Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

        Нарийн бичгийн дарга Ч.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******/№306/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 ******* зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* *******тай хэргийг 2022 оны 08 ******* сарын 26-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 93 оны 2 ******* сарын 0-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* хот ******* дүүргийн ******* ******* ******* 3 тоотод оршин суух, Сэлэнгэ минералс ХХК-д ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд-ШЗ3202/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 0 сард Сэлэнгэ аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ минералс ХХК-ний талбайгаас хуванцар саванд хийсэн мөнгөн ус гэх Монгол нэршилтэй, цэвэр 6.8грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг олж 2022 оны 03 ******* сарын 05-ны өдөр хүртэл хуул бусаар өөрийн биедээ хадгалсан,

-2022 оны 03 ******* сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын Хараа багийн гэх газарт байрлах чулуу бутлуурын тээрэмд Сэлэнгэ минералс ХХК-ний талбайгаас гарсан 6кг орчим шороог авч гар аргаар угаахдаа мөнгөн ус  гэм Монгол нэршилтэй цэвэр 6.8грамм жинтэй химийн хорт аюултай бодисыг хольж зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар:

 

            Шүүх Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . ******* зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч ******* нь 2022 оны 0 сард Сэлэнгэ аймгийн сумын Хараа багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ минералс ХХК-ний ашиглалтын талбайгаас хуванцар саванд хийсэн 6,8грамм жинтэй химийн хорт бодис мөнгөн ус олж, хууль бусаар хадгалсан, 2022 оны 03 ******* сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын багт оршин суух иргэн чулуу бутлуурын тээрэмд Сэлэнгэ минералс ХХК-ний ашиглалтын талбайгаас авсан 6кг орчим алтны агууламж бүхий шороог гар аргаар угаахдаа 6.8грамм химийн хорт бодис болох мөнгөн усыг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 зүйлийн дэх хэсэгт заасан “химийн хорт аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, зориулалтын бусаар ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Би цагдаа дээр мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг.

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн сумын гэдэг газарт байдаг Сэлэнгэ минералс ХХК-ний кеймп дээрээс 2022 оны 03 ******* сарын 04-ний өдрийн 8 цагийн үед ахын хамт тээрэмд оруулаад нунтаг шороог/шлам/ гэдэг хүний тээрэмд хүргэлцэж өгсөн. Тэгээд дотор нь орж шороогоо төмпөнд  хийж өгсөн чинь ах надад одоо би өөрөө угаана чи цаана аа байж бай гэсэн. Тэгэхээр би цаад талд нь байдаг байшинд хүлээгээд байж байсан.  Тэгээд би шөнийн 00 цагийн үед тээрэмд орж ирсэн чинь хоёр цагдаа ирчихсэн шалгалт хийж байсан. Тэгсэн чинь мөнгөн устай баригдсан байсан. ...Тэр шламыг Сэлэнгэ аймгийн сумын Нар гэдэг газарт байдаг Сэлэнгэ Минериалс ХХК-ний ашиглалтын талбайгаас авсан. талбайгаасаа дээж аваад угааж үзэх гэж авсан. Би харж байгаагүй. Би хүрлээ мөнгөн ус хадгалж байгааг гүй. ...Төмпөнд ус хийгээд шороогоо хийгээд сэгсэрдэг. Тухайн шламд алт байгаа эсэхийг үздэг байсан. Тэр нь ийн үндсэн ажил нь юм шиг байна лээ. ...Тэрийг сайн мэдэхгүй байна. Батцэрэн ах бид хоёр 2022 оны 03 ******* сарын 05-ны өдрийн 03 цагийн үед ийг Сэлэнгэ аймгийн сумын төвөөс ахыг ирж авсан. Тэгээд Батцэрэн ах ахаас юу болсон талаар асуухад мөнгөн ус хэрэглэж байгаад баригдсан гэж хэлж байсан. ...Урьд өмнө нь шлам угааж байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20-2 хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 03 ******* сарын 04-ний өдрийн цагийн үед ******* хотоос Сэлэнгэ аймгийн сумын гэдэг газарт бадаг Сэлэнгэ минералс ХХК-ний талбайд өөрийн хувийн машинтайгаа , нарт хоол хүнс ойр зуурын эд зүйлийг нь авч ирсэн. Тэгээд кеймп дээрээ худаг ухуулсан чинь гэдэг хүн өөрийнхөө худаг руу насосны кнопыг нь авсан байсан. Тэгээд манай нь гийн тээрэм дээр очиж дээж үзэхээр яваад орой нь миний утас руу залгаад намайг цагдаа дээрээс ирээд ав гэж 03 цагийн орчим гэхээр нь би тай хамт ирж авсан. Яагаад цагдаа дээр очсон юм бэ гэж аас асуусан чинь би мөнгөн усаар дээж үзэж байгаад цагдаад баригдсан гэж хэлэхээр нь чи мөнгө ус хаанаас авсан юм бэ гэсэн чинь уулнаас олсон гэсэн. 0р нь бол дээж үзэх ёстой хүн юм. ...Уурхайн ашиглалтын талбай дээр авсан. ...Манай компани одоохондоо химийн бодис ашиглах зөвшөөрөл аваагүй. Зарим бичиг баримтаа бүрдүүлээгүй байгаа. ...Бид хоёр гүй. Тэр өдөр мөнгөн ус ашиглаж байгаад цагдаад баригдсан гэсэн. Хадгалж байгаа нь гүй. Тэр мөнгөн усыг уулнаас олсон гэж хэлсэн. Хаанаас авсан талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 23-24 хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... нь 2022 оны 05 ******* сарын эхээр надад ашиглалтын талбайгаа шалгаж яваад савтай шингэн олоод тэрийгээ дээжийн үлдэгдэл шороондоо гийн тээрэм дотор ашиглаж байсан чинь цагдаа нар орж ирээд асуудал үүсээд цагдаад шалгагдаж байгаа гэсэн. г цагдаа дээр дуудаж мэдүүлэг авна гэж надад хэлсэн. Тэгээ ямар асуудал үүссэн талаар мэдсэн. 2022 оны 05 ******* сарын 06-ны өдөр манай компаний инженер нь надад Сэлэнгэ аймгийн сумын цагдаагаас ирж мэдүүлэг өг гээд байна гэж хэлэхээр нь ын асуудал нь хувь хүнтэй холбоотой асуудал байна. Сэлэнгэ минералс ХХК-ний асуудал биш яагаад гэвэл компаний талбай дээр биш компаний үйл ажиллагаанаас гадуур дур мэдэн хувийн зорилгоор хийсэн. Цагдаагаас дуудвал албан ёсоор  хэл өөрийг чинь явуулах шаардлага байхгүй. Шаардлагатай бол албан ёсоор ханд гэж хэлсэн. ...Надад хэлэхдээ мөнгөн ус байсан гэж хэлсэн. Олсон мөнгөн усаараа дээжээс үлдсэн шороонд хэрэглэж байгаад цагдаад баригдсан гэсэн. Хэр хэмжээний болон мөнгөн ус байсныг би мэдэхгүй байна. ...Сэлэнгэ минералс ХХК нь Сэлэнгэ аймгийн сумын Хараа багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй. Одоогоор уурхайн бэлтгэл малталтын үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд нь хууль бус гар аргаар олборлогч этгээдүүдийн манай талбайд ухсан ам болон нүхнээс дээж авч олборлосон хэмжээг тогтоох, нийт алтны хэмжээг тогтоох зорилгоор бүх нүх рүү орж дээж авдаг байсан. Би аас яагаад лабораториос өөр газарт ийм үйлдэл гаргаж байгаа юм бэ гэж асуухад нь гар аргаар алт олборлодог нөхөд алтаа барьж болдог эсэхийг шалгах гэж байгаад ийм явдал болчихлоо гэсэн. ... гэдэг хүн нь манай туслан гүйцэтгэгч ХХК-ний захирал юм. Одоогийн байдлаар манай ашиглалтын талбай дээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Өөр ямар нэгэн тээрэм дээр хүдэр баяжуулахгүй. Зөвхөн манай үйлдвэр дээр баяжуулдаг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 26- ******* хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би хэргийн талаар мэдэхгүй. Манай ХХК нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Сэлэнгэ минералс ХХК-тай 2022 оны 08 ******* сарын 3-ний өдрийг дуустал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд Уурхайн оператороор хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохоор манай компаний эзэмшлийн Сэлэнгэ аймгийн сумын нарт гэх газарт байх тээрэмд Сэлэнгэ минералс ХХК-ний ажилчид дээж үзэхээр ирээд мөнгөн ус ашиглаж цагдаад баригдсан гэж л би сонссоноос өөр зүйл мэдэхгүй. ...Манай ХХК мөнгөн ус огт ашигладаггүй манай компанид мөнгөн ус байхгүй. Дээж үзэхээр ирсэн ажилчин нь өөрөө мөнгөн ус авч ирсэн гэж сонссон.  ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25 ******* хуудас/

Шинжээч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Шинжилгээнд ирүүлсэн , 2, 3 *******тай 3 ширхэг хуванцар савтай дээж шинжээч томилох тогтоолын хамт ирүүлсэн. Уг дээжүүдэд эхний *******тай дээжийн чанарын болон багажит анализын аргаар сорилт шинжилгээ хийж мөнгөн ус болохыг тогтоосон. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 *******тай дээж нь энгийн нүдээр харахад доороо тунамал шороо мэт зүйтэй дээгүүрээ ус мэт шингэн зүйл тунарсан зүйл байсан тухайн дээжүүдэд мөрдөгчийн томилсон асуултын дагуу сорилт шинжилгээг хийх гэсэн боловч манай лабораторид байгаа багаж тоног төхөөрөмж нь хөрсөрхөг зүйлийг задлан шинжлэх боломжгүй тул шинжээчийн дүгнэлт дээрээ энэ талаар тайлбараа хүргүүлсэн. ...Энэ хариултаараа дээр дурдсанчлан миний 2, 3 ******* дээжийн шинжилгээ хийх боломжгүй багаж тоног төхөөрөмжөөс шалтгаалаад шинжилгээ хийх боломжгүй гэсэн үг. ...Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн химийн лаборатори нь хөрсөнд асгарсан шатах тослох материалын үлдэгдэл тодорхойлох, химийн бодисын ослын дуудлагаар шуурхай очиж ажиллан агаарт тархсан хорт хийн агууламжийг тодорхойлж аж ахуйн нэгж болон тэнд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх мөнгөн усны нягт концентрацийг тодорхойлох химийн бодисын чиглэлээр судалгааны ажил хийх гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнийхээ хүрээнд мөрдөгчийн тогтоосон тогтоолын дагуу шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжээчийн томилсон асуултад өөрийн тусгай мэдлэг багаж тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлынхаа хүрээнд шинжилгээг хийдэг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 42 ******* хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 8-0, -5 ******* хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 49-55 ******* хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/Хх-ийн 5-6 ******* хуудас/

Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2022 оны 04 сарын 4-ний өдрийн 2866 *******тай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 34-3 ******* хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, гэрч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нараас холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлсэн болохыг давхар нотолсон ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Тиймээс Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 ******* зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 ******* зүйлд заасан хохирол хор уршиг тогтоогдоогүй болно.

 

Гурав. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 ******* зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг шүүгдэгч нар нь анх удаа үйлдсэн, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиггүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна

 

            Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 ******* зүйлийн дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн *******.4 зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Онцгой Байдлын Ерөнхий газрын  Гамшиг судлалын хүрээлэнгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “тунгалаг өнгийн хуванцар савтай бохир жин 29.9грамм мөнгөн ус, 35.9 грамм, 26.2 грамм бор өнгийн элс/шлам/ мэт шороог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Онцгой Байдлын Ерөнхий газрын  Гамшиг судлалын хүрээлэнгийн даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгаж ажиллагааг бэхжүүлсэн 05 минут 9 секундийн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж хадгалахыг  дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 зүйл, 36. зүйл, 36.2 ******* зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 ******* зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 ******* зүйл, 36. ******* зүйл, 36.8 ******* зүйл, 36.0 ******* зүйл, 36.3 ******* зүйл 38. зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

.Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 ******* зүйлийн дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг олж авч хадгалж, зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 ******* зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* 6000/зургаан мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000/зургаан сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6000000 төгрөгөөр торгосон торгох ялыг 06/зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Онцгой Байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “тунгалаг өнгийн хуванцар савтай бохир жин 29.9грамм мөнгөн ус, 35.9 грамм, 26.2 грамм бор өнгийн элс/шлам/ мэт шороог зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Онцгой Байдлын Ерөнхий газрын  Гамшиг судлалын хүрээлэнгийн даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгаж ажиллагааг бэхжүүлсэн 05 минут 9 секундийн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйл, 38.2 ******* зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

0.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ