Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 64

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч О.Однямаа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Энхбаяр

     Улсын яллагч: Э.Нямбилэгт

     Хохирогч: Ө.Э

     Шүүгдэгч: Ф.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ф.Б холбогдох 201608000139 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овгийн Фн Б/РД:............./, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1983 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, М.......о гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Ф.Б нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Улаан худаг гэх газар өөрийн эхнэр Ө.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ф.Б нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Улаан худаг гэх газар өөрийн эхнэр Ө.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ф.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Өныг гэртээ авирч 3 шил архи уусан. Согтоод амрах гэтэл  харанхуй шөнө явна гэхээр нь хориглоод эхнэрээ курткээр цохьсон. Өмнө нь хааяа уурлаж, үглэдэг байсан. Нэг удаа эхнэрээ цохиж байсан. Тэр асуудал цагдаад мэдэгдээд торгуулиад өнгөрсөн. Болсон бүх зүйл үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Эмнэлэгт үзүүлсэн гомдол санал байхгүй гэсэн. Бид одоо хамт амьдарч байгаа. Намайг ял шийтгэл эдэлбэл миний дөрвөн хүүхдийг харах, тэжээх хүнгүй л болно гэв.

 

2. Хохирогч Ө.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ:  “... Би нөхөртэйгөө зүүн талын орон дээр унтах гээд хэвтэж байхад манай нөхөр Бо чи газар бууж унт гээд хөөгөөд байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь илүү гэртээ орж унтахаар явж байтал Б араас гарч ирээд маргалдаад зууралдсан. Тухайн үед бид зууралдаж байхад миний гадуур өмссөн хар куртка тайлагдсан чинь Бкурткээр толгой руу ороолгохоор нь гараараа хаасан чинь хатуу зүйл гар дээр цохиод баруун гарын чигчий хуруу янгинаад өвдсөн. Би Бтэй муудаж байхдаа өөрийн дунд гарын мөнгөн аягаа халаасандаа хийсэн байсан юм. Тухайн үед халаасанд байсан мөнгөн аяга миний баруун гарын чигчийн хуруун дээр таараад цохьсон байна лээ. ...Б миний гуя руу өшиглөсний улмаас ямар нэгэн гэмтэл учраагүй...”  Одоо гомдол санал байхгүй бид эвлэрсэн. Хамтдаа амьдарч байгаа гэв.

 

3. Насанд хүрээгүй гэрч 2006 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Мөнхийн овоо гэх газар нутаглах, Б.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...аав ээж хоёр маргалдсан. Ээж аавын уурыг хүргээд байсан. Ээж өмсөж байсан хар өнгийн куртка тайлаад гэрийн гадаа баруун талд тавьсан чинь аав тэр хар курткыг барьж аваад ээжийг савсан. Тэр куртканы халаасанд мөнгөн аяга ээж хийсэн байсан. Тэрийг нь аав мэдээгүй саваад цохьсон юм байна лээ. Ээж ёоо ёоо гээд байсан. Сайханаа ах гэрээс гарч ирж аав, ээж хоёрыг салгачихаад гэрт орж ирээд суугаад байсан. Ээж тэр шөнөдөө Чойр руу явсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 дугаар хуудас/

 

4. Шинжээч Ж.Жаргалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ ... Ө.Энхжаргалын биед баруун гарын чигчий хурууны угийн шивнүүр ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдсон. Гарын чигий хурууны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг 28 хоногоос дээш хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг гэмтэл авснаас хойш 6 сараас доошгүй хугацааны дараа гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийг баримталж тогтооно. Ө.Энхжаргалын биед тогтоогдсон баруун гарын чигчий хурууны далд хугарал гэмтэл нь цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь куртканы халаасанд байсан мөнгөн аягаар савж цохих үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 дүгээр хуудас /

 

5. Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 286 тоот дүгнэлт:

Ө.Эын биед баруун гарын чигчий хурууны /V/ хурууны угийн шивнүүр ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

 

Шинжээч эмч ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /х.х-ийн 30 дугаар хуудас/

 

6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ф.Бийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ө.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ф.Бийг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн синдпонин куртка 1 ширхэг, цагаан өнгийн металлиар бүрсэн аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Мөнхийн овоо гэх газар нутаглах Бн овгийн Өийн Эд буцаан олгох нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Ф.Болд-Эрдэнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овгийн Фн Бийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Ф.Бнийг 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн синдпонин куртка 1 ширхэг, цагаан өнгийн металлиар бүрсэн аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Мөнхийн овоо гэх газар нутаглах Б овгийн Өгийн Энлд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ф.Болд-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      О.ОДНЯМАА