Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2019/00003/И |
Дугаар | 00003 |
Огноо | 2018-12-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 00003
2018 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 104/ШШ2019/00003 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух ******* Г.Г /РД: *********/-ийн
Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух Д.Г /РД: **********/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Гтай 2005 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулж, -ны өдөр хүү Г.ыг төрүүлсэн. Бид 2010 оноос эхлэн зан харилцаа болон үзэл бодол нийлэхээ больж хүүтэйгээ тусдаа амьдарсан. Бид 2012 оноос хойш огт харьцаа холбоогүй болсон. 2018 оноос өөр хүнтэй ханилан суусан. Одоо би 9 сартай жирэмсэн. Д.Г бид 2 цаашид эвлэрч амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтийг цуцлуулж, хүүхдийг миний асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны сүүлчээр Г.Гийн эцэг намайг салвал тэр чигээрээ салаад яв гэж хэлэхэд нь тэр чигээрээ яваад эвлэрч амьдраагүй. 2013 оны сүүлчээр өөр хүнтэй ханилан сууж 2 хүүхэдтэй болсон учраас Г.Гтэй ханилан суух боломжгүй тул гэрлэлт цуцлах, хүү Г.ыг эхийнх нь асрамжид өгч, тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.
Гэрлэгчид 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 30-рт бүртгэж гэрчилгээ олгогдсон, -ны өдөр хүү Г. төрсөн, 2010 оны 05 дугаар сараас хойш гэрлэгчид хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгчийн хэн аль нь өөр хүнтэй эр эмийн харьцаатай, ханилан суусан зэрэг үйл баримтын талаар зохигч тайлбарлан мэдүүлсэн.
Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй болох нь дээрх тайлбар, нэхэмжлэгчийн “Жирэмсний хяналтад байгаа тухай эмчийн магадлагаа” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах, насанд хүрээгүй хүү Г. нь төрсөн цагаасаа эхийн асрамжид байсан эцэг, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрмжид үлдээж, эцэг Д.Ггаас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173.550 төгрөгийг улсын орлого болгож, хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар Д.Г, ******* Г.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар -ны өдөр төрсөн хүү Г.ыг эх Г.Гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-.т зааснаар -ны өдөр төрсөн хүү Г.ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Ггаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173.550 /нэг зуун далан гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Ггаас 173.550 /нэг зуун далан гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ