Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 00017

 

  2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2019/00017

                Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Н.Баярсүрэн, Л.Энхбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од оршин суух ******* Б.Э /РД:**********/-ын

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух Д.Ч /РД: **********/-ээс

Хохирол 4.340.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд иргэн Д.Чэд пивоны шилээр цохиулснаас зүүн нүдний ухархайн яс 2 хугарсан, зүүн нүдний цагирган булчин тасарсан, хамрын яс 2 хугарсан, хоншоор самалдаг яс мөн хугарч хүнд гэмтэл авсан. Энэ гэмтлээс болоод зүүн нүдний эгц хараа 0,25 хувь ба дээш доош харах хараа 0,2 хувь харж байна. Зүүн нүдний цагирган булчин тасарсан тул нүдний хүүхэн хараа гэрлийн урвалд ихсэх, багасах урвалгүй болж энэ нь ямарч эмчилгээгүй Монголд эмчлэгдэхгүй гэж нүдний эмч нар хэлж бас нотолсон. Их, бага 2 нүдтэй болсон. Оёдолууд тавиулж сорвинуудтай болсон. Түүнчлэн энэ гэмтлээс шалтгаалан “” ихсэж, үргэлж өглөө оройдоо ын эмийг дусаах ба энэ эмийг насан туршдаа дусаах болоод байна. Энэ бүгдийг эмч нар картанд бичсэн. Хэрэв цаашдаа буухгүй бол нүдний болор солих ба ихсэх өвчинд мэс засал хийлгэх шаардлагатай гэж нүдний эмч хэлж зөвлөсөн. Хоёр нүд нь их бага болсон хамар нь мурийж гоо сайханы хувьд их хохирч муухай болсон.  Уг хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт миний хүү Б.Эийн ажилгүй байх хугацааны нийт цалин 3.660.000 төгрөг, гар утас унаж эвдэрсэн,  засварын төлбөр 180.000 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж 500.000 төгрөг өмгөөлөгчид төлсөн. Иймд 4.340.000 төгрөгийг Д.Чээс гаргуулж өгнө үү  гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Чээс нэхэмжилсэн 4.340.000 төгрөгөөс гар утасны засварын төлбөр 180.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, авах ёстой байсан цалингаас 960.000 төгрөг авахаас татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 2.700.000 төгрөг болгож, хариуцагчийн төлөөлөгчтэй эвлэрснийг шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нийт 4.340.000 төгрөгийг нэхэмжлэхдээ цалин 3.660.000 төгрөг, гар утас унаж эвдэрсэн засварын төлбөр 180.000 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж 500.000 төгрөг тус тус задалж бичсэн байдаг. Уг үнийн дүнг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хурлаар хэлэлцээд Д.Чээр төлүүлэх боломжгүй гэж тогтоосон.

2.Урьд өмнө дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цалин хөлстэй холбоотой асуудлыг хэлэлцэж байхад нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх тухай баримт нь зөрүүтэй байсан төдийгүй, шүүх цалин хөлс нэхэмжилж байгаа нь “МИРАТОРГ” ХХК-д ажиллаж байсан нь эргэлзээтэй байсан учраас уг шаардлагыг хангаагүй үлдээсэн. Иймд миний зүгээс нэхэмжилж буй цалин хөлс болох 3.660.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Гар  утас  засварласан  төлбөр  гэж  хуралд баримт гаргаж өгөөгүй мөн тус

хуралд  утасны  эвдрэл  гэмтэл  нь  шүүгдэгчийн  үйлдэлтэй холбоогүйгээр гэмтсэн

төдийгүй, хохирогчийн нүүр рүү шидсэн пивоны шилтэй огтхон ч холбоогүй гэдгийг

тогтоосон учраас уг төлбөрийг төлөхгүй.

4.Өмгөөллийн хөлсний хувьд 500.000 төгрөг өгсөн боловч уг холбогдолтой материалаа эрүүгийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байж одоо нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй, хуурамчаар баримт бүрдүүлж өгч нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна гэжээ.           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж цалин орлогын 2.700.000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:           

            Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.           

            Нэхэмжлэгч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч Д.Чээс хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 3.660.000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 180.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 4.340.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад эд хөрөнгөд учирсан хохирол 180.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн үндэслэлээр татгалзаж, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд 2.700.000 төгрөг болгож багасгасан.           

            Хариуцагч Д.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан боловч түүний төлөөлөгч шүүх хуралдааны явцад итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн багасгасан үнийн дүнг зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан.

            Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбоотойгоор дараахь үндэслэлээр эвлэрлийн гэрээг баталж байна. Үүнд:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.700.000 төгрөг болгов.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөв.

            3. Эвлэрлийн гэрээнд хугацаа тохиролцоогүй болно гэжээ.

            Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй, зохигч итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах, зарим шаардлагаас татгалзах, эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, эвлэрлийн гэрээнд талуудын хүсэл зориг бүрэн тусгагдсан, шаардлага, үндэслэлд зохигч маргаангүй болсон зэргийг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Зохигчдын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөгийн тал хувь 29.075 төгрөгийг хариуцагч Д.Чээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй эвлэрсэнтэй холбогдуулан нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Нэхэмжлэгч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ,   хариуцагч Д.Чээс хохирол 4.340.000 /дөрвөн сая гурван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг болгосныг хариуцагч Д.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Д.Чээс 29.075 /хорин есөн мянга далан тав/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү  шүүхийн  тогтоолд  зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан

шийдвэрлүүлэхээр  гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан шатны шүүхэд дахин

нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ТҮВШИНТӨГС

 

                  ШҮҮГЧИД                                  Н.БАЯРСҮРЭН

 

                                                                   Л.ЭНХБИЛЭГ