Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч О.М******* /онлайн/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт О******* М*******д холбогдох эрүүгийн 22100170019 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2*******2 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ************** оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-нд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг, дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт О******* М*******, /РД:МЮ*******22*******01/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.М******* нь 2*******2 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 01 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд Б.Ө утсаараа зураг авч, бичлэг хийлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, харилцан зодолдож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.М******* нь 2*******2 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 01 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд Б.Ө утсаараа зураг авч, бичлэг хийлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, харилцан зодолдож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.М******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч О.М******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин алдаа гаргахгүй” гэжээ.[1]

2.Хохирогч Б.Ө 2*******5 оны ******* дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “2*******2 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчимд ажлаасаа тарсан. Би гэртээ байхад манай ажлын эгч Энхчимэг “” бааранд орж сууя” гэсэн юм. Тэгээд 2 цаг 40 минут орчимд Энхчимэг эгчтэй хамт бааранд ороод 1,1 пиво уусан. Тэгэхэд манай үеэл Пүрэвжавын нөхөр Пүрэв-Очиртой тааралдаад гадаа гарч хэсэг ярьж хөөрсөн. Пүрэв-Очир надад хандаж “би танай үеэлээс чинь салчихсан, Сэлэнгийн хүргэн болж байгаа гэж хэлэхэд баарнаас тайрмал бор үстэй /М*******/ охин гарч ирсэн. М*******, Пүрэв-Очир 2 тамхины цэгний орчимд хоорондоо түлхэлцэж гуйваад байсан. Тэгэхэд Пүрэв-Очирын найз гэх залуу гарч ирээд надад хандаж “танай үеэлийн нөхөр чинь наад охинтой чинь хотод танилцсан юм шиг байна лээ” залуу хүмүүс ийм асуудал байдаг шүү дээ гэсэн. Тэгээд би бааранд дотор ороод ширээний ард сууж байхад М*******, Пүрэв-Очир нар хажуугийн ширээд очиж суусан. Би тухайн өдөр халаас кармагүй хувцастай байсан учир баарны заалны голд нэг гартай утсаа бариад бүжиглэж байхад М******* чи яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ? гээд М*******, Оюундэлгэр, Мөнхдэлгэр нар над руу агсарч цээж төвийлгэж эхлээд миний үснээс 2 гараараа зулгаан татаж эхлэхэд нь хүмүүс салгах гэхэд дайраад байсан. Тэгэхэд М******* миний нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаад хүлээж байгаад гадна гараад шатны хажууд зогсож байхад Мөнхдэлгэр гэх бүдүүн биетэй охин миний араас ирээд үсдээд шалан дээр унагаасан. Би өсгийтэй гуталтай байсан учир халтирч унасан. Намайг шалан дээрээс өндийгөөд суухад Оюундэлгэр үсдэхээр хамт зууралдаад Оюундэлгэр нүүр рүү минь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2*******2 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 1000 цагийн үед над руу Пүрэв-Очирын дугаараас М******* над руу залгаж “Сайн уу Өлзий би М******* байна, чи Оюундэлгэрийн нүүрийг маажсан байна, бид нараас уучлалт гуй, эм авч өг, мөнгө өгөөч” гэж хэлсэн. Би тухайн үед Оюундэлгэр, М******* нарыг цохиж, зодоогүй. Оюундэлгэр нь намайг өөрийг нь майжсан гэж ярьж байсан. Би тухайн үед хумсгүй байсан. Би 2*******2 оны 04 дүгээр сарын 15-ны орой намайг бааранд цохисон гэх эмэгтэй нарыг танихгүй. Сүүлд өргөдөл гомдол уншиж байгаад нэрийг мэддэг болсон. Би тэр охидуудтай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би зүгээр байж байгаад зодуулсандаа их гомдолтой байна. Би томографын зураг авахуулсан. Би толгойгоо бариачаар бариулсан. Одоо эмчийн зөвлөсөн эм тариаг аваагүй байна. Миний хамарны таславчны мурийлттай байгаа учир зүсүүлж хагалуулах шаардлагатай байна.Би эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[2],

.Шүүхийн шинжилгээний албаны 2*******2 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...Б.Өийн биед хамрын таславчийн мурийлт, хүзүү, эрүүний доод хэсэгт зулгаралт, бугалга, шуу, өвдөг, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. .Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[],

4.Гэрч П.Энхчимэг, С.Оюундэлгэр, Х.Мөнхдэлгэр, Б.Хулан нарын мэдүүлэг[4], 5.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[5], 6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[6], 7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], 8.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.М*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Өд шүүгдэгч О.М*******гийн зүгээс хохирол төлбөрт сайн дураараа 500,000 төгрөг нөхөн төлсөнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч О.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.М*******д анхааруулсан болно.

Шүүгдэгч О.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт О******* М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.М*******д анхааруулсугай.

5.Шүүгдэгч О.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРГЭРЭЛ