэднийд оръё” гэж хэлсэн. Би зөвшөөрөхгүй танихгүй айлд орохгүй гэж хэлтэл Б ах найз Өвгөн рүүгээ гар утсаар залгаад “юу хийж байна” гэж ярьж байсан. Би гэрээс нь гараад харьтал араас дагаад манай гэрт ороод ирсэн. Би дахиад айлд орохгүй гэж хэлсэн боловч Б ах намайг удаа дараа гуйгаад байсан учир би зөвшөөрсөн. Бын ахын яриад байсан Б******* гэх өвгөнийх рүү бид хоёр явж “Хараа” нэртэй 0.7 литрийн архийг бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусч байхад Б ах “бие засна” гээд гарсан боловч буцаад орж ирээгүй. Би Б******* гэх өвгөний хамт гэрт нь үлдээд 20 минут орчим юм ярьж суусан. Тэгсэн Б******* өвгөн Б орж ирэхгүй байна гэж хэлээд архины шилний ёроолоор байсан архийг хоёр хувааж хийгээд бид хоёр уусан. Тэгээд Б******* өвгөн намайг “босож бай” гээд миний сандлыг аваад шкафны урд тавьж байгаад дээр нь гаран шкафан дээрээс “Болор” нэртэй архи гаргаж ирсэн. Уг архинаас бид хоёр 2, 2 удаа рүнкээр уусан. Тэгээд Б******* өвгөн “хоёулаа Б дээр очъё тэр яахаараа миний архийг голдог юм” гээд Бын гэрт бид хоёр очсон. Гэрт нь ороод Б******* өвгөн Быг “чи эзнийг нь голоод байгаа юм уу, миний архийг голоод байгаа юм уу” гэж хэлээд маргасан. Улмаар Б******* өвгөн Б ахын нүүр хэсэгт нэг удаа цохьсон. Би Б******* өвгөнийг аваад гартал Б******* өвгөн над руу “чи Быг өмөөрлөө” гэх шалтгаанаар над руу дайрсан. Тэгээд л бид маргасан. Түүнээс цааш би салхинд цохиулаад тасраад юу болсон талаар сайн санахгүй байна. Хэдэн удаа цохьсон талаараа сайн санахгүй байна. С.Б******* ямар гэмтэл учирч ямар эмчилгээ хийлгэмээр байгаа талаар надад хэлсэн зүйл байхгүй. Тухайн асуудлаас хойш Би Б******* өвгөнтэй уулзаагүй.” гэх мэдүүлэг[7], 10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[8], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 1.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 1.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[1] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Д*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.Д******* нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч, хохирогчид эмчилгээний зардалд 10,000 төгрөг бэлнээр нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогч С.Б*******ын зүгээс 6,000,000 төгрөгийн хохирол, хор уршгийн төлбөр шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нэг ч төлбөрийн баримт байхгүй, эмчилгээний зардлын задаргаа нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэм буруутай этгээдээс эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
ж-нь: шатахуун авсан бол шатахуун түгээгүүрийн газрын и-баримт, эм тариа авсан бол эмийн сангийн төлбөрийн и-баримт, томограф зураг авахуулсан бол эмнэлгийн и-баримт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол ор хоногийн төлбөр төлсөн баримт гэх мэт.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.Д*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээн дэх архидан согтуурлаас үүдэлтэй, шүүгдэгч Н.Д*******, (согтуурлын зэрэг 2,2%) хохирогч С.Б******* (согтуурлын зэрэг 1,*******%) нар нь хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул болсон үйл явдлыг санадаггүй нөхцөл байдал харагддаг.
Тийм учраас шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. (согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул)
Мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж бас үзэхгүй. Учир нь хэн аль нь согтуу байсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ” гэж хуульчилсан.
Шүүх шүүгдэгч Н.Д*******од ял шийтгэл оногдуулахад үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж үзсэн.
Иймд улсын яллагчийн ялын саналаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д*******од 20 /дөрвөн зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг (“Тэрбум мод хөтөлбөр”-ийн хүрээнд мод тарих ажил) өдөрт наймаас дээшгүй цагаар гүйцэтгүүлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч Н.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, , 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д*******од 20 /дөрвөн зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д*******од оногдуулсан 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг (“Тэрбум мод хөтөлбөр”-ийн хүрээнд мод тарих ажил) өдөрт наймаас дээшгүй цагаар гүйцэтгүүлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
.Шүүгдэгч Н.Д******* нь хохирогчид эмчилгээний зардалд 10,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч С.Б******* нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн , 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гард11уулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ