Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

 улсын яллагч А.Баясгалан,

 шүүгдэгч С.А*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

 амь хохирогч Х.М******* хууль ёсны төлөөлөгч Д.Х*******,

 түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4., . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц******* овогт С******* А*******т холбогдох эрүүгийн 3**************43 дугаартай хэргийг 0 оны дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бартендер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нагац эгч, дүү нарын хамт ******* хот, дүүрэг, дугаар хороо, а хэсэг, Мамбадацан гудамж, 3 тоотод оршин суух хаягтай,

-урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 3 дугаар сарын -ны өдрийн 0 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 40 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэлүүлж байсан, Ц******* овогт С******* А******* /РД:УИ006**************/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.А******* нь 0 оны 6 дугаар сарын 7-ны өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт сумаас Ерөө сумын чиглэлийн авто замд 7-5 УНЗ улсын дугаартай “Тоёота Приус-0” маркийн тээврийн хэрэгслийг мансуурах бодис хэрэглэсэн мансуурсан үедээ жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ., ., .3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.М нас барсан, Т.С, Б.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 0 оны 6 дугаар сарын 30-ны өдөр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа тус шүүхийн түр саатуулах өрөөнөөс оргон зайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.А******* нь 0 оны 6 дугаар сарын 7-ны өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт сумаас Ерөө сумын чиглэлийн авто замд 7-5 УНЗ улсын дугаартай “Тоёота Приус-0” маркийн тээврийн хэрэгслийг мансуурах бодис хэрэглэсэн мансуурсан үедээ жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ., ., .3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.М нас барсан, Т.С, Б.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 0 оны 6 дугаар сарын 30-ны өдөр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа тус шүүхийн түр саатуулах өрөөнөөс оргон зайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.А******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А*******ын өгсөн: “.. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг[],

. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б өгсөн: “...Сая 770,******* төгрөгийн хохирол төлсөн гэж хэллээ. Энэ бол зөвхөн тухайн үед мөрдөгчийг хэлэхэд нь өгсөн эмчилгээний баримт байгаа. Үүнээс гадна одоо ч эмчилгээнд орох шаардлагатай байгаа мөнгө байна. Манай охин тал харвалттай, бүрэн эдгээгүй байгаа. Би маш их гомдолтой байна. Насанд хүрээгүй охиныг минь аваад явсан. Одоо хамгийн эхэнд 70,******* төгрөгөөр томографт дахиж орох шаардлагатай байгаа юм. Мөн 0 болон 7 хоногийн тариа хийлгэдэг. 5 ширхэг тариа л 400,******* гаруй төгрөг болдог. Охин маань хичээлдээ явж чадахгүй хэвтрийн дэглэмд байгаа. Манай охин эв эрүүл байсан. Би хөдөө ажилд яваад гэрээ харж үлдээд 7 хоног орхиод явахад л ийм зүйл боллоо. Цаашдаа эдгэрэхийн тулд олон эмчилгээ хийлгэнэ гэж эмч нь хэлсэн. Эрүүл мэндийн дэвтэр дээр нь эмчийн эмчилгээний талаар бичигдсэн байгаа. Энэ бүгдийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг[],

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х******* өгсөн: “...Миний охин бол гэр бүлээ авч явах ганц охин байсан. Ерөнхий боловсролын сургуулиа онц төгсөж, Их засаг олон улсын их сургуульд суралцаж ирээдүйд мундаг хуульч болох мөрөөдөлтэй охин байсан. Энэ ослоос хойш өнөөдрийг хүртэл хэцүү л байлаа. Гомдолтой, үнэхээр харамсалтай байна. Оршуулгын зардлыг надад өгнө байх. Өөр хэлэх зүйл орж ирэхгүй байна...” мэдүүлэг[3],

4. Хохирогч Х.М******* хууль ёсны төлөөлөгч Д.Х******* 0 оны 6 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Талийгаач Х.М нь миний том охин байгаа юм. аймаг явах тухайгаа хэлж яриагүй, мэдсэн бол талийгаачийг явуулахгүй байсан юм. Болсон үйл явдалд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг[4],

5. Хохирогч Т.Сын хууль ёсны төлөөлөгч Т.М 0 оны 7 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны ******* дугаар сарын -ны өглөө миний утсанд баахан дуудлага ирсэн байсан. Тэгээд би холбогдоход “танай хүүхэд зам тээврийн осолд ороод нэлээд хүнд байна” гэж хэлсэн би эмчтэй нь холбогдоход “яаралтай хот орж хагалгаанд орно” гэж хэлсэн. Тэгээд машинтай гараад явах талаар асуухад “машинтай явж чадахгүй, танай хүүхэд хүнд байгаа онгоцоор явах боломжтой” гэж хэлсэн. Би эмчээс нь “хэдэн хүн байгаа” талаар асуухад бас нэг эмэгтэй хүүхэд байгаа гэхээр нь би тэр онгоцны хүмүүстэй холбогдоод орой нь онгоцоор ирээд өөрийн хүү Т.С бас нэг охиныг авч хотод ирээд Гэмтлийн эмнэлэгт ирж хэвтүүлсэн. Тэгээд маргааш нь Т.С толгойны хагалгаанд орсон. Мөн 6 хоногийн дараа гар сарвууны тасагт ирээд 0 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бас хагалгаанд орсон юм. Дээрх хагалгаа хоёулаа бүтэн мэдээ алдуулалт хийж орсон. Мэдээ алдуулалт нь гарахгүй 4 цагийн байдалтай байсан. Т.С урд нь 0 оны 04 дүгээр сарын -ны өдөр Словак улс руугаа ээж Даниела-руу явна гээд онгоцны тийз бичүүлсэн байсан юм. Би энд осол болсон учраас явж болохгүй юм байна гэж бодоод онгоцны тийзээ буцаахаар мэйл бичээд асуухад нисэхээс 4 цагийн дотор буцааж болно гэж хэлсэн. Тэгээд Т.Сын ээж Даниелатай ярилцахад ээж Даниела “би хүүхэдтэйгээ уулзаагүй 4 жил болсон. Т.Сыг энд авчир эмчилгээ хийлгэнэ” гээд байсан учир Т.С өөрийн эмээ Чимэддуламын хамт 0 оны 07 дугаар сарын -ний өдөр шинэ онгоцны буудлаас ниссэн юм. Тэгээд Т.С эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь тэгээд тархи толгойны гэмтэл сүүлд нь илэрдэг тул сайн эмчлүүлсэн дээр гэж бодсон” гэх мэдүүлэг[5],

6. Насанд хүрээгүй хохирогч Б.Н 0 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би 0 оны ******* дугаар сарын 5-ны өдөр Г, М, Тайвнаа, С, Канжи нарын хамт “Приус” маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн Сүхбаатар суманд очоод сумын төвөөс 0 км зайтай байрлах амралтын газар очоод амарсан. Бид нар унтаж амраад өглөө сэрэхэд хамт явж байсан хүмүүсийн нь байгаагүй. Хэсэг хугацааны дараа ирсэн байсан ба Канжи, С, Тайвнаа 3 цүнх рүү ургамал хийгээд байсан. Тэндээс бид нар хөдлөөд аймгийн төв рүү ороод дугуйгаа янзлуулаад гол дээр очиж сэлж байгаад явсан. Замдаа явж байгаад цагдаатай тааралдаад цагдаагаас зугтааж байгаад замын хажуу тал руу унасан. Тээврийн хэрэгслийг Канжи жолоодож байсан” гэх мэдүүлэг[6],

7. Насанд хүрээгүй хохирогч Б.Г 0 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өглөө нь босоод бид нар гол орж усанд орсон. Тэгээд бид нар машиндаа суугаад явсан. Тэгээд нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн. Юу болсон талаар санахгүй байна” гэх мэдүүлэг[7],

. Иргэний нэхэмжлэгч С.Б 0 оны 7 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би хамгийн сүүлд 0 оны 6 дугаар сарын 4-ний орой уулзаж 7-5 УНЗ “Приус 0” маркийн авто машиныг 3 өдрийн 0.******* төгрөгөөр 0 оны 6 дугаар сарын 7-ны орой буцаагаад авчирч өгөхөөр гэрээ байгуулж машинаа хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг хуулбарлан авч машин хүлээлгэн өгдөг боловч С.А******* нь өмнө хэд хэдэн удаа машин түрээсэлж байсан учир 6 дугаар сарын 4-ний орой шууд хүлээлгээд өгчихсөн. Би автомашинуудаа түрээслүүлэхдээ тухайн өдөр түрээслүүлээгүй байгаа үлдсэн машинаа л түрээслэдэг. С.А******* нь орой ирсэн болохоор байгаа машин болох 7-5 УНЗ улсын дугаартай “Приус 0” маркийн автомашинаа 3 хоногийн хугацаатай гэрээ байгуулж, дансаар мөнгөө авч түрээслүүлсэн.” гэх мэдүүлэг[],

9. Гэрч Т.Э 0 оны 6 дугаар сарын 7-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Намайг хотод ажил дээрээ байхад С.А******* Т.Стай хамт 6-ны өдөр 0:00 цагийн үед саарал өнгийн “Приус 0” маркийн 7-5 УНЗ машинтай ирээд манайх руу буюу / дүүрэг 4 хороо 4 хороолол 54 дүгээр байр 34 тоот/ ирээд би ганцаараа хувцсаа солиод гараад бид 3 явах гээд над руу Н чат бичсэн. Тэгээд Б.Н “хоёр эмэгтэй найзтайгаа байна. Хамт явъя” гэхээр нь хамт рүү аялахаар болсон. Бүтэнсайны өдөр цагийн үед С******* Номтод 60.******* төгрөгөөр гэр аваад ойр зуурын юм хум аваад гэртээ ирээд юм хумаа тавьчихаад “Сайхны хөтөл” ороод корпусын хуучин савхны үйлдвэр ороод зураг дараад гэртээ хариад унтаад сэрэхэд Т.С, С.А******* хоёр хогны цэнхэр өнгийн ууттай дүүрэн ногоон өнгийн өвс авчирсан гэр дотор шатаасан. Бүгд Т.С, С.А*******, Б.Г, Б.Н нар сороод Т.С, С.А******* хоёр тэнэг мангар болоод хоорондоо англиар яриад инээгээд байсан. Х.М бид хоёроос бусад нь архи уусан би аягалж өгч байсан. Гэр дүүрэн нялуун үнэр үнэртэж байсан. Тэгээд бид бүгд унтацгаагаад өглөө сэрэхэд гэр дүүрэн үнэр, дахиад нөгөө өвсөө шатааж байсан. Би С.А*******т хэлээд аниагийндаа хүргүүлсэн. 30-40 орчим минутын дараа “дугуй хагарчихлаа” гээд буцаж ирээд би дугуйг нь сольсон. Тэгэхдээ Маази, Ээгий хоёртой таараад машинтай Орхон гол руу ороод С******* хэд нь сэлсэн. Т.С, С.А******* хоёр юм хайгаад байгаа юм шиг байснаа гэнэт С.А******* надаас “мөөг хаана байгаа вэ” гэсэн. Би “мэдэхгүй” гээд Т.С “коронавирусын вакцин хийлгэнэ” гээд тэд намайг орхиод машиндаа чихээд явсан. Ээгийгийн гэрийн хашааны гадна /Сүхбаатар сумын 5 дугаар баг хүрэн дэлгүүрийн гудамжны үзүүрт/ 4:00 цагийн үед нөгөө Приустэйгээ ирээд надаа чемодантай ногоон өвсөө өгөөд “хот руу аваад ирээрэй” гэхээр нь би уурлаад “авч явахгүй” гэж хэлээд С.А******* надад уурлаад нөгөө өвстэй чемоданаа аваад ******* хот руу Т.С, С.Алтангангжуур нөгөө 3 охины хамт 5 уулаа хөдөлсөн. Тэгэхэд С.А******* жолоо л барьж байсан.” гэх мэдүүлэг[9],

0. Гэрч Л.А 0 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны ******* дугаар сарын 4-ний өдөр ажилдаа явахынхаа өмнө уулзсан. Би өнөөдөр “чи гадуур гарах уу” гэхэд “үгүй гарахгүй, гэртээ байна” гээд үлдсэн. Ер нь бол би 07:00 цагаас өмнө гараад ажил маань их хол ихэвчлэн оройтож харьдаг. С.А******* ер нь л гэртээ байдаг. Ийшээ тийшээ явахдаа дандаа хэлж ярьж явдаг. Би 0 оны ******* сарын 4-ний өдөр гэртээ хонолгүй маргааш нь 5-нд ирэхэд манайд хүн байгаагүй. Манай охин надад “Канжи ах Дарханд явж байна, фэйсбүүкийн стори дээрээ хөдөө явж байгаа зураг тавьсан байна” гэж надад хэлсэн. Тэгээд би С.А******* руу залгахад утсаа авахгүй байсан” гэх мэдүүлэг[0],

. Гэрч О.Т 0 оны 6 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач Х.М нь миний том охин. Эгч н.Жамяансүрэн дүү н.Идэртуяагийн хамт ******* хотод Сонгинохайрхан дүүрэгт 0 дугаар хороололд амьдардаг байсан. Манай охин Х.М 7 сар хүртэл ажил хийе гээд үлдсэн. Би нөхөр Д.Х******* бага охин н.Идэртуяагийн хамт Төв аймгийн Баянжаргалант руу явсан. Ер нь ар гэрийнхэнтэйгээ байнга холбоо барьдаг байсан. Би эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тул хохирлыг маань нөхөн төлүүлж барагдуулж өгнө үү, би гомдолтой байна” гэх мэдүүлэг[],

. Гэрч У.Г 0 оны 6 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.А******* бол миний сайн найз, би 0 оны 0 дугаар сарын 0-нд Европоос Монголдоо ирээд найзуудаараа явж байгаад Баярхүү гээд цэрэгт явсан найз надад анх танилцуулаад бид дотны найзууд болсон. 0 оны 4 дүгээр сарын эхээр би С.А*******тай хамт ******* хотод 3 дугаар хороололд эгч, ах нь байхгүй байхад гэр очиж хонож байсан. Би С.А*******тай 0 оны 5 дугаар сарын 5-ны өдөр уулзсан. Надад хэлэхдээ “Т.С мань хэд өнөө оройдоо рүү гарна, ханьтай явъя” гэхэд нь би ажилтай байсан болохоор хамт явж чадаагүй. Т.Стай хамт явна гэж байсан” гэх мэдүүлэг[],

3. Гэрч Б.Н 0 оны 6 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 3, 4 цагийн орчим д ирээд орж ирэхэд байсан хоолны газруудаас хуушуур авч идээд нэг амралтын газар олоод амралтын газарт гэр аваад буцаад аймгийн төвд ирсэн. Гэр хороололд одоо яг хаана гэдгийг мэдэхгүй байна нэг газраас Канжи гэж дууддаг С.А*******, Т.Э цэнхэр өнгийн уутанд нэг ургамал түүгээд авчирсан. С.А*******, Т.Э, Т.С ирэх замдаа “нөгөөдхөө түүж ирнэ” гэх зүйлс яриад байсан тул нөгөө яриад байсан зүйлээ түүсэн байх гэж бодсон. Өөрийн найз Х.Маас “энэ ямар учиртай ургамал вэ” гэж асуухад “сордог өвс” гэж хэлж байсан. Амралтын газрын гэрийн гадна байсан зууханд гал түлээд түүж ирсэн ургамлаа тавиад хатаагаад байсан Гэрэлээ, М бид 3 амрах гэр лүүгээ юмнуудаа зөөж байсан. Тэгэх хооронд нөгөө ургамлаа хатаасан гээд мөнгөлөг цаасан ороогоод шатаагаад сорж байсан. Т.Э, С.А*******, Т.С гурвуулаа тэр ургамлаа сорж байсан. Гэрэлээ, М бид 3 нэг сонирхож сорж үзэх гэж байгаад чадахгүй байсан тул больсон юм. Тэгээд Т.Э д үлдээд Гэрэлээ, М, С.А*******, Т.С бид нар шууд ******* явсан. Тэгэхэд 4 замын уулзвар дээр ирээд нэг дэлгүүрээс ундаа ус аваад машин цаашаа ******* явах гэхэд зам дээр цагдаа зогсож байсан тул явж болохгүй байсан. Тэгээд бид нар цагдааг ажиглаж байгаад дэлгүүрийн гаднаас хөдлөхөд нэг цагдаа бид нарыг зогсоох гэж байгаа мэт хөдлөхөөр бид нар буцаад С******* зүг явахад замд нэг хар машинтай хүн гараараа даллаж байхаар нь зогсох гэж байгаад С.А******* их хурдтай явж байсан тул зогсож чадахгүй шууд яваад өгсөн. Тэгээд араас нөгөө машин ирээд бид нар “цагдаа нар байна, яагаад зогсохгүй яваад өгөв, машинаа шахаад зогсоо” гэж хэлэхээр нь зогсох гэж байгаад болиод буцаж эргээд ******* хотын зүг явахад урд замын пост байсан тул шатахуун түгээх газрын хажууд буцаж эргээд замын самбар дээр Ерөө гэж заасан байсан зам руу ороод хурдан давхиад явж байхад С.А*******, Т.Ст “ард түүсэн нөгөө ургамлаа гаргаад шид” гэж хэлэхэд Т.С машины цонхоор хүрэн өнгийн үүргэвч, чемодантай нөгөө ургамлаа шидсэн. Тэгэхэд яг зам дээр шидсэн. Тэгээд жоохон явж байхад замын эргэлт гарч ирээд бид эргэж чадалгүй шууд замын хажуу тал руу орсон. Машин нэлээд хэд эргээд зогссон юм. Тэгэхэд жолоон дээрээ С.А*******, би урд суудал дээр байсан харин ард байсан Х.М, Гэрэлээ, Т.С 3 машинд байхгүй байсан. Би машинаас буухад ойр орчим Х.М, Гэрэлээ, Т.С 3 байгаагүй хойшоо зам тал руу харахад том том чулуун дунд газарт Гэрэлээ Х.М хэвтэж байсан. Нүүр амнаас цус гарсан байсан. Т.С болохоор воган замын хаалттай торны цаад талд байсан” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч А.Г 0 оны 07 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны ******* дугаар сарын 30-ны өдөр шүүхийн байранд харуул хийх хугацаанд 6:30 цагийн үед С.А*******ын анхан шатны шүүх хурал болж шүүхийн шийдвэрээр шүүгдэгч С.А*******ыг сараар цагдан хорих шийдвэр гарсан. Би яллагдагч С.А*******ыг хамгаалалтын цагдаа дэд ахлагч Г.Гд хүлээлгэн өгсөн. ******* цаг өнгөрөөд шүүхийн ажилчид, болон өрөө тасалгааны өрөөг лацдаж хүлээлгэж өгөөд *******:0 цагийн үед Г.Г “түр саатуулах байрны хүн алга болчихож” гээд сандарсан байдалтай гүйж ирээд надад хэлсэн. Түр саатуулах байр нь дотроо ширхэг жижиг өрөөтэй, нэг том цонхтой, цонх нь тал хэсгээрээ төмөр торон хамгаалалттай, хяналтын камертай, нэг гараа мулталсан байх, камерын бичлэгт харагдахдаа нэг гар нь гавгүй, хоёр гараа салгаад цонхоор гарч буй байдал нь хяналтын камерт бичигдсэн. 0 оны 0 дугаар сараас хойш шүүхийн саатуулах байрнаас хүн оргосон тохиолдол байхгүй. Цонхоор гараад зүүн тал руугаа үсэрсэн нь мөн бичигдсэн байсан” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Г.Г 0 оны 07 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны ******* сарын 30-ны өдөр С.А*******ын анхан шатны шүүх хурал болсон. аймгийн цагдаагийн мөрдөн байцаах тасгийн ахмад Б.Ууганбаатар ахмадаас С.А*******ыг авч яваад цусны дээжийг нь авахуулаад буцаагаад надад *******:0 минутын үед хүлээлгэн өгсөн. Яллагдагч С.А*******ыг хүлээн авч, хоёр гарынх нь дундуур гинж оруулж ханатай нь холбож гавлаад хаалгыг нь хааж, өрөөнд нь хэсэг харж сууж байгаад, ариун цэврийн өрөө орох үед түр саатуулах өрөөний цонхоор гаваа тайлаад зугтаачихсан байсан. Шүүх хуралдааны дэгийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан. 4 цаг гараад өглөө 0:00-*******:00 цагийн хооронд ажилладаг. Тухайн өдөр нь би 4 гарчхаад өглөө буугаад 0:00 цагаас буцаад өдрийн цагийн ажилдаа орсон. Шүүхийн байрны түр саатуулах байр нь дотроо ширхэг жижиг өрөөтэй, нэг том цонхтой, цонх нь тал хэсгээрээ төмөр торон хамгаалалттай, хяналтын камертай, хананд гинж нь байсан, гав нь байгаагүй. 0 оны 0 сараас хойш ажиллахдаа шүүхийн саатуулах байрнаас хүн оргосон тохиолдол байгаагүй” гэх мэдүүлэг[5],

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн 3403 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Х******* овогтой М 6 н/эм гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх дүгнэлт[6],

*******. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 950 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Б.Нийн биед тархи доргилт, зүүн мөр, нуруу, зүүн бугалга, шуу, сарвуу, өвдөг зулгаралт, зүүн шуу, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй”гэх дүгнэлт [*******],

. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн 3399 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Н” гэсэн хаягтай цуснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх дүгнэлт [],

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 3500 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А*******” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabion/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 97 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн дугаар жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт [9],

0. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн 339 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А*******” гэсэн хаягтай цуснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт [0],

. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 350 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн “ аймаг Сүхбаатар сум ГМ(33) /0005/ д/ч ...Э.Энхгэрэл” гэж хаягласан цаасанд боодолтой ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 төтрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 97 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенциийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цаастай жин нь 9,9 грамм, цэвэр жин нь 4,3 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4,0 грамм болов” гэх дүгнэлт[],

. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 9399 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Т.Сын биед гавлын дух ясны олон тооны сэлтэрхий бүхий цөмөрсөн ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор хана, гайморын хөндийн урд ба арын хана хамарч суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, духны зүүн дэлбэнгийн эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун шууны ясны үе дайрсан сэлтэрсэн хугарал, духанд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, дух, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.., 3.., 3..3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт[],

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн 340 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “С” гэсэн хаягтай цуснаас тетрагидроканнабинол /tethrahydrocannabion/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 97 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн дугаар жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт[3],

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн 3400 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд ирүүлсэн цусны хэмжээ хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна. “Г” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт[4],

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 9400 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Б.Ггийн биед гавлын баруун, зүүн чамархай яснаас доош суурь яс руу үргэлжлэн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун эгэм болон 7,,9-р хавирганы хоёрлосон далд хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.., 3..3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт[5],

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ******* 0 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн 340 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э” гэсэн хаягтай цуснаас тетрагидроканнабинол /tethrahydrocannabion/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 97 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн дугаар жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт[6],

7.“Таван тунамал” ХХК-ийн 0 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №Ш/ шинжээчийн дүгнэлт хэсэгт:

. Моностой дугаар баг, Төмөр замын гарамын ойролцоо 7-5 УНЗ улсын дугаартай Приус-0 маркийн тээврийн хэрэгсэлийг настай С.А******* жолоодож яваад замын хажуу руу унаж тээврийн хэрэгсэл өнхөрсний улмаас зорчигч Х.М /6 настай/ эмэгтэй нас барсан. Зорчигч С.Г, Т.С нар гэмтсэн нь зам тээврийн осол мөн.

. 7-5 УНЗ дугаартай Приус-0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.А******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а....Эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн .Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн . Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн .3Жолооч хөдөлгөөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Эдгээр заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасан байна.

3. 7-5 УНЗ улсын дугаартай Приус-0 маркийн тээврийн хэрэгслийн жолооч настай С.А******* нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодохдоо замын нөхцөл байдал, огцом эргэлт, цагдаагийн дохио зэргийг тооцоолж, хурдыг тохируулж чадаагүй, мансууруулах бодисын нөлөө болон цагдаагаас зугтаах гэсэн сэтгэл хөөрлийн байдалд орсон үедээ өөрийгөө хянах чадвараа алдан хурд хэтрүүлж, энэхүү ослыг гаргасан байх магадлал өндөр байна.

4. Техникийн бүрэн бүтэн байсан эсэх талаархи дүгнэлтийг тодорхойлох боломжгүй.

5. Мансууруулах бодис хэрэглэж, хэвийн байдлаа алдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлсний улмаас энэхүү осол гарсан байх магадлал өндөр байна” гэх дүгнэлт[7],

. 0 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 309 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: “Тоёота Приус-0 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 0 оны дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 7,95,******* төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[],  9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[9], 30.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[30], 3.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3], 3.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[3], 33.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[33], 34.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[34], 35.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[35]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.А*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4., мөн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50., 50. дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс оршуулгын зардалд ,49,537 төгрөг, хохирогч Б.Нийн эмчилгээний зардал 6,******* төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Б ,5,******* төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож,

-Шүүгдэгч нь хохирогч Б.Ггийн эмчилгээний зардалд 766,365 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, Б.Г нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.А*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.А*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн байгаа нь эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдэхдээ мансуурсан байсан гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн , , 6. дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны ******* дугаар сарын -ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан жил, 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт жил, 6 сар, 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.А******* нь 0 оны ******* дугаар сарын -ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баригдаж, ******* дугаар сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй...” гэсэн ялын санал гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. С.А******* өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Дөнгөж 3 настай залуу хүн байж ийм олон хэрэг үйлдсэн байна. Хохирол, хор уршгийг барагдуулаагүй, өмнөх шийтгэлээ эдлээгүй. Мөн биеэ авч яваа байдал зэрэгт анхаарах хэрэгтэй. Хохирогч нартай холбогдож, хохирол төлбөр төлөхөөр санаачилга гаргах хэрэгтэй. Энэ хэрэгт ярихгүй ч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол сэтгэцэд нөлөөлөх ургамал байгаа тул үүн дээр бас анхаарч үзэх хэрэгтэй. Өнөөдрийн хэргийн хувьд харамсалтай байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад шалгуулаад зогссон бол ийм зүйл болохгүй байсан. Шүүх үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзаж, дэглэмийн хувьд ял оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Зүйлчлэл, гэм буруугийн маргаангүй гэх байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцож байгаа. Энэ нь хуульд заасан нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заагдсан эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс биш энэ хүн өөрийн санаагаар би энэ тээврийн хэрэгслийг жолоодож бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа байдал юм. Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн төрлийг болгоомжгүй болон санаатай гэж хуваадаг. Энэ гэмт хэрэг бол болгоомжгүй гэмт хэргийн төрөлд багтдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх заалтад зааснаар мансуурсан үедээ гэх нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр тухайн машин жолоодох үедээ хэрэглээгүй ч , хоногийн өмнө мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн цуснаас илрээгүй ч шээсний шинжилгээгээр илэрсэн тул энэ нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү. Хохирол төлбөрийн хувьд энэ хүн цагдан хоригдож, гэр бүлтэйгээ холбогдох боломжгүй байсан. Өнөөдөр хүртэл ээж нь гадаад улсаас утсаар холбогдож өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа тайлбар өгсөн. Ээжийн хувьд хүүхдэдээ бага ял авахуулахын төлөө боломжит зүйлсийг хийх ч 5 хоногийн дотор бол ямар нэг боломж алга гэж мэдэгдсэн юм. Мэдээж эх хүний хувьд хүүхдийнхээ төлөө хохирлыг барагдуулна гэснийг хэлэх нь зүйтэй. Мөн ээжийнх нь хувьд ,*******,******* төгрөг шилжүүлснийг хохирогч нарын эрүүл мэндийн хохирлыг төлөхөд зарцуулсан. Улсын яллагчаас жилийн хорих ял оногдуулах санал тавьж байна. Энэ бол тухайн зүйл ангийн дээд хэмжээ. Шүүгдэгчийн хувьд төлбөр төлөхөө илэрхийлсэн. Мэдээж хүн харахад нүүрээрээ дүүрэн шивээстэй бүтэхгүй нөхөр мэт боловч дотоод сэтгэлдээ гэмшиж байгааг нь гаднаас нь хараад мэдэхгүй. Энэ хүн бол үнэхээр харамсаж байгаа. Хүмүүсийн эрүүл мэндийн зардлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ өмгөөлөгчдөө илэрхийлсээр байсан. Тодорхой хэмжээнд гэм буруугаа зөвшөөрсөн, илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. Мөн Хан-Уул дүүргийн шүүх дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хэргийн ялыг нэмж нэгтгэх санал гаргаж байна. Тэгвэл тухайн шүүхийн шийтгэх тогтоол гардуулагдаагүй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр болоогүй учир үүнийг нэмж нэгтгэх нь зөв зүйтэй үйлдэл мөн үү гэж үзэж байна. Үүн дээр бид анхаарах ёстой. Залуу хүүхэд олон жил шоронд ял эдэллээ гээд хүмүүжих үү? Тиймээс нийгэмших байдлыг нь харгалзан үзэж ялыг хөнгөлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч эцсийн үгэндээ: “Энд хүрэлцэн ирсэн хохирогчийн гэр бүлийнхнээс бүгдээс нь уучлалт гуйя. Би үнэхээр гэмшиж байна. Урьд нь авсан ялын хувьд хэрэг болоход энд байсан хүмүүсийн аль нь ч байгаагүй тул тайлбар хэлэх гэсэн юм. Эхний хэрэг бол би үүрээр машин барьж явахад гэнэт хүн гарч ирсэн тул зогсож амжаагүй мөн гарц дээр байсан тул миний буруу болж байсан. Харин дараагийн хэрэг бол найзуудтайгаа парти хийхэд манай эмэгтэй дүү ирсэн. Гэтэл эмэгтэй дүүг маань танихгүй залуу оролдсон гэсэн тул бид маргалдаж, зодоон болсон. Нийтэд тустай ажлын байр манай гэртэй ойрхон байдаг. Би багаасаа кола ууж ясны сийрэгжилттэй болсон эмнэлгээр зөндөө явж байсан. Тэгээд гэртээ байж байтал гэнэт цагдаа нар миний ялыг сольсон. Сүүлийн хэргийн хувьд би гарч ирээд шүүгчийн туслахтай ярьсан ч эргээд холбогдоно гэсэн болохоос надад шүүхийг үл хүндэтгэсэн зүйл байхгүй. Тэгээд сэтгэл санаа муу байсан тул д ирсэн. Би өөрийн гэм бурууг үгүйсгэхгүй тул надад тохирох ялыг оноож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн . дэх  хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, . дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4., мөн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан ялын хэмжээнд нь эрх хасах ял болон хорих ялыг оногдуулсан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглээгүй болно.

Шүүгдэгч нүүрээрээ дүүрэн шивээстэй байгаа гаднах төрөхийг өнгөцөөр дүгнэж, хувийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй.

Мөн улсын яллагчаас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны ******* дугаар сарын -ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх саналыг гаргасан. Дээрх шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ямар нэгэн албан бичиг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд ирүүлээгүй тул нэмж нэгтгэх боломжгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А*******т тээврийн эрх жолоодох эрхийг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч С.А*******т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/-н жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан С.А*******т оногдуулсан 3 /гурав/-н жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн , , 3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан С.А*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А*******ын энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн , , 4, 36.6, 36.7, 36. дугаар зүйлийн , 4, 36.0, 36.3, 37. дүгээр зүйлийн , дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Шүүгдэгч Ц******* овогт С******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Оргон зайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А*******т тээврийн эрх жолоодох эрхийг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн , 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.А*******т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/-н жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан С.А*******т оногдуулсан 3 /гурав/-н жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн , , 3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан С.А*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50., 50. дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс оршуулгын зардалд ,49,537 төгрөг, хохирогч Б.Нийн эмчилгээний зардал 6,******* төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Б ,5,******* төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож, шүүгдэгч нь хохирогч Б.Ггийн эмчилгээний зардалд 766,365 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, Б.Г нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч С.А*******ын энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

. Энэхүү гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

0. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ