Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/971

 

 

 

 

 

 

 

 

2022           10          13                                 2022/ШЦТ/971

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Д.Цолмон,

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Мөнхзаяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, А нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 4 дүгээр сарын 29-ний өдөр .. хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Н трейд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .......тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн .. оны 7 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хорих ял, 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар 2 сарын баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялуудыг хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан 3 жилийн хорих ял шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Хуулийн тэгшитгэлд хамруулах тухай” захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 23 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

-Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр торгох ялыг бүрэн төлж барагдуулсан, хэрэг хариуцах чадвартай, ............

Монгол Улсын иргэн, ... оны 3 дугаар сарын 07-ны өдөр ...  аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ...........цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... А /РД:.../..

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Т нь бусадтай бүлэглэн “нүүрс тээврийн бичиг гаргаж өгнө”
хэмээн хохирогч Д.Шийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд
оруулан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Н.А нь бусадтай бүлэглэн “нүүрс тээврийн бичиг гаргаж өгнө” хэмээн хохирогч Д.Шийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Ц.Т..өөс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Д.Ц..гоос:

-Шүүгдэгч П.Т-с хохирогч Д.Шт учирсан хохирлыг төлж барагдуулсан талаарх өргөдлийг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн лавлагааг (хавтаст хэргийн 209 дүгээр тал),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагааны хуулбарыг (хавтаст хэргийн 210 дугаар тал),

-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 217-218 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинээр шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 36 хуудас баримтыг хэрэгт тусгуулан, гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах байр сууртай оролцохоо,

 

Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Г.О...ээс:

Хавтаст хэргээс уншиж судлуулах нотлох баримт байхгүй, шинээр шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримт, хохирол нөхөн төлсөн талаарх 3 хуудас баримт, нийт 5 хуудас баримтыг хэрэгт тусгуулж, гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо тус тус илэрхийлсэн болно.

Харин шүүгдэгч П.Т, Н.А нар нь “гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Т нь бусадтай бүлэглэн “нүүрс тээврийн бичиг гаргаж өгнө”
хэмээн хохирогч Д.Шийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд
оруулан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Н.А нь бусадтай бүлэглэн “нүүрс тээврийн бичиг гаргаж өгнө” хэмээн хохирогч Д.Шийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Д.Шийн “...Х ах мессежээр манай нөхөр рүү Аын ... дугаарыг явуулаад “энэ хүнтэй ярьчих, биржийн бичиг найдвартай гаргаж өгдөг” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь “найдвартай бол ярь” гэсэн. Манай нөхөр А руу яриад 4 иргэний үнэмлэх, 4 жолооны үнэмлэх, 4 машины бичиг баримт .......... трейд ХХК-ийн тодорхойлолтыг фэйсбүүк хаягаар явуулаад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Анх нэг машины биржийн бичгийг 2,500,000 төгрөг, нийт 4 машины биржийн бичгийг 10,000,000 төгрөгөөр гаргуулахаар манай нөхөр утсаар яриад тохирсон. Эхлээд 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Манай нөхөр 10 дугаар сарын 06-ны өдөр хавьцаа байх А руу фэйсбүүкээр нь “ажил нь яасан” гэж асуухад “удахгүй болно, өөр хүнд бичиг баримтыг чинь өгсөн, хүлээж бай” гэсэн. Үүнээс хойш гар утас болон фэйсбүүкээ блоклосон. ...А нь анх манай нөхөртэй ярихдаа “би биржийн бичиг гаргадаг хүн, асуудалгүй” гэж хэлж байсан. А нь Цогтцэцийд ажилладаг, ..........дугаартай байсныг Хт хуучин хамтрагч нь хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 54-55 дугаар тал),

-Гэрч Л.Бгийн “...2020 оны 09 дүгээр сарын сүүлээр үеэл Х нь согтуу над руу залгаад “энд нүүрс тээврийн биржийн бичиг гаргаж өгдөг хүн байна, эрүүлээрээ чи яриадах” гэсэн. Би С гэх үл таних залуутай ярихад “манай эхнэрийн ангийн хүүхэд Ө... аймгийн ... сумын авто тээврийн төвд ажилладаг, гаргаж өгч чадна” гэсэн. Би тухайн өдөртөө А.холбогдоод “биржийн бичгийн талаар асуугаад өгье” гэсэн. Тэгээд маргааш нь залгаад “4 машины гэрчилгээ хэрэгтэй байна” гэсэн. Би нөгөө 3 машины хүнтэй яриад гэрчилгээ болон компанийн гэрчилгээг фэйсбүүк хаягаар нь явуулсан. Тэгээд А “гэрчилгээ хэрэггүй болсон гээд нэг дэх өдөр ярья” гэсэн. Тэгээд нэг дэх өдөр залгаад “бүх юм болчихлоо, 5,000,000 төгрөгийн урьдчилгаа хий” гэсний дагуу манай эхнэр А гэх Хаан банкны данс руу гэртээ байхдаа шилжүүлсэн. Би хотоос Өмнөговь аймгийн Цагаан хаданд ажилдаа очоод А руу залгахад “биржийн бичиг чинь гарсан 500.000 төгрөг хийгээдэх, үлдсэн мөнгөө бичгээ авахдаа өгөөрэй” гэсэн. 500.000 төгрөгийг Дарханбаатар гэх манай 3 машины жолооч нь Аын данс руу шилжүүлсэн. Би нөгөө машины 2 жолоочоо Цогтцэций сумын авто тээвэр рүү очоод биржийн бичгээ авах гэтэл “танай машины мэдээ байхгүй байна” гэсэн. Тэгээд би мэдээд А руу ярихад “нөгөө хүн маань чадахгүй гэнэ, би хулхидуулчихлаа” гэсэн. “Тэр хүний хүүхэд нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн, гарахаараа өгнө гэж байна” гэж надад хэлсэн. 20 хоноод гар утсаа авахаа байсан учир манай эхнэр цагдаагийн байгууллагад хандсан. ...Нүүрс тээврийн биржийн бичиг гэдэг нь Хятадын хилээр гарах Авто тээврийн төвөөс авч байгаа зөвшөөрөл гэсэн үг. Тухайн бичгийг Цогтцэций сумын Авто тээврийн үндэсний төвөөс зөвхөн авдаг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),

 

-Гэрч Г.Хын “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байх ... толгойн уурхай дээр архи ууж байхад С “манай хуучин хамтран амьдрагч А нь нүүрс тээврийн биржийн бичиг гаргаж өгнө, таньдаг хүнтэй” гэж надад ярьсан. Би согтуу байсан учир үеэл дүү Шийн нөхөр Бтэй утсаар яриулсан. Маргааш нь Бтэй таараад уулзахад “А нь биржийн бичиг гаргаж өгч чадна, яаралтай мөнгөө шилжүүл гэсэн тул би 5,000,000 төгрөг шилжүүлсэн” гэж надад хэлсэн. 10 дугаар сарын дундуур С руу А яриад “500,000 төгрөг хэрэгтэй байна, нүүрс тээврийн бичиг гаргаж өгнө гэж байна” гээд С бид хоёр цуг байсан учир би өөрийн Хаан банкны 5069050376 данснаас 500,000 төгрөгийг Аын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би дараа нь Аын юнителийн 80003007 дугаар руу залгаад ярихад “би машинаа ломбардад тавиад мөнгийг чинь өгнө” гэж хэлчхээд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Улаанбаатар хотод ирэхэд гар утсаа авахаа больсон учир Ш гомдол гаргасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар тал),

-Хохирогч Д.Шийн Хаан банк дахь дансны хуулга /5,000,000 төгрөгийг Н.Аын данс руу шилжүүлсэн гэх/ (хавтаст хэргийн 94 дүгээр тал),

-Шүүгдэгч Н.Аын Хаан банк дахь дансны хуулга /3,300,000 төгрөгийг шүүгдэгч П.Тын данс руу шилжүүлсэн гэх/ (хавтаст хэргийн 96-97 дугаар тал),

-Фэйсбүүкийн чатад үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 100-105 дугаар тал),

-Шүүгдэгч П.Тын Хаан банк дахь дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 140-142 дугаар тал),

-Шүүгдэгч Н.Аын Хаан банк дахь дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 161-163 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

 

Шүүгдэгч П.Т, Н.А нар нүүрс тээврийн эрхийн бичиг олгодог эрх бүхий албан тушаалтнууд /субъектүүд/ биш атлаа бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, биржийн бичгийг гаргаж өгч чадна гэж хохирогчид итгүүлж түүний эд хөрөнгийг /мөнгийг/ өөртөө шилжүүлсэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг бүлэглэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь зөв, тохирчээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Эндээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцолгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгоно.

Шүүгдэгч нар нь хохирогч Д.Шийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилготой байсан, энэ талаар хоорондоо урьдчилж ярилцаж тохиролцоогүй ч, тухайн үед үүссэн гэмт санаа зорилго, үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн гэмт хэргийг үйлджээ. Тиймээс прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг журамласан нь үндэслэл бүхий болжээ.

Мөн улсын яллагч яллах дүгнэлтдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй...” гэж заажээ. Хүний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгээр тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Н.Т, Н.А нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Шийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн байна гэж дүгнэв” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Тиймээс шүүгдэгч П.Т, Н.А нар нь бүлэглэж хохирогч Д.Шийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч П.Т, Н.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5,500,000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.Т, Н.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч П.Т, Н.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч П.Т, Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хүний эд хөрөнгийг хуурч, залилах аргаар авч болохгүй гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Т, Н.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

 

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П. Т, Н. А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Т, Н.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.Т, Н.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдэнд торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т, Н.А нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Ялтнуудын эдлэх ялын биелэлт хяналт тавьж ажиллахыг тэдний оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад даалгасугай.

 

6. Шүүгдэгч П.Т, Н.А нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН