Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/879

 

 

 

2022             11             23                                           2022/ЦШТ/879

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,                

улсын яллагч Т.Баянмөнх,       

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********* овогт ************* холбогдох эрүүгийн 2205034482516 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, *** оны **** дугаар сарын ******-ний өдөр *******аймгийн ******** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар гагнуурчин мэргэжилтэй, ****** аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг ******** шатахуун түгээх газар түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, *****аймгийн ****** сумын ******* дугаар багт оршин суух хаягтай боловч одоогоор ******** дүүргийн ***** дугаар хорооны *****тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ********* овгийн ***********.

Холбогдсон хэргийн талаар

********** нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******" нэртэй зочид буудлын гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ******** толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн хацар, доод уруулд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

             мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ны шилжих шөнө өөрийн машинтай гэрлүүгээ орох гээд явж байтал ******** зочид буудлын зүүн буланд зам хаагаад эрэгтэи, эмэгтэй хүмүүс  зодолдож байсан. ... би цонхоороо толгойгоо гаргаад холд гээд орилтол хажуугаар нэг хүн нэгийгээ түшээд авч хажуугаар гарахдаа миний баруун дух орчим руу цохисон. Тэгэхээр нь би бууж ирээд намайг цохисон хүнтэй барьцалдаж авсан. Барьцалдаад зогсож байтал бужигнаж байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд намайг машин руугаа суух хооронд надтай барьцалдсан залуу толгой руу 2, 3 удаа цохисон. Би машиндаа суугаад цагдаа дуудсан. ... тархи доргилттой, зөөлөн эдийн гэмтлүүд байна. ... бас шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо миний биед өвдөж байгаа зовиур байхгүй, санал, гомдол байхгүй, бид хоёрын дунд хувийн өс хонзон байхгүй, өөрт нь ойлгуулж хэлсэн. Тэр хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн:  “... 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би дүүгийнхээ хүүхдийн хуриманд оролцсон. Хурим тараад хамаг юмаа цэгцлээд орой 00:30 минутын үед машиндаа орох гэж байтал зам дээр хүмүүс хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Тэгээд машиндаа сууж байтал хүмүүс хоорондоо зодолдож эхэлсэн. Таксины жолооч манай дүү ******** хоёр муудалцсан. Би очоод та хоёр одоо боль гээд таксины залууд чи эрүүл байна согтуу хүмүүстэй зодолдоод хэрэггүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн:  “... 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би ээжийн эгчийн хүүхдийн хуриманд оролцсон. Би тухайн өдөр архи огт уугаагүй байсан. Альпард машинаараа хүн зөөж байсан. Хурим тараад 23:00 цагийн үед машиндаа дараагийн ээлжний хүмүүсийг хүлээж байхад замын урд хүмүүс муудалцсан. Тэгээд би салгах гээд очиход манай ахтай барьцалдаад зогсож байсан. Би салгаад таксины ахыг та эрүүл хүн байж больчих одоо ингээд явчих гэж хэлсэн. Тэгээд жаахан муудалцаж, маргалдаж байгаад тэр ах явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ******* 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14892 дугаартай

1.***** биед зүүн хацар, доод уруулд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг

түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Эрх бүхий албан тушаалтны хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 Яллагдагч ********** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн  36 дугаар хуудас/,

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  43 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

-эд хөрөнгөтэй эсэх  хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******** нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******" нэртэй зочид буудлын гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ****** толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн хацар, доод уруулд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй ...” гэх  санал,

 

            шүүгдэгч ********* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч ****** нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******" нэртэй зочид буудлын гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ******* толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн хацар, доод уруулд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

  • Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-наас

29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******" нэртэй зочид буудлын гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ******** толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн хацар, доод уруулд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь  мөрдөн байцаалтад хохирогч ****** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ****** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14892 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад яллагдагч ******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2022  оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 271 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл,                  

Шүүгдэгч  ****** нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид төлөх төлбөрийг төлж барагдуулж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч  ******** нь гомдол саналгүй, өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

 Шүүгдэгч ******** холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ******** торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ******** оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ********* овогт ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ