Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 0051

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий  шүүгч Г.Сарантуяа даргалж явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Соронзонболд

Улсын яллагч: Н.Бадам,

Хохирогч: Ж.Хоролгарав,

Гэрч:Х.Мөнхжаргал, Э.Галбадрах

Шүүгдэгч: Ц.Тансаг,Ариунжаргал,О.Билгүүн

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Хас

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Цогоо

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч:  П.Буманзаяа Д.Даваахүү нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд  хийж

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцгээгийн Тансаг-Ариунжаргал, Морьт овогт Отсүрэнгийн Билгүүн, Чонос овогт Мягмардоржийн Хас нарт  холбогдох 201618010043 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10-р сарын 18-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт :

            1.Монгол улсын иргэн, 000 оны 02 дугаар сарын 00-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл-6, аав, ээж, 3 дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Шар Хад 3-р баг 1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Цэцгээгийн Тансаг-Ариунжаргал /РД: МВ-0/

            2.Монгол улсын иргэн, 0000 оны 01 дүгээр сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, аав, өвөө, бэр эгч, ах 2 дүүгийн  хамтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Шар Хад 3-р баг 1-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 08 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Морьт овгийн Отсүрэнгийн Билгүүн /РД: -/

            3.Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Барунбүрэн суманд төрсөн. 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ерөний боловсролын бүрэн дунд сургуулийн 8а ангид сурдаг, ам бүл-4, ээж, эгч  дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Шар Хад 3-р баг 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овгийн Мягмардоржийн Хас /РД: -/

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

  • Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн, М.Хас нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Шар хад 3 дугаар багийн 1-02 тоотод оршин суух иргэн Ж.Хоролгаравын гэрт байх төмөр шүүгээнээс /сейф/ эд зүйл хулгайлан 3.220.000 төгрөг буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:      1.Хохирогч Ж.Хоролгаравын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  

2.Гэрч  Х.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

3.Гэрч Э.Галбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

4.Гэрч Ч.Мишигийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-122-р хуудас/

5.2016 оны 03 сарын 29-ны өдрийн  БАН ХАС үнэлгээний газраас гаргасан ¹29 тоот дүгнэлт /хх-ийн 40-42-р хуудас/

6.2016 оны 05 сарын 30-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн ¹35/15 тоот эмнэлэгийн магадлагаа /хх-ийн 51-р хуудас/

7.Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /х.х-ийн 111-112-р хуудас/

8.Шүүгдэгч Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн, М.Хас нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 93-95-р хуудас /

9.Шүүгдэгч Ц.Тансаг-Ариунжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

10.Шүүгдэгч О.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

11.Насанд хүрээгүй шүүгдэгч М.Хасын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шар өнгөтэй 1 ширхэг лоом, очиртой монетан бөгж 1 ширхэг, хоёр талдаа судалтай мөнгөн бөгж 1 ширхэг зэрэгт үзлэг хийж шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн, М.Хас нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Шар хад 3 дугаар багийн 1-02 тоотод оршин суух иргэн Ж.Хоролгаравын гэрт байх төмөр шүүгээнээс /сейф/ шүрэн толгойтой хавтгай манан хөөрөг, оюу шигтгээтэй гоёлын алтан бөгж, эрэгтэй том алтан бөгж, очир шигтгээтэй эрэгтэй монетон бөгж хоёр талаараа ховилтой мөнгөн бөгж зэргийг хулгайлан 3.220.000 төгрөг буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бусдын эд хөрөнгө бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1.2016 оны 03 сарын 29-ны өдрийн  БАН ХАС үнэлгээний газраас гаргасан ¹29 тоот дүгнэлтэд….

1.Шүрэн толгойтой хавтгай манан хөөрөг 1 ширхэг 1.200.000 төгрөг,

2.Оюу шигтгээтэй гоёлын алтан бөгж 1 ширхэг 1.000.000 төгрөг ,

3.Эрэгтэй том алтан бөгж 1 ширхэг 500.000 төгрөг,

4.Очир шигтгээтэй эрэгтэй монетон бөгж 1 ширхэг 450.000 төрөг,

5.Хоёр талаараа ховилтой мөнгөн бөгж 1 ширхэг 70.000 төгрөг……гэх дүгнэлт, 6.

2.2016 оны 05 сарын 30-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн ¹35/15 тоот эмнэлэгийн магадлагаанд……Х.Мөнхжаргал нь сэтгэцийн хувьд ОУӨ-ний 10-р ангилалын 5-р бүлгийн F71 код бүхий оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй болно. Сэтгэцийн өвчин нь хэзээнээс эхэлсэнг тодорхойлох боломжгүй. Х.Мөнхжаргал нь тухайн хэрэг үйлдэгдэж байх үеийн байдлыг өөрийн харсан болон өөрт тохиолдсон зүйлийн талаар зөв мэдүүлэг өгөх чадвартай…..гэх дүгнэлт

3.Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  

4.Шүүгдэгч Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн, М.Хас нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

5.Хохирогч Ж.Хоролгаравын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би сар өнгөрөөгөөд Улаанбаатар явсан. Би хотод 10 хоноод, 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатараас ирсэн. Манай хүүхэд хоол цай хийгээд байж байсан. Тэгээд хоол цайгаа идэж уугаад бичиг баримтаа сэйфрүү хийх гээд сэйфээ онгойлгох гэхэд түлхүүр гацаад орохгүй байсан. Тэгээд сэйфээ онгойлгоход сэйфэнд байсан эд зүйлсийн байршил өөрчлөгдсөн байсан. Тэгээд юм аа бүртгэж үзэхэд 4 бөгж үүнээс 2 алтан бөгж, 1 манетан бөгж, 1 мөнгөн бөгж, 1 150 000 төгрөг, 1 хөөрөг байхгүй болсон байсан. Түрийвчэнд 7 ширхэг 10-ын дэвсгэрт, 6 ширхэг 5-тын дэвсгэрт, 100 ширхэг 50-тын дэвсгэрт байсан. 1 000 000 төгрөг 20-тийн дэвсгэртээр уутанд баглаатай байсан.  50 000 төгрөгийг нь үлдээгээд 100 ширхэг 50-тын дэвсгэртийг нь аваагүй байсан. Би хүүхдээсээ асуусан. Чи энэ сэйфийг онгойлгох чадамж байхгүй, энэ мөнгөө хэрэглэх ч чадваргүй. Хэн орж ирсэн бэ? гэж  асуусан. Тэгээд бид хоёр буруу зөв ойлголцоод, Мөнхөө маань уурлаад гараад явсан. Галбадрах гээд миний хоёр дахь охины хүүхэд байгаа юм. Би Галбадрахыг дуудаад Мөнхөөгөөс асуулгахад Хасаа, Билгүүнээ, Тансагаа гурав орж ирсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд энэ асуудлыг шалгуулсан. Тансаг бол намайг хохиролгүй болгосон. Гэхдээ энэ хүүхдүүд бодит байдлыг хэлэхгүй байна. Үнэн ээ хэлж байж хөнгөн ял шийтгэл авах байх. Хэдийгээр манай хүүг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэх боловч шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж гарсан байгаа. Харин анх Отгонбаяр энэ 3 хүүхдийг манайд дагуулж ирсэн. Тэгээд сэйфийг хэн онгойлгосон бэ? гэхэд Тансаг би онгойлгосон гэсэн. Хэн хаасан бэ? гэж асуухад Билгүүн би хаасан гэж хэлсэн. Тэгээд манай хүүгийн зургийг нь авсан байсан. Энэ нь надад байгаа. Билгүүн энэ зургийг авсан гэж хэлсэн. Хасаагийн хувьд ээж нь надтай ирж уулзсан. Би үнэн ээ хэлбэл ямар нэгэн асуудал гарахгүй гэж хэлсэн. Ийм л зүйл болсон ..... гэх мэдүүлэг,

6.Гэрч Х.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:.. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би гадаа мод хагалж байсан. Модоо хагалж дуусаад гэртээ орж ирээд сууж байхад энэ гурав орж ирсэн. Энэ гурав аавыг байхад хаалга нүддэг. Намайг байж байхад хаалга нүдэлгүй шууд хашаа даваад орж ирсэн. Тэгээд намайг цохиод унагаасан. Дараа нь Хас орж ирсэн. Хасын араас Тансаг орж ирсэн. Сэйф байдаг өрөөний түлхүүр надад байсан. Би хөлдөөгчнөөсөө банш оруулж ирээд жигнэх гээд тавьсан байсан. Тансаг, Хас хоёр орж ирээд нөгөө өрөө рүү орсон. Тэгээд Билгүүнээ нөгөө өрөөний хаалганы урд гараараа чагтлаад намайг оруулахгүй байсан. Сүүлд нь энэ гурав сэйф ухаад Тансагаа Мөнхөө ахаа ороод ир гээд намайг дуудсан. Тэгээд Тансаг та сэйфээ шалга. Бид гурав юу ч аваагүй гэж хэлсэн. Тэгээд би сэйфний урд нүдэн баримжаагаараа үзэх гээд зогсож байхад Тансаг, Билгүүн хоёрын нэг нь араас зургийг минь авсан байсан. тэгээд төлөөлөгчийн үүдэнд Билгүүнээ та авсан гэж хэлээч гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгчийн үүдэнд Билгүүнээ намайг та авсан гэж хэл гээд тонгорч унагаагаад цохих гэхэд Тансаг болиулсан. Тэгээд дараа  нь Тансаг намайг авсан гэж хэл гээд шилбэ рүү өшиглөсөн. Сүүлд 09 дүгээр сарын дундуур Хасаа 11 цаг 30 минутанд цонх нүдсэн. Тэгээд Мөнхөө ахаа 2 литрийн савтай пиво авлаа уухуу гэж асуусан. Өөр нэмж хэлэх зүйлгүй……гэх мэдүүлэг,

7.Гэрч  Э.Галбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би Эрдэнэт хотод гэртээ байж байсан. Тэгээд өвөө хот яваад хагас сайн өдөр над руу залгасан. Тэгээд би яваад очсон. Юу болсон гэж асуухад ийм зүйл алга болсон гэж хэлсэн. Тэгээд Мөнхжаргал ахаас асуухад Ц.Тансаг-Ариунжаргал, М.Хас, О.Билгүүн нар манай ахыг зодож, айлгаад сэйфийг нь ухсан байсан. Шүүгдэгч нар ахыг байж байхад нь орж ирээд цохиж унагаагаад сэйфийг нь ухсан байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч рүү утасдсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч ирсэн. Би хэсгийн төлөөлөгчид өөрийн сонссон зүйлээ хэлсэн ... гэх мэдүүлэг,

8.Гэрч Ч.Мишигийн мөрдөн байцаалтад өгсөн….Би Баруунбүрэн суманд байдаг. 2016 оны 02 дугаар сард Ц.Тансаг-Ариунжаргал гэх залуу манай гэрт ирээд Хоролгарав гэх айлын сейфнээс эд зүйл алга болчихсон юм. Тэгээд гэрийн хүмүүс нь намайг авчирсан гээд хардаад байна гэж хэлж байсан. Ц.Тансаг-Ариунжаргал манайд ирэхдээ

9.Шүүгдэгч Ц.Тансаг-Ариунжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би О.Билгүүний гэрт орсон. Удалгүй хойно хөрөө дуугараад байхаар нь хөрөөг нь гуйгаад модоо дарах санаатай Хоролгарав өвөөгийн хашаанд нь орсон. Тэгэхэр Мөнхжаргал ах модоо хөрөөдөөд зогсож байсан. Билгүүн, Хас, бид гурав модыг нь хамт хөрөөдөж өгөөд, хөрөөг нь гуйгаад гэрийнх нь модыг дарсан. Тэгэхэд Мөнхжаргал ах бид хэдээс кофе, тамхины мөнгө асуусан. Тэгэхэд нь дэлгүүрээс зээлээд өгөөч гэхэд нь би таних дэлгүүр байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хэд хөрөөг нь гуйгаад модоо хөрөөдөөд буцаагаад оруулж өгсөн. Маргааш нь Хас, Билгүүн хоёрын утаснаас Мөнхжаргал ах залгасан. Тэгээд би хаана байгаа юм гэхэд гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд орсон чинь Хас, Билгүүн, Мөнхжаргал ах гурав байсан. Тэгээд ах нь харин сэйфээ онгойлгох гээд чаддаггүй ээ. Малд явж байгаад түлхүүрээ мартсан юм. Ахынх нь юм байгаа юм гэж хэлсэн. Бид хэд сэйфийг нь онгойлгох гээд үзсэн ч онгойж өгөхгүй байсан. Мөнхжаргал ах үүгээр онгойлго гээд лоом авч өгсөн. Түүгээр нь хөшихөд онгойсон. Сэйфэнд байсан бор түрийвчнээс Мөнхжаргал ах 10 000 төгрөгийн дэвсгэрттэй 20 000 төгрөг авч өгөөд, архинд яваад ир гээд дэлгүүр явуулсан. Тэгэхэд дэлгүүр Хас, Билгүүн хоёр яваад би гэртээ модоо хагалаад үлдсэн байсан. Хас, Билгүүн хоёр дэлгүүр орж архи авчраад бид гурав буцаагаад оруулж өгсөн. Тэгээд хамт ууж сууж байгаад Мөнхөө ах сэйф хаагаад өг гэж хэлсэн. Тэгээд Мөнхөө ах бид хоёр сэйф хаах гээд сэйфтэй өрөө рүү нь ороод, сэйфийг нь хаахдаа дотор нь байсан бөгж, хөөрөг зэрэг эд зүйлсийг нь аваад сэйфийг нь хаасан. Тэдгээр эд зүйлсийг нь би Улаанбаатар хотод аваачаад, зах дээр бөгж, хөөрөг авдаг хүмүүст зарсан. Хоёр алтан бөгж нийлээд 600 000 төгрөг болсон. Хөөргийг нь би 200 000 төгрөгөөр зарсан. Бэлэн 1 100 000 төгрөг байсан. Тэр мөнгийг нь бас авсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг гэсэн зэргээр тогтоогдож байна.

 10.Шүүгдэгч О.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад байшин дээр чулуу шидсэн. Тэгээд гарахад Мөнхөө ах надаас мөнгө асуусан. Тэгээд би байхгүй гэж хэлсэн. Кофений мөнгө байна уу гэхэд би байхгүй гэж хэлсэн. Намайг дэлгүүрээс зээлээд аваад өгөөч гэж хэлсэн. Би надад ямар дэлгүүр зээл өгөх вэ гэж хэлсэн. Тэгээд хойшоогоо манайх руу оръё гэж хэлсэн. Тэгээд мод хөрөөдөөд өгөөч гэж хэлсэн. Өөрийнх нь хөрөө асахгүй байна, Очоо ахынхаа хөрөөг аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би хөрөөнд явсан. Хойд айлын Очироо ах мод хөрөөдөж байсан. Тэгээд би хөрөөг нь аваад модыг нь хөрөөдөж өгсөн. Тэгээд хөрөөгөө оруулж тавиад буцаж эргэж орж ирээд цай уугаад сууж байсан. Тэгээд удалгүй араас Хас орж ирсэн. Тэгээд бид гурав цай уугаад сууж байсан. Тэгээд Мөнхөө ах тамхи кофений мөнгө сэйфнээс авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд Тансагаа руу Мөнхөө ах яриад дуудсан. Тэгээд Мөнхөө ах бууз жигнээд, бид хэд гал тогоонд нь цай уугаад сууж байсан. Тансагааг ирсний дараа Мөнхөө ах Тансагаад сэйфний талаар юм яриад Тансагаа Мөнхөө ах хоёр нөгөө өрөө рүү орсон. Сэйфийг нь ухна гэж бодоогүй. Би юм алга болсон талаар мэдээгүй гэх мэдүүлэг,

11.Насанд хүрээгүй шүүгдэгч М.Хасын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байсан. Хөрөө дуугараад байхаар нь орсон. Тэгэхэд Мөнхжаргал ах байхгүй байсан. Өөр хүнээр мод хөрөөдүүлж байсан. Тэгээд тэр ах Билгүүнээ ахад хөрөөгөө өгөөд, өөрөө айлд очно гээд яваад өгсөн. Тэгээд Билгүүнээ ах байж байсан. Тэгээд модыг нь хөрөөдөж дуусаад ороод цай уусан. Цай уугаад сууж байтал Мөнхөө ах Тансагаа ахын дугаарыг асуусан. Би мэдэхгүй гэсэн. Билгүүнээ ахаас асуухад Мөнхжаргал ахад хэлээд, утсаар яриад, удалгүй Тансагаа ах орж ирсэн. Тэр хоёр ярьж байснаа урд өрөө рүү орсон. Тэгээд байж байтал Тансагаа ах Мөнхөө ах бууз бариад гарч ирсэн. Тэгээд буузаа идэж бай гэж хэлсэн. Буузаа идэж байх хооронд тэр хоёр нөгөө өрөө рүү орсон. Тэгээд тэр хоёр гарч ирээд Тансагаа ахад мөнгө өгөөд архинд яваад ир гэж хэлсэн. Би тэр архинаас нь амсчаад гараад явсан. Гарч явсны дараа маргааш нь Тансагаа ах таарсан. Тухайн үед Билгүүнээ бид хоёр төв орох гээд явж байсан. Мотоцикль олоод өгөөч гэхээр нь бид хоёр олж өгсөн. Бид хэд хөдөө яваад Тансагаа ах нэг айлд орсон. Бид хоёр гадаа нь хүлээж байсан. Айлаасаа гарч ирээд бид хоёрыг явж бай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр явсан  гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцоогүй гэсэн  дээрх мэдүүлэг нь өөр нотлох баримтаар давхар нотлогдоогүй ба гэрч Х.Мөнхжаргалын  “...Тансаг, Хас хоёр орж ирээд нөгөө өрөө рүү орсон. Тэгээд Билгүүнээ нөгөө өрөөний хаалганы урд гараараа чагтлаад намайг оруулахгүй байсан. Сүүлд нь энэ гурав сэйф ухаад Тансагаа Мөнхөө ахаа ороод ир гээд намайг дуудсан. Тэгээд Тансаг та сэйфээ шалга. Бид гурав юу ч аваагүй гэж хэлсэн. Тэгээд би сэйфний урд нүдэн баримжаагаараа үзэх гээд зогсож байхад Тансаг, Билгүүн хоёрын нэг нь араас зургийг минь авсан байсан...” гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй болно.Иймд Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн, М.Хас нарыг урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн иргэн Ж.Хоролгаравын эд хөрөнгийг  хулгайлсан гэм буруутай байна гэж үзлээ.

  Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн нарт  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр  хорих, баривчлах, торгох ялаас сонгон эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ .

Ц.Тансаг-Ариунжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

О.Билгүүн нь урьд 2015 оны 08 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор /х.х-ийн 148-рт/ Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан байсан ба хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч О.Билгүүний   2015 оны 08 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д дэх хэсэгт зааснаар шийтгүүлсэн гэмт хэрэг нь 2015 оны 06-р сарын 17 ны өдөр үйлдэгдсэн байх ба  2015 оны  08-р сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар  зүйлийн 3.1-д “ Энэ хууль 2015 оны 07-р сарын 02-ны өдрийн 24.00 минутаас өмнө гэмт гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж зааснаар   өршөөлд хамаарахаар байна.

 Иймд 2015 оны  08-р сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д заасан  шүүгдэгчийн эрхзүйн байдлын нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэснийг үндэслэн  мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар О.Билгүүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болсон гэж үзлээ. Иймд О.Билгүүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Хас нь 2001 оны 11 дүгээр сарын 24-нд төрсөн /х.х-ийн 132-рт/ гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас 01 сар 14 хоногтой буюу насанд хүрээгүй байжээ.

М.Хасыг Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-д зааснаар  насанд хүрээгүй байхдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн тул  түүнд ял оногдуулахгүйгээр эцэг эх харгалзан дэмжигчийн хүсэлтээр тэдний хяналтад өгөх хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой гэж шүүх үзлээ.

Хохирогч Ж.Хоролгарав нь  хохирол бүрэн төлөгдсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол байхгүй гэм хор арилсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч  Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн нар нь  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн зэрэг байдлыг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн шар өнгөтэй лоом 1 ширхэг, очиртой монетан бөгж 1 ширхэг, хоёр талдаа судалтай мөнгөн бөгж 1ширхэгийг  хохирогч Ж.Хоролгаравт буцаан олгох нь зүйтэй байна.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн, М.Хас нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нар энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3,   297 дугаар зүйлийн 297.1, 377 дугаар зүйлийн 377.1 -д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

оржигон овогт Цэцгээгийн Тансаг-Ариунжаргал, Морьт овогт Отсүрэнгийн Билгүүн, Чонос овогт Мягмардоржийн Хас нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө  хулгайлсан гэмт хэрэгт тус тус гэмт буруутай тооцсугай

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  Ц. Тансаг-Ариунжаргалын  эд хөрөнгийг хураалгүйгээр 02 жил 06 сарын /хоёр жил, зургаан сар/   хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар О.Билгүүний  эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 04 сарын /хоёр жил, дөрвөн сар/  хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

4.Монгол  Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  Ц.Тансаг-Ариунжаргалд оногдуулсан 02 жил 06 сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид, О.Билгүүнд оногдуулсан 02 жил 04 сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

 5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ц.Тансаг-Ариунжаргалд оногдуулсан 02 жил 06 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар, О.Билгүүнд  оногдуулсан 02 жил 04 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар тус тус  хянан харгалзсугай.

6.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн  нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн  сумын цагдаагийн хэсэгт үүрэг болгосугай

7.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 69.1.1-д зааснаар  М.Хасыг эх Л.Цогоо, эгч М.Цэцэгсүрэн нарын хяналтад өгөх  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

8.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 69 дугаар зүйлийн 69.2-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг М.Хасд анхааруулсугай.

9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн шар өнгөтэй лоом 1 ширхэг, очиртой монетан бөгж 1 ширхэг, хоёр талдаа судалтай мөнгөн бөгж 1 ширхэгийг  хохирогч Ж.Хоролгаравт буцаан олгосугай.

10.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Тансаг-Ариунжаргал, О.Билгүүн, М.Хас нарт  батлан даалтад өгөх   таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

11.Шүүгдэгч нар энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

12.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг  дурьдсугай.

                                  

                                          ДАРГАЛАГЧ                          Г.САРАНТУЯА