Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

 

     

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*

улсын ял*******ч А.Б*

хохирогч Б.М*******, хохирогч Л.Б*******,

шүүгдэгч Л.Б*******,

шүүгдэгч М.М******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л Б*******, А******* адуу овогт М*******ын М******* нарт холбогдох эрүүгийн 2231000000170 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбу******* суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *  хамт С аймгийн Шаамар сумын * тоотод оршин суух хаягтай, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, Х овогт Л Б*******, /РД:ГГ75092818/,

Монгол улсын иргэн, 19* оны 05 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, *настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт С аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А******* адуу овогт М*******ын М*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Ял*******дагч Л.Б******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө С аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.М*******ын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь духны зүүн хэсэг, зүүн чихэнд шарх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.М******* нь 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө С аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эцэг Б.М*******ыг зодсон гэх шалтгаанаар иргэн Л.Б толгойн тус газар нь гараараа цохиж газар унн өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, толгойн хуйх, уруулд няцарсан шарх, хамрын хянга нуруу мурийсан, зүүн чигчий хуруу мурийж хөдөлгөөн хязгаар*******дсан, нэг шүд бага зэргийн хөдөлгөөн орсон, зовхи, цээж, хэвлий, шуунд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Б*******, М.М******* нар 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө С аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.М*******ын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь духны зүүн хэсэг, зүүн чихэнд шарх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;

М.М******* нь 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө С аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эцэг Б.М*******ыг зодсон гэх шалтгаанаар иргэн Л.Б толгойн тус газар нь гараараа цохиж газар унн өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, толгойн хуйх, уруулд няцарсан шарх, хамрын хянга нуруу мурийсан, зүүн чигчий хуруу мурийж хөдөлгөөн хязгаар*******дсан, нэг шүд бага зэргийн хөдөлгөөн орсон, зовхи, цээж, хэвлий, шуунд цус хуралтын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Л.Б*******, М.М******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн суд*******даж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б******* шүүгдэгчээр өгсөн: “Нэг нутгийн улсууд байна, ойлголцоод эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б******* хохирогчоор өгсөн: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[2],

3.Шүүхийн хэлэлцүүлэгт М.М******* шүүгдэгчээр өгсөн: “Эмчилгээний зардалд 500-гаад мянган төгрөг өгсөн” гэх мэдүүлэг[3],

4.Шүүхийн хэлэлцүүлэгт Б.М******* хохирогчоор өгсөн: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[4],

5.Хохирогч Б.М******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Шаамар сумын наадам үзчихээд хариад байж байтал 19 цагийн үед Сэ мотоцикльтой ирээд Даваа бид 3 манайд байсан 0,5 гр дундуур “Хараа” архийг хувааж уучихаад байж байтал Сэ “ганц юм уумаар байна” гэхээр нь 13,000 мянган төгрөг өгөөд явуулсан. Тэгээд би С ирэхэд нь унтчихсан байсан. Би 23 цагийн үед сэрээд эхнэр Б руу залгахад утсаа авахгүй болохоор нь ажил руу нь Сүхбаатар самбарын хажууд байрлах цайны газар алхаад очиж байтал гэрэл нь унтраастай хаалга нь цоожтой цонхны тороор хартал Сэ Б, эхнэр Б, Ариунаа нар сууж байсан. Тэгээд хаалга онгойлготол бүгд зугтаад гараад явсан. Хамгийн сүүлд Сэ гарсан. С зодолдоод тэрүүхэн зуур би ухаан алдаад сэрэхэд бүгд байхгүй, би ганцаараа байсан. Би гэр лүүгээ харьсан. Б******* бид 2 найзууд. Миний баруун шанаа руу гараараа 1 удаа цохисон. Би мөн адил шанаа хэсэг рүү нь цохисон чихнээс нь цус гарчихсан байсан. Надад одоо ямар нэгэн зовиур байхгүй байна. Би М******* гэх хүнтэй өр ав*******а, ас хонзонгийн зүйл байхгүй. Би гомдол саналгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Х.А 2022 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн: “...Цайны газарт би Б эгчтэй архи ууж байтал Б******* гээд залуу нэг найзыгаа дагуулаад ирсэн. Тэгээд Цэцэгээ гээд Б эгчийн найз бас бэр бид 5 нийлээд цайны газар архи ууж байтал Б эгчийн нөхөр М******* ах урд байдаг гэрээсээ цайны газарт ирсэн. Дотроосоо түгжээтэй байсан тул хаалга тогшоод орж ирсэн. Б эгчийг шууд зодож, би дундуур нь орж салгах гэтэл намайг бас цохисон. Бид 2 цайны газраас гараад зугтаасан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.Б 2022 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед ажил дээрээ байж байтал С, Ж 2 хүн ирээд Хараа 0,75гр архитай ирсэн. Тэгэхээр нь би “архи уучихсан хүнд үйлчлэхгүй” гэсэн. “Хуушуур идмээр байна” гэхээр нь 6 хуушуур хийж өгсөн. Тэгээд 23:30 орчмын үед хаачихаад А бид 2 манайх руу алхаад явж байтал араас Ж ирээд “манай найз мотоцикльтой согтуу танай ажлын гадаа үлдчихлээ” гэхээр нь А бид 2 бас согтуу хүнийг яаж явуулахав гээд ажил дээрээ буцаад очоод бид 4 манай ажил дээр юм яриад байж байтал М******* залгаад байхаар нь аваагүй. Тэгээд байж байтал утасны гэрэл тусаад явган хүн ирж байсан. Тэгээд хаалга онгойлготол шууд намайг баруун зүүн хөлний булчин руу өшиглөсөн. Мөн зүүн гарын булчин руу цохисон. Тэгээд Аыг бас цохиод алх бариад “бүгдийг чинь ална” гэж дайраад байхаар нь Атай гараад зугтаачихсан. Тэр хооронд Ж, Сэ 2 зодчихсон юм шиг байсан. Удаагүй хүүхдүүд залгаад “аав зодуулчихсан ирлээ” гэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[7],

8.С аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 280 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Б.М*******ын биед духны зүүн хэсэг, зүүн чихэнд шарх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.М*******ын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[8],

9.С аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 279 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Л.Б биед хамар ясны хугарал, толгойн хуйх, уруулд няцарсан шарх, хамрын хянга нуруу муруйсан, зүүн чигчий хуруу муруйж, хөдөлгөөн хязгаар*******дсан, нэг шүд бага зэргийн хөдөлгөөн орсон, зовхи, цээж, хэвлий, шуунд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[9],

           10.Ял*******дагч Л.Б******* 2022 оны 08 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд ял*******дагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж ял*******дагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг би төлсөн. Бүх хохирлоо барагдуулна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[10],

            11.Ял*******дагч М.М******* 2022 оны 08 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд ял*******дагчаар өгсөн: “Би 2231000000170 дугаартай хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ял*******дагчаар татах тогтоолтой санал нийлэхгүй байна” гэх мэдүүлэг[11], 12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[12], 13.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[13], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[14], 15.Эрүүгийн хэрэг үүсгэж ял*******дагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 16.Эрүүгийн хариуц*******а хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаард*******ыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Б*******, М.М******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч М.М*******ын зүгээс хохирогч Л.Б*******д  эмчилгээний зардалд * төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч Б.М******* нь шүүгдэгч Л.Б*******эс эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүйд үндэслэн шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуц*******ын талаар.

Шүүх шүүгдэгч Л.Б*******, М.М******* нарт эрүүгийн хариуц*******а буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуц*******ын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуц*******а хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуц*******а оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуц*******а оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Л.Б*******, М.М******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Л.Б*******, М.М******* нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирд*******а болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Л Б*******, шүүгдэгч А******* адуу овогт М*******ын М******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******, М.М******* нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******, М.М******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай. 

5.Шүүгдэгч Л.Б*******, М.М******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,  36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын ял*******ч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

         

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ