Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл-*******, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 1- тоотод оршин суух, ШТС-д түгээгч ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн 2 дугаар хэсэг тоотод байх иргэн гэрт болон машиндаа  2022 оны 09 дүгээр сарын 09-ний  өдрийн 22 цагийн орчим эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд  нь баруун гарын алганы ар хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, дагз баруун нүдний зовхи, баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Цагдаагийн байгууллага дээр өгсөн миний мэдүүлэг бүгд үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

 

Хохирогч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед би том хүү т хоёр дүүгээ рай гэж үлдээчхээд хадам эгч /99**************4219/ хадам дүү /8*******6**************998/ хамт бид гурав /99244702/ эгчийн гэрт очоод хоол идээд сууж байтал нөхөр залгаад хаана байна гэхээр нь эгчийнд байна гэтэл хүрч ирээд үгийн зөрөөгүй намайг хоёр удаа шанаа хэсэг рүү цохисон. эгч болиоч гэтэл заамдаж аваад ноцолдоод байсан. Удалгүй харъя гэж бодоод машиндаа суугаад гэр рүү явж байх замд үсдэж аваад толгой хэсэг маш хүчтэй цохисон. Цохиж байхдаа чи энд юу хийж байгаа юм зэргээр элдэв бус үгээр намайг хэлсэн. Тухайн үед би толгой руугаа цохиулаад манарсан байсан тул зарим хэлсэн үгсийг санахгүй байна. Тэгтэл шууд аавынхаа гэрийн гадна очсон байтал араас нар ирээд машины хаалгыг таттал онгойлгож өгөхгүй байсан. Намайг хаалга онгойлгох гэхэд миний гараас зуураад байсан. Тэгээд хадам аавын гэрийн гаднаас хөдлөөд , , нараас зугтааж сумын төвөөр нэлээд удаан явцгаасан. Нэг мэдэхэд н ажил болох ШТС дээр ирсэн байсан. Намайг машиндаа түгжиж орхиод ажил руугаа орчхоод удалгүй гарч ирээд машинаас буулгаад харья гэж хэлээд аваад явсан. Гэрт ирээд намайг үлдээчхээд юу ч хэлэлгүй буцаад гараад явсан. Ийм зүйл болсон. ...Толгой маш их өвдөж байна. Баруун, зүүн мөр хэсэг хөндүүрлэж өвдөж байна. Баруун гарын алга хэсэгт хавдаад хөхөрчихсөн.Баруун нүд хавдаад хөхөрчихсөн. Зүүн шанаа маш их хөндүүрлэж байна. ...манай нөхөр орж ирээд миний зүүн хацар шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохисон, тэгээд уурлаад миний нүүрний баруун тал нүд орчим толгойны дагз хэсэгт нэлээд хэдэн удаа цохисон, баруун гарыг чанга барчхаад байсан. Яах гэж айлд очсон юм гээд уурлаад байсан тэгээд машин дотроо нэлээд удаан явсан. уурлаад байсан. аа нар араас ирсэн чинь үгэнд нь орохгүй машинтай хөдлөөд нэлээд явж байгаад машинаа ажил дээр нь орхиод гэр рүүгээ бид хоёр алхаад харьсан.  ...манай нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлээд байдаггүй хүүхдүүдээ болон надад ямар нэгэн илүү дутуу зан гаргаад байдаггүй архи дарс хэрэглээд байдаггүй хүн байгаа юм. Тэр өдөр юунаас болоод тэгсэн гэдгийг нь мэдэхгүй байсан сүүлд нь өөрөөс нь яагаад тэгсэн юм гэсэн чинь намайг хардсан юм гэж хэлсэн. Тэгээд надаас уучлалт гуйсан. ...Надад одоо гомдол байхгүй. Энэ асуудлыг хурдан шийдүүлэх хүсэлтэй байна. Би шүүх хуралд оролцохгүй хэргээ шийдүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрчээр П. мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ямаа гаргаад гэдэс чанаж байтал нар орж ирсэн. Тэгээд гэдэс гаргаад идээд байж байтал ийн утас  дуугартал ярьж байгаад эхнэртэйгээ ярь гээд утсыг нь өгч байгааг харсан. Юу ярьсныг мэдэхгүй байна. Учир нь гэдэс гаргаад завгүй байсан юм. Тэгтэл өөрөө утсаар яриад гадна ирсэн байна гэхээр нь орж ирээд гэдэс ид гэж хэлээч гэсэн. Тэгээд би гэрт ороод гэдэс халааж байх хооронд гадна амаар дотор хүмүүс шуугилдаад байхаар нь хартал нь эгч тэй ноцолдож байхыг харсан. Тэгээд л гэдэс гаргах зуур , нар манайхаас гарч явж байхыг харсан. Ийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 9 дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

Цагдаагийн хэсэгт хохирогч С.ын гаргасан гомдол/Хх-ийн дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/Хх-ийн 1-14 дүгээр хуудас/

Хохирогч С.ыг анх үзсэн эмч тодорхойлолт/Хх-ийн 27 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн №1******* дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.С.ын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн мөрний ар дээд хэсэг, баруун гарын бугалга, баруун гарын алганы ар хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             .Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 26-27 дугаар хуудас/

Шүүгдэгч *******н ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн *******9 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний шөнийн 22 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, тоотод  оршин суух иргэн гэрт болон өөрийн машиндаа гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр С.тай хувийн таарамжгүй харилцааны хардалтын улмаас зодож баруун нүдний дээд, доод зовхи, зүүн мөрний ар дээд хэсэг, баруун гарын бугалга, баруун гарын алганы ар хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: ...Хохирогч С.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 4, 21 дүгээр хуудас/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 9дүгээр хуудас/шүүгдэгч *******н Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/Хх-ийн *******-6 дугаар хуудас/,******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн №1******* дугаартай дүгнэлт/Хх-ийн 2*******-26 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг буюу эхнэр С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

 

            Хохирогч С.ын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн мөрний ар дээд хэсэг, баруун гарын бугалга, баруун гарын алганы ар хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл үүссэнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч С. нь шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгах, эмчлүүлэхэд гаргасан зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний шөнийн 22 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, тоотод  оршин суух иргэн гэрт болон өөрийн машиндаа гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр С.тай хувийн таарамжгүй харилцааны хардалтын улмаас зодож баруун нүдний дээд, доод зовхи, зүүн мөрний ар дээд хэсэг, баруун гарын бугалга, баруун гарын алганы ар хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, дагз, баруун нүдний зовхи баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин шүүгдэгч *******н гэмт үйлдлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр С.ын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйчилж эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

           

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын сонсгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйл, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйл, 6.1 дугаар зүйл 8.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******д 480/дөрвөн зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000/дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий *******. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 480000 төгрөгийн торгох ялыг 0/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн ******* дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

*******.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ