Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/847

 

   2022           11              14                                          2022/ШЦТ/ 847

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Хулан,  

  улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

  шүүгдэгч/ хохирогч ************

           шүүгдэгч/ хохирогч ****************** нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********** овогт ************,*********** овогт ************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002090 тоот дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ******** оны ******* дугаар сарын **********-ны өдөр ****** аймгийн ***********суманд төрсөн, халх, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *********** дүүргийн, ******** дугаар хороо, **********, ********** байр, ********** тоотод оршин суух, Барс 1 худалдааны төвд машинаар ачаа зөөдөг ажилтай, урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******** овогт **************

 

Монгол улсын иргэн, ******* оны ******** дугаар сарын ********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, эрэгтэй, 49 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******** дүүргийн, ************* дугаар хороо, ****** хороолол, ********* байр, ********* тоотод оршин суух, орчуулагч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овогт *************

 

Холбогдсон хэргийн талаар

 

********* нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ********дүүргийн ******* хороо, **** дугаар хороолол, ******* байрны автомашины граш дотор машин зөвшөөрөлгүй тавьсан гэх шалтгаанаар хохирогч ********** маргалдаж улмаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж түүний биед тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх, хүзүүний цус хуралт, зүүн өвдөг шилбэний зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

******* нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ***** хороо, ******** байрны автомашины граш дотор машин зөвшөөрөлгүй тавьсан гэх шалтгаанаар хохирогч ********* маргалдаж толгой дагз хэсэгт нь гар утсаараа цохиж түүний биед дагз, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...бид хоёр зодолдсон нь үнэн гэм буруутай нь үнэн....” /шүүх хуралдааны тэмдэглэл/ ,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “...би ****** зодоогүй, намайг эхэлж цохиж унагааж, доороо хийгээд зодсон. Би дээшээ босохын тулд цохьсон. Гартаа утсаа барьсан байсан.Утсаараа цохьсон эсэхийг санахгүй байна. ********  намайг зодсон мэтээр мэдүүлэг өгсөн байсныг  гайхсан. Энэ хүн миний дээр байж байхдаа хана мөргөж байгаа харагдсан. Зодолдох явцад хувцас  хунар  урагдсан. Би зодсон биш зодуулсан хүн. Тухайн үед ярьсан зүйлээ адилхан ярьж байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  ******* мэдүүлэхдээ: “...намайг утсаар цохиж ална гээд утсаараа цохисон. Би машин дотроо жимс ачсан байсан болохоор муудах гээд яарсан байсан. Хоёулаа ноцолдоод миний гарыг салтаандаа хийж татаад мөр гэмтсэн. Миний толгой руу цохиход охин нь татаад босгосон. Хүн зодчихоод мөнгө аваад сурсан залуу гэж ойлгосон. Би учраа мэдэхгүй байсан. Зодолдсон, цохилдсон нь үнэн. Миний толгой их өвдөж байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Гэмтлийн хувьд хамраас 10 гаруй хоног цус гарсан. Хамар битүүрч байгаа. Хэд хоног доголсон.Тархи доргилттой их хэцүү байсан. Одоо зүгээр болсон. Куртик урагдсан ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

           

2022 оны 08 сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст иргэн ******* гаргасан "... Баянгол дүүрэг ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** граш дотор үл таних хүнд зодуулсан ...” гэх гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ******** өгсөн"... 2022 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед манай байрны грашид танихгүй машин тавьсан байхаар нь би машинаа гаргах талаар хэлсэн чинь юун сүртэй юм бэ? гэхээр нь би ядахдаа хажуу тийш нь шахаад тавьчихгүй яасан юм бэ? гэтэл гар утсаа салгачихсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед хаалга хүн нүдсэн чинь манай охин хаалга онгойлгочихоод надад ирээд машин гаръя гэнээ гэж хэлэхээр нь би за гэж хэлээд уснаас гарч байтал миний гар утас дугараад машин гаръя гэж хэлэхээр нь би за гэж хэлээд өөрийн охин ******** хамт гэрээсээ гараад грашдаа орсон. Тэгээд би машиндаа ороод манай грашид тавьсан байсан машины эзнийг чи яахаараа манай хувийн грашид машинаа тавьдаг юм бэ? чи нийтийн эзэмшлийн талбайд бол тавьж болно гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу тавих ёстой гээд байсан. тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би дандаа ингэж машинаа тавьдаг гэж хэлтэл тэр залуу ирээд толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиод байхаар нь би цохиулахгүй гээд гараараа барьж автал газар уначихсан тэгтэл миний дээрээс гараараа цохиод намайг босгохгүй байхаар нь би охиндоо аавыг чинь хүн зодоод байна шдээ цагдаа дууд гэж хэлсэн чинь манай охин цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд 1-2 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь миний хоолой руу цус орж ирээд байхаар нь би тэр залуу руу нулимсан чинь тэр залуу тавь гэхээр нь би тавьсан. Тэгээд салсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч ********* өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай аав ******** миний хичээлийн дүрэмт хувцасыг авч өгөх гээд гарсан. Тухайн үед аавыг машинаа холдуул гээд нэг хүн хэлж байсан. Тэгээд аав бид хоёр машинаа холдуулах гэж байтал аав тэр танихгүй хүнтэй маргалдаж байсан. Тухайн үед би машиндаа гар утсаа оролдоод сууж байтал манай аав тэр ах хоёр орилж байгааг сонсоод хаалгаа онгойлгоод хартал аав газар хэвтчихсэн байдалтай ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай харин нөгөө ахын нүүр хэсэг нь цус болчихсон дээр нь гараад суучихсан цохих гээд гараараа далайгаад харин аав гараараа хаагаад байж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11729 дугаартай;

1.********** биед тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх, хүзүүний цус хуралт, зүүн өвдөг шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 24-ний орой би машин дотроо жимс аччихсан мөн зогсоол олдохгүй байхаар нь Жаргалсайхан гээд байрны залуугийн зогсоол дээр тавиад маргааш өглөө нь гаргах ******** машинаараа хаагаад тавьсан байсан ба би гар утас руу нь цаг зогсож утасдаж машинаа гаргах талаар хэлж хүлээсэн. Тэгээд ****** гарч ирээд зогсож гөлөг минь энд машинаа тавьж болохгүй гэхээр нь би уурлаж хэрэлдээд бие бие рүүгээ салаавч гаргасан чинь ********* миний куртикний ханцуйнаас татаж урагш нь болгож байгаад миний толгойн ар хэсэг рүү гар утсаараа цохиод байсан. Тэгээд бид хоёр ноцолдоод би зөрүүлээд ********** нүүр рүү 1-2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ******** өгсөн: “... 2022 оны 08 сарын 24-ний өдөр орой байрныхаа ********* гэх залуугийн грашид машинаа оруулаад тавьчихсан юм. Орой нь нэг залуу залгаад машинаа тэгшхэн тавьчихгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь тасалчихсан. Маргааш өглөө нь 9 цагийн үед машинаа гаргаачээ гэж хэлэхэд за гэж хэлсэн. Тэрнээс хойш 15 удаа залгасан. Утсаа авахгүй байхаар нь гэрийнх нь үүдийг тогшиж машинаа гаргаачээ гэж хэлсэн. 10 цаг 50 минутын үед нэг залуу гарч ирээд намайг гөлөг минь чи машинаа энд тавих ёсгүй энэ грашинд хөлөө ч тавих ёсгүй хаанаас ирсэн гөлөг вэ гэж хэлээд салаавч өгөхөөр нь би мөн адил өөрт нь салаавч өгсөн. Тэгээд миний ханцуйнаас татаад толгой руу гар утсаараа 4-5 удаа цохисон. “...би ******** гар утсыг гарнаас нь булааж авсан зүйл байхгүй. Өөрөө миний толгойруу гар утсаараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12 хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч ******* өгсөн:  "... 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай аав ******* миний хичээлийн дүрэмт хувцсыг авч өгөх гээд гарсан. Тухайн үед аавыг машинаа холдуул гээд нэг хүн хэлж байсан. Тэгээд аав бид хоёр машинаа холдуулах гэж байтал аав тэр танихгүй хүнтэй маргалдаж байсан. Тухайн үед би машиндаа гар утсаа оролдоод сууж байтал манай аав тэр ах хоёр орилж байгааг сонсоод хаалгаа онгойлгоод хартал аав газар хэвтчихсэн байдалтай ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай харин нөгөө ахын нүүр хэсэг нь цус болчихсон дээр нь гараад суучихсан цохих гээд гараараа далайгаад харин аав гараараа хаагаад байж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11733 дугаартай;

1.********** биед дагз, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт,

баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэигийн  24-25 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн: “...миний гэрчилгээгүй худалдаж авсан грашид зөвшөөрөлгүй машин тавьснаас болж маргалдсан. “...би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй. “... ********* биед учирсан гэмтлийг  тухайн үед би гараараа цохиж учруулсан ....” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 95 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой:

            -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33, 61 дүгээр хуудас/,

            -үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 92, 67 дугаар хуудас/,

            -гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49,65 дугаар хуудас/,

            -тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

            -нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48  дугаар хуудас/,

            -оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 47, 66 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46,64 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд ******** нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******** дүүргийн ****** хороо, ******* дугаар хороолол, ********* байрны автомашины граш дотор машин зөвшөөрөлгүй тавьсан гэх шалтгаанаар хохирогч ******** маргалдаж улмаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж түүний биед тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх, хүзүүний цус хуралт, зүүн өвдөг шилбэний зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

******** нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******** дүүргийн ******* хороо, ******** байрны автомашины граш дотор машин зөвшөөрөлгүй тавьсан гэх шалтгаанаар хохирогч ********** маргалдаж толгой дагз хэсэгт нь гар утсаараа цохиж түүний биед дагз, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн  үйл баримт  тус тус тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...” гэх санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.********** нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ****** хороо, ******* дугаар хороолол, ******** байрны автомашины граш дотор машин зөвшөөрөлгүй тавьсан гэх шалтгаанаар хохирогч ******** маргалдаж улмаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж түүний биед тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх, хүзүүний цус хуралт, зүүн өвдөг шилбэний зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

2022 оны 08 сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст иргэн ******** гаргасан "... Баянгол дүүрэг ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** граш дотор үл таних хүнд зодуулсан ...” гэх гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн"... 2022 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед манай байрны грашид танихгүй машин тавьсан байхаар нь би машинаа гаргах талаар хэлсэн чинь юун сүртэй юм бэ? гэхээр нь би ядахдаа хажуу тийш нь шахаад тавьчихгүй яасан юм бэ? гэтэл гар утсаа салгачихсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед хаалга хүн нүдсэн чинь манай охин хаалга онгойлгочихоод надад ирээд машин гаръя гэнээ гэж хэлэхээр нь би за гэж хэлээд уснаас гарч байтал миний гар утас дугараад машин гаръя гэж хэлэхээр нь би за гэж хэлээд өөрийн охин ******** хамт гэрээсээ гараад грашдаа орсон. Тэгээд би машиндаа ороод манай грашид тавьсан байсан машины эзнийг чи яахаараа манай хувийн грашид машинаа тавьдаг юм бэ? чи нийтийн эзэмшлийн талбайд бол тавьж болно гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу тавих ёстой гээд байсан. тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би дандаа ингэж машинаа тавьдаг гэж хэлтэл тэр залуу ирээд толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиод байхаар нь би цохиулахгүй гээд гараараа барьж автал газар уначихсан тэгтэл миний дээрээс гараараа цохиод намайг босгохгүй байхаар нь би охиндоо аавыг чинь хүн зодоод байна шдээ цагдаа дууд гэж хэлсэн чинь манай охин цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд 1-2 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь миний хоолой руу цус орж ирээд байхаар нь би тэр залуу руу нулимсан чинь тэр залуу тавь гэхээр нь би тавьсан. Тэгээд салсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч ********* өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай аав ******* миний хичээлийн дүрэмт хувцасыг авч өгөх гээд гарсан. Тухайн үед аавыг машинаа холдуул гээд нэг хүн хэлж байсан. Тэгээд аав бид хоёр машинаа холдуулах гэж байтал аав тэр танихгүй хүнтэй маргалдаж байсан. Тухайн үед би машиндаа гар утсаа оролдоод сууж байтал манай аав тэр ах хоёр орилж байгааг сонсоод хаалгаа онгойлгоод хартал аав газар хэвтчихсэн байдалтай ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай харин нөгөө ахын нүүр хэсэг нь цус болчихсон дээр нь гараад суучихсан цохих гээд гараараа далайгаад харин аав гараараа хаагаад байж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11729 дугаартай; *********** биед тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх, хүзүүний цус хуралт, зүүн өвдөг шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо,дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад яллагдагч ************* өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 24-ний орой би машин дотроо жимс аччихсан мөн зогсоол олдохгүй байхаар нь ********** гээд байрны залуугийн зогсоол дээр тавиад маргааш өглөө нь гаргах ******** машинаараа хаагаад тавьсан байсан ба би гар утас руу нь цаг зогсож утасдаж машинаа гаргах талаар хэлж хүлээсэн. Тэгээд ******** гарч ирээд зогсож гөлөг минь энд машинаа тавьж болохгүй гэхээр нь би уурлаж хэрэлдээд бие бие рүүгээ салаавч гаргасан чинь ******* миний куртикний ханцуйнаас татаж урагш нь болгож байгаад миний толгойн ар хэсэг рүү гар утсаараа цохиод байсан. Тэгээд бид хоёр ноцолдоод би зөрүүлээд **********нүүр рүү 1-2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/ зэрэг  баримтуудаас дүгнэхэд ******** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.******* нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******** дүүргийн ******** хороо, ***** хороолол, ******* байрны автомашины граш дотор машин зөвшөөрөлгүй тавьсан гэх шалтгаанаар хохирогч ****** маргалдаж толгой дагз хэсэгт нь гар утсаараа цохиж түүний биед дагз, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн: “... 2022 оны 08 сарын 24-ний өдөр орой байрныхаа *******гэх залуугийн грашид машинаа оруулаад тавьчихсан юм. Орой нь нэг залуу залгаад машинаа тэгшхэн тавьчихгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь тасалчихсан. Маргааш өглөө нь 9 цагийн үед машинаа гаргаачээ гэж хэлэхэд за гэж хэлсэн. Тэрнээс хойш 15 удаа залгасан. Утсаа авахгүй байхаар нь гэрийнх нь үүдийг тогшиж машинаа гаргаачээ гэж хэлсэн. 10 цаг 50 минутын үед нэг залуу гарч ирээд намайг гөлөг минь чи машинаа энд тавих ёсгүй энэ грашинд хөлөө ч тавих ёсгүй хаанаас ирсэн гөлөг вэ гэж хэлээд салаавч өгөхөөр нь би мөн адил өөрт нь салаавч өгсөн. Тэгээд миний ханцуйнаас татаад толгой руу гар утсаараа 4-5 удаа цохисон. “... би ********** гар утсыг гарнаас нь булааж авсан зүйл байхгүй. Өөрөө миний толгойруу гар утсаараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12 хуудас/,мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч ******** өгсөн:  "... 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай аав ********* миний хичээлийн дүрэмт хувцсыг авч өгөх гээд гарсан. Тухайн үед аавыг машинаа холдуул гээд нэг хүн хэлж байсан. Тэгээд аав бид хоёр машинаа холдуулах гэж байтал аав тэр танихгүй хүнтэй маргалдаж байсан. Тухайн үед би машиндаа гар утсаа оролдоод сууж байтал манай аав тэр ах хоёр орилж байгааг сонсоод хаалгаа онгойлгоод хартал аав газар хэвтчихсэн байдалтай ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай харин нөгөө ахын нүүр хэсэг нь цус болчихсон дээр нь гараад суучихсан цохих гээд гараараа далайгаад харин аав гараараа хаагаад байж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11733 дугаартай;.********** биед дагз, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт,баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо,дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн  24-25 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн: “...миний гэрчилгээгүй худалдаж авсан грашид зөвшөөрөлгүй машин тавьснаас болж маргалдсан. “...би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй. “...******** биед учирсан гэмтлийг  тухайн үед би гараараа цохиж учруулсан....” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 95 дугаар хуудас/ зэрэг баримтуудаас дүгнэхэд ******** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага

 Мөн куртик урагдсан гэж мэдүүлсэн бөгөөд  мөрдөн байцаалтын шатанд эд зүйлийн үнэлгээ хийлгээгүй, энэ талаар тогтоогдоогүй бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ********* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ****** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **********  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч *******,********* нар нь  харилцан бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж  дурдъя.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *****,******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял тус тус оногдуулах саналыг гаргасан ба

 

                         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүүгдэгч ********** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********* 600 /зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял, шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжэээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж шийдвэрлэлээ.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **********, овогт ***********  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

шүүгдэгч ******** овогт *********** Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус  тооцсугай.

 

2.Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****** овогт ************ 600 /зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял,

******** овогт *************** 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжэээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 600 /зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг, шүүгдэгч  ******** оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжэээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******,************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ