Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 16

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132,5,  132.6-д   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар -й овогт М-н М-р,   Т-а овогт А-н М-л  нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Монгол улсын Гэр бүлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 02-р сарын 12-ны өдөр  төрсөн хүү М.Т-г эх А.М-н асрамжид үлдээсүгэй.

            3.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 02-р сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Т 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг М.М-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зөвхөн цалингаас өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгэх орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар М.Майдарыг үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг А.М-д даалгасугай.

            6.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар  М.М-с 5.297.000 төгрөг гаргуулж А.М-д олгосугай.

            7.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

            8.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг  иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

9.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.М-н   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.740 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч М.М-с  улсын тэмдэгтийн хураамжид 199.740 төгрөг гаргуулан А.М-д олгосугай.

10.Монгол Улын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч М.М-с нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид  29.836 төгрөг гаргуулан  улсын  орлогод оруулсугай.

             11.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            12.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш М.М-р, А.М-л нар  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            13.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА