Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/959

 

 

2022           10          11                                 2022/ШЦТ/959

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хт холбогдох эрүүгийн 2203004510446 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ........... эмч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ........../.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 04 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Ногоон нуурын гудамж, “Tiqui Moly” төвийн зүүн замд ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.А жолоочтой CF Мото 300 ............ УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж А.Аын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Г.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2203004510446 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Энхжаргалаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч О.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Х нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 04 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Ногоон нуурын гудамж, “Tiqui Moly” төвийн зүүн замд ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас жолооч А.Аын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Г.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-12 дугаар тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-19 дүгээр тал),

-Хохирогч А.Аын “...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Емарт худалдааны төвд ажиллаж байгаад ажлаа тараад найз Мын хамт ХУД-ийн Емартаас, Өвөр Согоотод байрлах гэр лүүгээ А гэх хүний нэр дээрх CF Momo 300 ............. улсын дугаартай мотоциклийг жолоодоод Сүхбаатар дүүргийн 11 хороо Ногоон нуур гудамж “Tiqui Moly” төвийн зүүн замд 20 цаг 04 минутын орчим ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлтэй 1, 2-р эгнээний автомашинууд түгжирчихсэн зогсож байхад нь үргэлжилсэн цагаан шугам даваад урсгал сөрөөд явж байтал ертөнцийн зүгээр зүүн гар талаас түгжрэл дундах автомашинууд дундаас ............... УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Тэгээд М бид хоёр зам дээр унасан, ослоос болж миний баруун хөл өвдөг хэсэг зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун хөлийн өвдөг хэсэг шалбарсан, баруун шилбэ хэсэг шалбарсан. Гэмтлийн эмнэлэг дээр рентген зурагт харуулахад ясанд хугаралгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Мөнгөн гүүр эмнэлэг дээр 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр баруун хөлний имрайн зураг авахуулахад хугарал гэмтэл байхгүй гэсэн онош гарсан. Хамт явсан М нь ослоос болж уруул язарсан, амандаа 4 оёо тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Иргэний нэхэмжпэгч Г.Мын “...А нь аавынхаа эзэмшлийн CF Momo 300 NK маркийн 91-07 УРА улсын дугаартай мотоциклийг жолоодоод Хан-Уул дүүргийн Емартаас, Өвөр Согоотод байрлах гэр лүүгээ харих гээд Сүхбаатар дүүргийн 11 хороо Ногоон нуур гудамж “Tiqui Moly” төвийн зүүн замд 20 цаг 04 минутын орчим ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлтэй 1, 2-р эгнээний автомашинууд түгжирчихсэн зогсож байхад нь үргэлжилсэн цагаан шугам дээр урсгал сөрөөд явж байтал ертөнцийн зүгээр зүүн гар талаас түгжрэл дундаас хар өнгийн автомашин гэнэт урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Ослоос болж А бид хоёр зам дээр унасан. Ослоос болж миний зүүн дээд уруул хэсэгт 4 оёо тавиулсан, баруун хөлний шилбэний булчин хэсэг нь шалбарч, зүсэгдсэн, толгой байнгын хатгуулж өвдөөд байгаа. Ил харагдах гэмтэл байхгүй. Толгойн имрайн зураг авахуулахад мэдрэлийн цагаан эс ихэссэн гэсэн онош гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “1.А.А биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрс их бие, арын эвэр хамарсан хөндлөн урагдал, дотор талын дунд чөмөгний мөгөөрс, шаантны мөгөөрсний булууны дунд гадна хажуу хэсэгт няцрал, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 10657 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “1.Г.Мын биед дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын гадна хэсэг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар ХӨНГӨН зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 10655 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 72-73 дугаар тал),

-Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “...Хариулт 3. Урд гуперь, нүүрний хэсэг байхгүй, зүүн талын их гэрлийн ойрын гэрэл асахгүй, гэрлийн гадна талын бүрхүүл хагарсан, капот зүүн урд хэсгээрээ хонхойж ирмэг хэсэгтээ нугарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд осолд нөлөөлөхгүй гэж үзэж байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79-83 дугаар тал),

-Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Хариулт 1. Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт 2. Их биений гадна баг хагарч унасан байгаа нь стардартын шаардлага хангахгүй байна. Хариулт 3. Дээрх эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байх тул тухайн осолд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90-94 дүгээр тал),

-Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Toyota Corolla Fielder маркийн 08-19 УАА улсын дугаартай автомашины жолооч Оросоо овогтой Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.4-т зааснаар 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. CF Momo 300 NK маркийн .......... улсын дугаартай жолооч А овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй” ...мөн дүрмийн 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 3. Жолооч О.Х, А.А нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй...” гэх 815 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 115-116 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгч О.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхтэй болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /жолооны үнэмлэхний дугаар-........../ (хавтаст хэргийн 132 дугаар тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

Шүүгдэгч О.Х болон хохирогч А.А нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн буюу шүүгдэгч, хохирогчийн хэн алиных нь буруутай үйлдлийн улмаас тус зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.4-т заасан заалтыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч О.Хын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч А.Аын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 10657 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Хохирогч А.А нь Тээврийн цагдаагийн албанд “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг гаргасан, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдолгүй” гэж тэмдэглэлд тусгуулжээ. Тиймээс шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна гэж дүгнэн шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч А.А гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч . Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

6. Шүүгдэгч О.Х нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Хохирогч А.А гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН