Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 049

 

     Ч аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж, шүүгч К.Б, Х.М нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Ч аймгийн Өлгий сумын 2 дугаар багт байршилтай, А ХХК-ны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Ч аймаг дахь Н газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А ХХК-ыг төлөөлж М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б.Р, Б.Б.Х, иргэдийн төлөөлөгч Н.Ё, орчуулагч Ж.А, гэрч А.А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч байгууллагын гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн гэм хорын хохирол 17850000 төгрөг гаргуулах тухай.

     Нэхэмжлэгч А ХХК-ны захирал Т.Р, менежер М.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч аймгийн Өлгий сумын 2 дугаар багт байршилтай А ХХК нь Худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Оросын Холбооны улсаас жимс, жимсгэнэ импортоор оруулж ирж Ч аймгийн хэрэглэгч нарыг Орос улсын жимс, жимсгэнээр хангах үйл ажиллагааг тогтмол эрхэлж байгаа аж ахуйн нэгж билээ.

     Тус А ХХК нь жимс, жимсгэнэ тээвэрлэх тусгай зориулалтын хөөргөлтийн системтэй, Герман улсад үйлдвэрлэгдсэн “Scamia” маркийн 20 тн даацтай тээврийн хэрэгслээр ОХУ-ын Новосибирск, Бийск хотуудаас жимс: жимсгэнэ тээвэрлэдэг байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Оросын Холбооны улсын Бийск хотоос алим (хоёр төрлийн) 2 тн, гадил жимс -1.6 тн, өргөст хэмх 150 кг, улаан лооль 150 кг, мандарин 150 кг зэрэг бүгд 17850000 төгрөгийн үнэ бүхий жимс жимсгэнэ импортоор оруулж ирсэн юм.

     Гэтэл Ч аймгийн Н газрын харьяа Ц дахь Улаанбайшинтын боомтын салбарын дарга ажилтай М.Б.Р нь хууль бус аргаар, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэж 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 5 хоног үндэслэлгүй хил гаргалгүй, саатуулснаас болж эрсдэлтэй бараа болох импортоор оруулж ирсэн бүх жимс, жимсгэнэ нь хүнсний хэрэгцээнээс гарч, ялзарч, муудаж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр устгагдсан юм. Н байгууллагын системд мөрдөгдөж буй хууль тогтоомжоор түргэн муудах, эрсдэлтэй бараа таваарыг хурдан хугацаанд шалгаж, хил, гаалиар нэвтрүүлж, эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх журамтай юм.

     Нэхэмжлэгч Т.Р, М.Х бидний импортоор оруулж ирсэн хүнсний бараанд хил гаалиар нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан ямар нэгэн бараа таваар байгаагүй бөгөөд үүнийг Н зохих шатны албан тушаалтнууд тухайн үед шалгаж тогтоосон болно. Тухайн үед нэхэмжлэгч бид болон Н байцаагч нар салбарын дарга М.Б.Р-д учрыг хэлж, эрсдэлтэй бараа байх тул саатуулж болохгүй, хурдан шалгаж явуулах, зөрчилтэй бол зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгөх талаар санал илэрхийлсэн боловч Б.Р нь эрх хэмжээг урвуулан ашиглаж хууль бус журмаар “саатуулсан” явдлаас болж, саатуулсан машины хөдөлгүүрийг ажиллуулах боломжгүйн улмаас хөөргөлтийн систем унтараастай байсан тул тээвэрлэж байсан бүх жимс жимсгэнэ муудаж, бага бус хэмжээний эд хөрөнгийн хохирол хүлээсэн болно.

     Энэ нь хариуцагч Н байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой учраас хариуцагч М.Б.Р-ын ажлын газар болох Ч аймгийн Н газар эхний ээлжинд миний “эд хөрөнгийн хохирол”-ыг хариуцах ёстой юм. Харин Ч аймгийн Н газар өөрт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнуудаас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа билээ.

     Иймд шүүхээс хүсэх нь: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д зааснаар Ч аймгийн Н газраас 2 тн алим, 1.6 тн гадил жимс, 150 кг өргөст хэмх, 150 кг улаан лооль, 150 кг мандарины үнэ (орон нутгийн ханшаар) бүгд 17850000 төгрөгийн хохирлыг гаргуулж, А ХХК-ныг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч А ХХК-ыг төлөөлж М.Х шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Би А ХХК-ний менежер ажилтай. Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17:30 минутын үед хил орж ирсэн. Би хил хаах цаг болсон байсан тул тухайн өдөр хоносон. Энэ үед ямар нэгэн асуудал гаргаагүй.  Бид өөрсдийнхөө хувийн тээврийн хэрэгслээр явдаг. Би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 09:30 минутаас эхэлж бичиг баримт бүрдүүлж өгсөн.  Би оросоос алим, 15 тонн давс оруулж ирсэн. Би бичиг баримтаа бүрдүүлж татвараа төлсний дараа байцаагч шалгасан. Надад өөр илрээгүй бараа байна гэж хэлсэн.  Тухайн барааны эзэн Майлаган компани эзэн Майра гэдэг хүний бараа байсан. Надад илрээгүй тухайн барааг яагаад бичээгүй вэ гэж асуухад би “өөр компани бараа” гэж хэлсэн. Б.Х ах надад “өөр компани бараа юм бол тухайн компани нэр дээр бич” гэж хэлэхэд би “за” гэж хэлсэн. Илэрсэн барааг би М компани нэр дээр бичих гэтэл гэрээ дууссан байсан.  Тухайн компани Б гэх компани нэр дээр бичүүлсэн. Би зуучлагч нарт ирээд бичүүлж байхад Б.Р захирал ирж “наад бараагаа чи өөрийнхөө компани нэр дээр бичиж торгууль төлнө, өөр компани нэр дээр бичүүлэхгүй” гэж  хашхирч хэлсэн.

     Надад татвараа төлөөд өөрийнхөө компани нэрээр торгууль хийнэ гэж надад Б.Р дарга хэлсэн. Би өөрийнхөө компани нэр дээр тухайн бараануудыг бичихгүй, торгууль төлөхгүй гэж эсэргүүцээгүй. Би  “шөнөжингөө машинаа асааж хоносон. Зуны дизель тул хөлдөж байна. Өнөөдөртөө багтааж биднийг хилээр гаргаж өгөөрэй” гэж ойлгуулж хэлсэн.  Би Б.Р даргын өрөөнд нь орж байгаад хэлж байсан. Би анх удаа хилээр гараагүй. Би хил гарч наймаа хийгээд 15-16 жил болж байна. Би бүх зүйлийг мэдэж байна.  Би Б.Р, ахлах Б.Х нарт хэлсэн. Би орой хүртэл татвар, торгууль төлөхөөр болж тохиролцсон. Би хэдэн төгрөгийн торгууль байсан ч компани нэрээр төлнө гэж тохиролцсон. Би сүүлд илэрсэн барааны татварыг интернет банкаар төлж байх үед Б.Р дарга ирж зуучлагч нарт “цаг дуусчихлаа, гараарай” гэж дагуулаад явсан. Би В даргад болж байгаа явдлыг тайлбарлаж хэлсэн. Би иргэний хувьд хэлэх эрхтэй. Намайг Вын худ учир, түүний талын хүн гэж 2 даргын таарамжгүй байдлаас болж би хохирч байна. Би В дарга луу 2 дахь удаагаа ярьсны дараа Б.Р дарга “энэ хүн В-ын хамаатан тул хилээр гарга гэж дарамталж байна” гэж утсаар дарамталсан гээд бичлэг хийж дээд шатны байгууллага руу явуулсан. Би ойлгуулж хэлсэн. Тэрээр надад “чамд туслах өөр зүйл байхгүй” гэж хэлсэн.

     Би 11 дүгээр сарын 03-ны өдөр татвараа төлөөд бүх асуудал дууссан байсан. Ганцхан миний машиныг гаргах л үлдсэн байсан. Би “2 өдөр хонолоо, би татвараа төлсөн, намайг хилээр гаргаж өгөөч, 2 хоног хоновол эрсдэлтэй бараа тул муудаад хөлдчихнө” гэж ойлгуулж хэлсэн. Тухайн үед гараад машиндаа очоод суучихсан. Би тухайн үед татвар, торгуулиа төлөөд дуусчихсан, машин гарахад бэлэн болсон байсан. Би гүйгээд очиход машиндаа суучихсан байсан. Би Б.Х, А.А байцаагч нарт “намайг хилээр гаргаарай, 5 хоног байх ёсгүй, хөлдчихнө” гэж хэлсэн. А.А, Б.Х нар надад “бид зөвшөөрсөн ч гэсэн, дарга зөвшөөрөх ёстой, бид мэдэхгүй, чи өөрөө даргатай очиж уулз” гэж хэлсэн. Би Б.Р даргад очиж хэлэхэд машинаасаа буугаагүй. Би болохгүй бол лац хийгээд Өлгий руу явуулж өг, би мэргэжлийн байцаагчтай ярьж байна, та нарыг буулга гэсэн газар буулгаад шалгуулъя гэж хэлсэн. Н газарт дээрх байдлаар барааг гаргахгүй байгаа тохиолдолд шаардлага хангасан агуулах байх ёстой. Би агуулах байхгүй мөртлөө бидэнд яагаад шаардлага тавьж байгааг ойлгохгүй байна. Гэхдээ би татвар, торгуулиа төлж эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй.  11 дүгээр сарын 03-ны өдөр бүх асуудал дууссан, би татвараа төлсөн. Би тухайн өдөр  зүгээр байгаагүй, В дарга луу залгасан. Гэхдээ В дарга сүүлд утсаа аваагүй. Би орлогч У гэдэг хүн рүү бас залгаж болсон асуудлыг ойлгуулж хэлсэн.Урьд нь лац хийгээд тухайн барааг Өлгийд авчраад байцаагч томилоод шалгадаг байсан. Энэ эрсдэлтэй бараа тул хонуулж болохгүй гэдэг байсан. Тухайн өдөр яагаад бид нарыг хонуулсныг ойлгоогүй. Би В-ын төрөл тул, 2 даргын таарамжгүй байдал нөлөөлсөн гэж бодож байна. Би В-тай ямар ч холбоогүй. Би В хамаатан биш байсан ч тэр байсан ч байгаагүй ч би олон жил хил гарч бараагаа зөөж байсан. 11 дүгээр сарын 03-ны өдөр бүх зүйл дууссан байсан. 11 дүгээр сарын 07-ны өдөр ямар нэгэн асуудал болоогүй. Өглөө очиж машинаа асаасан.

     Гэтэл 2 цаг машин хий хураахгүй байсан. 07-ны өдөр. Машинаа тавцанд авчир гэж хэлэхэд би хий хураахгүй байна гэж Б.Р даргад хэлсэн.  Би машин хий хураасны дараа тавцанд авчирч тавиад давсаа буулга гэхэд хүн хөлсөлж буулгасан.  Хөлсөлсөн хүмүүс давсыг буулгаж чадахгүй, 2 талд нь өрж өгсөн. Үүнийг өөрсдөө харсан. Би тэр татвараар 7-ны өдөр гарсан. А.А байцаагчид би шалгаж байхад бананыг нээж харуулж хөлдсөн байсныг харуулсан.  Би түүнд “миний жимс мөс болоод хөлдчихсөн байна, даргаа дууд, үзэг, үүний төлөө маргааш надад хариу өгнө, хариуцлага хүлээнэ” гэж сануулж хэлсэн. Миний хүч хөдөлмөр, олон жил эрхэлж байгаа бизнес байгаа. Би хөдөлмөрөөрөө амьдарч байна. Би эд нар шиг ажилтай хүн биш, би ажилгүй. Би өөрийнхөө хөрөнгийг төлүүлж авахыг хүсэж байна. В миний худ ч  гэсэн надад ямар ч хамаагүй. Би хэзээ ч В дарга луу залгаж үзээгүй. Би иргэний хувьд В дарга луу залгасан. В даргын оронд өөр хүн дарга байсан ч гэсэн би залгаж хэлэх ёстой. Н байцаагч нар бүх зүйлийг ойлгож байсан. Би анх удаа хилээр гарч үзэж байгаа юм биш. Би ойлгуулж хэлсэн. “Хэрүүл маргаан гаргадаг компани” гэж юу ярьж байгаа юм бэ. Эд нар албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байна. Би Втай төрөл садан ч надад хамаагүй. Би Вд мөнгө өгөхгүй, тэр ч гэсэн надад мөнгө өгөхгүй. Би өөрийнхөө амьдралыг өөрөө залгуулж байна.

     Би хөлдсөн жимсний үнэ 17850000 төгрөг гаргуулахыг хүсэж байна. Мэргэжлийн хяналтын газраас тухайн жимснүүдийг худалдаж болохгүй гэж акт тогтоосон. Би бараануудыг машинаас буулгаагүй байхдаа Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарыг дуудаж шалгуулсан. Тухайн өдөр амралт таарсан. Би хөлдсөн жимсний мөнгийг төлүүлж авахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Учир нь энэ миний хөлс хөдөлмөр шингэсэн мөнгөөр худалдаж авсан бараа байсан. Би ядраад 2-3 хүүхдээ асарч байна. Би банкны зээлтэй. Бидэнд шаардлага хангасан машин ав, компани байгуулаарай гэсэн өөрсдийнх нь тавьсан шаардлагыг биелүүлдэг. 120 саяар машин худалдаж авсан.  Би зээлээ төлж, амьдрахыг тулд хичээж явна. Би эд нарын тавьсан шаардлагыг тухай бүр нь биелүүлдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

     Хариуцагч Ч аймаг дахь Н газрын дарга С.В шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч аймгийн А ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Тус аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл нь Ч аймгийн Цын Авто замын Шалган нэвтрүүлэх боомтоор 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 5:34:00-д Оросын Холбооны улсын Ташантагийн Авто замын Шалган нэвтрүүлэх боомтоор Оросын Холбооны улс руу гарсан ба маргааш нь буюу 2018 оны 11 сарын 02-ны  өдрийн 18:44:00-д  Оросын Холбооны улсын Ташантагийн боомтоос гарч Ч аймгийн Цын Авто замын Шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн.

     Орой орж ирсэн учир тэр өдрөө Хилийн мэргэжлийн хяналтын албаны дээж сорьц авах, Мэргэжлийн хяналтын албаны дүгнэлт гаргуулах үйл ажиллагаа хийгдэлгүй хоносон байна. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12:16:08-д Н байгууллагын КАЙС программын сүлжээгээр бичиг баримт хариуцсан Н Улсын байцаагчид хуваарилагдан ирснээр гааль, аж ахуйн нэгжийн хооронд Н харилцаа үүссэн байгаа. Н хяналт шалгалтын дарааллын дагуу бичиг баримтын шалгалт дуусаад аж ахуйн нэгж татвар төлсөн үед /13:00/ үдийн цайны цаг болж үдээс хойш 14:00-д хяналт шалгалтын Н Улсын байцаагч тухайн бараа, тээврийн хэрэгсэлд биет үзлэг, хяналт шалгалт хийсэн. Ажил үүргийн дагуу тухайн үед Н хяналт бүрдүүлэлт хариуцсан Н Улсын ахлах байцаагч А.Б.Х, хяналт шалгалт хариуцсан Н Улсын байцаагч А.А.А нарт наад аж ахуйн нэгж нь 15 тн давс, 2 тн алим гэж мэдүүлсэн байна. Эрсдэл тооцож, хяналт шалгалтандаа анхаарч ажиллах үүргийг салбарын эрхлэгчээс өгчээ.

     Хяналт шалгалт хариуцсан Н Улсын байцаагч дотоод станцаар барааны мэдээллийг тулган шалгах явцад гаальд мэдүүлээгүй, худал мэдүүлсэн зөрчил илэрлээ гэж салбарын эрхлэгчид хариу мэдэгдсэн. Ер нь бизнес эрхлэгч бүр өөрсдийн өрсөлдөгч нарынхаа талаар үнэн худал мэдээлэл өгч байдаг ба энэ удаа их хэмжээгээр давс мэдүүлж орж ирсэн гэх мэдээллийн дагуу, аж ахуйн нэгжийн өмнөх Н хилээр импортолсон бараанд судалгаа хийж, эрсдэл тооцон дахин шалгалт явуулсан байна.

     Ингээд дахин шалгалт хийхэд гаальд мэдүүлээгүй олон нэр төрлийн бараа илэрсэн ба давсаар өнгөлөн далдлалт хийсэн байсан. /Фото зургийг нь хавсаргав/. Ингээд эрх үүргийнхээ дагуу худал мэдүүлсэн бараагаа үнэнээр мэдүүлж, мэдүүлээгүй бараагаа мэдүүлж өнгөлөн далдалсан давсаа хяналт шалгалтын тавцанд буулган хяналт шалгалт хийх нөхцөл боломжоор ханган, зөрчлөө арилгаж хяналтын бүсээс хууль журмын дагуу гараарай гэж барааны эздэд салбарын эрхлэгч анхааруулж зөвлөсөн. Гэтэл нэг цаг орчим ямар ч хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгээгүй болохоор нь дотоод холбоогоор хяналтын бүртгэл хариуцсан Н Улсын ахлах байцаагч болон хяналт шалгалтын Н Улсын байцаагч нараас наад аж ахуйн нэгжийн зөрчлийн асуудал, барааг дахин мэдүүлэх үйл ажиллагаа ямар шатанд байгаа талаар лавлахад эд нар бараагаа шалгуулахгүй, хяналт шалгалт хариуцсан Н Улсын байцаагчийг хэл амаар доромжлоод, тээврийн хэрэгслээ тавцанд ойртуулахгүй байна, тэвшнийхээ хаалгыг түгжээд хяналт шалгалт хийх нөхцөлөөр хангахгүй байна гэж мэдэгдсэн.

     Н байцаагчийг амралтын өдөр тохиож байгаа тул хууль ёсны шаардлага тавьж асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн. Тухайн аж ахуйн нэгж нь Н Улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Гэтэл иргэн Т.Р болон Хадир нар нь бид та нарт шалгуулахгүй аймгаас орон нутгийн телевиз сурвалжлагч нарыг авч ирээд шалгуулна, танай газрын дарга  С.Вд чинь хэлсэн  байгаа.  Танай зөрчлийн байцаагч  манай гэрт очиж буулгах үед үзэхээр болсон гэх мэтээр худал ярьж, өндөр дуугаар хэлж дарамтлаад байна гэж Н Улсын ахлах байцаагч, Н Улсын байцаагч танилцуулсан. Тухайн үед газрын удирдлагад мэдэгдэн нөхцөл байдлыг танилцуулахад хууль журмын дагуу шийдвэрлэх үүрэг өгсөн тухай эрхлэгч мэдүүлж байгаа.

     2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баярын өдөр байсан тул хил амарч,  11 дүгээр сарын 06-нд ажил эхэлсэн болно. Хил ажиллаагүй байсан өдрүүдэд өөрсдөө бараа тээврийн хэрэгслээ хилд орхиод баяр тэмдэглээд ирэхдээ нөхөр нь согтуу байсан. Бид бодохдоо орон нутгийн телевиз авч ирж бодит байдлаа танилцуулах байх гэж хүлээж байсан. Энэ тухай газрын хяналт бүрдүүлэлтийн албаны даргад мэдэгдсэн. Энэ өдөр 16 нэр төрлийн бараа нэмж  мэдүүлээд, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч нарын гаргаж өгсөн тухайн жимс ногоо нь хүнсний тухай хуулийн дагуу чанарын шаардлага хангасан, эрүүл хүнс гэж импортын мэдэгдэл 5 удаа  бичиж өгснөөр татвар нэмж төлөгдөн, Зөрчлийн тухай хуулийн 11,21,1,1-ний дагуу зөрчлөө шийдвэрлүүлээд улсын хилээр нэвтэрсэн тухай хүмүүс баталж байгаа.

     Хилээр  нэвтэрсний дараа 2018 оны 11 сарын 12-нд  Мэргэжлийн хяналтын албанаас дүгнэлт дахин гаргуулж /6 хоногийн дараа/ өргөдөл гаргасныг бид ойлгохгүй байна. Н байгууллага хариуцах боломжгүй. Хүнсний тухай хуулийн 10.1.1, 10.1.2 дугаар зүйлд зааснаар зориулалтын тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэх, үйл ажиллагааныхаа үр дүнг өөрөө хариуцна гэж заасан байгаа. Н тухай хуулийн 25.1 Н бүрдүүлэлтийг Н байгууллага бүхий газарт, Н удирдах төв байгууллагын даргын тогтоосон цагт хийнэ гэж заасан байдаг. Мөн  Н тухай хуулийн 57.2.1-57.2.8 дугаар зүйлд мэдүүлэгч, Н харилцаанд оролцогчдын үүрэг хариуцлагыг тодорхой заасан байдаг тул бид хариуцлага хүлээх ямар ч үндэслэл байхгүй болно гэжээ.

     Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н хяналт бүрдүүлэлт хариуцсан ахлах байцаагч ажилтай. Би тайлбар, нэмэлт тайлбар гаргаж өгсөн. А ХХК-ний тээврийн хэрэгсэл 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15:34 минутын үед Оросын Холбооны улс руу гарсан. Дараа нь 11 дүгээр сарын 02-ны өдөр 18:44 цагт орж ирсэн. Энэ үед 17:30-аас хилийн бүрдүүлэлт зогсдог. Өвөл ч гэсэн зун ч гэсэн 17:30 минутад хил хаадаг. Учир нь, бичиж амжихгүй. Хоёрдугаарт, хилээс орж ирсэн тээврийн хэрэгсэл эхлээд хилийн мэргэжлийн хяналтын албаар дамждаг. 11 дүгээр сарын 02-ны өдөр ямар нэгэн бүрдүүлэлт хийгдээгүй. 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед тус аж ахуйн нэгж бараагаа мэдүүлж Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлтээ гаргуулж дууссан байдаг. Нэхэмжлэгч байгууллага анх бараагаа мэдүүлж байхад би уулзаад “та нар бараагаа үнэн зөв мэдүүлээрэй, бараагаа дутуу, буруу битгий мэдүүлээрэй” гэж анхааруулж хэлсэн. Нэхэмжлэгч тал бараагаа мэдүүлж, татвараа төлсөн. 2 нэр төрлийн бараа мэдүүлсэн байсан.

     Манай программын дагуу хяналт шалгалтын байцаагчид хуваарилагдсан. 1381 дугаартай А.А байцаагчид хуваарилагдсан. Болсон явдлыг гэрч  А.А байцаагч ярьсны дараа би тайлбар өгмөөр байна. Нэхэмжлэгч тайлбартаа “би өөр компани бараа ачиж яваа, тэр компани, энэ компани нэр дээр бичүүлье” гэсэн байна. Н байгууллага, мэдүүлэг хоёрын хооронд тухайн мэдүүлэгч аж ахуйн нэгж бараагаа мэдүүлээд Н байгууллагад илгээгдсэн цагаас гааль аж ахуйн нэгж хоёрын хооронд харилцаа үүснэ. Н хуульд “мэдүүлэгч байгууллага нь бараагаа үнэн зөв мэдүүлж, бичиг баримтаа тодорхой болгосон байх ёстой” гэж заасан. Хяналт шалгалтаар зөрчил илэрсний дараа “манайх өөр компани бараатай яваа юм өө, өөр компани нэр дээр бичүүлмээр байна” гэж хэлж байна. Үүнийг Н байгууллага хүлээн зөвшөөрдөггүй юм. Н байгууллага ямар тохиолдолд хүлээн зөвшөөрөх бэ гэхээр, Н байгууллага тухайн барааг шалгахаас өмнө мэдүүлсэн байвал болно. Бид нар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөхгүй гэв

     Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-т мэдүүлэгчийн эрх, үүргийг заасан. Мэдүүлэгч байгууллага гаальд анх мэдүүлэхдээ бараагаа үнэн зөв мэдүүлнэ гэж заасан. Н тухай хуулийн 57.1-ээс 57.2.8 хүртэл мэдүүлэгчийн үүргийг заасан. Н тухай хуулийн 57.2.4т тодорхой заасан. Нэхэмжлэгч байгууллага гаальд анхнаасаа буруу мэдүүлсэн. 15 тонн давс, 2 тонн алим гэж мэдүүлсэн. Н тухай хуульд мэдүүлэгч, аж ахуйн нэгж үнэн зөв мэдүүлэх талаар заасан. Ямар аж ахуйн нэгж, хэний бараа байх нь хамаагүй. Нэг ажилтан ирсэн бол өөрөө үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийг хүлээсэнгүй. Нэхэмжлэгч тал гаальд буруу мэдүүлээд татвараа төлсөн. Н хяналтын байцаагч очиж шалгасан ба зөрчил илэрсэн. Зөрчил илэрсэн тохиолдолд, Н тухай хууль тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулах ёстой. Зөрчлийг арилгуулахын тулд Н улсын байцаагч шаардлага тавьсан байна. Гэвч нэхэмжлэгч үл биелүүлсэн. Тэрээр тээврийн хэрэгслээ зохих тавцанд тавьж шалгуулаагүй. Тэрээр “В дарга, У-т чинь хэлнэ, та нар өөрөө гараад бараа буулга, бид буулгаж өгч чадахгүй” гэж тухайн барааг шалгах боломжоор хангаж өгөөгүй. Энэ бол нэхэмжлэгчийн алдаа. Иймэрхүү байдалтай нэг өдрийг өнгөрөөсөн байна. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 03-ны өдөр татвар төлсөн гэж хэлж байна. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 03-ны өдөр худал мэдүүлсэн бараандаа татвар төлсөн. Тэрээр зөрчлөө арилгуулаагүй, хяналт шалгалт хийлгүүлээгүй ба миний өрөөгөөр орж дарга луу ярина гэж  зандарч байтал 18 цаг болсон. Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хил хаах, нээх цагийн хилийн хяналтын байгууллага тогтооно гэж заасан. 18 цаг болж бидний ажлын цаг дууссан. Бид гэртээ харих ёстой. Ирсэн чинь нэхэмжлэгч “тэр дарга луу чинь залгаж байна, одоо та нар явуул, бараа муудах ёстой бид явах ёстой” гэж хэлсэн.

     Хуульд амархан муудах, гэмтэх барааг Н байгууллага хялбаршуулсан бүрдүүлэлт, түргэвчилсэн бүрдүүлэлт хийх талаар заасан. Бид нэхэмжлэгч байгууллагын бараанд түргэвчилсэн бүрдүүлэлт хийхээр уян зөөлөн хандаж болно. Түргэвчилсэн бүрдүүлэлт хийхэд энэ аж ахуйн нэгжид хориглосон заалт байна.  Н тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт ямар тохиолдолд түргэвчилсэн бүрдүүлэлт хийхийг хориглосон талаар заасан. Н тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1-т “29.4.1.Н бичиг баримт зөрчилтэй”, 29.4.2-т “мэдүүлсэн барааны тоо, хэмжээ зөрүүтэй, эсхүл үнийн дүн нь зөрчилтэй”, 29.4.3-т “мэдүүлэгч нь Н хууль тогтоомжийн зөрчил удаа дараа /2 буюу түүнээс дээш/ гаргаж байсан” гэж заасан.  Бидэнд түргэвчилсэн бүрдүүлэлт хийх ямар ч боломж байгаагүй.  Бид барааг явуулчхаад араас нь ирээд шалгах ямар ч арга байхгүй. Учир нь, хуулийн эсрэг байна. Хялбаршуулсан бүрдүүлэлтийг хилийн бүсээс Н хяналтын талбайд оруулахад үйлчилнэ. Энэ нь нэхэмжлэгч байгууллагад хамаарахгүй. Нэхэмжлэгч тал “гэрт очиж ачаа буулгаж өг, манай гэрт очиж шалга, миний бараа муудах гээд байна” гэдгийг шаардсан. Энэ нь нэхэмжлэгч талын үүрэг. Бараагаа муутгахгүйн тулд зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт 10.1.1-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, 10.1.2-т “стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх” гэж тус тус заасан. Дээрх заалтуудад заасныг нэхэмжлэгч тал өөрөө хариуцах ёстой.  Гэвч энэ үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 01-ний өөр хилээр гараад 02-ны өдөр орж ирсэн. 11 дүгээр сарын 02-ны өдөр мэргэжлийн хяналтын газар саатуулсан. Импортын мэдэгдэл өгөх ёстой. Бараа эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу гэх мэдэгдэл гаргаж өгөх ёстой ба нэхэмжлэгч тал уг мэдэгдлээ гаргаж өгөлгүй 11 дүгээр сарын 02-ны өдөр хоносон. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 03-ны өдөр гаальд мэдүүлсэн ч буруу мэдүүлсэн. Н улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэдгийг хэлсэн. 02-ны өдөр хагас сайн, 3-ны өдөр бүтэн сайн, 4-ны өдөр эзэн Чингисийн мэндэлсэн баярын өдөр байсан. Ажил 2 дахь өдөр буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр эхэлсэн. Ажил эхлэхэд нэхэмжлэгч байгууллага бараагаа хил дээр хаячихсан. Тэд өөрсдөө барааныхаа хадгалалт хамгаалалтыг хариуцаад тээврийн хэрэгслээ халаагаад өөрсдөө ачаа бараагаа хариуцах ёстой. 11 дүгээр сарын 06-ны өдөр халамцуу согтуу ирээд “телевиз дуудна, тэрийг дуудна, үүнийг дуудна” гээд шалгуулахгүй, орой болгосон. Гэтэл нэхэмжлэгч 17 цагийн үед шалгуулъя гэж хэлсэн. Бид шалгалтын үеийн зургийг хэрэгт гаргаж өгсөн. Байцаагч аргагүйн эрхэнд шалгалт хийж зөрчлийг нь арилгуулсан. 15 нэр төрлийн жимсийг мэдүүлээгүй байсныг мэдүүлж, татварыг нь төлүүлээд, Зөрчлийн тухай хуулиар торгууль төлүүлсэн.

     Нэхэмжлэгч татвараа тухайн өдөр төлөөгүй. Тэрээр “татварын мөнгө байхгүй” гэж гуйгаад 6-ны өдөр төлөөгүй. Бид нэгэнт гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул татвараа нөхөөд хийгээрэй гэж сайхан сэтгэл гаргасан. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 07-ны өдөр татвараа төлсөн.   Энэ бол татвараас зайлсхийх оролдлого. Давс гэдэг бараагаар өнгөлөн далдлалт хийгээд бусад бараагаа мэдүүлэхгүй байх нь татвараас зайлсхийж байгаа оролдлого. Нэхэмжлэгч байгууллага урьд нь давс гэх бараагаар 2-3 удаа бүрдүүлэлт хийсэн байсан. Давс, жимс гээд 2 төрлийн бараа мэдүүлсэн. Б.Р гэдэг хүн эрх мэдлээ урвуулаад ашиглаж байна гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй Би тухайн салбарын эрхлэгч тул эрсдэл тооцож ажиллах ёстой. Хуульд салбарын эрхлэгчийн эрх үүргийг зааж өгсөн. Би үүний дагуу аж ахуйн нэгжийн судалгаа хийж, эрсдэлийг тооцож байна.  Энэ аж ахуйн нэгж байнга яагаад давс оруулдаг юм бэ, арьс ширний үйлдвэртэй эсэхийг шалгасан.

     Мөн өрсөлдөгч байгууллагаас байнга “мэдээлэл” өгдөг. Өрсөлдөгч байгууллагууд нэг нэгнийхээ талаар мэдээллийг надад өгдөг. Учир нь надад итгэж байна. Би тус байгууллагад ажиллаад 3 жил, салбарын эрхлэгчээр ажиллаад 2 жил болж байна.  Тухайн үед нэхэмжлэгч компани талаар давс гээд өөр бараа оруулаад байна гэх мэдээлэл өгсөн байсан. Би мэдээллийн дагуу шалгалтын хамтарч явуулсан. Надад шалгалт хийх эрх байна.  Тухайн байгууллага улсын хилээр нэвтэрч орж ирээд Н хяналтад байна. Н хяналтаас гарч татвараа төлөөд эзэнд нь олгогдсон барааг гааль хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага импортын мэдэгдлийг дахин дахин өгөөд байна. Нэг л өгөх ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага нэхэмжлэгчийн барааг шаардлага хангаж байна гээд бичиг баримт өгсөн ба тус бараа аль хэдийн улсын хилээр нэвтэрсэн тул бидэнд хамаагүй. Ямар ч хариуцах боломжгүй. Н байгууллага зөвшөөрөөд хилээс гаргасан бараа нэхэмжлэгчийн бараа болно. Учир нь татвар, торгуулиа төлсөн, Мэргэжлийн хяналтын 2-3 байцаагч эрүүл ахуйн шаардлага хангаж байна гээд дүгнэлт гаргаж өгсөн. Эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтооно. Энэ нь гаальд хамаагүй. Нэхэмжлэгч ачаагаа авч яваад 6 хоносны дараа дахин Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байдаг. Би үүнийг ойлгохгүй байна. Нэг аж ахуйн нэгж машин оруулж ирлээ гэж бодъё. Гааль дээр татвар энэ тэр гээд 5 хонолоо. Гааль зөвшөөрөөд хилээр оруулсны дараа 5 хоногийн дараа тус машин гадаа хөлдчихсөн байвал гааль 5 хоног саатуулснаас болсон гэх үү. Энэ бол өөрсдийнх нь хариуцах асуудал.  Ямар барааг хаана ямар байдалтай хадгалсан, хэнээр шинжилгээ хийлгэсэн, өмнө нь үлдсэн бараа юм уу гэдгийг нотлох арга байхгүй. Хохирлын асуудал байвал Н байгууллагын төлөөлөл байлцуулан барааг устгах журам байна. Энэ талаар Н байгууллагад мэдэгдээгүй. Хэнээр дүгнэлт гаргуулж хэрхэн устгуулсан талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хилээр гараад 6 хоносон бараа гаальд хамаагүй, нэхэмжлэгчийн бараа болсон.  Гааль зөвшөөрөөд улсын байцаагч гарын үсэг зурж, тамга дараад тухайн маргаан бүхий барааг улсын хил  нэвтрүүлсэн. Н хяналтад байх хугацаа нь улсын хилээр орж ирсний дараа Н хяналтын бүсэд байх хугацааг ойлгоно. 6 хоногийн дараа ийм асуудал гаргаж байгаа нь ойлгомжгүй. В даргатай намайг таарамжгүй тул нэхэмжлэгч түүний ураг төрөл тул зориуд хийсэн мэтээр тайлбарлаж байна. Тийм асуудал байхгүй. В дарга олон жил Засаг дарга хийсэн, бидэнд ойлголцохгүй асуудал гэж байхгүй. Хуулийн дагуу ажлаа хийх, хууль бус шаардлага тавихгүй гэх зарчим байдаг. Түүнээс биш нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг асуудал байхгүй. Хамаатан байсан ч бид хуулиа баримталж ажиллана. Миний хамаатан байсан ч би хуулиа барьж ажиллана. Би ахлах байцаагчид энэ талаар хэлдэг. Ямар нэгэн  хувийн сонирхолтой асуудал байхгүй гэв.

 

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч А ХХК нь Ч аймгийн Н газраас байгууллагын гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн гэм хорын хохирол 17850000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

     Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ манай компани жимс, жимсгэнэ тээвэрлэх тусгай зориулалтын хөөргөлтийн системтэй, Герман улсад үйлдвэрлэгдсэн SCAMIA маркийн 20 тонны даацтай тээврийн хэрэгслээр ОХУ-ын Новосибирск, Бийск хотоос 2 төрлийн алим 2 тн, гадил жимс 1.6 тн, өргөст хэмх 150 кг, улаан лооль 150 кг, мандарин 150 кг зэрэг бүгд 17850000 төгрөгийн үнэ бүхий жимс жимсгэнэ оруулж ирсэн бөгөөд Ч аймгийн Н газрын харьяа Ц дахь Улаанбайшинтын боомтын салбарын дарга ажилтай М.Б.Р нь хууль бус аргаар албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэж 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 5 хоног саатуулснаас болж эрсдэлтэй бараа болох импортоор оруулж ирсэн бүх жимс, жимсгэнэ нь хүнсний хэрэгцээнээс гарч, ялзарч, муудаж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр устгагдсан тул Н байгууллагын албан тушаалтнуудын гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

     Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудалд Н газрын буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

     Н хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн 2056651  дугаартай үндсэн маягт болон 093877, 0923890 дугаартай нэмэлт маягтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А ХХК нь   хүнсний давс 11000 кг, алим 2000 кг, гадил 1620 кг, өргөст хэмх 125 кг, улаан лооль 150 кг, Бэрсүт жүрж 150 кг, чавга 112 кг, шар лууван 420 кг, шүүс, жимсний 240 л, өргөст хэмх, нөшилсөн огурцы, шилэн савтай 8 кг, 60 кг, наран цэцгийн тос 80 кг, амтат жигнэмэг 500 кг, зөөлөн чихэр 120 кг, өтгөрүүлсэн сүү 8 кг, ор болдог, зөөлөн бүрээстэй буйдан зэрэг барааг Монгол улсын хилээр нэвтрүүлэхээр мэдүүлж, нийт 1765733 төгрөгийн НӨАТ төлөхөөр тооцсон байна.

     Мэргэжлийн хяналтын газраас А ХХК-ийн Оросын Холбооны улсаас 71-37 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж  ирж байгаа 2 тн алим, 1600 кг гадил, 150 кг өргөст хэмх, 1500 кг өргөст хэмх, 150 кг мандарин зэрэг бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20400241 дугаартай Амьтан ургамал түүхий эдийн импортын гэрчилгээ  олгогджээ. 

     Хариуцагч талаас хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материалаар Н хилээр орох чиглэлд 71-37 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бараа ачсан А ХХК нь Н хилээр нэвтрүүлэх барааг Н мэдүүлэгт худал бичсэн, мэдүүлээгүй орхисон зөрчил гаргасан, тухайлбал Н хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт 11000 кг давсыг 15000 кг гэж худал мэдүүлсэн, мандарин, огурцы, помидор, шилтэй нөшилсөн огурцы, сок, ундаа, чавга, лууван, бичень, чихэр, өтгөрүүлсэн сүү, наранцэцэгийн тос, буйдан зэрэг барааг огт мэдүүлээгүй зөрчил гаргасан байх ба уг зөрчлийг Ч аймгийн Н газрын Н улсын байцаагч А.А.А илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0240021 дугаартай шийтгэлийн хуудсаар А ХХК-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар буюу Н мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 185061,93 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тогтоогджээ. Тухайн зөрчлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тайлбарласан байна.

     Нэхэмжлэгч А ХХК нь Н хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт  анх 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цаг 16 минут гэж бүртгэгдсэн байх ба тухайн үед 15 тонн иоджуулсан давс, 2 тонн алим гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтууд, Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал, шүүх хуралдаанд оролцсон гэрч А.А.А-ын мэдүүлэг, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байна.

     Н хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн 2056651  дугаартай үндсэн маягт болон 093877, 0923890 дугаартай нэмэлт маягтуудаар Н хилээр нэвтрүүлэх бараан мэдүүлэг нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бичигдсэн боловч Н байгууллагын CAIS программд бүртгэгдсэн Н бүрдүүлэлтийн үйл ажиллагааны огноог харуулсан хэсгээс үзэхэд А ХХК-ийн Н хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн үйл ажиллагаа нь 2018.11.03-ны өдрийн 12:16:08 бичиг баримт хангалтгүй байсан учир үнэлгээ хийх, 2018.11.03-ны өдрийн 17:19:08 зөрчлийн улмаас Н мэдүүлэгт өөрчлөлт оруулахаар засварт буцаасан, 2018.11.03-ны өдрийн 17:31:01 талбар өөрчлөгдсөнөөр засварт буцаасан, 2018.11.03-ны өдрийн 17:34:04 бичиг баримт хангалтгүй байсан тул үнэлгээ хийх, 2018.11.03-ны өдрийн 17:40:03 биет үзлэг, Н хяналт шалгалт хийхэд мэдүүлээгүй бараа илэрсэн, 2018.11.03-ны өдрийн 17:52:04 засварт буцаасан. Н хяналт шалгалт хийхэд мэдүүлээгүй бараа илэрсэн, 2018.11.03-ны өдрийн 17:55:08 зөрчлийн улмаас Н мэдүүлэгт өөрчлөлт орсон тул засварт буцаасан зэрэг ажиллагаанууд хийгдсэн байдлаар бүртгэгдсэн байгаа тул нэхэмжлэгч нарын тухайн барааг Н байцаагч нар 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөрт багтааж Монгол улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байсан гэдэг үндэслэл няцаагдаж байна.

     Мөн шүүх хуралдаанд оролцсон А.А.А нь Н хяналт шалгалт хийх явцад мэдүүлэг А ХХК нь тээврийн хэрэгслийн бүхээгт байгаа бараанд биет үзлэг хяналт шалгалт хийхийг эсэргүүцэж, тээврийн хэрэгслийг хяналтын тавцанд ойртуулахгүй саад учруулж байсан талаар мэдүүлсэн байна. 

     Нэхэмжлэгч А ХХК нь Ч аймгийн Н газрын Н улсын байцаагч нар нь зориулалтын тээврийн хэрэгслээр ачиж ирсэн барааг хууль бусаар, үндэслэлгүйгээр саатуулснаас болж эрсдэлтэй бараа болох импортоор оруулж ирсэн бүх жимс жимсгэнэ хүнсний хэрэгцээнээс гарч, ялзарч, муудаж устгагдсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн байдалд хариуцагч Н газрын Н улсын байцаагч нар нь гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.  

     Нэхэмжлэгч А ХХК нь Н тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1 дэх хэсэгт заасан Н мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй бөгөөд Н мэдүүлэгт Н хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг худал бичсэн, зарим барааг ог мэдүүлээгүй бөгөөд Н Н улсын байцаагчаас биет үзлэг хийж уг зөрчлийг илрүүлж Н мэдүүлэгт өөрчлөлт оруулах, засварт буцаах зэрэг ажиллагаа хийгдсэний улмаас Н бүрдүүлэлтийн ажиллагаа Н удирдах төв байгууллагын даргаас тогтоосон цагт хийгдэх боломжгүй болсон байна.

     Нэхэмжлэгч А ХХК-ийн хувьд тээвэрлэгч тухайн компани өөрөө байсан байх ба Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт  Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь хариуцна гэж заасан байх бөгөөд А ХХК-ийн зүгээс үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгөө хамгаалах, тухайлбал бараа ачсан тээврийн хэрэгсэл нь унтарсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн халаалтын систем ажиллагаагүй болж барааны чанар алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдохгүй байгаа, хариуцагч Н газрын зүгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөө хамгаалахад болон тээвэрлэгч үүргээ биелүүлэхэд хязгаарласан, саад хийсэн байдал нь тогтоогдохгүй байгаа болно.

     Нэхэмжлэгч А ХХК нь эрсдэлтэй барааг түргэн гаргах үүрэгтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч Н түргэвчилсэн бүрдүүлэлт хийх талаар хүсэлт гаргаж байгаагүй, Н тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2 дахь хэсэгт зааснаар мэдүүлсэн барааны тоо, хэмжээ зөрүүтэй, эсхүл үнийн дүн нь зөрчилтэй тохиолдолд Н түргэвчилсэн бүрдүүлэлт хийхийг хориглосон байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04-02-015/2362 дугаартай дүгнэлтээр  А ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн өргөдлийн дагуу А ХХК-ийн жимс, жимсгэнэ хадгалж буй газарт үзлэг шалгалт хийхэд хадгалалтын горим зөрчигдсөнөөс алим, улаан лооль, өргөст  хэмх, гадил жимснүүд нь мэдрэхүйн үзүүлэлтээр бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдсан нь стандартуудын шаардлагыг хангахгүй байгаа талаар болон хүнсэнд хэрэглэх боломжгүй байна гэжээ. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бямба гариг байсан ба 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр долоо хоногийн амралтын өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Н байгууллага нь амарч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажилласан бөгөөд тухайн өдөр А ХХК-ны тээврийн хэрэгсэл болон барааг Н хилээс гаргасан байна. Н хилээс тээврийн хэрэгслийг болон А ХХК-ийн барааг  нэвтрүүлснээс хойш зургаан хоногийн дараа дээрх дүгнэлт гарсан тул Н байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тухайн жимс, жимсгэнэ ашиглах боломжгүй болсныг шууд тогтоосон баримт үзэхэд эргэлзээтэй байна.

     Н байгууллагын албан тушаалтнуудын гэм буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй байх тул А ХХК нь Ч аймгийн Н газраас байгууллагын гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн гэм хорын хохирол 17850000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 498.3 дахь хэсэгт зааснаар Ч аймаг дахь Н газраас эд хөрөнгөнд учирсан хохирол 17850000 төгрөг гаргуулахыг хүссэн А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247200 төгрөгийг улсын орлого болгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ч аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.М

 

                                       ШҮҮГЧИД                                          К.Б

                                                                                                  Х.М