Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00022

 

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2019/00022

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух ******* А.М /РД:**********/-ын

            Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух Г.Б/РД:********** /-т холбогдох

            Эцэг тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би 2000 онд тай танилцаж 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 онд охин , 2009 онд охин нар төрсөн. и их уудаг болж улмаар хоорондоо таарч тохирохоо больж 2013 онд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгосон. Үүнээс хойш бид хоёр эвлэрч дахин хамт амьдраад 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү төрсөн. Намайг төрөөд удаагүй байхад Г.Ббиднийг орхиж яваад эргэж ирээгүй. Би хүүхдээ 2 сартай байхад нь аавдаа үлдээж ажилдаа орсон. Хэрэв ээ Г.Бнадаас уучлалт гуйгаад эргээд ирвэл би хүүхдүүдээ бодоод эвлэрч амьдарна гэж бодсон боловч надтай буцаж нийлж хамт амьдрахгүй гэдгээ хэлсэн. Мөн Г.Бсогтуу гэрт ирж манай аавыг “хурдан үхэж далд ороод өгөөч хөгшин зөнөг минь. Би танай охиныг хэдэн хүүхдүүдтэйгээ яаж амьдрахыг нь хармаар байна” гэж агсам тавьсан. Манай аав өвчний улмаас нас барсан. Миний аав нас барах хүртлээ ыг ирж уучлалт гуйхыг их хүлээсэн. Тэгтэл огт ирээгүй, хүүхдүүдээ ч хайхрахгүй болсон. Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй. Намайг эзгүй үед ирж хүүхдүүдийг айлгаж, элдэв бусаар хэлдэг. Би одоо 17 настай өсвөр насны охинтой. ын төрсөн хүүхэд хэдий ч ямар нэгэн зүйл болох вий гэж их айж байна. Энэ хүнтэй дахиж нийлж хамт амьдрах бодол байхгүй учраас хүү ын эцгийг тогтоолгож хуульд заасны дагуу тэжээн тэтгүүлнэ гэв.

Хариуцагч Г.Бшүүхэд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүү миний хүүхэд мөн учраас хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Г.Б хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн.

Харицагч Г.Бнэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Нэхэмжлэгч А.М  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д зааснаар хүүхдийн эцгийг тогтоолгох, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д зааснаар хүүхдийн эцгээс хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй. 

Зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү ыг төрөх үед эцэг, эх нь гэрлэлтийн баталгаагүй ханилан сууж байсны улмаас Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зааснаар хүүхэд эхийн нэрийг авч, хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоогоогүй болох нь тогтоогдсон.

Хариуцагч Г.Бнь хүүхдийн эхтэй эр, эмийн харьцаатай байсан, тэдний дундаас хүү төрсөн, 2016 оны 07 дугаар сараас хойш хүүхдээс тусдаа амьдарч байгаа, цаашид хүүхэдтэйгээ хамт амьдрах, түүнийг асрамжиндаа байлгах боломжгүй тухайгаа шүүхэд мэдүүлсэн. Тэрээр хүүхдээс тусдаа амьдарч байгаа нөхцөлд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учраас энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлж тэжээн тэтгэнэ.

Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар хүүхэд эцгийн нэрийг авах эрхтэй учраас хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.348 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.7., 135.2.8.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан хариуцагч Гүнгэрэгжавын Батбаярыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү ын эцэг  болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч А.Мын урьдчилан төлсөн 103.350 /нэг зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 103.350 /нэг зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

5.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай  хуулийн  119  дүгээр

зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ