| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 154/2018/00059/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 28
*******эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ******* оны 07 сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ын Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 9-ний орой 19 цаг 45 минутын орчимд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* ” гэх газар улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас замын хажуу руу унаж зам тээврийн осол гарган зорчигч ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч ******* овогт ын Гансүхэд холбогдуулан ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч ******* нь хохирогчид 26.938.150 төгрөг төлсөн, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учир бусад нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******эд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар зүйлчилж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг илтэд үндэслэлгүйгээр үгүйсгэн шийдвэр гаргасан. Шинжээч эмч Д.Тогтох нь *******ийн биенээс авсан 4.2 мл цусыг хүлээн авсан, цус шинжилгээнд тэнцэнэ гэж дурдаад, *******ийн цуснаас 2.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан нь шинжилгээний обьект шинжээчийн мэдэлд очоод дүгнэлт гарсан болох нь тогтоогдож байна. Мөн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд *******эд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн байхад анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал прокурорын эсэргүүцэлтэй танилцаад иу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж болно гэжээ. Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугааргүй тогтоолд гарын үсэг зурах чадваргүй өвчтэй байсан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугааргүй тэмдэглэлд биологийн дээж өгсөн ******* гэж гарын үсэг зураагүй бөгөөд цус өгөөгүй талаар удаа дараа мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч ******* нь эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд төлөвлөж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилго байхгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас хохироосоноо хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр хагас ухаантай эмнэлэг дээр тариа хийлгэж байхад надаас цус авна гэж гарын үсэг зуруулаагүй, миний гарын үсэг дахин давтагдашгүй зурагддаг. Би төрийн байгууллагад 22 жил ажилласан. Би хэрэг хүлээх чадвартай гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй.
Шүүгдэгчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон гэдэгтэй маргахгүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эдийн засгийн туслалцаа үзүүлэхийг хүсдэг. Иймд шүүх хэргийг зөв шийдвэрлэх байх гэж гэж бодож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоолыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
******* нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний орой 19 цаг 45 минутын орчимд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* “гэх нэртэй газарт улсын дугаартай приусс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас замын хажуу тал руу унаж, зам тээврийн осол гаргаж зорчин явсан зорчигч ийн амь хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
******* аймгийн ******* сум дахь сум дундын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн холбогдсон эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж үзээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн ял шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.
Шүүгдэгч ******* нь нэгдүгээр хавтас хэргийн 76 дугаар талд дахь “Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай” тэмдэглэлд би гарын үсэг зураагүй, авто осолд орсон боловч ухаан алдаагүй юу хийж байгаагаа мэдэж байсан гэж маргаж байгаа боловч уг ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 20 цаг 30 минутад ******* сумын нэгдсэн эмнэлгийн ээлжийн сувилагч Наранболд, дотрын их эмч Уранчимэг нар овогтой Гансүхийн биеэс шинжилгээнд зориулж цэвэр тариураар шилэн саванд 5 грамм цусны дээж авсныг тэмдэглэл болгон үйлдэж F10891185 кодыг тэмдэглэл болон хуруу шилэнд нааж, хөндлөнгийн гэрчээр Ш.Пунцаг,Ц.Урандэлгэр нарыг байлцуулан ******* сумын хяналтын прокурор Оюунцэцэгт 20 цаг 50 минутад мэдэгдэв.” гэх тэмдэглэлийг замын цагдаагийн зохицуулагч Цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнэ үйлдсэн байна. Уг тэмдэглэлд ажиллагаанд оролцсон дээрх хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Шүүх уг тэмдэглэлийг хуурамч нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Учир нь “Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай” тэмдэглэл үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч *******эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд ” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч *******эд холбогдох хэргийг “******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж”, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс захирамжийг хүчингүй болгож буцаасан,2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн байна.,/хоёрдугаар хавтас хэргийн 48-54 дүгээр тал,82-86 дугаар тал,171-179 дугаар тал, 206-210 дугаар тал,гуравдугаар хавтаст хэрэг 01-11 дүгээр тал /
Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгч *******эд холбогдох хэргийг анхан шатны өмнөх шүүх бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүнээр шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны өмнөх шүүх бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүнээр шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАМБА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.ТУЯА