| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2018/01162/и |
| Дугаар | 1194 |
| Огноо | 2018-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1194
| 2018 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2018/01194 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, алтан овоо 26 гудамж, 15 тоотод оршин суух Тайжууд овогт Сандаг-Очирын Нямдаваа /РД:ИЮ62022062/-ийн
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 2 дугаар баг, Өгөөмөр, салхит 11 дүгээр гудамж, 02 тоотод оршин суух Улиадай Жамъян овогт Бибишийн Энхтуяа /РД:МЮ69053168/-д холбогдох
Гэрээний үүрэгт 21,645,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Нямдаваа, хариуцагч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Нямдаваа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа:
“С.Нямдаваа миний бие иргэн Б.Энхтуяатай харилцан тохиролцож Б.Энхтуяагийн хүссэний дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 83Б байрны 45 тоотын 48 м2 2 өрөө байраа түүнд зарахаар тохирлцсон. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ бичгээр хийсэн. Тус байрыг нийт 73 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон ба 60 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа болгож өгсөн ба үлдэгдэл 13 сая төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлөх ба мөнгөө бүрэн төлсөн үед байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Энхтуяагийн шилжүүлгээр гэрээний 2.4 дүгээр зүйлийн дагуу харилцан тохиролцсон. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байраа бүрэн суллаж өгсөн ба түүнээс хойш Б.Энхтуяа нь уг байрандаа амьдарсаар байгаа. Ингээд үлдэгдэл төлбөр болох 13 сая төгрөгөө төлөх хугацаа болоход төлбөрөө төлөөгүй ба үлдэгдэл төлбөрөө төлж байраа өөрийн нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардахад Б.Энхтуяа нь эхлээд байраа шилжүүлэхийг шаардах буюу банк бус байгууллагаар дамжуулан гэрээнд заагдаагүй, цаашлаад хууль бус үйлдэл хийхийг биднээс шаардах болсон. Үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс болоод бид дараагийн байранд орох асуудал суларч байрны зээл авахад төлөх урьдчилгаа төлбөр маань хүрэхгүй миний бие маш их хохирч байна. Иймд Б.Энхтуяагаас 21,645,000
төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,145,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрт 13,000,000 төгрөг, алдангид 4,500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Б.Энхтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Б.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хоног тутмын алданги болох 8,645,000 төгрөгийн 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч барагдуулна. Үлдэх 4,145,000 төгрөгийг бууруулж багасгаж өгнө үү. Уг төлбөрийг миний бие байрны эзэн болох С.Нямдаваа надад итгэл үзүүлж нэр шилжүүлбэл миний бие аль болох богино хугацаанд уг байрыг банк бус санхүүгийн байгууллагад тавьж хохирлыг барагдуулах болно. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй өндөр настай эхийгээ асран амьдардаг. Иймд сар бүр 300,000-400,000 төгрөгөөр төлж хохирлыг барагдуулах боломжтой байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Нямдаваагаас хариуцагч Б.Энхтуяад холбогдуулан гэрээний үүрэгт 21,645,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч С.Нямдаваа нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,145,000 төгрөгийг хасч, үндсэн төлбөрт 13,000,000 төгрөг, алдангид 4,500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагч Б.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч, уг төлбөрийг сар бүр 200,000-300,000 төгрөгөөр цувуулан төлнө, төлбөр төлөх боломжгүй гэж маргаж байна.
Талууд урьдчилгаа төлбөрийн талаар маргаагүй бөгөөд үлдэгдэл төлбөр болох 13,000,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулна, төлж барагдуулаагүй бол хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах шаардлага гаргаагүй ба мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх, гүйцэтгээгүй үүргээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч С.Нямдаваа нь өөрийн шаардлагын үндэслэл болгож талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлэн, хэрэгт хавсаргасан байх ба хариуцагч Б.Энхтуяа нь би ийм өндөр дүнтэй алданги төлнө гэж ойлгоогүй, мөнгө орж ирэх байсан учраас зурсан гэж маргасан хэдий ч өөрийн татгалзлын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч С.Нямдаваа хариуцагч Б.Энхтуяад Баянгол дүүргийн 18 дугаар хороо,
4 дүгээр хороолол, 83-Б дүгээр байрны 45 тоот Ү-2205048304 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 73,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон, төлбөрийн урьдчилгаа 60,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлж барагдуулсны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бичгээр үйлдэн, нотариатчаар гэрчлүүлсэн байна /хх-3 хуудас/.
Иймд талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч Б.Энхээгийн эзэмшил, ашиглалтад бүрэн шилжүүлсэн ба хариуцагч Б.Энхээ нь мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл шилжээгүй байгаа, төлбөрийг барагдуулснаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Худалдах, худалдан авах гэрээг нэг талаас худалдагч С.Нямдаваа, нөгөө талаас худалдан авагч Б.Энхтуяа нар байгуулсан байх ба талууд тэгш эрхтэй бөгөөд худалдагч нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, худалдан авагч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.8 дахь хэсэгт “анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2 дахь заалтад төлбөр төлөх нөхцөлийг талууд тохиролцсон байх ба уг заалтад “үлдэгдэл 13,000,000 төгрөгийг бүтнээр болон хэсэгчлэн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ... төлнө. Төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэх эрхтэй” гэж бичгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч С.Нямдаваа нь шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч С.Нямдаваа нь алдангид хуульд зөвшөөрсөн хэмжээнээс илүү дүнгээр алданги шаардсаныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бууруулж, алдангид 4,500,000 төгрөг шаардсан нь хууль зөрчөөгүй, мөн хариуцагч Б.Энхтуяа алдангийн мөнгөн дүнг хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр зөвшөөрч, энэ талаар маргаагүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч С.Нямдаваа нь нэхэмжлэлийн шаардлагаа 17,500,000 төгрөгийг хариуцагч Б.Энхтуяагаас гаргуулахаар багасгасан учир шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу 17,500,000 төгрөгийг хариуцагч Б.Энхтуяагаас гаргуулан нэхэмжлэгч С.Нямдаваад олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН