Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                        Д.Соёлзул

                        Улсын яллагч                                      Г.Тунгалаг

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                      А.Хандмаа

                        Шүүгдэгч                                         Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******эд холбогдох 2232001050115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Ардчилсан намын хашаан дотор оршин суух хаягтай, урьд нь

            - 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дүүргийн анхан шатны шүүхийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

            - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 28.800.000 нэгж буюу 28.800.000 төгрөгөөр торгох ялаар,

            - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч *******ын нүүрэн тус газарт мөргөж, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбат мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.

 

Эрүүгийн 2232001050115 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд Тоодойгийн хамт дэлгүүр яваад дэлгүүрээс хоолны материал зээл авах гэтэл өгөхгүй байхаар нь буцаад явж байтал үл таних согтуу залуу таараад Тоодойтой юу байна ахаа Ука байна уу? Ука найзтайгаа уулзнаа гээд дагаад Балдандорж ахын гэрт орсон. Тэгээд би Укатай ажил ярих гэтэл Хэнзээ над руу хандаж чи одоо хэн бэ гээд агсраад байхаар нь чамд ямар хамаатай юм би дүүтэйгээ ажил ярих гэж байна гэтэл Хэнзээ нь намайг заамдаж аваад нэг удаа мөргөхөд би манараад юу болсныг ойлгох ухаангүй болсон. Намайг манараад байж байх үед дахиад 2-3 удаа юугаар цохиж байгаа нь мэдэгдэхгүй толгой руу цохиод л байсан. Тэгээд л нэг сэрсэн чинь гудманд ганцаараа хэвтэж байхаар нь юу билээ гэж бодоод арай гэж явсаар байгаад дүү Ганчимэгийнд ирсэн. Тэгээд ярих гэтэл эрүү хөшчихөөд ярьж чадахгүй байтал дүү Ганчимэг эмнэлэг рүү авч явсан. ... Хэнзээ гэгч намайг нэг мөргөөд л би манарчихсан. Тэгээд манарч байх хооронд дахиад 2-3 удаа толгой руу юугаар цохиж байгаа эсэх нь мэдэгдэхгүй цохиод л байсан. Тэгээд л би ухаан алдаад нэг мэдэхэд гудманд хэвтэж байсан юм. ...Одоо бол толгой хааяа чамархай хэсгээр өвдөөд байгаа. Хамар хугараад далийчихсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р тал/,

Гэрч Б.Өлзийсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд удалгүй гадаа хүн орилоод байхаар нь хоорондоо зодолдоод Энхбаатарын нүүр хэсэг цус болчихсон байсан. ... Яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй ээ. Нэг мэдэхэд л нэг нэгнийгээ бариад авчихсан байсан. ... Эхлээд тэр хоёр хоорондоо заамдалцаад зогсож байхаар нь салгах гэтэл ******* л Энхбаатарын дух руу мөргөөд байсан юм. Энхбаатар *******эд гар хүрээгүй ээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/

Гэрч Б.Батхүлэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Нэг ухаан ортол Энхбаатар ах эхнэртэйгээ явлаа гээд би манай эхнэр Ариунзул нар араас нь гартал хашааны үүдэнд Энхбаатар, ******* нар хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь очоод салгахдаа *******эд хандаж чи наад хүнээ зодож байхаар намайг зод гээд хүзүүнээс нь таттал гарнаас мултраад гар түлхээд Энхбаатарын толгой руу нь 1 удаа мөргөхийг би харсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгтэл Энхбаатар ах орж ирээд явъя гээд эхнэртээ хэлтэл ******* нь Баруунхараагийнхан ямар том болцон юм бэ гээд байсан. Тэгээд гэрээс гараад хашааны үүдэнд ******* нь чи хэн юм бэ гэтэл Энхбаатар нь яах гээд байгаа юм гэтэл ******* нь Энхбаатарыг ахыг заамдаж аваад толгой руу нь мөргөтөл манай нөхөр Батхүлэг салгах гээд *******ийг хүзүүнээс нь таттал гарыг нь угзраад Энхбаатарыг 7-8 удаа мөргөхөд Энхбаатар ах газар унатал нүүр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Дараа нь босгож ирээд дахин нэг удаа мөргөсөн. Манай нөхөр тасраад газар унаад өгчихсөн байсан тул би тухайн үед салгах гээд дийлээгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт: ...

 

1. *******ын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 23-24-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа ХХ-ийн 41 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 55-84 дүгээр хуудас/, мөн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

Нэг. Шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч *******ын нүүрэн тус газарт мөргөж, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р тал/, Гэрч Б.Өлзийсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/, Гэрч Б.Батхүлэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 23-24-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Б.*******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч *******ын нүүрэн тус газарт мөргөж, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Мөн  гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул  түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хориглох”  хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг 04 /дөрвөн/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.