| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0831/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/957 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/957
2022 10 11 2022/ШЦТ/957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч Э.Билгүүн,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын гАрын хяналтын прокурор Э.Билгүүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аид холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 26-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, ........... менежер ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсзгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ........./.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар cap хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “...” маркийн мэргэжлийн зургийн камер, ... мэргэжлийн камерын линз, canon 70-200 MM E/2.8 IS III мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15,733,440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Э.Билгүүнээс:
-Хохирогч А.Хын “...Манай “А” ХХК нь 2020 онд Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц... давхарт үйл ажиллагаа явуулдаг байсан. Б.А нь 2020 оны 02 дугаар сард манай компанид захирлын туслахаар ажилд ороод 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажил албан тушаалд томилогдон ажиллах болсон. Тухайн үед манай компанийн захирлаар Д.Ө ажиллаж байсан юм. 2020 оны 12 дугаар сард Б.Аийн ажлыг шалгахад “...” маркийн мэргэжлийн гэрэл зургийн камер, Canon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерын линз, Canon 70-200 MM E/2.8 IS мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлийг хувьдаа авч ашиглаж, зарж үрэгдүүлсэн байсан. Энэ бүхнийг өөрөө хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж хэлж байсан..., ... Оффис камер цоож бол манай хуучин оффис буюу Сүхбаатар дүүргийн ... давхарт байхад байсан. Ингээд нүүх болоод тус оффис камер цоожийг миний бие Б.Аид өгч “шинэ оффист энэ угаасаа таарахгүй, үүнийг цааш зараад мөнгийг нь авчраарай” гээд өгсөн. Гэтэл тэр хугацаанаас хойш мөнгийг нь эргүүлж өгөөгүй алга болсон..., ...Турбо дент майханы хувьд тус майхан тухайн үеийн захирал Өын грашид байдаг байсан. Тус майхныг Б.А нь агуулахад хийх гэж авч яваад аваад явсан байсан. Сүүлд түүнээс “Турбо дент майханыг авсан уу? Чи” гэж асуухад Б.А нь “тиймээ, би авсан” гэж хэлж байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-“...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 15,733,440 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайланг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Яллагдагч Б.Аийн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг ойлгож хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
-Голомт банкны ...дугаартай Б.ын А гэх нэртэй дансны хуулга (хавтаст хэргийн 53-117 дугаар тал),
-“А...” ХХК-ийн гүйцэтгэх захирап Д.Өын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .. дугаартай ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 31 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар cap хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “.. маркийн мэргэжлийн зургийн камер, ... мэргэжлийн камерын линз, canon 70-200 MM E/2.8 IS III мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15,733,440 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан хохирогч А.Хын мэдүүлэг, “...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайлан болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Тиймээс прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1-д “Бусдын...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Ааас 15,733,440 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Х-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналыг, шүүгдэгч “торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гАарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гАарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 15,733,440 төгрөгийг гаргуулж хохирогч А.Х-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН