Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                 С.Төртулах

                        Улсын яллагч                               Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                         Ч.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Мөнхтөрд холбогдох 2232001760131 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Шинэ мандал хотхоны 111а-3 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, бүгд 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 03 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар, бүгд 03 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт *******ийн*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ч.Мөнхтөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 111 дүгээр байрны А-3 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь эрүүний баруун булан, хамар ясны зөрүүтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, дух, хоёр хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мөнхтөр мэдүүлэхдээ: ... 00 цаг өнгөрч байхад ******* "ариун цэврийн өрөө орно" гээд боссон. Тэгээд тэрээр 00-ийн өрөөнд ороод гарч ирэхгүй 20-30 минут болохоор нь би санаа зовоод хаалганы цоожийг нь эвдэж ороход тасраад шалан дээр уначихсан байсан. Тиймээс би түүнийг сэрээсэн чинь том өрөөнд амарч байсан хүмүүсийн дээгүүр хувцасгүй нүцгэн, шалдан гүйгээд байхаар нь би чирээд унтлагын өрөө рүү оруулсан. Гэтэл дахин өрөөнөөс 2 удаа шалдан гүйж гараад хүмүүс амраахгүй байхаар нь өрөө рүүгээ оруулаад эрүү рүү нь гараараа цохичихсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.

 

Эрүүгийн 2232001760131 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Пиво ууж байх хугацаанд******* "ханийгаа уучлаарай, одоо хүүхдээ бодъё, одоо хоёулаа муудаад яах вэ дээ, одоо гэртээ цуг харьцгаая" гэх мэт зүйл яриад байсан. Тиймээс орой 00 цагийн орчим хашаанаасаа байр луугаа цуг явцгаасан. Гэртээ ирээд ямар нэгэн маргаан болоогүй унтацгаасан. Би******* болон хүүгийн хамт гэрийнхээ унтлагын өрөөнд, том өрөөнд самарт хөлсөөр явах гэж байсан 4 хүн унтаж байсан. Гэтэл шөнө 03 цагийн орчим******* намайг сэрээж ямар ч шалтгаангүйгээр намайг нэг юмаар цохих шиг л болсон. Тэгээд би ухаан алдаж юу болсныг мэдээгүй. Ухаангүй байж байгаад нэг сэртэл******* "Чи цагдаад өгдөг хэн бэ?" гээд орилж байгаа нь сонсогдсон. Би дахин ухаан алдаад дахин сэрэхэд*******ийн төрсөн эгч ирчихсэн байсан. Миний толгой, үс шал нойтон болчихсон байсан тул гараараа бариад үзтэл цус болчихсон байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар хот руу явж хагалгаанд ор гэсэн тул явсан. Намайг******* юугаар хаана, хэдэн удаа цохиж зодсон гэдгийг нь би мэдэхгүй байна. Эхний нэг удаа цохиход нь ухаан алдчихсан байсан. Тэгээд Улаанбаатарт эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан, эрүү няцарсан, толгой хагарсан зэрэг гэмтлүүд байсан. Мөн цээж болон хөх зэрэг газруудаар зөөлөн эдийн гэмтэлтэй байсан.******* шөнийн 03 цагт босож намайг зодоход өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Тэгээд эхэлж цохиж ухаан алдуулаад дээрээс зодоод байсан юм шиг байна. Тэнд том өрөөнд унтаж байсан хүмүүс болсон асуудлыг мэдэж байгаа. ...******* бол архи бараг уугаагүй эрүүл байсан. Бид 5-лаа 3 том пиво уусан тул согтолт гайгүй зүгээр байсан. ... Ч.Мөнхтөр намайг бусадтай харьцуулах дургүй, байнга гэртээ хүүхдээ харуулаад байлгах сонирхолтой. Ажлын хамт олон, найз нөхөдтэй нийлүүлдэггүй. Хэрэв нийлэх юм бол******* намайг зодох, дарамтлах зэргээр хүчирхийлэл үйлддэг юм. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлын газрын хоёр хүнийг эргэх гээд "ажлынхан нэг хүний 10000 төгрөг цуглуулж байна" гэж хэлэхэд л******* намайг "гичий янхан, лалар" гэх мэтээр хэл амаар доромжилж зодсон. Тиймээс цагдаад дуудлага өгсөн юм.******* урьд нь намайг байнга л зодож дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Цагдаагийн байгууллагад байнга л дуудлага өгдөг байсан. Гэвч******* надаас уучлалт гуйгаад, би ч хүүхдээ өнчрүүлэхгүй гэж бодоод түүнийг уучилж гаргасан өргөдөл гомдлоо буцаагаад авчихдаг байсан юм. Шүүх эмнэлэгт үзүүлж яваагүй боловч түүнд зодуулсны улмаас толгой хавдах, биеийн энэ тэнд хөхөрч, зулгарах асуудал маш олон байгаа. Түүний намайг зодох шалтгаан нь "намайг гарах гэлээ, найз нөхөдтэйгөө уулзах гэлээ" гэж л зоддог байсан. ... Би гомдолтой байгаа. Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зодуулсны улмаас эмчилгээ хийлгэсэн 4,500,000 төгрөгийг******* төлсөн. Надад дахин хагалгаа хийлгэх 3,800,000 төгрөг болон цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлыг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5-8-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Гэтэл өчигдөр 17 цагийн орчим танихгүй дугаараас залгаад юу яриад байгаа нь ойлгогдохгүй байсан. Тэгээд дахин дахин "юу гэнээ" гэж асуухад " байна" гэхээр нь би өөрийнхөө эгчийг гэж таниад "хажуу талынхаа хүнд утсаа өгчих" гэсэн. Гэтэл манай эгчийн нөхрийн хүргэн ах Цолмон гэх /Ооноо гэж дууддаг/ хүн түүний утсыг аваад "танай эгч өөрийн нөхөр Мөөжигт зодуулчихсан, Зүүнхараагийн эмнэлэг Улаанбаатар хотод очиж үзүүл гэхээр нь бид нар аваад ирлээ, эмнэлгийн ажил нь болчихлоо танай гэр лүү явууллаа шүү" гэсэн. Манай эгч 19 цагийн үед зодуулсан байдалтай, нүүр нь битүү хавантай, бараг танигдахгүй, хоолой нь боолгуулсан шинжтэй, урагдаж зулгарсан олон шархтай, юм ярьж чадахгүй, ам y, ангайхгүй байдалтай байсан. Манай эгч 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхэд эрүүний булан хэсгийн зөрүүтэй хугарал, толгойдоо 4 оёдолтой, эрүүний 4, 7 дугаар шүд гэмтлийн улмаас булгарсан, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд одоо эмнэлэг үзүүлж шинжилгээ өгөөд явж байна. Эгч өөрөө "нөхөр *******ийн******* шөнө 03 цагийн үед архи үнэртүүлчихсэн орж ирээд намайг зодсон. Намайг зодож эхэлж байсныг нь санаад байна, тэгээд нэг ухаан ортол би зодуулчихсан.******* байхгүй гараад явчихсан байсан" гэсэн яриа өгүүлэлтэй байгаа. Хажууд нь самарт явах гэж байгаа гээд хүмүүс байсан л гэж ярьж байсан. ...******* нь манай эгч г байнга ор үндэслэлгүйгээр хардаж, түрэмгий, дээрэлхүү харьцдаг юм.******* манай эгч гийн эсрэг байнгын гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, зодож дарамталдаг байсан. Цагдаагийн байгууллагаар хүртэл олон удаа шалгуулж байсан. ... Одоо болтол тухайн хүнийг олоогүй байгаа юм, цагдаагийн байгууллага яагаад энэ хүнд хууль үйлчлүүлж чадахгүй байгаад гайхаж байна. Миний хувьд маш их гомдолтой байна, одоо энэ хүний эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Хуулийн боломжит хамгийн хүнд ялаар гэм буруутай этгээдийг шийтгүүлмээр байна. Мөн хүнд зодуулаад үхэх гэж байхад*******ийн ах дүү нар утас ч үгүй "танайх руу явуулчихлаа" гэж хэлээд явуулсанд гомдолтой байна. Эгч гийн эмчилгээнд зарцуулагдсан бүх зардлыг нөхөн төлүүлэх болно гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Мөнхтөрийн хашаанд юм хийж байгаад орой 22 цагийн орчим******* ах намайг "чи түрүүлж очоод хоол ундаа хийж бай" гэхээр нь би байранд түрүүлж ирсэн. Намайг ирсний дараа*******, түүний эхнэр Ариунаа гэдэг эгч /*******/ хүүхдийн хамт, мөн самарт явахаар ирсэн Зоригоо нар хамт орж ирсэн. Манай нөхөр хашаанд юм хийгээд үлдсэн. Тухайн үед*******ийн эхнэр Ариунаа архи уучихсан согтуу байсан. Намайг Зүүнхараад ирснээс хойш*******ийн эхнэр бараг өдөр болгон шахуу л архи уучихсан байдалтай байгаад байсан. Гаднаас орж ирэхдээ******* ах эхнэртэйгээ хэрэлдсэн байдалтай орж ирээд үргэлжлүүлээд л хэрэлдээд байсан. Тэгээд эхнэр нь агсарч*******ийг цохиж зодож, ямар ч хувцасгүй шалдан нүцгэн байран дотуур гүйж агсраад байсан тул******* түүнд уурлаж "олон танихгүй хүмүүс байхад ядаж хувцсаа өмсөөч, хоол унд хийгээд өгчих" гэх мэтээр загнаад байсан. Тэгээд сүүлдээ жижиг өрөөндөө ороод юм авч байгаа чимээ гараад хүүхэд нь орилоод байхаар нь би аваад хашаа руу явсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад буцаад би нөхрийнхөө хамт байранд ирэхэд*******ийн эгч, дүү нар нь ирчихсэн "Ариунаа эгчийг эмнэлэг рүү авч явна" гээд авч явсан. ... Тухайн орой******* ах эхнэрээ "шалдан нүцгэн гүйлээ, хувцсаа өмс" гэж уурлаад хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд жижиг өрөөндөө ороод бархиралдаад орилоод байсан бөгөөд хүүхдийг нь би аваад гарсан тул өрөөн дотор юу болсон гэдгийг нь мэдэхгүй. Шөнө намайг буцаад ирэхэд эхнэр нь орон дээрээ буруу хараад хэвтчихсэн, эрүүнийх нь доод хэсэгт хөхөрч хавдсан байдалтай байсан. Эмнэлэг явахдаа маск зүүгээд малгай өмсчихсөн байсан. Өөрөө би*******ийг эхнэрээ зодсон цохисон эсэхийг нь мэдэхгүй.******* архи уугаагүй эрүүл байсан. Намайг ирснээс хойш самарт явах бэлтгэл ажлаа л хийгээд л байсан. Эхнэр нь харин хөл дээрээ тогтож чадахгүй согтуу, нөхөртөө агсан тавиад зодож цохиод л яваад байсан. ... Зоригоо гэх хүн тэднийг салгах гээд голоор нь ороод байсан тул мэдэж байгаа байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Мөнхтөрийн урд талын хашаанд 3ил-131 машиныг янзалж байх хугацаанд түүний эхнэр нь бусадтай нийлж архи уугаад согтчихоод агсраад байсан. Тэнд агсарч нөхөр******* лүүгээ сандал авч шидэх, зодох, хэл амаар доромжилж байсан. Би түүний хашаанд юм хийж*******д туслаад л явж байсан. Тэгээд орой 22 цагийн орчим ажлаа дуусгаад*******, түүний эхнэр гийн хамт байранд нь ирсэн. Байранд ирснийхээ дараа*******ийн эхнэр нь агсарч байгаад ариун цэврийн өрөө ороод 30-40 минут алга болсон. Тиймээс******* хаалгыг нь эвдээд дотогш ороход эгч тасарчихсан унтаж байсан. Тэгээд сэрээд дахин агсарч, шалдан нүцгэн өрөөн дотуур гүйж нөхөр лүүгээ гарт таарсан болгоноо шидэж, зодоод байсан, мөн заазуур бариад жижиг өрөө рүүгээ орчихсон. Араас нь******* гүйж орсон бөгөөд удалгүй пижигнэх, зодолдох, бархиралдах чимээ гараад хүүхэд нь орилохоор нь би гүйж ороод салгасан. Надтай цуг бидэнтэй цуг байсан Хишигээ гэдэг хүүхэн орж ирээд хүүхдийг нь аваад гарсан. Намайг ороход гийн хамраас цус гарчихсан, түүний биед өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин түүний нөхөр******* нь "архичин, архи ууж чадахгүй бол яах гэж уудаг юм" гэж загнаад зогсож байсан. Харин нь гартаа сэнсний залгуур барьчихсан зогсож байсан бөгөөд намайг орж салгах үед******* гараад явсан. Би өөрөөр*******ийг эхнэрээ зодсон цохисон үйлдлийг нь хараагүй. ...*******ийн эхнэр нь намайг ирснээс хойш л архи ууж, нөхөр лүүгээ агсан согтуу тавиад байсан. Би*******, нарыг 2014 оноос хойш мэддэг болсон юм. Урьд нь цуг самарт явах, машин тэргийг нь цуг янзлах зэрээр хамт ажиллаж байсан. гийн хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ агсан согтуу зантай, нөхөр лүүгээ уурлаж, цохиж зоддог зантай хүн байгаа юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р тал/,

Ч.Мөнхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. ... 2022 оны 09 сарын 04-ний өдөр Арцатын 29 тоотод байх хашаанд машиндаа засвар хийж байхад манай эхнэр ******* нь араас хашаанд ирээд цуг ажилладаг хүмүүстэйгээ архи, пиво уугаад байсан. Манай эхнэр түүнээс өмнөх 3 хоног өдрийн цагаар гэртээ ирчхээд орой ажилтай гээд гарч яваад ирдэггүй байсан. Тэгээд согтчихоод цуг ажилладаг нэг эмэгтэйтэй маргалдаад байхаар нь орой 21 цагийн орчим би түүнийг гэр лүүгээ буюу 111 а-3 тоот байр луу авч яваад унтлагын өрөөнд унтуулсан. Тухайн үед самарт хүмүүс явуулах гээд авчирсан байсан. Тэр хүмүүсээ байрандаа авчраад унтуулж байсан юм. Гэтэл 00 цаг өнгөрч байхад ******* "ариун цэврийн өрөө орно" гээд боссон. Тэгээд тэрээр 00-ийн өрөөнд ороод гарч ирэхгүй 20-30 минут болохоор нь би санаа зовоод хаалганы цоожийг нь эвдэж ороход тасраад шалан дээр уначихсан байсан. Тиймээс би түүнийг сэрээсэн чинь том өрөөнд амарч байсан хүмүүсийн дээгүүр хувцасгүй нүцгэн, шалдан гүйгээд байхаар нь би чирээд унтлагын өрөө рүү оруулсан. Гэтэл дахин өрөөнөөс 2 удаа шалдан гүйж гараад хүмүүс амраахгүй байхаар нь өрөө рүүгээ оруулаад эрүү рүү нь гараараа нэг удаа, нүүр лүү нь мөн гараараа нэг удаа нийт хоёр удаа цохисон. Түүний хамар, амнаас нь цус гарахаар нь би орон дээрээ дарж хэвтүүлсэн. Тэгээд би гэрээс гараад явчихсан. Түүнээс хойш гэрт юу болсон талаараа надад мэдэх зүйл байхгүй. ... Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Би өөрөө архи их хэмжээгээр хэрэглэдэг байж байгаад 2016 онд хүүгээ төрснөөс хойш архи бараг уухгүй болсон. ... Би өөрийн эхнэр *******тай гэр бүлийн баталгаа байхгүй. Хамтран амьдраад 9 жил болж байна. Дундаасаа нэг хүүтэй. Манай эхнэр 2 жил орчмын өмнөөс архи, согтууруулах ундаа хэрэглэх нь эрс нэмэгдсэн. Найз нөхөд гээд архи уугаад гэртээ байхаасаа байхгүй нь их болсон. Тиймээс бид хоёрын хооронд байнга маргаан гарах болсон. Маргааны улмаас би түүний биед гар хүрч байгаагүй. Гэхдээ түүнийг архи уудаг болсноос хойш байнга бид хоёрын хооронд хэрүүл болно. Хэрүүл болохоор л эхнэр "намайг зодлоо" гээд цагдаа дуудаж байсан тохиолдол байгаа. Би түүнийг архи уучихсан үед "гаргахгүй" гэхээр л цагдаа дуудаад өгчихдөг байсан. Маргаан үүсээд, түүнийг гаргахгүй гэхээр л цагдаа дуудаж "намайг зодлоо" гэдэг юм. Харин 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр намайг машин дээр юм хийж байхад халамцуу ирээд хэрүүл өдөөд байсан. Мөн цүнхийг нь булааж аваад түүнийг түлхчихсэн чинь цагдаа дуудаад өгсөн. Тухайн асуудлаас болоод би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчлөөр баривчлагдсан. Өөрөөр би эхнэрээ цохисон зодсон талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй. ... Хүн байгаагүй. Бид хоёр л байсан. ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-42-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, Э.Баасанжавын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №13125 дугаартай дүгнэлт: ...

 

1. *******гийн биед эрүүний баруун булан, хамар ясны зөрүүтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал,хоёр дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, дух, хоёр хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 29-30-р тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 56-75 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

Нэг. Шүүгдэгч Ч.Мөнхтөрийг гэм буруутайд тооцох талаар:

 

Ч.Мөнхтөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 111 дүгээр байрны А-3 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө   хамтран амьдрагч *******тай архи ууж согтсон үедээ гэрт гадны хүмүүс унтаж амарч байхад, шалдан нүцгэн  гүйлээ гэх /хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж/, шалтгаанаар  түүнийг зодон эрүүл мэндэд нь эрүүний баруун булан, хамар ясны зөрүүтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, дух, хоёр хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий олон тооны шарх гэмтэл учруулсан  /ЭХ-ийн 10.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 5-8-р тал/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р тал/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р тал/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг  /ХХ-ийн 13-14-р тал/, Ч.Мөнхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 40-42-р тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, Э.Баасанжавын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №13125 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 29-30-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ч.Мөнхтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч нь шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8,216,612 төгрөг нэхэмжилж байх ба үүнээс шүүгдэгч нь 5,100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин үлдэх 3,100,000 төгрөгийн хохирлын баримт нь хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Ч.Мөнхтөрд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ч.Мөнхтөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 111 дүгээр байрны А-3 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө хамтран амьдрагч  *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь эрүүний баруун булан, хамар ясны зөрүүтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, дух, хоёр хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Мөнхтөрд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 2800 нэгж буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Мөнхтөр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2.4, дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн*******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтөрийг 2800 нэгж буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ч.Мөнхтөр нь торгох ялыг 06 /зургаа/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтөрөөс 3,100,000 төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 111А байрны №03 тоотод оршин суух, /*******, утас:/ овогт д олгосугай.

5. Энэ хэрэгт Ч.Мөнхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мөнхтөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.