Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00007

 

 

 

 

  2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2019/00007

                Улаанбаатар хот

                                                                  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  *******,*******од оршин суух,******* Д.О РД:**********/-ын

Хариуцагч: *******,*******од оршин суух******* Ц.Б РД:********* /-гээс

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд  болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би Ц.Бтэй 2006 онд танилцаад 2007 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний дундаас ******* охин *******аа, 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү ******* нар төрсөн. 2012 оноос эхлэн бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарсан. Ингэхдээ 2 хүүхдээ нэг нэгээр нь авч охин *******аа эцгийн, хүү ******* миний асрамжинд байгаа. Тусдаа амьдраад 6 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд эвлэрч хамт амьдраагүй бөгөөд одоо өөр өөрийн гэсэн уулздаг хүнтэй болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргаад эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч мөн амжилтгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэн аль нь хүүхдийн тэтгэлэг гаргахаар маргаагүй тул хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулах, охин *******ааг эцгийн, хүү *******ыг эхийн асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2011 онд муудалцаад  эхнэр маань хүүхдүүдээ аваад явсан. Би эхнэрээсээ уучлалт гуйж, хүүхдүүдээ бодоод эвлэрсэн. Хэрүүл маргаангүй хамт амьдарна гэж бодтол зан харилцаа, үзэл бодлын хувьд таарахаа больж улам хөндийрсөн. Эвлэрүүлэн зуучлагчид хандахад бид урьдын адил муудалцсан хэвээр байсан. Одоо хэн аль нь тус тусын амьдрал зохиохоор шийдэж уулзаж, үерхдэг хүнтэй болсон. Хайр сэтгэл болон эр эмийн харьцааны хувьд бие биедээ огт хамааралгүй бөгөөд одоо уулзаж байгаа хүмүүстэйгээ илүү таарамжтай байгаа. Үүнийгээ ч өөрсдөө мэдэж байгаа тул хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулна. Охин маань надтай амьдардаг. Цаашид ч амьдрах хүсэлтэй тул хүүхдүүдийн асрамжийг одоо байгаагаар нь шийдвэрлүүлэхээр бид тохиролцсон  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ц.Бгээс “хувийн таарамжгүй байдал, олон жил тусдаа амьдарсан, эргэж эвлэрэх боломжгүй”  үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг эцэг, эхийн асрамжид үлдээхийг шаардсан.

Хариуцагч Ц.Б олон жил тусдаа амьдарсан, үзэл бодлын зөрчлөөс эвлэрч амьдрах боломжгүй  үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй.

Гэрлэгчид 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлж 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр охин *******ааг, 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү *******ыг төрүүлж 2012 оныг хүртэл ханилан суусан боловч үзэл бодлын зөрчлөөс 2012 оноос хойш тусдаа амьдарсан байна. Энэ хугацаанаас хойш гэрлэгчид эргэж эвлэрч амьдраагүй, эвлэрэх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, цаашлаад хэн аль нь  өөр бусадтай эр эмийн харьцаатай болж хайр сэтгэлийн холбоогүй болсон, эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнгүй талаар мэдүүлсэн.

Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэн арга хэмжээ авах нь бодит байдалд нийцэхгүй, тэд олон жил тусдаа амьдарсан, хүүхдүүд эцэг эхийгээ тусдаа амьдарч байгаа байдлыг хүлээн зөвшөөрсөн, энэ хугацаанд охин *******аа эцэг Ц.Бгийн, хүү ******* эх Д.Оын асрамжид байсан, цаашид ч хүүхдүүд энэ байдлаар эцэг, эхтэйгээ холбоотой хамт амьдрах хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн тул шүүх гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийн саналаар асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч хүүхдийн тэтгэлэг болон дундын хөрөнгийн талаар  шаардлага гаргаагүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг зохигч харилцан тохиролцон тэнцүү хэмжээгээр төлсөн байх тул хуульд зааснаар хариуцагчаас нөхөн гаргуулахгүйгээр улсын орлогод хэвээр үлдээв.                                                                                

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар овогт ийн Ц.Б, Хан Хөгшин овогт  аагийн Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2008 оны  8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Ц.Бгийн , 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Ц.Бгийн Дэлгэрсайхан нарыг эх Д.Оын асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун далан гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.

4.Нэхэмжлэгч Д.О хариуцагч Ц.Бгээс улсын тэмдэгтийн хураамж 140.400/ төгрөг гаргуулах шаардлагагүй гэснийг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ