Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00038

 

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар  104/ШШ2019/00038

         Улаанбаатар хот


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******,*******од оршин суух, ******* Г.Г /РД:**********/

Хариуцагч: *******,*******од оршин суух, ******* Г.О/РД:**********/-т холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******тэй 2008 онд танилцаж, хамтран амьдрах болсон. ******* гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин******* төрсөн. Бид гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас болж 2010 оны сүүлээр тус тусдаа амьдарсан. Би 2011 оны 4 дүгээр сард руу ажиллахаар яваад 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Би 2014 оноос эхлэн н.Дэлгэрбуянтэй танилцсан. Одоо хамтран амьдарч байна. Мөн Г.Оөөр хүнтэй сууж, 2 хүүхэд төрүүлсэн байна. Одоо хэн хэн нь өөрийн гэсэн амьдралтай болж, бие биедээ хайр сэтгэлгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.

Харин би энэ бүх хугацаанд охин*******тэй холбоотой байж шаардлагатай зүйлсийг авч өгч байсан. Мөн охин*******ийн нэр дээр анд хадгаламж нээлгэж мөнгө хийж байгаа. Одоо 5.000.000 төгрөг болсон. Би охин*******ийн заавал шүүхийн журмаар тэтгэмж өгөх шаардлагагүй өөрийн сайн дураар тэжээн тэтгэх болно. Мөн гадаад явахаар бол авч явах санаатай байгаа. Энэ хүртлэх хугацаанд эхийнх нь асрамжид байлгахаар тохиролцсон. Бидэнд хуваах эд хөрөнгө байхгүй учир эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.Гтай 2008 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бид ******* гэрлэлтээ батлуулсан. охин*******ийг төрүүлсэн. Бид 2010 онд маргалдаж тусдаа амьдарсан. 2011 онд Г.Г руу ажиллахаар явсан. Бид буцаж нийлэхээргүй сэтгэл зүрх холдсон. Би 2013 онд тэй танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2 хүүхэд төрүүлсэн. Одоо би тэй хамтран амьдарч байна. Иймд Г.Ганбаганыг гэх хайр сэтгэл, эр, эмийн харьцаагүй болоод удаж байгаа тул эвлэрч амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Харин охин******* төрсөн цагаасаа хойш миний асрамжинд байсан учир өөрийн асрамжид байлгах болно. Харин Г.Г гадаад явахдаа охиноо өөр дээрээ авна гэсэн. Мөн охиноо байнга харж хандаж байсан. Цаашид өөрийн боломжоор тэжээн тэтгэж байна гэсэн учир тэтгэлэг шаардахгүй. Мөн эд хөрөнгийн маргаангүй гэв. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г хариуцагч *******ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Г.Онэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Г.Ганбаганын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Г.Г гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Г.Онар 2008 онд танилцаж, ******* гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас охин******* төрсөн байх ба хүүхэд одоо эх *******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 0118992-220 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн 0345202-747 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Суврага Налайх” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, БСШУСЯ-ны харьяа лаборатори 119 дүгээр сургуулийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “...Г.Мөнх-Энэрэл нь 33 ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч Г.Г гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...*******ийг гэх хайр сэтгэлгүй болсон ...2011 оноос хойш тусдаа амьдарсан. ...Одоо хамтран амьдрагчтай болсон” гэж тайлбарласан, хариуцагч Г.О“...Бидний дунд хайр сэтгэл байхгүй. Би 2013 онд тэй танилцаж, 2 хүүхэд төрүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, тус тусдаа олон жил амьдарсанаас шалтгаалан бие, сэтгэл нь холдсон улмаар өөр бусадтай хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон байдлаас болжээ.  

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдож байна.

 Иймд гэрлэгчдын гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Г.Онарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Г.Оүр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Г.Гас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин*******ийн “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан төрсөн охин*******ийг эх *******ийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Г бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй.

Мөн шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Харин зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй. Мөн хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.Ганбаганын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******ээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан ******* гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* Г.Г хариуцагч ******* Г.Онарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан төрсөн охин*******ийг эх *******ийн асрамжид байлгасугай.

3.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.Ганбаганын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******ээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            З.ТҮВШИНТӨГС