| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0189/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/182 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 10.1.2.11., |
| Улсын яллагч | А.Э |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/182
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ч.Мөнгөнцэцэг, шүүгч Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч А.Энхтуяа, (томилогдсон)
иргэдийн төлөөлөгч Д.Б*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н*******,
түүний өмгөөлөгч М.Гансүх,
шүүгдэгч Х.О*******,
түүний өмгөөлөгч Д.Цэдэндамба, Р.Атарцэцэг,
шүүгдэгч Б.О*******,
түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн ., . дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Х******* О*******, Х******* овогт Б******* О******* нарт холбогдох эрүүгийн 030038 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
. Монгол Улсын иргэн, 9******* оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, ээж, ахын хамт аймгийн сум, баг, -7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Х******* О*******, /РД:МС*******5/;
. Монгол Улсын иргэн, 9 оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт аймгийн сум, баг, Орхоны - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Б******* О*******, РД:/МС57/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар нь бүлэглэн, согтуугаар 0 оны 07 дугаар сарын -ний өдрөөс 0 оны 07 дугаар сарын -нд шилжих шөнө аймгийн “” сум, Мөнгөнтолгой дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой, цээж хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархинд цус харвалт, олон хавирганы хугарал, дотор цус алдалт бүхий олон тооны гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар нь бүлэглэн, согтуугаар 0 оны 07 дугаар сарын -ний өдрөөс 0 оны 07 дугаар сарын -нд шилжих шөнө аймгийн “” сум, Мөнгөнтолгой дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.О*******, Х.О******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О*******гийн өгсөн: “...Өмнөх мэдүүлгээ дэмжиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна” гэх мэдүүлэг[],
.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О*******ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н*******гийн өгсөн: “...Тухайн үед хэргийн газар байсан хүрз огт гарч ирэхгүй байгаа талийгаачийн хажууд хэвтэж байхад нь Б.О*******гийн ээж авсан гэтэл сүүлд очиход ээж нь нуусан байсан. Тэр хүрз огт гарч ирэхгүй байна. Хүрзийг ашигласан байх гэж бодож байна цээжин дээр нь хүрзний хөндлөн цус хуралт байсан” гэх мэдүүлэг[3],
.Хохирогч Б.Н*******гийн 0 оны 07 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгсэн чинь ээж надад хандан “ахыг чинь хүн зодсон байна” гэж хэлэхээр нь би гэр рүү ороод харсан чинь талийгаач доошоо харсан байдалтай, хөдлөх тэнхэлгүй хэвтэж байхаар нь би биеийг нь эргүүлээд харсан чинь талийгаачийн нүүр нь хавдсан, битүү хатсан цус болсон байсан. Тэгээд Алтанцэцэг нь 06 цагийн үед сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн, дуудлагын эмч 06 цаг 0- минутын үед ирээд талийгаачийг хараад ямар нэгэн үзлэг хийлгүй “зодуулсан байна, цагдаа дууд” гэж хэлээд би “цагдаа руу яваад ирье” гээд явсан. Би ээжээс “юу болсон, яасан” гэж асуухад ах чинь өчигдөр буюу 0 оны 07 дугаар сарын -ний өдрөөс -нд шилжих шөнө гэртээ ирээгүй, 0 оны 07 дугаар сарын -ны өглөө үүрээр 0 цагийн үед Ц.Цэндсүрэн нь ирээд Ака /Г/-г “гадаа хэвтэж байна, хоёулаа очиж авъя” гэж хэлээд хамт очоод авчирсан гэж надад хэлсэн. Тэр хооронд Б.О*******гийн ах Алтансүх нь байхгүй болсон байсан бөгөөд Х.Алтанцэцэг, Уранчимэг нар нь бусад ах дүү нарт Хандсүрэнгийн хүүхдийг нас барсан талаар хэлэхээр явсан байсан. Ээж Н.Дашдолгор, Ц.Цэндсүрэн бид гурав талийгаачтай үлдсэн. Уранчимэг нь удаагүй буцаж ирээд хамт явж цагдаа дуудаж авчирсан. Би цагдаа дуудчихаад өөрийн гэр рүүгээ хүүхдээ хөхүүлчихээд явж байхад замд Б.О*******гийн ах Алтансүх нь Х.О*******ын гэр рүү алхаад явж байсан. Би гэр рүү нь орохыг харсан. Тэгээд би гэр рүүгээ ороод хүүхдээ хөхүүлж дуусаад цаг өнгөрч байсан байх хашааныхаа гадна гарахад Х.О*******ын гадаа Цагдаагийн машин ирсэн. Манай ээж бас хамт явж байсныг харсан. Тэгээд цагдаа нар Х.О*******ыг машиндаа суулгасан ба Б.О******* нь байхгүй байсан гээд байсан чинь Уранчимэг нь над руу залгаад “Алтансүх, Б.О******* энд намганд хамт явж байна” гэхээр нь цагдаатай хамт очиж Б.О*******, Алтансүх хоёрыг барьсан. Тэр үед гэрээс хажуу айлын эгч Буяндэлгэр нь залгаад “ахын чинь бие муудлаа, түргэн дуудаарай” гэж хэлсэн, би эмч дуудаад ээж бид хоёр шууд ээжийн гэр рүү очиход дуудлагын эмч ирээд цус тогтоох, өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд эмч хувцсыг солиод, нүүр амных нь цусыг арилгаад “Дархан-Уул аймаг руу авч явна” гээд эмнэлгийн машин шатахуун түгээх станц руу шатахуун авахаар явах хооронд талийгаач нь нас барсан. Талийгаач нь Б.О*******тэй ер нь таардаггүй. Б.О******* нь архи уухаараа байнга ээжийн гэрт ирээд “ална, нохой шиг ална, алж байж сална” гээд заналхийлээд байдаг байсан” гэх мэдүүлэг[],
5.Гэрч Н.Д 0 оны 07 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэндсүрэн эгч манай гэрт цагийн үед ганцаараа орж ирээд “Оросоогийн үхрийн баас асгадаг газар 5 залуу архи уугаад сууж байна” гэж хэлэхээр нь “хэн, хэн байна” гэж асуухад “О*******, О*******, Г нар танихгүй залуутай архи уугаад сууж байна” гэж хэлсэн. хүүхдээ унтуулаад сууж байсан бөгөөд би 03 цаг минут хүртэл суусан. Цэндсүрэн эгч орж ирээд “Г нь Оросоогийн хаядаг үхрийн баасны бууцны урд дэрсэн дотор хүнд зодуулсан хэвтэж байна” гэж хэлэхээр нь би “амьд байна уу” гэж асуухад Цэндсүрэн эгч “амьд байна” гэж хэлсэн. Тэгээд Цэндсүрэн эгч бид манай гэрээс гараад талийгаачийн хэвтэж байгаа газар очиход доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь би татсан чинь “ээж, ээж” гээд хэлэхээр нь Цэндсүрэн эгч бид хоёр “бос, бос” гээд хоёр талаас нь сугадаад өргөөд алхуулсан чинь -5 алхаад суугаад доошоо харж хэвтээд хөдөлж чадахгүй Цэндсүрэн эгч бид хоёр дийлэхгүй байсан. Талийгаачийн нүүр нь хавдаад аймаар болсон, цус гарсан аймаар байсан. Цэндсүрэн эгчтэй талийгаачийн хэвтэж байсан гэх газар очиход бууц болон талийгаачийн хэвтэж байсан газар хоёрын дунд нь богино иштэй хүрз байсан чинь Цэндсүрэн эгч бууц давуулаад шидчихсэн. Нэмж хэлэхэд Б.О******* нь хэд хэдэн удаа занаж хутга мэс, иртэй төмөр зэрэг зүйл барьж гэрт орж ирээд ална гээд дайрдаг байсан. Мөн сэнжтэй аяганы хагархай барьж орж ирээд гараад ир гээд заналхийлдэг байсан. Авч гарч хамт архи уухаараа байнга муудалцдаг ганц хоёр удаа цохилцож байсан байх. Надад хүртэл “хэзээ нэгэн цагт хүүхдийг чинь ална, би өөрөө чадахгүй бол хүнээр алуулна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Ц.Ц 0 оны 07 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Г архи уучихсан бололтой хашаанаасаа гараад явж байхтай нь тааралдсан. Тухайн үед Б.Г нь манай хүү О*******г хаана байгаа талаар асуухаар би уурлаад та нар бие биенээ уруу татаад архи уугаад байгаарай гэж хэлсэн. Тухайн үед О******* гэртээ байхгүй байсан ба өдөр нь Б.О******* мотоцикльтой очиж аваад дагуулаад явсан. Тэгээд харанхуй бүрэнхий болж байхад Б.Г, манай хүү Б.О*******, манай дүүгийн хүүхэд Х.О******* нар нийлчихсэн явж байгаа харагдсан. Тэгээд би араас нь хаачих гэж байгаа юм бол гэж бодоод хараад зогсож байтал Д гэрийн урд талын овоолсон малын баасны тэнд очоод суугаад байгаа харагдсан. Удалгүй гадаа харанхуй болж нөгөө хэд чинь харагдахгүй болоод чанга, чанга дуугараад зодолдоод байгаа чимээ сонсогдоод байсан. Намайг очиход Б.Г доошоо хараад хэвтсэн, баруун гараа хэвлийн доороо хийчихсэн хэвтэж байсан. Тэгээд би дээшээ эргүүлээд харуулахад нүүр нь битүү хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Д.Д 0 оны 07 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд сууж байхад талийгаач ах бид нартай тааралдсан. Тэгсэн чинь Х.О*******, Б.О******* нар нь манай ах гээд байсан. Тэгээд бид дөрөв нийлээд нэг шил архиа уухаар Б.О******* ахын гэрийн урагшаа малын бууц дээр очиж уусан. Тэгээд бууц дээр очиж архиа уухаар задлаад би дээрээс нь нэг татаад бөөлжсөн. Тухайн үед цаг харж анзаараагүй бөгөөд гадаа харанхуй болж байсан. Би бөөлжөөд ууж чадахгүй байсан мөн Х.О*******, Б.О******* нар нь хоорондоо л юм яриад байхаар би Х.О*******т “танай гэрт очиж унтлаа” гэж хэлээд ганцаараа Х.О*******ын гэрт очсон. Тэгээд хэсэг байж байгаад Пунцаг бид мотоцикльтой гарч Х.О*******ыг олж ирье гээд гэрээд хөдлөөд явж байтал мотоциклийнх нь гэрэл асахгүй болохоор нь Х.О*******ын гэрийнх нь гудамжны булангаас буцаж эргээд Х.О*******ын гэрт ороод унтсан. Тэгээд 0 оны 07 дугаар сарын -ны өглөө үүрээр, гадаа үүр цайсан байхад Х.О*******, Б.О******* нар нь Х.О*******ын гэрт орж ирж байсан. Тэр хоёр гэрт орж ирэхдээ “хаалгаа цоожил, гаднаас нь цоожилчих” гэсэн үг яриа хэллэг яриад орж ирсэн. Би нойрондоо дийлдээд сайн сонсоогүй. Тэгээд унтаж байтал араас нь нэг ах орж ирээд “та нарын хэн нь зодсон, нүүр ам нь аймар болсон байна, авахын аргагүй болсон байна” гээд уурлаад байж байтал сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Х.О******* нь ногоон өнгийн өмд, урт түрүүтэй бакал, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн фудволктой байсан...” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч О.Э 0 оны 07 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 0 оны 07 дугаар сарын -ний өдрөөс -нд шилжих шөнө сумын Эрүүл мэндийн төвийн дуудлагын эмч, хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан юм. Ингээд 0 оны 07 дугаар сарын -ны өглөө 06 цагийн үед 957957 дугаараас над руу залгаж “ сумын дугаар баг, Орхон хэсэгт хүнд зодуулсан байна” гэх дуудлага ирсэн. Үүний дагуу би түргэний машиныг дуудаж эмнэлгээс шаардлагатай эм, тариагаа аваад тухайн дуудлаганд очсон. Дуудлагаар очиход тухайн айлын байшинд шалан дээр дээшээ харсан байдалтай, хамар амнаас нь цус гарч толгой хэсгийн цус хатсан, хамар амнаас шинээр цус гарч байсан. Нүүр, толгой, уруул, ам хэсэг нь их хэмжээгээр хавдсан, биеийн цээж, гар хэсэг нь зулгарсан, шархтай байсан. Ингээд би тухайн хүнд цус тогтоох зорилгоор викасол тариаг мл хийж, өвчин намдаах дексофенак мл булчинд хийгээд амин үзүүлэлт хийх зорилгоор даралтыг үзэхэд 90/60 байсан. Биеийн хүчилтөрөгчийн хэмжээ 83 байсан, пульс 53 байсан. Ингээд би сумын хэсгийн төлөөлөгчид тухайн хүнийг зодуулсан байгаа талаар дуудлага өгсөн. Ер нь бол эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад оройтсон байсан...” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Н.О 0 оны 07 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү Х.О******* нь 9******* оны дугаар сарын -нд аймгийн суманд төрсөн. Миний 3 дахь хүүхэд бөгөөд дээрээ ахтай. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Зан аашны хувьд даруухан. Хүнтэй сөргөлдөөд байдаггүй. Хүнтэй эвтэй харьцдаг. Дуу цөөтэй, архи нээх хэрэглээд байдаггүй. Хааяа найзуудтайгаа уулзахаараа л пиво хэрэглэдэг...” гэх мэдүүлэг[9],
0.Гэрч З.Х 0 оны 07 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.О******* нь зан байдлын хувьд ажил төрөлд сайн, тусархаг, хүнтэй эвтэй харьцдаг, анги хамт олны дунд нэр хүндтэй, хааяа нэг архи, пиво хэрэглэдэг. Гэр бүлийн байдал хэвийн. Ногоо тарьж амьдардаг. Х.О*******ын хувьд манай нөгөө ангид суралцдаг байсан бөгөөд анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, дөлгөөхөн, томоотой, хүнд тусархуу, урлаг спортын авьяастай, мундаг залуу....” гэх мэдүүлэг[0],
.Шүүгдэгч Х.О*******ын 0 оны 07 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Б.О******* ах, Б.Г ах бид гурав архиа хувааж уугаад малын бууцан дээр сууж байсан. Тухайн үед шөнө болсон байсан бөгөөд би өөрөө утасгүй учраас цаг сайн хараагүй. Архи ч талдаа орсон байх үед Б.Г ах Б.О******* ах хоёр “нэг нэгнийгээ хутгалсан гэх” асуудлаас болоод маргалдаад зодолдож эхэлсэн. Би “больцгоо” гээд салгаад Б.Г ахыг “одоо боль” ахаа гээд газар суугаад байж байсан чинь Б.Г ах миний баруун шанаа хэсэг 3 удаа алгадаад “гуйлгачин” гээд доромжлоод байхаар нь би уурлаад Б.Г ахын хацар руу нь удаа алгадаад Б.Г ахыг сууж байхад нь нүүр хэсэг рүү удаа өшиглөсөн. Тэгээд үлдэгдэл архиа хувааж уусан. Б.О******* ах, Б.Г ах хоёр зэрэгцээд би Б.Г ахын урдаас хараад сууж байсан. Би тэр үедээ архиндаа болоод муудсан байсан. Өглөө нь сэрсэн чинь Б.О******* ахын гэрт унтаж байсан бөгөөд Б.О******* ах намайг сэрээгээд Б.Г ах нөгөө газраа хоносон юм байхдаа, өглөө Б.Г ахын ээж нь ирж авч байна гэж хэлсэн. Б.О******* ах бид хоёр манайх руу явахаар өглөө эрт Б.О******* ахынхаас гараад манай гэрт ороод сууж байтал араас Алтансүх гээд Б.О******* ахын төрсөн ах нь ирээд “ Б.Гг хэн зодсон бэ, яасан юу болсон бэ?, залуучууд юу болоод байна” гэж хэлж уурласан. Тэгээд удалгүй араас нь Б.Г ахын ээж Дашдолгор, Б.Г ахын дүү Б.Н******* нар нь сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт ирсэн...” гэх мэдүүлэг[],
.Яллагдагч Б.О*******гийн 0 оны 07 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг мэдсэн Х.О******* дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” нэртэй архи аваад гараад ирсэн. Х.О*******, Б.Г ах бид гурав манай гэрийн урагшаа алхаж явсан. Баярааг хэзээ бид нараас салж явсан тухай санахгүй байна. Манай гэрийн урд овоолгоостой үхрийн бууцан дээр Х.О*******, Б.Г ах бид гурав уусан. Б.Г ах анх дэлгүүрийн гадаа тааралдахад архи уусан байсан. Тэгээд бид гурав архиа уугаад архи дундаа орж байхад Б.Г ах бид муудалцсан. Б.Г ах миний зүүн гар талд, Х.О******* нь нэг миний баруун гар талд гарч суугаад, нэг миний урдаас харж сууж байраа солиод байсан. Б.Гуррагчаа ах бид хоёр өмнө болж байсан асуудал буюу “хонинд хамт явж байгаад намайг замын унаанд тааруулаад орхиод явчихсан” юм энэ асуудлаас болж маргалдаад бид хоёр суугаа байдлаас бие биенийгээ цохьсон. Би Б.Г ахын баруун мөр, цээжин бие хэсэг рүү тус бүр - удаа цохьсон. Тэгээд Х.О******* нь бид хоёрыг боль гээд дундуур орж салгаад бид гурав үргэлжлүүлээд уусан. Тэгэхэд Х.О*******, Б.Г ах хоёр муудалцсан бөгөөд Б.Г ах Х.О*******ыг доромжлоод шанаа хэсэг рүү -3 удаа цохисон. Тэгсэн чинь Х.О******* нь суугаа байдпаас Б.Г ахын нүүрэн хэсэг рүү удаа өшиглөхөд Б.Г ах хойшоо саваад унасан. Х.О******* нь Б.Г ахыг унасан байхад нь толгой хэсэг рүү нилээн олон удаа өшиглөсөн. Тэгээд би босч салгахаар болсон чинь -3 удаа бүдэрч унаад согтуу болохоор намайг босоод салгах хооронд Х.О******* нь Б.Г өшиглөөд байгаад байсан ба Х.О*******ыг салгаад тэр чигээр нь гэр рүүгээ нуруу хэсэг рүү түлхээд явсан бөгөөд Б.Г ахыг хариад унтчих байх гэж бодоод үлдээгээд явсан. Тэгээд манайх руу ороод Х.О******* газар, би буйдан дээр унтсан...” гэх мэдүүлэг[],
3. аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 0 оны дугаар сарын 0-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: .Талийгаачид гавал, тархины битүү гэмтэл, хавсарсан гэмтэл, биеийн ерөнхий доргилт, хуйхны дотор хэсэгт цус хуралт, дагзны баруун хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, дотор эрхтний хурц цус алдалт, гэмтлийн шок-ийн хүндрэл, цээжинд олон хавирганы хугарал, зүүн суганы урд шугамаар II, III, IV, V хавирга, баруун хэсэгт суганы урд шугамаар , 5, 6 дугаар хавирганы хөндлөн хугарал. Өвчүүний баруун доод бүдэрхий хэсгийн хугарал. Зүүн дээд үүдэн дэх шүд хугарсан. Нүүрэн хэсэг нилэнхүйдээ хавантай, духны урд хэсэг, зүүн чамархай, баруун хөмсөг, баруун, зүүн, дээд, доод зовхи, эрүүний зүүн баруун доод хэсэг, зүүн мөр, бугалга, шуу, ташаан толгойн хэсэг, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт, цээж, бугалга, тохой, шуу, бугуй, сарвуу, хуруунд улаан хүрэн цус хуралт, цээж, хэвлийн урд хэсэг, бүсэлхийд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..3 болон 3..0-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Уг гэмтэл нь Талийгаачийг нас барахаас өмнө учирсан байх боломжтой. Талийгаач мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас нас барсан. Талийгаачид үүссэн гэмтлийг ямар дарааллаар үүссэн болохыг тогтоох боломжгүй. Талийгаач гавал тархины битүү, тархинд цус харвалт, олон хавирганы хугарал, дотор хурц цус алдалт зэрэг нь нас барах үндсэн гэмтэл болно. Талийгаач гэмтэл авах үедээ ямар байрлалд байсан, биеэ хамгаалан тэмцсэн шинжийг тодорхойлох боломжгүй. Талийгаач хөндлөнгийн гадны хүчний үйлчлэлийн улмаас биед учирсан гавал тархины битүү гэмтэл, цус харвалт, цус хуралт, зулгаралт, олон хавирганы хугарал зэргээс тодорхойлох боломжтой. Талийгаачийн цус АВ/V/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд ,9 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач гавал, тархины битүү гэмтэл, хавсарсан гэмтлийн улмаас дотор хурц цус алдалт, ШОК-ийн хүндрэлээр нас баржээ. Талийгаач эмнэлгийн анхан шатны тусламж авах нь цаг хугацааны хувьд боломжгүй, учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач 0.07.-ны үүрийн 05-07 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна” гэх дүгнэлт[3],
.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бямбадоржийн 0 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 6 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн Х.О*******ын гэх шингэн цус нь АВО системээр А/М/ бүлгийн харьяалалтай байна. Б.О*******гийн гэх шингэн цус нь АВО системээр А/И/ бүлгийн харьяалалтай байна. Б.Ггийн гэх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. Б.Ггийн гэх шингэн цус нь өмхийрч муудсан байсан” гэх дүгнэлт[],
5.Шүүхийн шинжилгээний ундэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бямбадоржийн 0 оны дугаар сарын 07-ны өдрийн 38******* дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн О*******гийн гэх хар эрээн өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотоож, Х.О*******ын гэх ногоон өнгийн неолон өмд, түрүүтэй хар өнгийн хос гутал, талийгаач Б.Ггийн гэх саарал өнгийн бэлтгэлийн өмд, улаан өнгийн цамц, хар өнгийн дотоож, хөрснөөс авсан гэх цаасан ууттай малын баас мэт зүйлийн хэсэг дээр цус илэрсэн. Талийгаач Б.Ггийн гэх саарал өнгийн бэлтгэлййн өмд, улаан өнгийн цамц, Х.О*******ын гэх ногоон өнгийн неолон өмд, түрүүтэй хар өнгийн хос гутал, О*******гийн гэх саарал өнгийн дотоожин дээрх цус нь АВО/\// бүлгийн харьяалалтай байна. О*******гийн гэх хар эрээн өнгийн бэлтгэлийн өмд.Талийгаач Б.Ггийн гэх хар өнгийн дотоож, хөрснөөс авсан гэх цаасан ууттай малын баас мэт зүйлийн хэсэг дээрх цусанд урвал явагдаагүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт[5],
6.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[6], 7.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл[7], 8.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[8], 9. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл[9], 0.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[0], .Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай шүүгчийн захирамжууд[], .Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[], .Эрүүгийн хариуцлага хүлээж байсан байсан эсэхийг шалгах хуудас[], .Шүүгдэгч нарын цахим үнэмлэхийн хуулбар[], .Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нарын өмгөөлөгчид хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т заасан онц харгис хэрцгийгээр гэж зүйлчилсэн. Талийгаачийг зодох явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт нь хэргийн газарт үзлэг хийхэд тухайн газар унаад ямар ч чулуу, модтой газар байхгүй, малын өтөг бууц бүхий зөөлөн газар байсан. Эдгээр шүүгдэгч нар талийгаачийн биед олон тооны шарх гэмтлийг бий болгосон байдаг. Энэ олон тооны шарх, гэмтэл нь хохирогчид маш их өвдөлт, зовиур, эмзэглэлийг бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Тухайн хэргийн болсон асуудлаас өглөө цагийн үед талийгаач амьд байсан. Ямар нэгэн байдлаар хариу үйлдэл хийх чадваргүй бие нь маш их зовиуртай эмзэглэл бүхий тасралтгүй ёолж байсныг гэрчүүд мэдүүлдэг. Шүүгдэгч нар талийгаачийг ээж нь аваад явж байгааг хараад зогсож байсан байдал тухайн байгаа газар нь орхиод явсан сэтгэхүйн харьцаа нь талийгаачийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж зүйлчлэх хангалттай үндэслэл болж байна үзэж байх тул шүүгдэгч Х.О*******, Б.О******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн ., .-т заасан хэрэгт гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн эхний саналаа[6];
-...Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч хүрзийг яагаад оруулж ирсэн талаар яриад байна. Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээж аваад хойшлуулалшгүй хийх ажиллагаанууд байдаг. Бусдад зодуулж нас барсан, хэргийн газарт үзлэг хийхэд тухайн газарт байсан зүйлийг эд мөрийн баримтаар хурааж авахаас өөр арга байхгүй. ...Хэрэгт авагдсан баримтуудаас харахад талийгаачид маш олон тооны шарх гэмтэл учирсан байдаг. Сэтгэхүйн харьцааны хувьд ямар байдлаар харьцсан бэ гэдгийг шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна сэтгэхүйн харьцаа нь гадаад илрэх хэлбэрээрээ тухайн шүүгдэгч нарын гаргасан үйлдлээр илэрхийлэгддэг. ...Аливаа гэмт хэргийг бүлэглэж үйлдэж байна гэдэг нь нийгмийн хор аюулыг ихэсгэж байдаг. Хохирогчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байдалд бүлэглэн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь өөрөө харгис хэрцгий гэдэг шинжийг илэрхийлээд байгаа юм. ...Гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй, орхиж явснаас гадна Б.О*******гийн гэрт оронгуутаа Х.О*******ын гэрт орж хаалгаа түгжээрэй гэж хэлж байгаа хандлага нь харгис хэрцгий аргаар үйлдсэн гэдгийг илэрхийлж байна. ...анхны ялын шүүмжээ дэмжиж байна” гэсэн дахь гэм буруу болон хохирол, төлбөрийн талаарх санал, дүгнэлтийг хуульд заасан дарааллын дагуу хийсэн.
Харин шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Зүйлчилж ирсэн зүйл ангитай санал нэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийсэн дээр санал нийлэхгүй байна. Шүүх дээр үйл баримтаар маргалдах боломжгүй байдлаар ирснийг шүүх хүчээр шийддэг байдлаас бид татгалзах ёстой. Нэг эрдэнэт хүний амь нас хохирсон байна. Энэ хоёр хүний ямар үйлдлээр яаж? Дараа нь амь насыг нь аврах боломжтой байсан юм уу? үгүй юм уу? өвдөлтийн шок гэмтлийн шокноос болоод нас барсан. Тухайн цаг хугацаанд хөндлөнгийн хараад байгаа гэрчүүд иргэнийхээ үүргийг гүйцэтгээд цагдаагийн байгууллагыг дуудсан бол амь хохирогчийн амь аврагдах боломжтой байсан. Яагаад шалгаагүй вэ? эд мөрийн баримтыг зөөгөөд нэг хүнийг өргөөд, босгоод хүч хүрэхгүй байсан асуудал яригддаг. Энэ нөхцөл байдал ямар нөхцөл байдлыг бий болгоод байна вэ? үүнийг шалгах ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр ир мэт зүйлээр бусдын биед гэмтэл учруулсан байж болзошгүй байдал харагдаж байна. Гэхдээ прокурорын дүгнэлт дээр энэ байдлыг тогтоогоогүй учраас энэ талаар ярих юм байхгүй байна. Үйл баримт болгонд бид эрх зүйн дүгнэлт өгч байх ёстой. Энэ хүрзийг яагаад шүүхэд шилжүүлсэн бэ? хэрэгт хамааралгүй юм бол яагаад хүрз энд байна вэ? энэ тал дээр эрх зүйн дүгнэлт өгч бичээч ээ гэж байгаа санаа юм. ...Цаашид бүх юм ямар ч ач холбогдолгүй болж эхэлсэн. ...хүрзийг зэвсгийн чанартай зүйл гэж маргалдмаар байвч прокуророос эргэлзээтэй байдлаар шалгасан учраас яах ч арга байхгүй байна. Үнэлэхгүйгээс хойш яах юм бэ? ...Шалтгааныг нь онц харгис аргаар мөн, биш гэдгийг тайлбарлах хэрэгтэй эрх зүйн хэлбэрт оруулж тогтоолдоо дурьдаад өгвөл маргах зүйл байхгүй гэм буруутайд тооцох байх гэж харж байна” гэсэн эхний саналыг;
...Ажиллагаа дутуу хийснээс болж маргаан үүсч байна. Прокурор хэлэхдээ миний хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэж хэлсэн. 0. дүгээр зүйлийн дахь хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол энэ зүйл ангиар зүйлчлэгдэнэ. Яагаад гэхээр шалгаагүй бодит нөхцөл байдал дээр тэр хүн согтуу байсан. Биеэ хамгаалах чадвартай байсан үгүй юу? гэдгийг шалгаагүй орхисон. А.Энхтуяа прокурортой юу ч ярихгүй яллах дүгнэлт ч үйлдээгүй томилолтоор орж ирсэн. Хэрэг уншаад л орж ирсэн. ...Энэ хүрзээр цохисон уу? үгүй юу? гэдгийг шалгаагүй. Хүрз нь мохоо байвал хувцсан дээр шарх үүсгэхгүй. Прокурор тухайн үедээ бакалаар өшиглөсөн гээд төөрөгдөөд шалгаад байсан болохоос хүрзээр цохисон уу? үгүй юу? гэдгийг шалгасан уу? заавал энэ дээр шинжээч гэхээсээ илүү хүрз нь мохоо байх юм бол хувцас зүсэгдэхгүй, дүгнэлт байхгүй учраас бид хий хоосон яриад өнгөрнө. Хутга иргүй бол хувцастайгаа давхар бие рүү орно. Энэ бол болж байсан үйл баримт, шинжлэх ухаанд нотлогдсон зүйл юм. Хутга иргүй байвал хувцас цоолохгүй тийм учраас хүрзийг шалгах ёстой байсан. Дээд шүүхийн тайлбар дээр олон тооны гэмтэл учруулсан болгоныг ингэж үзэхгүй гэж байгаа юм. Гэхдээ учруулж байгаа гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд байгаад байна. Бусад хөндлөнгийн баримтуудыг шинжлэн судалж яагаад иш татаж болдоггүй юм бэ? Би бол хохирогчийн өмгөөлөгч прокурор миний хүссэнээр зүйлчиллээ гэж би баярлахгүй учир нь би ажлаа хийж байна хэнийг нь онц харгис хэрцгийгээр зүйлчлэх юм энийг ялгах ёстой. Шүүх дээр хэрэг ирлээ хуульд захирагдаад хоног хойшлуулсан. Яагаад хойшлуулсан гэхээр тодорхой ажиллагаануудыг хийгээд ир гэхэд зүйлчлэлээ солиод орж ирж байгаа юм. Ухамсарт үйл ажиллагаа байгаагүй гэж хэлээд байна. Х.О******* талийгаачид ийм хэмжээний хохирол учрууллаа гэдгээ мэдэхгүй, Б.О******* бол унтаагүй хашаан дээгүүр давж хараад, сэтгэл нь зовнисон байдалтай байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох хэрэгтэй хэн ч эрх зүйн байдлаа дээрдүүлэхийг бодно. Яллагдагч нартай зууралдахаас илүү бусад нотлох баримтаар тогтоож болдоггүй юм уу? ялын тал дээр хууль ёсны төлөөлөгч саналаа хэлэх байх” гэсэн дахь санал, өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.[7]
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О*******гийн өмгөөлөгчийн зүгээс: “...Өмгөөлөгч нартай санал нэг байна. Онц харгис хэрцгий гэдэг бол хамгийн хүнд шинж байна. ...Энэ хоёрын үйлдэл адилхан. Нэг нь нэг цохиод нөгөөдөх нь хоёр цохисон гэж зүйлчлэх арга байхгүй хамгийн гол асуудал бол онц харгис хэрцгий аргаар үйлдэгдэж байгаа хэргийн субъектив хандлагыг тогтоох ёстой. Шаналгаж зовоосноо ухамсарлах ёстой. Энийг л тогтоох ёстой. Тэрнээс эрэгтэй хүмүүс харанхуйд зодолдоод энэ хүнийг өшиглөснөөс гурван хавирга нь хугарна, дөрвөн хавирга нь хугарна гэж хүсэж үйлдээгүй гэдгийг л тогтоох ёстой. Шинжээчийн дүгнэлт дээр ч байна газар унаснаас ч болоод гэмтэл авах боломжтой. Газар унаснаас болоод хавирга нь хугарч болно. Энэ төрлийн гэмт хэргүүдийг шийдсэн Улсын дээд шүүхийн тайлбар ч байна. Хүнийг онц хэрцгий аргаар алах гэдэг нь хохирогчид олон тооны шарх учруулсан гэдгийг дангаар нь ойлгохгүй хамгийн гол нь гэмт этгээдийн сэтгэхүйн харилцаа, тухайн хэргээс болоод түүнийг өлсгөсөн, цангаасан, амьдаар нь түлсэн, хайрсан, ойр дотных нь хүмүүсийн дэргэд алсан гэх нэлээн хүнд нөхцлийг ойлгоно. Тухайн хүнийг өвтгөж байгаа гэдгээ мэдсэн субъектив санааг энэ хүмүүст хамааруулж ойлгоно. Хүрзээр цохисон гэдэг асуудал яригдаж байгаа гэтэл шинжээчийн дүгнэлтийг хараад үзэхээр олон тооны шарх гэмтэл зулгаралтууд харагдаад байна. Хүрзний хэмжээг харахад нэлээн том зүсэлт, хөхрөлтүүд үүснэ. Энэ хүрз бол ямар ч хэрэгт ач холбогдолгүй байна. Хамгийн гол нь субъектив хандлагыг тогтоох ёстой. Олон тооны гэмтэл гэж ярьж байгаа боловч тархины битүү гэмтэл байгаа юм. Хүсэж үйлдсэн үү? гэдгийг тогтоох ёстой. Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу солиод оруулж ирж болохгүй” гэсэн эхний өмгөөллийн дүгнэлтийг[8],
....Онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан уу? гэдэг үндэслэл дээр л ярих ёстой. Өөрөөр хэлбэл прокурорын дурьдаад байгааг Улсын дээд шүүхийн тайлбарыг хэн ч уншиж чадна. Гол нь улсын дээд шүүхийн тайлбар дээр дурьдагдаад байгаа шинжүүд байна уу? гэдэг дээр маргах ёстой. Тусламж үзүүлээгүй нь бид нарын маргаад байгаа зүйлтэй хамааралгүй, бусад өмгөөлөгч нарын нэг зүйл дээр санал нийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл ялгамжтай байдлаар хандах ёстой, гэм буруугийн асуудлыг тусгах ёстой гэж яриад байна. Энэ дээр санал нийлэхгүй байна. Өвчний шок, өвдөлтийн шок гэж яриад байна. Х.О******* нэг удаа нүүр лүү нь цохисон байна. Цээжинд учирсан гэмтлийг Б.О******* учруулсан байна. Тэгвэл энэ хүний хаана нь өвдсөн юм бэ? толгой руугаа цохиулаад цус харвалт өгсөн.Энэ хоёр гэмтлийн аль нь ч үхэлд хүргэсэн байх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна. Энэ хүний ёолоод байгаа шалтгаан нь цус харвах гээд өвдөлт өгсөн юм уу? хавирга нь хугарах гээд өвдөлт өгсөн юм уу? Х.О******* нэг удаа цохисон, Б.О******* 3, удаа цохисноос болоод өвдөлт өгсөн байна гэж ялгамжтай байдлаар хандах боломжтой юу? тогтоох ч боломж байхгүй. Өвдөлтийн шок гэдэг дээр адилхан хуульч хүнийхээ хувьд энэ төрлийн гэмт хэрэг дээр хэрхэн шийдэж байсан гэдэг дээр хамгийн сүүлийн жишээг аваад үзэхэд олимпын аварга Түвшинбаяраас харахад яах ч аргагүй өвдөлтийн шокноос болоод харгис хэрцгий аргаар гэж зүйлчлэгдсэн байдаг. Анхны байр сууриа дэмжиж байна” гэсэн дахь санал, өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.[9]
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О*******ын өмгөөлөгч Д.Цэдэндамбын зүгээс: “...Миний үйлчлүүлэгч Х.О******* энэ гэмт хэргийг үйлдсэн цагаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэрэгт анхны шийдвэр 0 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн 79-р яллах дүгнэлт байгаа, дараагийн яллах дүгнэлт нь 09 сард гарсан байдаг. Бүтэн сарын хугацаанд мөрдөн байцаах ямар ажиллагаа хийсэн, яг хараад үзэхээр онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаанд тогтоох ёстой. ...Миний үйлчлүүлэгч Х.О******* хүн алсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд сууж байгаа хэдий ч санаа, сэдэл, зорилго огт байгаагүй гэдгийг хэлмээр байна. Х.О******* хоёр хүнийг дундуур нь ороод салгасны улмаас талийгаач Г нэг удаа алгадаж гуйлгачин гэж доромжилсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Үүний улмаас хоёр удаа өшиглөснөөс 7 хавирга нь хугарсан байдаг. Энийг хугалсан гэж ойлгож байгаа тэрнээс биш нэг нэгээр нь хугалаад яргалж онц хэрцгийгээр алсан гэх үндэслэл байхгүй байна” гэсэн гэм буруугийн эхний дүгнэлтийг;
...Улсын яллагчийн бүлэглэн үйлдсэн нь харгис хэрцгий гэж харагдаж байна гэж хэлээд байна. Ийм зүйл байхгүй. ...Хүнийг онц харгис хэрцгийгээр ална гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй, гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовоож, шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий элементийг зайлшгүй харгалзах бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. Гэтэл нотлох баримтаар тогтоосон ганц ширхэг ч үг, үсэг байхгүй байна, прокурор хэргийг буцааж аваад хоног байлгахдаа 0 оны 0 дугаар сарын -ний өдрийн 79-р яллах дүгнэлт --р хуудас, дараагийн яллах дүгнэлт нь яг адилхан үг, үсгийн зөрүү байхгүй байна. Хүндрүүлэх нөхцөл байдал үүсч байгаа бол яллах дүгнэлт дээрээ ялгаж зааглаж өгөх ёстой. Прокурорын дүгнэлт бол үндэслэлгүй байна” гэсэн дахь санал, өмгөөллийн дүгнэлтийг гаргасан[]
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн зүгээс: “...Хэрэгт Х.О*******ын үйлдэл юугаар тогтоогдож байна гэхээр амь хохирогч гуйлгачин гэж хэлэхэд нь удаа алгадсан байдаг. Тэгэхэд Х.О******* зөрүүлээд алгадаж, удаа нүүр лүү нь өшиглөсөн байдаг. Цээжин тус газар нь өшиглөсөн нөхцөл байдал огт байхгүй. Эх сурвалжийг нь үгүйсгэсэн нотлох баримт хэргийн материал дотор байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа энэ үйлдлийн улмаас энэ гэмтэл учрах боломжтой юу? үгүй юу? энэ талаар нэг ч өгүүлбэр байхгүй, ялган зааглаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж чадаагүй байна. Х.О*******ын үйлдэл дээр харгис хэрцгий аргаар гэдэг зүйл яригдах уу? үгүй юу? гэдэг дээр мэтгэлцэж байна. Нүүрэн тус газраас өөр газар нь цохигдоогүй бол энэ зүйлчлэлээр зүйлчлэгдэх боломжгүй. Х.О******* тухайн үедээ Б.О*******гийнд очоод унтчихсан. Өглөө 8 цаг болж байхад Б.О******* босоорой гээд татахад нь сэрж байгаа юм. Тэр үйл баримтын хооронд юу болсон бэ? талийгаачид энэ олон тооны гэмтлийг хэн учруулсан гэдэг талаар мөрдөн байцаалтын шатанд ялгаж зааглаж чадаагүй байна. ...Хүрзний тухай яригддаг хавтаст хэргийн 70-р хуудсанд үзлэг хийсэн шинжилгээгээр цус илрээгүй учир хүрзээр гэмт хэрэг үйлдээгүй юм байна гэх үндэслэл нь байна. Харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх зүйлчлэл тохирохгүй байна, үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн гэм буруугийн эхний дүгнэлтийг;
...Гэм буруугийн тал дээр улсын яллагч дүгнэлтээ хэлэхдээ Х.О*******ын энэ үйлдэлд, Б.О*******гийн энэ үйлдэлд гэж ялгаж зааглаж дүгнэлт хийгээгүй байна. Хэнийх нь үйлдлээс болоод амь нас нь хохирсон байна энэ бас эргэлзээтэй байна. Х.О*******ын хувьд ашигтай шийдэх боломж нь байсан энэ зүйл нь алдагдсан байна. Энэ зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байгаа гэж үзэж байна” гэсэн дахь санал, өмгөөллийн дүгнэлтийг тус тус хийж мэтгэлцэв.[3]
Иргэдийн төлөөлөгч Д.Б******* нь “...шүүгдэгч нар гэм буруутай байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Х.О******* эцсийн үгэндээ: “Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
Шүүгдэгч Б.О******* эцсийн үгэндээ: “Эрдэнэт хүний амь хөнөөсөндөө маш их гэмшиж харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхээс уучлалт гуйж байна” гэжээ.
Үйл баримтын талаар дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ДҮГНЭВЭЛ:
Шүүгдэгч Х.О*******, Б.О*******, амь хохирогч Г нар нь ах, дүү хамаатан садангийн холбоотой бөгөөд хэрэг учрал болдог өдөр улсын баяр наадам тохиосон тул ахуйн хүрээнд нийлж архидан согтуурч, амь хохирогч Б.Г, шүүгдэгч Б.О******* хоёр “нэг нэгнийгээ хутгалсан” гэх урьдын таагүй харилцааны асуудлаас болоод хоорондоо маргалдан зодолдох шалтгаан үүссэн байна.
Улмаар шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар нь бүлэглэн, согтуугаар 0 оны 07 дугаар сарын -ний өдрөөс 0 оны 07 дугаар сарын -нд шилжих шөнө аймгийн “” сум, Мөнгөнтолгой дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой, цээж хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархинд цус харвалт, олон хавирганы хугарал, дотор цус алдалт бүхий олон тооны гэмтэл учруулж алсан байна.
аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 0 оны дугаар сарын 0-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтээр талийгаачид гавал, тархины битүү гэмтэл, хавсарсан гэмтэл, биеийн ерөнхий доргилт, хуйхны дотор хэсэгт цус хуралт, дагзны баруун хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, дотор эрхтний хурц цус алдалт, гэмтлийн шок-ийн хүндрэл, цээжинд олон хавирганы хугарал, зүүн суганы урд шугамаар II, III, IV, V хавирга, баруун хэсэгт суганы урд шугамаар , 5, 6 дугаар хавирганы хөндлөн хугарал. Өвчүүний баруун доод бүдэрхий хэсгийн хугарал. Зүүн дээд үүдэн дэх шүд хугарсан. Нүүрэн хэсэг нилэнхүйдээ хавантай, духны урд хэсэг, зүүн чамархай, баруун хөмсөг, баруун, зүүн, дээд, доод зовхи, эрүүний зүүн баруун доод хэсэг, зүүн мөр, бугалга, шуу, ташаан толгойн хэсэг, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт, цээж, бугалга, тохой, шуу, бугуй, сарвуу, хуруунд улаан хүрэн цус хуралт, цээж, хэвлийн урд хэсэг, бүсэлхийд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Талийгаач гавал, тархины битүү гэмтэл, хавсарсан гэмтлийн улмаас дотор хурц цус алдалт, ШОК-ийн хүндрэлээр нас баржээ.[3]
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33. дүгээр зүйлийн 6.3, 6.-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн зохицуулалтыг үндэслэн хоногийн завсарлага авч, зүйлчлэлийг өөрчилж, хүндрүүлэх бүрэлдэхүүн нэмж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч дээрх хугацаанд шүүгдэгч нар амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан болохыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй, өмнөх яллах дүгнэлтэд хүндрүүлэх бүрэлдэхүүний зүйл, анги нэмж өөрчлөөд л шүүхэд шилжүүлсэн.
Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.Ггийн биед олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдал байгаа ч энэхүү нөхцөл байдлыг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт дангаар ойлгохгүй бөгөөд шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоргийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ба эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт дээрх хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримт огт байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн , 3.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн . дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х******* овогт Х******* О*******, Х******* овогт Б******* О******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож;
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.О*******, Б.О******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүнийг алах” гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар бүлэглэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас амь хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хүний алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн эсэх талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлд “хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг, дахь хэсгийн ., . дэх заалтад “онц харгис хэрцгийгээр”, “бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж ,
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус Олон улсад тунхаглан баталгаажуулсан.
“Онц харгис хэрцгийгээр” гэж олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг, хэлнэ гэж тайлбарлажээ.
Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.Ггийн биед олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдал байгаа ч энэхүү нөхцөл байдлыг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт дангаар ойлгохгүй бөгөөд шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ба эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхыг шаарддаг.
Гэтэл хавтаст хэрэгт дээрх хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримт байхгүй, тогтоогдоогүй, улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хоногийн хугацаанд зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авсан, өөр ажиллагаа огт хийгээгүй, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ өөрсдийн үйлдлийн үр дагаврыг урьдчилан харах сэтгэхүйн харьцааны хувьд амь хохирогчийг тарчлаах, зовж шаналгах, тарчлаах арга сонгож, сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж үхэлд хүргэсэн нөхцөл байдлыг нотлон тогтоогоогүй, улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хууль зүйн үндэслэл бүхий няцаалт хийгээгүй, зөвхөн олон тооны шарх гэмтэл учруулсан гэх үндэслэлээр зүйлчлэлийг хүндрүүлэн шүүхэд ирүүлснээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар нь бүлэглэж, согтуугаар амь хохирогч Б.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой, цээж хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас талийгаачид гавал, тархины битүү гэмтэл, хавсарсан гэмтэл, биеийн ерөнхий доргилт, хуйхны дотор хэсэгт цус хуралт, дагзны баруун хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, дотор эрхтний хурц цус алдалт, гэмтлийн шок-ийн хүндрэл, цээжинд олон хавирганы хугарал, зүүн суганы урд шугамаар II, III, IV, V хавирга, баруун хэсэгт суганы урд шугамаар , 5, 6 дугаар хавирганы хөндлөн хугарал, өвчүүний баруун доод бүдэрхий хэсгийн хугарал. Зүүн дээд үүдэн дэх шүд хугарсан. Нүүрэн хэсэг нилэнхүйдээ хавантай, духны урд хэсэг, зүүн чамархай, баруун хөмсөг, баруун, зүүн, дээд, доод зовхи, эрүүний зүүн баруун доод хэсэг, зүүн мөр, бугалга, шуу, ташаан толгойн хэсэг, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт, цээж, бугалга, тохой, шуу, бугуй, сарвуу, хуруунд улаан хүрэн цус хуралт, цээж, хэвлийн урд хэсэг, бүсэлхийд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий олон тооны гэмтэл учруулж, улмаар гавал, тархины битүү гэмтэл, хавсарсан гэмтлийн улмаас дотор хурц цус алдалт, ШОК-ийн хүндрэлд орж амь насаа алдсан нь амь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд амь хохирогч гавал, тархины битүү гэмтэл, хавсарсан гэмтлийн улмаас дотор хурц цус алдалт, ШОК-ийн хүндрэлд орж нас барсан болох нь тогтоогдож байх тул хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар нь бүлэглэж, амь хохирогчийн нүүр толгой, цээж хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр хамтран зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол буюу амь насаа алдсан хоёр шалтгаант холбоотой бөгөөд “бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн , дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н******* нь оршуулгын зардал болох 3,75,09 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн бөгөөд өмнөх гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс “хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах” хүсэлтийг гаргаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, хүсэлтийг хангаж шийдвэрлэж байсан.
Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн оршуулгын зардал 3,75,09 төгрөг, замын зардал 5.000төгрөг, нийт 3,7*******,09 төгрөгийг нэхэмжилсэн ба ялтан Б.О*******, Х.О******* нар тус бүр ,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт ,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг хохирогч аймгийн сумын дугаар баг, Орхон -5 тоотод оршин суух хаягтай, Батцагааны Н******* /МС87005/-д нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн зардал ,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.О*******, Х.О******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дах хэсгийн .-т зааснаар шүүгдэгч Б.О*******д 7 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Х.О*******т 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг гаргасан[33].
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Ялын тал дээр санал байхгүй” гэсэн эрүүгийн хариуцлагын талаарх өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгч Х.О*******ын өмгөөлөгч Д.Цэдэндамбын зүгээс: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх талаас нь шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн эхний;
...Х.О******* анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Эрүүл мэндийн тал дээр нь мөн анхаарч үзэхгүй бол хумсаа авахуулчихсан, цаашид хөлгүй ч болох магадлалтай байна. Ялын доод хэмжээ жилээр өгөөч гэх хүсэлтэй байна” гэсэн дахь дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгч Х.О*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн зүгээс: “...тухайн үед Х.О******* хохирлоо төлчихсөн бусдад төлөх төлбөргүй, гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрсөн байхад жилийн ял шийтгэл оногдуулсан байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй хүнд 3 жилийн хорих ял оногдуулсан байсан. Ямар учраас ялгаатай ял оногдуулсан гэдэг дээр дүгнэлт хийгээрэй гэж магадлалд заасан байна. Урьд шийдвэрлэсэн хэргээс юугаараа ялгаатай болоод ял нэмж байна вэ? улсын яллагчаас энэ талаар саналаа хэлээгүй шүүгдэгч Х.О******* анхнаасаа гэм буруугаа хүлээж хохирол төлбөрөө төлсөн байсан. Энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тийм учраас жилийн ял оногдуулах үндэслэлтэй байна ингэхдээ нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэх саналыг гаргаж байна” гэсэн эрүүгийн хариуцлагын талаарх өмгөөллийн эхний дүгнэлтийг;
...Өнөөдөр яллах дүгнэлт дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн .7-д заасан хохирогч биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэж яллах дүгнэлт дээр зүйлчилсэн юм байхгүй, байхгүй зүйлчлэлээр 7 жилийн хорих ял оногдуулж байна гэдэг бол байж болохгүй асуудал юм. Байхгүй зүйл, ангийг нэмээд үндэслэлгүйгээр яллаж байгаа дээр шүүх анализ дүгнэлт хийгээсэй. Өмнөх шүүх хурал дээр анхан шатны шүүхээс жилийн хорих ял оногдуулж байсанг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Гэмт хэрэг гарахад ямар хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг ярьсан учраас нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дахь дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О*******гийн өмгөөлөгч Г.Амартүвшингийн зүгээс: “Миний үйлчлүүлэгчийн хувьд өмнөх шүүх хуралдаанд оролцож байснаасаа өөр байр суурьтай оролцож байгаа өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өмнөх хурлаас хохирол төлбөрт ,000,000 төгрөг төлсөн. Хүний амийг хэдэн төгрөгөөр ч үнэлэх боломж байхгүй, маш их гэмшиж байгаа хэдийгээр хүний амь хохирсон ч өмнөх шүүх хуралдаанд оролцож байснаасаа дээрдэж орж ирсэн байдлыг харгалзан үзээд ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн эхний өмгөөллийн дүгнэлтийг;
...Б.О******* өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэж байгааг харгалзаж үзнэ үү, улсын яллагчийн зүгээс 7 жил оногдуулахаар дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна, өмнөх саналаа дэмжиж байна” гэсэн дахь дүгнэлтийг гаргажээ.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс хоёр дахь: “...7 жил 6 сар, 7 жилийн ялыг оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг үйлдэхэд гурвуулаа байсан мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар гэмт хэргийг бүлэглэж хүнийг зодож, олон тооны шарх гэмтэл, хохирлыг учруулж эмнэлгийн тусламж үзүүлэлгүй орхиж явсан, нэг хүний амь нас хохирсон зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд шүүгдэгч нарын гэм бурууд оногдуулж байгаа ял шийтгэл нь тохирсон гэж үзэж ял шийтгэлийг оногдуулсан. Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .6 зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хоёр хүний эсрэг нэг хүн яагаад ч үйлдэл хийх боломжгүй дээр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байдал тогтоогдож байгаа учраас шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл гэм бурууд нь тохирсон гэж үзэж байна” гэсэн эрүүгийн хариуцлагын дахь санал, дүгнэлтийг хуульд заасан дарааллын дагуу гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.О*******, Х.О******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Шүүгдэгч Б.О*******, Х.О******* нар хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүлэглэж, согтуугаар үйлдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Хоёр шүүгдэгч талийгаачтай ураг төрлийн холбоотой ойр дотно хүмүүс байсан. Амь хохирогчийн оршуулгын зардлыг нэг нь нөхөн төлж, нөгөө нь нөхөн төлөөгүй, /өмнөх шүүх хуралдаан болох төлөгдөөгүй байсан/ амь хохирогчид цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломж байсан боловч тусламж үзүүлээгүй нь шүүгдэгч нарын хувийн байдлыг илтгэж байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь амь хохирогчийн эцэг, эх, ах, дүү, төрөл, төрөгсдөд нөхөж барашгүй хүнд хор уршиг учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.О*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн . дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа ...учруулсан хохирлыг төлсөн” (хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авсан) гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.
Харин шүүгдэгч Б.О******* нь өмнөх шүүх хуралдаанаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргасан нь гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харилцаа, хандлага, түүний хувийн байдлыг илтгэсэн бөгөөд энэ шүүх хуралдаанаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирлын ,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.О*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О*******, Х.О******* нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус бүр оногдуулж, оногдуулсан ял шийтгэлийг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Х.О*******, Б.О******* нар нь энэ хэргийн улмаас 0 оны 07 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон. оны 0 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 87 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Дөрөв. Бусад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн . дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иш нь хугархай хүрз ширхэг, цэнхэр өнгийн фудволк ширхэг, тамхи ширхэг, тамхины иш ширхэг, хуванцар аяга ширхэг, Хараа нэртэй 0,75 литрийн архины шил ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон малын бууц, талийгаач Б.Ггийн хувцсанд үзлэг хийх явцдаа улаан өнгийн цамц ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд ширхэг /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/, хар хөх өнгийн дотоож ширхэг, цэнхэр өнгийн сандаал ширхэг, Б.О*******гийн хувцсанд үзлэг хийх явцдаа хар өнгийн бэлтгэлийн өмд ширхэг, саарал өнгийн дотоож ширхэг /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/, улаан цагаан өнгийн фудволк ширхэг, хар өнгийн савхин куртик ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал, цэнхэр өнгийн хос оймс, цэнхэр өнгийн даавуу ширхэг /ороолт/, Х.О*******ын хувцсанд үзлэг хийх явцдаа түрүүний дотор хэсгээр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хойд талын халаасны доод хэсэгт мөн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн өмд ширхэг, ногоон өнгийн дотоож ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал /цацаг мэт зүйл нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/, ногоон өнгийн даавуу ширхэг /ороолт/, саарал өнгийн даавуу ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс: “Тухайн үед хэргийн газар байсан хүрз огт гарч ирэхгүй байгаа талийгаачийн хажууд хэвтэж байхад нь Б.О*******гийн ээж авсан гэтэл сүүлд очиход ээж нь нуусан байсан. Тэр хүрз огт гарч ирэхгүй байна” гэсэн хүсэлтийг гаргасан ба эд мөрийн баримтыг шинжлэн судлахад иш нь хугархай ширхэг хүрзийг гаргаж ирж, шинжлэн судлуулсан боловч дээрх хүрзэнд ямар нэгэн ул мөр илрээгүй, нарийвчилсан шинжилгээ хийгээгүй, шалгаж тогтоогоогүй тул энэхүү эрүүгийн хэрэгт ач холбогдолгүй байна.
Энэхүү хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн , 3.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн ., 36. дугаар зүйлийн , , , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн , , 36.0, 36.3, 37. дүгээр зүйлийн , дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн , 3.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн . дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х******* овогт Х******* О*******, Х******* овогт Б******* О******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
.Шүүгдэгч Х******* овогт Х******* О*******, Х******* овогт Б******* О******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад заасан “Бүлэглэж, хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О*******, Х.О******* нарт 3 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ял тус бүр оногдуулсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.О*******, Х.О******* нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Б.О*******, Х.О******* нар нь 0 оны 07 дугаар сарын 3-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн оршуулгын зардал 3,75,09 төгрөг, замын зардал 5.000төгрөг, нийт 3,7*******,09 төгрөгийг нэхэмжилсэн ба ялтан Б.О*******, Х.О******* нар тус бүр ,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт ,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг хохирогч аймгийн сумын дугаар баг, Орхон -5 тоотод оршин суух хаягтай, Таванбогд овогт Батцагааны Н******* /МС87005/-д нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн зардал ,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн . дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иш нь хугархай хүрз ширхэг, цэнхэр өнгийн фудволк ширхэг, тамхи ширхэг, тамхины иш ширхэг, хуванцар аяга ширхэг, Хараа нэртэй 0,75 литрийн архины шил ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон малын бууц, талийгаач Б.Ггийн хувцсанд үзлэг хийх явцдаа улаан өнгийн цамц ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд ширхэг /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/, хар хөх өнгийн дотоож ширхэг, цэнхэр өнгийн сандаал ширхэг, Б.О*******гийн хувцсанд үзлэг хийх явцдаа хар өнгийн бэлтгэлийн өмд ширхэг, саарал өнгийн дотоож ширхэг /цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/, улаан цагаан өнгийн фудволк ширхэг, хар өнгийн савхин куртик ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал, цэнхэр өнгийн хос оймс, цэнхэр өнгийн даавуу ширхэг /ороолт/, Х.О*******ын хувцсанд үзлэг хийх явцдаа түрүүний дотор хэсгээр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хойд талын халаасны доод хэсэгт мөн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн өмд ширхэг, ногоон өнгийн дотоож ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал /цацаг мэт зүйл нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/, ногоон өнгийн даавуу ширхэг /ороолт/, саарал өнгийн даавуу ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
8.Энэхүү хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
0.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.