Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1997 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-*******, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* 1-*******8 тоотод оршин суух, хувиар хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч *******  нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, задгай тоотод иргэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би анх тэр хашаан дотор ажил хийж байсан хүмүүс рүү ороод нэг эгчтэй нь уулзаж труба авсан талаар асуухад тэнд юм хийж байсан хүмүүс инээгээд байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүстэй одоо  ярих вэ дээ гэж бодоод буцаа алхсан чинь араас дөрөв тавуулаа нийлчхээд намайг шоолоод байгаа бололтой инээгээд байсан. Тэгээд би тэр гэдэг хүнийг нь очоод цээж  рүү түлхсэн. Тэгсэн тэр ах намайг яаж байна аа гээд миний баруун нүд рүү зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг хавирч унагаад  дээр гараад толгойны ар хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд би тэр хооронд хэсэн манараад юу болов гэж бодтол нэг мэдсэн хөрш айлын Баясаа ах орж ирээд намайг салгасан. Тэгээд би гэр лүүгээ орсон. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаагийн хэсэгт авч ирсэн. ...Би тухайн үед д ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй. Надад г цохиж зодсон зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 29  дүгээр хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 он 08 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын ******* дугаар баг, гудамжны задгайд гахайны байр бариулах гээд манай нөхөртэй цуг уул руу модонд хамт явдаг хүмүүс очсон байсан. Тэгээд би нөхөртэйгөө араас нь гэрээсээ очсон чинь гэх агч хашааны цаанаас тэнд байсан хүмүүсийг загнаад хашаанд байсан гурван ширхэг труба алга болчихсон байна гээд баахан хараасан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг очиход гэх эгч гараад ирсэн. гэх хүн хашаанд байсан труба алга болчихсон байна танайх л аваа биз гээд орилоод байсан тэгэхэд манай нөхөр манайх трубаг чинь аваагүй та манайхыг энд байдаггүй гэдгийг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн чинь тэр эгч та нар байж байгаарай хүүхдээ ирэхээр та нарыг алуулна гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр гахайн байраа бариад байж байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр нэг хүнтэй ээжийн гэрээс юм авах гээд явсан хойгуур гэх хүний хашаа дотроос нэг залуу даваад ороод ирсэн. Тэгээд юу юугүй дайраад ирэхээр нь эгчийн дүү зодоон хийгээд яах вэ дээ юмны учир ойлгочих гэсэн чинь тэр залуу гайгүй болсон. Тэгээд ээж чинь труба нэхээд байна  юмны учир ойлгохгүй дайраад байна гэж хэлсэн чинь гэх эгч цаанаас нь орилоод байсан чинь нөгөө залуу гахайн байрны хажууд зогсож байсан гурван залуугийн нэгийг нь буюу г бариад авсан. Тэгээд г боож аваад газарт тэр хоёр хоёулаа өнхрөөд унасан. тэр залууг нэг удаа цохисон тэгээд цаанаас нь нэг ах гарч ирээд г бас заамдаж авсан тэгээд байж байтал манай нөхөр Отгонмягмар орж ирээд бүгдээрээ нийлээд тэр залуу хоёрыг салгасан гэдэг эгч хашаа давж орж ирээд миний хүүхдийг зодлоо гээд чулуу бариад дайраад чамайг ална би суугаад гарч ирсэн чамайг алчхаад 20 жил суугаад гарч ирсэн ч нас байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал гийн эхнэр нь орж ирээд бичлэг хийсэн. Тэрнээс цааш цагдаа иртэл хоорондоо маргалдаад байсан. тэр залуу хоёрын хоорондоо барьцалдаж аваад зодолдсон хугацаа нь их хурдан болоод өнгөрсөн 1-2 минут л болсон байх. ...гэх мэдүүлэг/Хх-ийн *******5-*******6 дугаар хуудас/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 7 дугаар хуудас/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын *******1-ний өдрийн № дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун эгэм, хүзүүний урд хэсэгт цус хуралт баруун, зүүн гарын тохойн үед зулгаралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

             *******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

             5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/Хх-ийн 45-46 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 47-48 дугаар хуудас/

Шүүгдэгч *******гийн ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 87 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны оройн 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, задгай гэх газарт  хохирогч Х.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж зодон баруун нүдний дээд, доод зовхи, баруун эгэм, хүзүүний урд хэсэгт цус хуралт баруун, зүүн гарын тохойн үед зулгаралт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 29 дүгээр хуудас/,гэрч Д.Үүрцайхын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн *******1 дүгээр хуудас/ гэрч Б.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн ************** дугаар хуудас/ гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн *******5-*******6 дугаар хуудас/ гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн *******8 дугаар хуудас/ ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын *******1-ний өдрийн № дугаартай дүгнэлт/Хх-ийн 45-46 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний дээд, доод зовхи, баруун эгэм, хүзүүний урд хэсэгт цус хуралт баруун, зүүн гарын тохойн үед зулгаралт зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны оройн 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, задгай гэх газарт  хохирогч Х.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж зодон баруун нүдний дээд, доод зовхи, баруун эгэм, хүзүүний урд хэсэгт цус хуралт баруун, зүүн гарын тохойн үед зулгаралт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Алтанхуяг нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, *******6.1 дүгээр зүйл, *******6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйл, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйл, *******6.10 дугаар зүйл, *******6.1******* дугаар зүйл *******8.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******г 500/таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйл, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ