Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

             Улсын яллагч                                Д.Шинэбал

   Шүүгдэгч                                       *******, В.Отгонтуяа, А.Мөнгөнцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, В.Отгонтуяа, А.Мөнгөнцоож нарт холбогдох эрүүгийн 2132001540078 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, аав, ээж нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн 7-р байранд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн №58 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:03292007/ зунов овогт Валяагийн ОтгоГлантуяа.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Төмөр замын 2-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:86113061/ *******.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таван Эрдэнэ" караокены гадаа иргэн А.Мөнгөнцоожтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч В.Отгонтуяа нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таван Эрдэнэ" караокены гадаа иргэн Ц.Мөнхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч А.Мөнгөнцоож нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таван Эрдэнэ" караокены гадаа иргэн *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Отгонтуяа мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнгөнцоож мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

            Хохирогч *******мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найз А.Мөнгөнцоож бид хоёр эгч Уранчимэгийнд 2.5 литрийн пиво нэийг уугаад 19 цагийн үед гарсан. Уранчимэг эгчийн гэрээс бид гурав гарч А.Мөнгөнцоожийн гэрт очиж дахин 2.5 литрийн Сэнгүр пиво 1 савыг уучхаад Уранчимэг эгчийг гэрт нь хүргэж өгөхөөр А Мөнгөнцоожийн гэрээс 20 цагийн үед гарсан. Хүргэж өгчхөөд буцах замдаа А.Мөнгөнцоож бид хоёр "Таван-Эрдэнэ" кафед орж тус бүр нэг лааз пиво ууж дуусгаад 21 цаг дөхүүлээд гарсан. Кафегаас гараад манай гэр лүү алхаж байхад би найз А.Мөнгөнцоожийг хажууд алхаж байна гээд 4 хүн алхаж байсны нэг залуугийнх нь мөрөн дээгүүр гараа тавьсан чинь хоёр эмэгтэй, 1 эрэгтэй залуу нь учиргүй намайг зодоод эхэлсэн. Нэг хүүхэн нь "Чи манай нөхрийн мөрөн дээгүүр гараа тавьдаг хэн бэ" гээд л нийлээд намайг учиргүй зодож, цохисон. ... А.Мөнгөнцоож бид хоёр өөрсдийгөө хянах чадвартай байсан. Би тэнд алхаж байсан 4 хүнийг танихгүй хүмүүс байсан. Би найз А.Мөнгөнцоожтой алхаж байсан болохоор найзыгаа хажууд байна гэж бодоод танихгүй хүний мөрөн дээгүүр нь тавьсан юм. ... Миний биеийн байдал одоо хэвийн байгаа. Өвдсөн зүйл байхгүй. ... Надад эмчилгээний төлбөр тооцоо, нэхэмжлэх зүйл байхгүй. ... Би гарч явахдаа өөрийн өөрийн найз Мөнгөнцоожтой андуураад Энхбат гэх залууг хүзүүдээд авсан. Гэтэл түүний найз охин Урангоо гэх эмэгтэй намайг түлхэж унагаасан. Гэтэл Отгонтуяа гэх охин нь намайг дээрээс зодож цохиод байсан. Тэгээд би хэсэг хугацаанд манаралтын байдалтай байсан. Мөнгөнцоож бид хоёртой муудсан хүмүүс 4-лээ байсан. Урангоо, Отгонтуяа гэх эмэгтэй мөн Энхбат, Батбилэг гэсэн хоёр залуу байсан. Эхлээд Урангоо намайг түлхэж унагаад түүний хажууд байсан Отгонтуяа гэх охин намайг дээрээс гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодоод байсан. Гэтэл манай найз Мөнгөнцоож араас ирж Урангоо гэх охинтой муудаад байх шиг байсан. Би тэр хоёрыг сайн харж чадаагүй. Хэн нь хэнийгээ яаж зодсон гэдгийг нь сайн хараагүй. ... Урангоо намайг түлхэж унагаагаад В.Отгонтуяа миний дээрээс зодоод байсан. Тэгээд би хэсэг хугацаанд манарсан, мөн гадаа харанхуй болчихсон үзэгдэх орчин муу байсан тул өөр хэн нэгэн нь намайг зодож цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. ... Тухайн үед миний Huawei 6 маркийн гар утас алга болчихсон. Тухайн үед би тэр утсыг 599.000 төгрөгөөр худалдаж аваад 3 сар л болж байсан. Кейс нь гялгар, цагаан өнгийн, утас нь хар өнгөтэй байсан байх. Одоо сайн санахгүй байна. Миний утсыг тэд нарыг нэг нь авсан байх гэж сэжиглэж байна. Тиймээс өөрийн утсыг олж авмаар байна. Өөр надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би зодуулсандаа гаргах санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 23-24, 26, 28-р тал/,

            Хохирогч А.Мөнгөнцоож мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Таван-Эрдэнэ Караокегоос 20 цаг 50 минутын үед гарч найз Ц.Мөнхцэцэгийг гэр лүү нь дөхүүлэх гээд алхаж байх үед би гутлынхаа үдээсийг үдэж байх хойгуур *******миний урд түрүүлээд алхсан юм. Тэгээд би араас нь алхаж байхад *******намайг хажуудаа алхаж байна гэж бодоод тэнд алхаж явсан 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүний эрэгтэй залуугийнх нь хүзүүн дээгүүр нь гараа тавьсан юм шиг байсан. Тэгсэн чинь миний зүс таних хүмүүс явж байсан, тэр дунд байсан Урангоо гэх эмэгтэй "Чи яахаараа миний найз залууг хүзүүдэж, тэвэрдэг юм бэ" гэж хэлээд үснээс нь зулгаагаад газар унагаасан. Найз Ц.Мөнхцэцэгийг газар унагааж Урангоо, Отгонтуяа, Батбилэг нар нийлж нүүр хэсэг рүү өшиглөж, газар чирээд байсан. Тэгээд би "Та нарт яахаараа манай найзыг зоддог юм бэ" гэж хэлээд салгах гэсэн чинь намайг Отгонтуяа, Батбилэг гэх хоёр хүн "чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлээд миний нүүрэн тус газар цохиж, маш хүчтэй газар унагаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ... Би Урангоо гэх хүний нүүр хэсэг рүү хальт маажсан гэдгээ санаж байна. ... Миний биеийн байдал одоо хэвийн байгаа. Өвдсөн зүйл байхгүй. ... Надад эмчилгээний төлбөр тооцоо, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин зодоон болох үед миний монетон ээмэгний өрөөсөн 1 ширхэг нь алга болсон. Би өрөөсөн ээмгийг төлүүлбэл гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 18, 20-р тал/,

            Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найз залуу Энхбат, түүний найз Батбилэг, Отгонтуяа нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Таван-Эрдэнэ" караокед орж 2 цаг гаруй дуулж бага зэргийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд уг караокеноос 20 цаг өнгөрч байхад бид 4 гарсан. Би караокеноос гарч "Хаан" зоогийн газрын булан эргэж бие засчхаад иртэл манай 3 найз хүнтэй маргалдсан зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Мөнгөнцоож гэх эмэгтэй нь над руу "яадгийн гичий минь" гэж хэл амаар доромжлоод байхаар нь түүнийг газар унагааж байгаад нүүрэн тус газарт нь гараараа маажиж ганц хоёр удаа алгадаж, цохисон зүйл болсон. ... Мөнгөнцоожийн найзыг нь Мөнхцэцэг гэдэг юм байна лээ. ... Мөнхцэцэгийн бие эрх чөлөөнд манай найз Отгонтуяа халдаж цохиж зодсон. Би Мөнгөнцоожтой маргалдсан, ганц хоёр бие биенийхээ эрх чөлөөнд нь халдсан. Энхбат, Батбилэг хоёр зодоонд огт оролцоогүй, харин "битгий зодолдоод бай" гэж салгасан. Миний биед Мөнгөнцоож гэмтэл бэртэл учруулсан. ... Намайг зодож гэмтэл учруулсан Мөнгөнцоожид гомдолтой. Харин эмчилгээний төлбөр тооцоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-32-р тал/

            Гэрч О.Батбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би найз Энхбатын хамтаар түүний найз охин Урангоо болон найз нь гэх Отгонтуяа бид 4 "Таван-Эрдэнэ" караокед 19 цагийн үед орсон. Бид 4 жоохон пиво ууж байгаад 20 цаг болж байхад караокеноос гарч гэр лүүгээ явахаар 4-лээ цуг алхаад явж байтал Урангоо, Отгонтуяа хоёртой хоёр эмэгтэй муудалцаж, хоорондоо харилцан зодолдоод байсан. Тэгээд бид хоёр арай гэж салгасан. ... Тухайн үед Энхбатын найз охин Урангоо Мөнгөнцоож гээд арай махлаг бүдүүн эмэгтэйтэй нь харилцан хоорондоо үсдэлцэж, цохилцож зодолдоод байсан. Харин Отгонтуяа Урангоогийн найз Энхбатыг хүзүүдсэн Мөнхцэцэг гэх эмэгтэйтэй нь зодолдсон. Мөнхцэцэг "ёо болиоч ээ" гээд байсан, нэлээн согтолттой байсан. Зодоон Энхбатыг Мөнхцэцэг гэх эмэгтэй хүзүүдсэнээс болж зодолдсон. ... Энхбат бид 2 зодоонд оролцоогүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-38-р тал/

            Гэрч Б.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найз *******, түүний найз Отгонтуяа, Батбилэг бид 4 Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг "Таван-Эрдэнэ" караокед орж 2 цаг гаруй хугацаанд дуулж, хүн тус бүр 1 лааз пиво уусан. Уг караокеноос 20 цаг өнгөрч байхад гарч гэр лүүгээ явахаар алхаж байтал 1 эмэгтэй миний хүзүүн дээр гараа тавьсан. Тэгээд би гайхаад "Чи яагаад байгаа юм бэ?, зүгээр яваач, хүний хүзүүн дээр гараа тавиад байгаа юм" гэж хэлээд байж байтал араас Урангоо бие засчхаад ирж таараад "Манай нөхрийг чи яахаараа хүзүүддэг юм бэ?" гээд уг эмэгтэйтэй маргалдаад зогсож байхад манай ангийн охины эгч зүс таних Мөнгөнцоож араас ирээд Урангоо руу дайрсан. Тэгээд хоорондоо ярилцаж ойлголцохгүй Мөнгөнцоож, Урангоо хоёр хоорондоо барьцалдаж зодолдсон. Харин Отгонтуяа Мөнгөнцоожийн найзтай барьцалдаж зодолдсон зүйл болсон. ... Батбилэг бид хоёр зодоонд оролцоогүй, Мөнгөнцоож, Урангоо, Отгонтуяа, Мөнхцэцэг нарыг салгасан гэсэн мэдүүлэг

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №197 дугаартай дүгнэлт: ...

 

            1. А.Мөнгөнцоожийн биед баруун нүдний зовхины гадна хэсэг, баруун нүдний алимны дотор тал, зүүн гарын бугалга, зүүн хөлийн өвдөгний үений доод хэсэгт цус хуралт, духанд зулгаралт, чамархай, урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

              2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 45-р тал/

              Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №196 дугаартай дүгнэлт: ...

              1. Ц.Мөнхцэцэгийн биед тархи, доргилт, цээж, зүүн хөлийн өвдөгний үенд зулгаралт, баруун, зүүн хөлийн өвдөгний үенд цус хуралт, толгойн орой хэсгээр хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

              2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 51- 52-р тал/

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №198 дугаартай дүгнэлт: ...

              1. *******гийн биед хүзүүний ар хэсэг, зүүн хацар, дээд уруулын зүүн тал, баруун хацрын доод хэсэгт сорви, зүүн нүдний дээд зовхины гадна буланд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

              2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /ХХ-ийн 59-60-р тал/

 

              Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: В.Отгонтуяагийн талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 91 дүгээр хуудас/, А.Мөнгөнцоожийн талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 94 дүгээр хуудас/, *******гийн талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 97 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаанууд зэрэг болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таван Эрдэнэ" караокены гадаа иргэн А.Мөнгөнцоожтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч В.Отгонтуяа нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таван Эрдэнэ" караокены гадаа иргэн Ц.Мөнхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Мөнгөнцоож нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таван Эрдэнэ" караокены гадаа иргэн *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /ХХ-ийн 23-24, 26, 28-р тал/, Хохирогч А.Мөнгөнцоожийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /ХХ-ийн 18, 20-р тал/, Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-32-р тал/, Гэрч О.Батбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36-38-р тал/, Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №197 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 45-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №196 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 51- 52-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №198 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 59-60-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******, В.Отгонтуяа, А.Мөнгөнцоож нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******, В.Отгонтуяа, А.Мөнгөнцоож нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Очирчулууны Урангоо, Глазунов овогт Валяагийн Отгонтуяа, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  *******, В.Отгонтуяа, А.Мөнгөнцоож нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч *******, В.Отгонтуяа, А.Мөнгөнцоож нарт даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, В.Отгонтуяа, А.Мөнгөнцоож нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, В.Отгонтуяа, А.Мөнгөнцоож нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.