Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/849

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуралгад овогт Зоригбатын Бт холбогдох эрүүгийн 2211 00720 1385 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хуралгад овогт Зоригбатын Б /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1129б тоотод оршин суудаг,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 788 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байхдаа иргэн Р.Отгонбаярыг “rap утсаар чинь найзтайгаа яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн 155,000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-6” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 626 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж” түүний өмгөөлөгч оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч З.Б нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байхдаа иргэн Р.Отгонбаярыг “rap утсаар чинь найзтайгаа яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн 155,000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-6” загварын гар утсыг залилан авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Р.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн “83-53 УБЭ” улсын дугаартай машинаар Дэнжийн мянгаас уруудаад явж байхад замд 2 залуу халамцуу байдалтай гараа өргөөд зогсож байхаар нь зогсож хашаа явах уу гэсэн чинь нэг нь хүнсний 4 дүгээр дэлгүүр орж ломбардад гар утсаа тавиад буцаад ирнэ гэхээр нь суулгаж аваад явж байсан чинь нэг залуу нь “ахаа би найзыгаа дуудсан, миний утасны цэнэг дууссан байна, найзтайгаа таны утсаар яриад өгье” гэхээр нь би өөрийнхөө “Самсунг-А6” маркийн гар утсыг өгсөн чинь Баянбүрдийн тойргийн урд талын “Тэс” шатахуун түгээх станцын хажууд ирэхэд “ахаа түр зогсож бай манай найз зөрчих вий, энд явж байх ёстой гээд миний утсаар яриад машинаас буусан ба хамт явж байсан эрэгтэй машинаас буугаагүй байсан. Тэгээд би найз нь машин дотор байгаа юм чинь миний утсыг аваад явахгүй байлгүй дээ гэж бодоод хүлээгээд зогсож байсан чинь эргэж ирээгүй алга болсон. Тэгээд би “Тэс” шатахуун түгээх станцын түгээгчийн утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь дуудаад авахгүй байж байгаад холбогдохгүй болсон... Тэгээд би машин дотор үлдсэн эрэгтэйг аваад тус хэлтэст ирсэн...” /Хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

Гэрч Ө.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...би гэр рүүгээ дөхөх санаатай такси барихаар хамт суусан. Замдаа явж байхад таксины жолооч ахын rap утсаар нэг яриад өгье гэж хэлээд утсаар нь найзтайгаа ярьж байсан... Баянбүрдийн орчимд зам дээр зогсож бай би нэг найзыгаа аваад ирье гэж хэлээд гар утсаар нь ярингаа явсан. Таксины жолооч ах бид хоёр 5-10 орчим минут хүлээгээд Б ирэхгүй болохоор нь таксины жолооч уурлаж намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” /Хавтаст хэргийн 13 дугаар тал/,

 “Дамно” хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-22-645 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...жолоочийн гар утсыг нь аваад буусан... би нэг таксины жолоочид гар утас авах уу гэж үзүүлтэл... 5000 төгрөгөөр авна гэж хэлээд авчихсан юм. Би тухайн үед нэлээд согтсон болохоор ямар машинтай хэн гэж жолоочид өгсөн талаар сайн мэдэхгүй байна...” /Хавтаст хэргийн 29 дүгээр тал/

шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар хөдөлбөргүй  нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч З.Бийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруу, хууль ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан шүүгдэгч З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт энэ тогтоолоор оногдуулсан торгох ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч З.Б нь хохирогч Р.Отгонбаатарт 155,000 төгрөг төлж хохирол барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хуралгад овогт Зоригбатын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                    П.АРИУНБОЛД