Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/348

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Өсвөр насны шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************холбогдох эрүүгийн 2238000000644 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******************нь өөрийн “Sokoо Narsoo” гэх цахим хаягаас 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************20,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************19,900 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************10,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************19,900 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Өсвөр насны шүүгдэгч ******************нь өөрийн “Sokoо Narsoo” гэх цахим хаягаас 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************20,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************19,900 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************10,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************19,900 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000644 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

      Өсвөр насны шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Sokoо Narsoo гэх цахим хаягаас гутал зарна гэх хуурамч зар оруулаад чат бичсэн хүмүүстэй хувь чатаар харьцаж урьдчилгаа 50 хувь гэж хүмүүсээс 19,900 төгрөгөөр 4 хүнээс, 20,000 төгрөгөөр 1 хүнээс 10,000 төгрөг хүнээс авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Өсвөр насны шүүгдэгч ******************Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 6-р хуудас),

     Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хх-ийн 10-12, 39-41, 60-62, 78-80-р хуудас),

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүк ухаад байж байтал Хөвсгөлийн Нэгдсэн зах гэх нэртэй фейсбүүк групп дээр Sokoо Narsoo гэх нэртэй фейсбүүк хаягаас манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа, та амжиж захиалаарай” гэсэн зар байсны дагуу коммент хэсэгт өөрийн гар утасны дугаараа үлдээсэн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк руу “та захиалга өгсөн үү, гутал захиалах юм бол урьдчилгаа 19,900 төгрөг энэ данс руу шилжүүлнэ үү гээд Хаан банкны 5916706464 дугаарын данс чатаар явуулсан байхаар нь би 19,900 төгрөгийг гар интернэт банк ашиглан өөрийн Хаан банкны 5914213212 дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн данс эзэмшигчийн нэр нь Мөнхзул гэсэн нэр гарч ирж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нөхрийнхөө утсыг үзэж байсан чинь Sokoо Narsoo гэх хаягаас хүүхдийн гутал зарна гэсэн зар тавьсан байсан. 5916706464 гэсэн нэртэй ******************гэх эзэмшигчтэй данс руу 20.000 төгрөг шилжүүлээд мөнгөө хийчихлээ гэж чат бичсэн чинь 7 хоногийн дотор өгүүлж явуулна гэх хариу ирсэн боловч одоог хүртэл явуулаагүй байна. Одоо тэр хаяг руу чат бичихээр тухайн фейсбүүк хаяг байхгүй устсан. Чат бичиж болохгүй байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-50-р хуудас),

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Sokoо Narsoo гэх хаягтай гутал зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдож урьдчилгаа болох 19,900 төгрөгийг Энхзул гэх хүний Хаан банкны 5916706464 данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-68-р хуудас),

Хохирогч Э.Ичинноровын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Sokoо Narsoo гэх хаягаас гутал зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдож гутал захиалах тухай хэлсэн. Тэгээд маргааш нь урьдчилгаа болох 10,000 төгрөгийг Энхзул гэх хүний Хаан банкны 5916706464 данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 85-86-р хуудас),

Хохирогч нарт хохирол шилжүүлсэн тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 33-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 30-31, 35-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000644 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******************нь өөрийн “Sokoо Narsoo” гэх цахим хаягаас 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************20,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************19,900 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************10,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим хуудсанд “манай байгууллага гуталдаа 7 хоногийн туршид 50 хувийн хямдрал зарласан байгаа та амжиж захиалаарай” гэх зар нийтэлж улмаар хохирогч ******************19,900 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5916706464 тоот дансаар авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан өсвөр насны шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

     Өсвөр насны шүүгдэгч ******************Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 6-р хуудас),

     Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-12, 39-41, 60-62, 78-80-р хуудас),

Хохирогч ******************(хх-ийн 15-16-р хуудас), хохирогч ******************(хх-ийн 49-50-р хуудас), хохирогч ******************(хх-ийн 67-68-р хуудас), хохирогч Э.Ичинноровын (хх-ийн 85-86-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч нарт хохирол шилжүүлсэн тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 33-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Залилах гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************20,000 төгрөгийн хохирол, хохирогч ******************19,900 төгрөгийн хохирол, хохирогч Э.Ичинноровт 10,000 төгрөгийн хохирол, хохирогч ******************19,900 төгрөгийн хохирол тус тус учруулснаа нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******************нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35-р хуудас)-аар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч ******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Өсвөр насны шүүгдэгч ******************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч ******************нь 16 настай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, цаашид сурч хүмүүжих бололцоотой зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах зүйтэй байна.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгч ******************энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч ******************, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000644 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 18.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******************энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч ******************, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******************нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч                Д.Энхзулд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6. Эрүүгийн  2238000000644 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ******************* урьд авсан хувийн баталгааг гаргах тухай сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР