Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
Хэргийн индекс | 175/2022/0012/Э |
Дугаар | 2022/ШЦТ/97 |
Огноо | 2022-06-09 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/97
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Т.Э*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Т******* Э*******өд холбогдох эрүүгийн 22*******0000000******* дугаартай хэргийг 2022 оны ******* дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр, аймгийн суманд төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт аймгийн сум, дугаар баг, Салхит, ******* дүгээр хэсэг гудамж, *******60 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Т******* Э******* /РД: МЮ*******24*******8/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн
дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Э******* нь 202******* оны *******2 дугаар сарын *******4-нөөс *******5-нд шилжих шөнө 2-******* цагийн хооронд аймгийн сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсгийн *******2а тоот иргэн Ц.Э хувийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч “Делл” загварын зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт ******* ширхэг, мөнгөн аяга ширхэг, цахилгааны уртасгагч залгуур ******* ширхэг, гоёл чимэглэлийн эд зүйл бүхий хайрцаг ******* ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 890,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Э******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
*******.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э******* өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[*******],
2.Хохирогч Ц.Э 202******* оны *******2 дугаар сарын *******9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 202******* оны *******2 дугаар сарын *******4-ний өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэгээд орой *******9 цагийн үед гэртээ ирээд тогны халаалтаа залгачихаад буцаад ажил руугаа явсан. Маргааш өглөө хөдөө явах байсан болохоор ажил ихтэй тул гэрээ дулаацуулаад халаалтаа залгаад явсан. Намайг орой ******* цагийн үед гэрт ирэхэд хаалга талын жижиг цонх онгорхой байхаар нь гэр дотор байгаа зүйлүүдээ орж харсан чинь зурагны тавиур дээр байсан нотебүүк, орон доор байсан жижиг савтай ээмэг, бөгж, гинж, амбаарт байсан шар өнгийн урт залгавар, гал тогооны өрөөнд байсан ширхэг мөнгөн аяга алга болсон байсан” гэх мэдүүлэг[2]
.Гэрч Д.О 202******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Э******* нь миний ажилладаг болох Спортын бүрэн дунд сургуульд суралцаж байсан хүүхэд юм. 2*******9 онд Т.Э******* манай сургуулийн *******2а ангид суралцаж байх үед тухайн ангийг Г.Баянзаяа гэх багш анги удирдсан багшаар нь ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч би тухайн ангийг үргэлжлүүлэн авч төгсгөж байсан. Өөрөөр ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Т.Э******* нь үг дуу цөөтэй боловч нийтэч, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэг, үгэнд сайн ордог ямар нэгэн асуудал гаргадаггүй, орой үдшийн цагаар гадуур дэмий яваад байдаггүй. Эмээ, дүүгийн хамт амьдардаг хүүхэд байсан. Миний мэдэхээр ангийнхаа Бүрэнбаяр гэх хүүхэдтэй их найзалдаг байсан. Өөр ямар нэгэн байдлаар буруу зуршил, нөлөө бүхий хүүхэдтэй нийлсэн, хэл ам таталсан асуудал гаргаж байгаагүй. Э******* нь манай ангид суралцаж байх хугацаандаа хүний эд хөрөнгөнд зөвшөөрөлгүй халдсан гэсэн асуудал гаргаж байгаагүй. Эмээтэйгээ амьдардаг байсан болоод ч юм уу ямар нэгэн буруу зүйлд орооцолдоод байдаггүй хүүхэд байсан. Ээж нь Улаанбаатар хот билүү Замын-Үүдэд тогооч хийдэг гэж хэлж байсан. Би ээжтэй нь уулзаж байгаагүй. Ээж нь ажил хийсэн мөнгөө ар гэртээ хүргүүлэн хэрэглээг нь хангадаг байсан” гэх мэдүүлэг[],
4.Гэрч Ё.Н 2022 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Т.Э******* нь миний хамгийн бага охин болох Т******* том хүү байгаа юм. Сургуульд байхдаа хамгийн сайн сурагч байсан. Бид амьдралын боломж тааруугийн улмаас хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадаагүй тул сургуульд явж чадаагүй. Тиймээс надтай амьдарч байгаа юм” гэх мэдүүлэг[4],
5. 202******* оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-62*******/25*******2 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: ”Dell *******4” нөүтбүүк ******* ширхэг 450,000 төгрөг, мөнгөн аяга /бага/ ******* ширхэг 90,000 төгрөг, мөнгөн аяга /дунд/ ******* ширхэг *******20,000 төгрөг, мөнгөн аяга /их/ ******* ширхэг *******80,000 төгрөг, шар өнгийн уртасгагч залгуур ******* ширхэг 50,000 төгрөг нийт 890,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[5],
6. Шүүгдэгч Т.Э*******ийн 202******* оны ************** дүгээр сарын *******7-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “202******* оны 07 дугаар сарын орчимд би сумын 06 дугаар багт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй нэгэн айлд манай найз болох Тамирын хамтаар засварын ажил хийж байсан юм. Тэгээд 202******* оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр гэртээ амарч байгаад 2 цагийн орчимд сумын дугаар баг, ******* дүгээр хэсгийн *******60 тоот дахь гэрээсээ сумын 6 дугаар багт байрлах айлд очиж хүн байгаа эсэхийг нь үзэхээр гарсан. Намайг тухайн айлд ажиллаж байх хугацаанд үнэ бүхий зүйл харагдсан учир тухайн айлд хүн байгаа эсэхийг нь шалгаад байхгүй бол үнэ хүрэх зүйл авахаар очсон юм. Ингээд гэрээсээ гарч ертөнцийн зүгээр баруун зүгт байрлах уулын замаар ганцаараа явсан. Ойролцоогоор *******0 орчим минут яваад тухайн айлдаа очсон. Гэрийнх нь гаднаас харахад тухайн айлын оршин суугч нь өөрийн тээврийн хэрэгслээр гарч явж байгаа харагдсан. Тээврийн хэрэгсэл нь хөдлөн яваад 5 минут орчим хүлээгээд ирэхгүй байсан болохоор нь тухайн айлын хашааны зүүн урд талын буланд байрлах 00-ын орчмоор хашаа даваад орсон. Тэгээд тэр айлын гэрийг ******* бүтэн тойроод харахад дотор гэрэл нь асаалттай байсан боловч хүн байгаа гэх шинж ажиглагдаагүй. Би буцаж хаалганы орчимд ирээд тухайн айл руу орох хаалганы зүүн гар талд байрлах цонхыг тогшиж үзсэн. Цонхыг нь тогшиж үзээд хүн гарч ирээгүй учир би тогшиж байсан цонхны жижиг онгойлгох хэсгийн хүрээ хэсгийг баруун гараараа олон удаа цохиж онгойлгосон. Улмаар тухайн жижиг цонхоор ороход гэрэл нь асаалттай, ширээн дээгүүрээ ямар нэгэн зүйл өрсөн байдалтай байсан. Гэрэл нь асаалттай байсан учир би шууд ороод цаад өрөөнд байсан “dell” гэсэн бичиглэл бүхий улаан хүрэн өнгийн нөүтбүүк ******* ширхгийг, ширээн дээр байсан ширхэг мөнгөн аягыг авсан. Мөн буйдангийн хажууд жижиг гоёл чимэглэл бүхий хайрцаг байхаар нь би аваад мөн буцаж гарахдаа үүдний өрөөний тасалгаа хэсэгт байсан шар өнгийн дамар бүхий тогны уртасгагчийг аваад буцаад орж ирсэн цонхоороо гарсан. Мөн тухайн айлын хашааг орж ирсэн хэсгээрээ буцаж давж гараад гэр лүүгээ шууд харьсан. Гэртээ очоод айлаас авсан гоёл чимэглэл бүхий хайрцгийг нээж үзэхэд дотор нь эмэгтэй хүний ээмэг, бөгж, бугуйвч гэх мэт зүйлс байсан. Би авч ирсэн ширхэг мөнгөн аягаа өөрийн гэрийн гражинд хийгээд хайрцагтай эд зүйлсийг манай гэрийн гадаа 00 хашаа хоёрын дундуур шидсэн. “Dell” гэх нэршил бүхий нөүтбүүкийг гэр лүүгээ авч орсон” гэх мэдүүлэг[6],
7.“Ашид билгүүн” ХХК-ийн 202******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-82*******/*******925 дугаартай “...Хадуурын аппарат ком 700.000 төгрөг ” гэх дүгнэлт [7], 8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[8], 9.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], *******0.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[*******0], **************.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[**************], *******2.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[*******2], *******. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[*******] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Э*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Эт нь мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэргийн улмаас учирсан 890,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд алдагдсан эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.Э*******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж,Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол өөрчлөх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн эхний саналыг;
-Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэхгүйн онцлог, насыг харгалзах санал оруулж байна. Хэргийн материалд шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тодруулсан шинжээчийн дүгнэлтээр “өөрийн насанд тохирсон, хоцрогдолгүй” гэсэн дүгнэлт гарсан байна. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцаж үзэхэд Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний эмч нараар гаргуулсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал нь үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн эрүүгийн хариуцлагын хоёр дахь саналыг шүүхэд гаргасан.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Т.Э*******ийн хувьд гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. ..Т.Э*******өд оногдуулах хариуцлагын хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 2******* насанд хүрээгүй буюу өсвөр насны хүнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. ...Энэ хүүхдийн өөрийнх нь сэтгэхүйн байдал нь хүртэл өсвөр насны хүүхэд гэж үзэхэд болохгүй зүйл байхгүй. Ямар нэг зүйлийг ойлгох байдал нь насанд хүрээгүй хүүхдийн хэмжээнд гэдэг нь анзаарагддаг юм. Мөн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь автоматаар бичигдсэн байдаг. Энэ хүүхэд бол үг дуу цөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар маш муу зэрэг нь өгсөн мэдүүлгээс нь харагддаг. Т.Э*******ийн хувьд эмээтэйгээ хоёулаа амьдардаг багаасаа эмээ дээрээ өссөн хүүхэд. Аавынх нь хувьд багад нь орхиж явсан бол ээж 6, 7 дугаар ангид байхад нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Эмээгийнх нь хувьд энэ хүүхдийг шоронд явсныг мэдвэл харвачих боломжтой байдаг. Хулгайн гэмт хэргийг ******* бол учир холбогдлоо ойлгохгүй хүмүүс эсхүл ясны хулгайч хүмүүс үйлддэг. Одоо энэ хүүхдийг хорих ялаар шийтгэвэл энэ хүүхэд яаж төлөвшихийг мэдэхгүй. Одоо хороололд “Пүрэв хан” ХХК-д туслах ажилчин хийж байгаа. Намайг залгах бүрд л ажилтай байна гэдэг одоо ч гэсэн ажлын хувцсаа цүнхлээд ирчихсэн хурлын дараа ажилдаа явна гэж байна. Тэгэхээр хуульд зааснаар ******* удаад нь боломж олгож, хөнгөн ял шийтгэж өгнө үү. Харин дараагийн удаа ямар нэг боломж байхгүй гэдгийг маш сайн ойлгуулсан” гэсэн эхний саналыг;
-Шинжээчийн дүгнэлтийн хувьд шүүх шинжилгээний байгууллага гаргасан. Т.Э*******ийн сэтгэцийн өвчин талаас нь дүгнэлт гаргасан байдаг. Бидний зүгээс сэтгэл зүйн талаас нь дүгнэлт гаргуулах хүсэлттэй байсан. Прокурорын байгууллагаас шинжээч томилох хүсэлтийг хүлээн авсан ч шинжээчид ямар асуулт тавих, ямар байгууллагыг шинжээчээр томилох зэргийг мөрдөгч нь танилцуулаагүй. Тухайн үед танилцуулсан бол бид аль болох сэтгэл зүйн талаас буюу сэтгэл зүйчээр дүгнэлт гаргуулах талаар санал хэлэх байсан юм. Шинжээчийн асуулт нь хүртэл зүгээр л энгийн гэрийн хаяг зэргийг тодруулсан сэтгэцийн өвчин эмгэг талаас нь дүгнэлт гаргасан байдаг. Энэ хүүхдийн насны болон сэтгэл зүйн онцлогийн талаар нарийн дүгнэлт гараагүй гэж үзэж байна. Мөн энэ дүгнэлт нь Т.Э*******ийг 2******* нас хүрсэн хойно болсон. Бид бол гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл зүйг тодруулах хүсэлт гаргасан. Хуульд хүртэл 2******* нас хүрээгүй бол өсвөр насны хүүхэд гэж үзнэ гэж заасан боломж юм. Тиймээс шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хоёр дахь өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн *******.******* дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, *******.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг төлсөн” болон түүний ар гэрийн нөхцөл байдал, ахуй амьдрал, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн 8.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.Э*******ийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 20 настай байсан, хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул болох нь шүүх хуралдааны үед биеэ авч яваа байдал, асуултанд хариулт өгч байдлаас харагддаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс хэргийн материалд шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тодруулсан шинжээчийн дүгнэлтээр “өөрийн насанд тохирсон, хоцрогдолгүй” гэсэн дүгнэлт гарсан байна. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцаж үзэхэд Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний эмч нараар гаргуулсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал нь үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчийн саналд үндэслэж дараахь шийдвэрийг гаргасан.
Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Э*******өд ял оногдуулахыг тэнсэж, ******* /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасныг удирдлага болгон
-оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн *******, 4, 6.*******0, 6.*******, 7.******* дүгээр зүйлийн *******, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч Б******* овогт Т******* Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан “Бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Э*******өд ял оногдуулахыг тэнсэж, ******* /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******өд оногдуулсан ял оногдуулахыг тэнсэж, ******* /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5.Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш *******5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.