Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1693

 

 

2022         11         17                                 2022/ШЦТ/1693

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийнЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогч Д.О, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Сандагдулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ...........овогт Б.Б-т яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1580 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, тусгай боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй. “.................. ” ХХК-нд гэрээт ажилтан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт.......................... тоотод оршин суух, урьд

- 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 238 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг тэнссэн,

- 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1828 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. .......... овогт Б.Б /РД:.............. /.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн үед .............................тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Оийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанаа, хамар хацар, эрүү хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:“ 10 дугаар сард О “би согтуу байна шартаад үхэх гэж байна бэлэн гоймон аваад ир” гэж намайг дуудсан. Ярилцах гэж очсон боловч хэрүүл маргаан гарсан. Нотлох баримт  байсан боловч миний утсан дээр байсан зүйлийг ухаад бүгдийг нь устгасан байсан.” гэв.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Хохирогчид хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах саналтай байна.” гэв

     Хохирогч Д.О: “Бид хоёрын амьдрал эртний ээдрээ ихтэй байсан. Бид хоёр багаасаа суусан. 2012 оноос гар хүрч танхайрдаг байсан. Түүнийг засрах байх гэж бодож олон жилийг хамт өнгөрөөсөн. Ойрын хүмүүс болон хадмууд үүнийг маш сайн мэдэж байгаа. Дандаа л хөх няц болсон байдаг. Гэр орондоо ширүүн характертай.  Бусадтай уухаараа ч гэсэн зодоон цохион хийдэг. Зодоон хийлээ намайг ав, цагдаагаас ав гэдэг байсан. Гадуур бухимдаж ирсэн уураа гэр бүлдээ гаргах тохиолдол элбэг байдаг. Хоёр жилийн өмнө бид хоёр салаад би хүргэн ахынх руу хоёр хүүхдээ аваад ирсэн. Тэр үед би янз бүрийн хүн амьтантай байсан зүйл байхгүй. Хүүхдээ эзгүйрүүлээд хүн амьтнаар харуулаад гадуур дотуур явсан зүйл байхгүй. Ер нь гэр амьтай. Ойрхон ажил төрөл байвал хийж гэр орондоо нэмэр болохыг хүсдэг. Манай хоёр хүүхдийн сургууль гэрээс нилээн зайтай байдаг. Амьдралд би өөрийгөө нилээн зүтгэсэн гэж бодож байгаа. Гэтэл Б.Б хүнийг хүндэлдэггүй. Үгээр дайрдаг. Үл ойшоодог. Ах дүү муутай. Эргэж тойрох хүн байхгүй болохоор эрүүл согтуу байсан ч надад гар хүрдэг. Аяга шаазан над руу шиддэг. Хоёр хүүхдээ өсгөхдөө аягаа хагалуулж байснаа санахгүй мөртлөө энэ хүнд л хамаг юм аа хагалуулдаг. Хэрэлдээд, зодолдоод болохгүй юм байна гээд намайг явах гэхээр бүх юмыг эвдээд хаядаг. Ингээд яваарай чи яасан том юм бэ гэдэг. Би хоёр хүүхдээ том болоод юмны учир ойлгодог болтол би маш их тэвчээр гаргасан гэж боддог. Нэхэмжлэх зүйл байхгүй. гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     -  Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 8/,

     - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оийн өгсөн: 2022 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 06 цагт цагт манай нөхөр Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн. Тэгээд миний фейсбүүк хаягаар нэвтрээд элдвийн зүйл хамт яриад маргаан үүсгэсэн. Тэр үед манай хүргэн ах Жагаагийн дэргэд намайг боож унагаад гараараа миний толгой хэсэг, шанаа руу нэг удаа цохьсон, намайг хүчээр тэврээд аваад гарсан. Замдаа цагдаад байршлаа хэллээ гэж уурлан намайг дарамталж, модонд аваачиж ална. хоер хүүхдийг буулган гэж заналхийлсэн, Гүнтийн даваа дөнгөж даваад уруудах үедээ бөөнөөрөө аваарт орж үхнэ гээд замаас гараад замын доод хэсэг рүү жалга руу хурдтай явж ороод баруун талаараа хажуулдаад хазайсан. Хойд суудлын бүсээр миний хоолойг боогоод толгой руу гараараа 5-6 удаа цохьсон" гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/

     - Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Ариунтөгсийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11476 дугаартай

     -  Д.Оийн биед тархи доргилт, зуун шанаа, хамар хацар, эрүү хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 27-28/

     - Яллагдагч Б.Бын өгсөн "...Хүнтэй чатласан асуудлаас нь үүдэн архидан согтуурсан үедээ эхнэр Оийн биед гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 68/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байнагэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн үед ....................тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Оийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанаа, хамар хацар, эрүү хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Б.Б 2022 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн ................. тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Оийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанаа, хамар хацар, эрүү хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     -Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 4/

     - Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 7/,

     - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оийн өгсөн: “... Тэр үед манай хүргэн ах Жагаагийн дэргэд намайг боож унагаад гараараа миний толгой хэсэг, шанаа руу нэг удаа цохьсон, намайг хүчээр тэврээд аваад гарсан. Замдаа “цагдаад байршлаа хэллээ” гэж уурлан намайг дарамталж, модонд аваачиж ална. хоер хүүхдийг буулган гэж заналхийлсэн, Гүнтийн даваа дөнгөж даваад уруудах үедээ бөөнөөрөө аваарт орж үхнэ гээд замаас гараад замын доод хэсэг рүү жалга руу хурдтай явж ороод баруун талаараа хажуулдаад хазайсан. Хойд суудлын бүсээр миний хоолойг боогоод толгой руу гараараа 5-6 удаа цохьсон" гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/ 

     - Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Ариунтөгсийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11476 дугаартай

     1.Д.Оийн биед тархи доргилт, зүүн шанаа, хамар хацар, эрүү хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо үйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

     3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

     4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1- зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна"

     5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 26-27/

- Яллагдагч Б.Бын өгсөн "...Хүнтэй чатласан асуудлаас нь үүдэн архидан согтуурсан үедээ эхнэр О-ийн биед гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул “Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын  саналтай байна. 15 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэв.

            Шүүх шүүгдэгч Б.Бт ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 720  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 720 /долоон зуун хорин цаг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож оногдуулсан ялаас хасч түүний эдлэх ялыг 608 /зургаан зуун найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА