Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/849

 

 

 

    2022          11            14                                     2022/ШЦТ/849

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч В.Батдэлгэр

хохирогч **********

иргэний хариуцагч “************” орон нутгийн өмчит *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч **********

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ******** холбогдох эрүүгийн 2203004430466 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар  сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *****  оны 12 дугаар сарын 06-нд ****** аймгийн ********суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********-нд мужаан, ам бүл 5, төв аймгийн ***** ******* сум 2 дугаар баг 3-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******** овогт *********/,

 

Холбогдсон хэргийн талаар

 

****** овогт ********** нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг, Хасбаатарын гудамж, “Тоёота Приус” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн замаар зорчиж явсан ********** жолоочтой “Хюндай Аксент” маркийн ******** улсын дугаартай автомашин зүүн урд дугуйгаараа замын эвдрэлийн эрэг рүү орсноос гэнэт зогсох үед араас нь мөргөж жолооч ********* эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Иргэний хариуцагч “*******” орон нутгийн өмчит ****** итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нар нь манай байгууллага зам дээр арчлалт хийх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд авто замын дагуу хийгдсэн ажлын дараах замын нөхөн сэргээлтийн ажлыг гэрээний үндсэн дээр “*********” ******Г-тай гэрээ байгуулан ажилладаг болно. Баянгол дүүргийн ********* дугаар хороо, Хасбаатарын гудамж, 13 дугаар сургуулийн баруун хойд зам дээрх 2022  оны 7 дугаар  сарын 27-ны өдрийн ********** дугаартай Ассент маркийн машины дугуй зоогдсон худаг манай байгууллагын бүртгэлд байхгүй болно. Иймд манай байгууллага нь иргэний хариуцагч биш гэж маргасан боловч мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар тогтоогдсон бөгөөд хэрэгт ирүүлсэн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээнд заасны дагуу гэмт хэргийг улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцах  иргэний хариуцагч байгууллага мөн байх тул “*******” орон нутгийн өмчит ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** гаргасан хүсэлт хүлээн авахаас татгалзаж шийдвэрлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “...Тухайн осол нь замд байсан нүхнээс болж гарсан. Машины араас зогсож чадаагүй. Гэм  буруугаа хүлээж байна....”гэх мэдүүлэг “/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********* мэдүүлэхдээ:     “...нурууны хугаралтай, эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан. Та хагалгаанд орох шаардлагатай 3,600 доллароор хагалгаа хийлгэх ёстой гэсэн. Машины хохирол 938,000 төгрөг болон бусад төлбөрийг төлөөгүй, хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг “/шүүх хуралдааны тэмдэглэл/,    

 Иргэний хариуцагч ********” орон нутгийн өмчит ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нар нь мэдүүлэхдээ: “...тухайн худаг нь мнай харьяаллын худаг биш. Хохирогчид  учруулсан гэмтлийг орон сууцны удирдах газар учруулаагүй болохоор гарсан зардлыг төлөхгүй ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,        

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд./хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн:  “...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Хархорин захын орчмоос Сансарт байрлах хүргэний гэр рүү явж байсан юм тэгээд баруунаас зүүн зүгт явж байгаад 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзвараар хойд зүгт эргээд 13 дугаар сургуулийн хойд замаар явж байсан. Ингээд баруунаас зүүн зүгт явж байх үед 13 дугаар сургуулийн баруун хойд хэсэгт миний урд явж байсан тээврийн хэрэгсэл зүүн гар тийш жолоогоо эргүүлэх үйлдэл хийхээр яагаад ингэж байгаа юм бол гэж бодоод бага зэрэг баруун гар тийш би жолоогоо эргүүлсэн энэ үед миний хойно явж байсан тээврийн хэрэгсэл их хурдтай ирсэн. Тэр тээврийн хэрэгсэл 3,4 дүгээр хорооллын уулзвар ГССҮТ-ийн уулзвар гэх газруудад маш их хурдтай яваад байсан юм. Гэтэл миний урд явсан тээврийн хэрэгсэл замын эвдрэлийг тойрч гарсныг хараад би өөрийн автомашиныг зогсоохоор тоормос гишгэх үед миний хойноос өөр нэг автомашин ирж мөргөсөн. Тэр замын эвдрэл дотор нь цагаан шуудайтай зүйл байхаар би тоормос гишгээд тэр нүх рүү орох үед араас нөгөө тээврийн  хэрэгсэл мөргөсөн. Миний тээврийн зүүн урд дугуй замын эвдрэл рүү орох үед нөгөө автомашин миний хойноос мөргөөд тэр мөргөлтөнд нь би урагшаа шидэгдээд жолооны руль урд салхины шилээ мөргөсөнэр машин хойноос мөргөснөөс болж миний нуруу гэмтсэн болов уу гэж би бодож байна. Тэгээд түргэний машин ирээд эмнэлэг авч явна гэхээр нь би яваагүй. Тэр машиныг яв гэж хэлсэн гэтэл тэр орчимд байсан хүмүүс юу яриад байгаа юм бэ гэсэн. Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 1982 онд жолоодох эрх анх авч байсан. Би ойролцоогоор 30-40 км/цагийн хурдтай явсан байх эргэлттэй зам болохоор хурд багатай явж байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч ********** өгсөн: “...надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учир нь би тухайн осол болох үед байгаагүй, хаана ямар байдалтай явж байгаад ямар машин мөргөж юу болсон талаар энэ жолооч ********** нь хэлээгүй байж байгаад сүүлд хэлсэн юм. Энэ машин миний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. Унах машингүй байна түр хэрэглэж байгаад өгнө гэж аваад ийм асуудалд орсон байна лээ. Би яаж гэмтсэн талаар нь мэдсэнгүй, харин ********** явуулж үнэлгээ хийлгэсэн байсан, үнийг сая харлаа тэгсэн чинь миний машинд 938.000 төгрөгийн хохирол учирсан байна. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь ********* өөрөө янзлаад өгнө гэсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цаг 30 минутын орчим 3,4 дүгээр хорооллын эцсийн уулзвараас хойд зүгт Сот-н байрны урд замаар өөрийн амьдардаг газар руугаа буюу Өргөө кино театраас хойш явах гээд 3,4 дүгээр хорооллын эцсийн уулзвараас хойд зүгт яваад төв замаар баруун гар тийш эргэх үед урд явж байсан цагаан өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэл 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжиж байгаа нь харагдсан. Гэтэл цагаан өнгийн автомашин зам дээр байсан нүх рүү зүүн дугуй хэсгээр орсон. Энэ үед би тэр автомашины араас өөрийн жолоодож явсан машиныг зогсоож чадалгүй араас нь мөргөсөн. Тэгээд тэр нүх рүү орсон автомашины жолооч эрэгтэй хүн ёолоод буугаад ирэхээр нь би түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг цагаан өнгийн машин нь эхлээд доороос өгсөж ирэх үед миний хажуугийн 2 дугаар эгнээнд тэр автомашин явж байгаад намайг гүйцэж түрүүлээд явах үедээ урд явсан машин нэг юман дээгүүр гарахаар нь араас дараад тэр нүх рүү орсон гэж ярьж байсан. Би доороос өгсөж ирээд баруун гар тийш эргэх үедээ тэр машины нүх эрчимд тавьсан байсан цагаан өнгийн шуудайтай зүйлийг олж харсан. Гэтэл нөгөө автомашины жолооч ах надад хандаж чи гайгүй бол явахгүй юу даа би хүүхдээ дуудсан ингээд явна гэж ярьж байсан. Энэ үед түргэн тусламж ирээд тэр хүнийг гэмтлийн эмнэлэг авч явна гэхэд тэр хүн би машинаа орхихгүй гээд эмнэлгийн автомашиныг явуулсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад Иргэний хариуцагч ******* өгсөн: “...Энэ машин миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. Унах машингүй байна түр хэрэглэж байгаад өгнө гээд аваад ийм асуудалд орсон байна лээ. Би иргэний хариуцагч болж байгаагаа зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад иргэний хариуцагч байгууллага “**********” ********-ын төлөөлөгч ********* өгсөн:  “...ер нь бол тухайн зам тээврийн хэрэг гарсан бохирын худаг нь манай байгууллагын эзэмшлийнх байсан. Харин сүүлд зам шинээр тавьж улмаар тухайн муу усны нүхийг дарж зам тавьсан ба 2020 оноос хойш тухайн муу усны худгийн талаар мэдэх ямар нэгэн хүн манай байгууллагад байгаагүй. Харин осол болохоос 3 хоногийн өмнө нь тухайн замаар том оврын ачааны машин явж тус замын доор байсан бохирын худгийн тагийг цөмлөж эвдэлсэн гэсэн.Ингээд тухайн газарт манай байгууллагын удирдлагад байдаг Баруун түгээх төвийн хариуцсан инженер ********* гэдэг хүн өөрийн ажилчдын хамт бөглөх арга хэмжээ авч ажилласан гэсэн ба тухайн муу усны худгийг бүрэн засварлаж дуусаагүй байхад нь энэ осол хэрэг гарсан гэж надад урьдчилсан байдлаар хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

 Хүний биед хийсэн 2022 оны 08 сарын 01-ний №10473 дугаартай шинжээч эмч ******** гаргасан дүгнэлт:

1 .******** биед бүсэлхий нэг нугалмын их биеийн шахагдсан, сээрний 12 нугалмын сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмээр үүснэ.

З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугцаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг xyгацаанд үүссэн байна.  /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

 

”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзэлгийн төвийн төвийн шинжээчийн дүгнэлт: “...хариулт 3. Дээрх гэмтлүүд нь зам тээвринй осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.” /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

 

.Шинжээч ********* 22/215 дугаартай дүгнэлт:

1. Hyundai Accent маркийн ****** улсын дугаартай автомашины жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Toyota Prius маркийн ******** улсыг дугаартай автомашины жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуудах тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Энэхүү дүгнэлтийн 2 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна. 4.Тухайн замын арчлалт хариуцсан аж ахуй нэгж байгууллага нь Монгол

Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 “Зам ашиглалт хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...зэрэг болно /хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

           -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,

               -гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 112  дугаар хуудас/,

               -иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргиийн 113 дугаар хуудас/,

               -оршин суугаа газрын хорооны засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/,

               - иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,

               -үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/

зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ************ нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Хасбаатарын гудамж, “Тоёота Приус” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн замаар зорчиж явсан ******* жолоочтой “Хюндай Аксент” маркийн ********* улсын дугаартай автомашин зүүн урд дугуйгаараа замын эвдрэлийн хэрэг рүү орсноос гэнэт зогсох үед араас нь мөргөж жолооч *********** эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Иргэний хариуцагчаар татагдсан. Хохирогч ********* 742,870 төгрөг, бүсний мөнгө 177,900 төгрөг, 932,000 төгрөг, нийт 1,857,870 төгрөгийг шүүгдэгч *********, Иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргах саналыг гаргаж байна. Тухайн нөхцөл байдал ирээдүйд гарах хор уршигтай холбоотой зардал учраас нээлттэй үлдээх...” гэх санал,

   шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...гэм буруу дээрээ маргахгүй. Харин хохирлын асуудал дээр 2-3 хоногийн өмнө тодорхой хэмжээний мөнгөтэй болсон. Би мөнгөө өгье гэж хэлсэн. Шүүх хуралдаан зарлагдсан учраас надад 2 асуудал байсан учраас өнөөдрийг хүрсэн. Түлшний баримтыг эмчилгээний баримт тооцуулах учир дутагдалтай байна. Хохирлын 675,420 төгрөг, 983,000 төгрөг болж байна. Иргэний хар татагдах учиртай тул 50 хувь 824,210 төгрөг оногдохоор байна. 58,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн. 766,000 төгрөг байна гэж харж байна. Шүүхээс хохирлын хэмжээнд тогтоох ямар дүгнэлт хийхийг мэдэхгүй байна. Хохирлын хэмжээ тогтооход бэлнээр өгнө. Иргэний хариуцагчийн тухайд 25 өдөр зам гэмтсэн асуудлыг мэдсэн байна. Осол 27 гарсан. 48 цагийн хувьд нүх хангалттай засварлах боломжтой байсан... “санал, дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Хасбаатарын гудамж, “Тоёота Приус” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн замаар зорчиж явсан ****** жолоочтой “Хюндай Аксент” маркийн ******** улсын дугаартай автомашин зүүн урд дугуйгаараа замын эвдрэлийн хэрэг рүү орсноос гэнэт зогсох үед араас нь мөргөж жолооч ********** эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулсан   болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн:  “...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Хархорин захын орчмоос Сансарт байрлах хүргэний гэр рүү явж байсан юм тэгээд баруунаас зүүн зүгт явж байгаад 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзвараар хойд зүгт эргээд 13 дугаар сургуулийн хойд замаар явж байсан. Ингээд баруунаас зүүн зүгт явж байх үед 13 дугаар сургуулийн баруун хойд хэсэгт миний урд явж байсан тээврийн хэрэгсэл зүүн гар тийш жолоогоо эргүүлэх үйлдэл хийхээр яагаад ингэж байгаа юм бол гэж бодоод бага зэрэг баруун гар тийш би жолоогоо эргүүлсэн энэ үед миний хойно явж байсан тээврийн хэрэгсэл их хурдтай ирсэн. Тэр тээврийн хэрэгсэл 3,4 дүгээр хорооллын уулзвар ГССҮТ-ийн уулзвар гэх газруудад маш их хурдтай яваад байсан юм. Гэтэл миний урд явсан тээврийн хэрэгсэл замын эвдрэлийг тойрч гарсныг хараад би өөрийн автомашиныг зогсоохоор тоормос гишгэх үед миний хойноос өөр нэг автомашин ирж мөргөсөн. Тэр замын эвдрэл дотор нь цагаан шуудайтай зүйл байхаар би тоормос гишгээд тэр нүх рүү орох үед араас нөгөө тээврийн  хэрэгсэл мөргөсөн. Миний тээврийн зүүн урд дугуй замын эвдрэл рүү орох үед нөгөө автомашин миний хойноос мөргөөд тэр мөргөлтөнд нь би урагшаа шидэгдээд жолооны руль урд салхины шилээ мөргөсөнэр машин хойноос мөргөснөөс болж миний нуруу гэмтсэн болов уу гэж би бодож байна. Тэгээд түргэний машин ирээд эмнэлэг авч явна гэхээр нь би яваагүй. Тэр машиныг яв гэж хэлсэн гэтэл тэр орчимд байсан хүмүүс юу яриад байгаа юм бэ гэсэн. Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 1982 онд жолоодох эрх анх авч байсан. Би ойролцоогоор 30-40 км/цагийн хурдтай явсан байх эргэлттэй зам болохоор хурд багатай явж байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад иргэний иэхэмжлэгч ********** өгсөн: “...надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учир нь би тухайн осол болох үед байгаагүй, хаана ямар байдалтай явж байгаад ямар машин мөргөж юу болсон талаар энэ жолооч ********** нь хэлээгүй байж байгаад сүүлд хэлсэн юм. Энэ машин миний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. Унах машингүй байна түр хэрэглэж байгаад өгнө гэж аваад ийм асуудалд орсон байна лээ. Би яаж гэмтсэн талаар нь мэдсэнгүй, харин ******* явуулж үнэлгээ хийлгэсэн байсан, үнийг сая харлаа тэгсэн чинь миний машинд 938.000 төгрөгийн хохирол учирсан байна. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь *******өөрөө янзлаад өгнө гэсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цаг 30 минутын орчим 3,4 дүгээр хорооллын эцсийн уулзвараас хойд зүгт Сот-н байрны урд замаар өөрийн эмьдардаг газар руугаа буюу Өргөө кино театраас хойш явах гээд 3,4 дүгээр хорооллын эцсийн уулзвараас хойд зүгт яваад төв замаар баруун гар тийш эргэх үед урд явж байсан цагаан өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэл 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжиж байгаа нь харагдсан. Гэтэл цагаан өнгийн автомашин зам дээр байсан нүх рүү зүүн дугуй хэсгээр орсон. Энэ үед би тэр автомашины араас өөрийн жолоодож явсан машиныг зогсоож чадалгүй араас нь мөргөсөн. Тэгээд тэр нүх рүү орсон автомашины жолооч эрэгтэй хүн ёолоод буугаад ирэхээр нь би түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг цагаан өнгийн машин нь эхлээд доороос өгсөж ирэх үед миний хажуугийн 2 дугаар эгнээнд тэр автомашин явж байгаад намайг гүйцэж түрүүлээд явах үедээ урд явсан машин нэг юман дээгүүр гарахаар нь араас дараад тэр нүх рүү орсон гэж ярьж байсан. Би доороос өгсөж ирээд баруун гар тийш эргэх үедээ тэр машины нүх эрчимд тавьсан байсан цагаан өнгийн шуудайтай зүйлийг олж харсан. Гэтэл нөгөө звтомашины жолооч ах надад хандаж чи гайгүй бол явахгүй юу даа би хүүхдээ дуудсан /нгээд явна гэж ярьж байсан. Энэ үед түргэн тусламж ирээд тэр хүнийг гэмтлийн эмнэлэг авч явна гэхэд тэр хүн би машинаа орхихгүй гээд эмнэлгийн автомашиныг явуулсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,мөрдөн байцаалтад Иргэний хариуцагч ******** өгсөн: “...Энэ машин миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. Унах машингүй байна түр хэрэглэж байгаад өгнө гээд аваад ийм асуудалд орсон байна лээ. Би иргэний хариуцагч болж байгаагаа зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,мөрдөн байцаалтад иргэний хариуцагч байгууллага “***************Г-ын төлөөлөгч ***** өгсөн:  “...ер нь бол тухайн зам тээврийн хэрэг гарсан бохирын худаг нь манай байгууллагын эзэмшлийнх байсан. Харин сүүлд зам шинээр тавьж улмаар тухайн муу усны нүхийг дарж зам тавьсан ба 2020 оноос хойш тухайн муу усны худгийн талаар мэдэх ямар нэгэн хүн манай байгууллагад байгаагүй. Харин осол болохоос 3 хоногийн өмнө нь тухайн замаар том оврын ачааны машин явж тус замын доор байсан оохирын худгийн тагийг цөмлөж эвдэлсэн гэсэн.Ингээд тухайн газарт манай байгууллагын удирдлагад байдаг Баруун түгээх төвийн хариуцсан инженер ****** гэдэг хүн өөрийн ажилчдын хамт бөглөх арга хэмжээ авч ажилласан гэсэн ба тухайн муу усны худгийг бүрэн засварлаж дуусаагүй байхад нь энэ осол хэрэг гарсан гэж надад урьдчилсан байдлаар хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, хүний биед хийсэн 2022 оны 08 сарын 01-ний №10473 дугаартай шинжээч эмч ***** гаргасан дүгнэлт: ******* биед бүсэлхий нэг нугалмын их биеийн шахагдсан, сээрний 12 нугалмын сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмээр үүснэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугцаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг xyгацаанд үүссэн байна.  /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/, ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзэлгийн төвийн төвийн шинжээчийн дүгнэлт: “...хариулт  Дээрх гэмтлүүд нь зам тээвринй осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.” /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/, Шинжээч ********* 22/215 дугаартай дүгнэлт: 1. Hyundai Accent маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна, Toyota Prius маркийн ****** улсыг дугаартай автомашины жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах оуюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуудах тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байнанэхүү дүгнэлтийн 2 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна, тухайн замын арчлалт хариуцсан аж ахуй нэгж байгууллага нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 “Зам ашиглалт хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэж,  болгоомжгүйгээр үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.       

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хохирлын талаар     

             

Энэ гэмт хэргийн улмаас ******* биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд  мөрдөн байцаалтын шатанд баримтаар 742,870 төгрөг, нурууны бүсний зардалд 177,900 төгрөг, автомашны эвдрэлийн хохиролд 938,000 төгрөг, хор уршиг  арилаагүй гэж хагалгааны зардалд 12,000,000 төгрөг шаардлагатай гэж нэхэмжилсэн байна.

742,870 төгрөгийн баримтуудаас хэрэгт хамааралгүй 292,700 төгрөгийн баримтыг хасаж, үлдэх 450,170 төгрөгийн баримтууд дээр бүсний зардал 177,900 төгрөгийг нэмж  628,070 төгрөг дээр машин засварын зардалд 938,000 төгрөгийг нэмж нийт 1,566,070 төгрөг байна.

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ******* нь  миний өмчлөлийн  авто машины  хохирол 938,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  машиныг ******* засварлаж өгсөн, гомдол саналгүй гэсэн тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр адар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн  510 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх, адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн  төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд нь хариуцах үүрэгтэй тул иргэний хариуцагчаар тогтоогдсон  “**********”- орон нутгийн өмчит ААТҮГ-аас нийт гарсан бодит хохирол 1,566,070 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж 783,035 /долоон зуун наян гурван мянга гучин таван/ төгрөгийг, шүүгдэгч *******  783,035 /долоон зуун наян гурван мянга гучин таван/ төгрөгийг гаргуулж хохирогч ******* тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** нь хохирогч ******* 800,000/найман зуу мянга/-н төгрөгийг төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч ******** нь цаашид  хохиролтой холбоотой  бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй  үлдээх нь зүйтэй.

             

               Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********  700 /долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн санал, дүгнэлт

 

   шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч ********* хувьд үг дуу цөөтэй. Ажлаа хийж мөнгөө цуглуулж байгаад өнөөдөр хурал дээр хохирлын мөнгө авчихсан. Хохирогчид 800,000 төгрөг төлсөн. Улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг бууруулж,  2 сард хуваан төлөх боломж олгож өгнө үү ....” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан  үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ****** овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 700 /долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ******** оногдуулсан 700 /долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “**********” орон нутгийн өмчит ААТҮГ-аас хохирол 1,566,070 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж 783,035 /долоон зуун наян гурван мянга гучин таван/ төгрөгийг гаргуулж хохирогч ********* олгосугай.

 

 6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******** нь хохиролтой холбоотой  бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

            7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ