| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2022/1643/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1714 |
| Огноо | 2022-12-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1714
2022 11 18 2021/ШЦТ/1714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Ч.Батзориг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202005680369 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Максимус ресторанд тогооч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 51д-602 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, ,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Онон" зочид буудлын 205 тоот өрөөнд 2022 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн цүнхэндээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, ногоон өнгийн ургамал мэт нунтаг 46.2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2202005680369 дугаартай хэргээс:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8- р хуудас)
2.Гэрч Б.Мөнгѳзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Лхагваа болон Мөнгөнөө нартай уулзаад 15 цагийн үед байх "Их засаг" сургуулийн ойролцоо “Онон" нэртэй буудалд орцгоосон юм. Тэгээд манай найз Батбилгүүн хоёр найзтайгаа гарч дэлгүүрт орж пиво аваад буцаж орж ирээд хоорондоо танилцаад юм яриад сууж байтал Батбилгүүн нь өөрийн үүрч явсан жижиг дөрвөлжин гар цүнхнээс гялгар ууттай ногоон өнгийн өвс гаргаж ирээд пивоны лаазан дээр тавиад асаагуураар асааж байгаад сорж хэрэглээд байсан, тухайн буудалд байсан манай найз залуу болон түүний найз нар бүгд хэрэглэсэн, харин Мөнгөнзаяа бид хоёр огт хэрэглээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас)
3.Гэрч Х.Сайнзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Буудалд ороод Батбилгүүн цүнх дотроосоо ам хэсгийг нь наадаг ууттай өвс мэт зүйл гаргаж ирээд 3 эрэгтэй нь тэр өвснөөс хэрэглэсэн. Би яаж хэрэглээд байгааг нь ойлгоогүй. Тэд нар тухайн өвснөөс маш их утаа гаргаад тэр утаагаа сороод байсан..." гэх мэдүүлэг, (хх-ийн 43-р хуудас)
4.Гэрч Т.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрийн найз болох Батбилгүүнтэй Сансарт уулзахаар тохироод намайг очиход Өнөрбаян, Мөнгөнзаяа, Сайнзаяа нарын хамт байсан. Тэгээд бид хэд Онон гэх нэртэй зочид буудалд орсон. Буудалд пиво ууж байхад Батбилгүүн цүнхнээсээ ууттай өвс гаргаж ирээд надад нэг ийм жаахан юм байна хэрэглэх үү гэхээр нь Батбилгүүн, Өнөрбаян бид гурав уг өвснөөс цаасанд ороож татаж хэрэглэчихээд байж байтал цагдаа нар ирээд бид нарыг Хар тамхитай тэмцэх газарт авч ирсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас)
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4781 дугаартай “...
1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Том зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 47.7 грамм, цэвэр жин нь 45.5 грамм, жижиг зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 1.5 грамм, цэвэр жин нь 0.7 грамм тус тус байна.
3. Том болон жижиг зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон "Сэнгүр" тетрагидроканнабинол гэсэн бичиглэлтэй Лааз (delta-9-tetrahydrocannabinol) зэргээс илэрсэн. Дельта-9- Дельта-9- тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна..." гэх дугнэлт, (хх-ийн 66-р хуудас)
2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Б нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “..урьдчилсан байдлаар ТНС (Марихуан) илэрсэн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Б.Бий биеэс авсан биологийн дээж буюу шээс’’-д шинжилгээ хийсэн шинжээчийн 4776 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Б ЖМ01251001” гэж хаягласан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 9 дүгээр сарын 28- ны өдрийн 343 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хэрэгт хураагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мердөгчийн тогтоол /хх-ийн 55 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Онон" зочид буудлын 205 тоот өрөөнд 2022 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн цүнхэндээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, ногоон өнгийн ургамал мэт нунтаг 46.2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсангэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би гэртээ хадгалж байсан өвсөө тэр өдөр өөрийн биедээ авч явсан юм. Манай найзууд намайг өвстэй явж байгааг мэдээгүй. Буудалд байхдаа би хэрэглэж үзэх гээд гаргаж ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/
Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Батхишигийн “..Сэтгэцэд нелөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэнийг шалгахад биед шавар гэх бодис илэрсэн тул дэд хурандаа Б.Уртнасанд хүлээлгэн өгөв..” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бий биед 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үзлэг хийсэн: “...Б.Бээс “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад “миний биед ямар нэгэн мансууруулах бодис байхгүй гэснээр үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой эд зүйл илрээгүй болно” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн "Б.Бий биед үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйл”-д шинжилгээ хийсэн шинжээчийн 4781 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Том зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 47.7 грамм, цэвэр жин нь 45.5 грамм, жижиг зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 1.5 грамм, цэвэр жин нь 0.7 грамм тус тус байна. Том болон жижиг зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон "Сэнгүр" тетрагидроканнабинол гэсэн бичиглэлтэй Лааз (delta-9-tetrahydrocannabinol) зэргээс илэрсэн. Дельта-9 Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна..." гэх дугнэлт, (хх-ийн 66-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Б.Бий биеэс авсан биологийн дээж буюу шээс’’-д шинжилгээ хийсэн шинжээчийн 4776 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Б ЖМ01251001” гэж хаягласан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 9 дүгээр сарын 28- ны өдрийн 343 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хэрэгт хураагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мердөгчийн тогтоол /хх-ийн 55 дугаар хуудас/,
Хэрэгт хураагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мердөгчийн тогтоол /хх-ийн 1/35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авснаар” хэргийн бүрдэл хангагддаг.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Онон" зочид буудлын 205 тоот өрөөнд 2022 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн цүнхэндээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, ногоон өнгийн ургамал мэт нунтаг 46.2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэх,
Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Д.Энхбаатар гэм буруу болон эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Гэм буруугийн хурлаар прокурорын дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Гэм буруугийн хувьд маргахгүй хийсэн зүйлдээ гэмшиж байгаа. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх ямар нэг төлбөргүй. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч энэ төрлийн гэмт хэрэгт анх удаагаа холбогдож байгаа гэм буруугаа хүлээж байгаа хохирол төлбөргүй учир хөнгөн ял хүсч байна. Эцэгтэйгээ хоёулаа амьдардаг. Эцэг нь хөдөлмөрийн чадвар 90 хувь алдсан бөгөөд харааны бэрхшээлтэй. Шүүгдэгч эцгээ харж амьдардаг нэгэн. Ар гэр хувийн байдлыг харгалзаж өгнө үү? Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Ахиж ийм гэмт хэрэг хийхгүй . Үүнийг шийдэж өгнө үү” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг, өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.3-т зааснаар мөн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа “1” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай цэвэр жин 45.5 грамм “канабис” , “2” гэж дугаарласан тортог мэт зүйлээр борирлогдсон гялгар ууттай цэвэр жин 0.7 грамм “канабис” “3” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй лаазны сав зэрэг бүхий сэтгэцэд нөлөөт бодис зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар мөн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялаар солихыг, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа “1” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай цэвэр жин 45.5 грамм “канабис” , “2” гэж дугаарласан тортог мэт зүйлээр борирлогдсон гялгар ууттай цэвэр жин 0.7 грамм “канабис” “3” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй лаазны сав зэрэг бүхий сэтгэцэд нөлөөт бодис зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА