| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2022/1642/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1713 |
| Огноо | 0008-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
0008 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1713
2022 11 18 2022/ШЦТ/1713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Г.Билгүүн,
Хохирогч Д.Чулуунбаатар,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох 2206 00000 3392 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ханийн Дийшин” ХХК-д ажилладаг, ам бүл 1, эх, бэр эгчийн хамт нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монел 9-12 тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй. Бух овогт Ганзоригийн Бат-Эрдэнэ /РД:ЛК93121339/ гэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Камел" нэртэй баарны ойролцоо хохирогч Д.Чулуунбаатартай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь өвдгөлсний улмаас биед нь баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод цус хуралт, баруун хацарт няцарсан шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн: “...Би эрүүл байсан бөгөөд дүүтэйгээ явж байсан. Манай дүүтэй муудалцах гээд байхаар нь салгасан бөгөөд бас 2, 3 хүнээс Чулуунбаатарыг муудалцахаас салгасан. Энэ хүн намайг түрүүлээд цохисон. Бид 2 саяхан хоорондоо ярилцсан. Санамсаргүй хэрэг болсон байна гэж ярьсан. Би хохирлыг барагдуулна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Чулуунбаатарын өгсөн: “...Мэдүүлэх зүйлгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чулуунбаатарын “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Сансар хавьцаа байдаг “Хэмнэл” гэх нэртэй караоке дотор нэг найзтайгаа уулзаад тухайн газартаа дуулаад байж байсан ба тухайн караокеноос гарчихаад эргээд ороод ирсэн чинь манай найз байхгүй байсан. Тэгээд би найзыгаа хайгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Камел нэртэй бааранд ороод харах гэтэл хамгаалагч нь намайг чи хэн бэ гэж хэлэхээр нь би найзыгаа хайж байна гэж хэлэхэд намайг тухайн баарны хамгаалагч чирээд ямар нэгэн хяналтын камергүй газарт аваачаад зодсон. Тэгээд би гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, цагдаа нар ирээд чамайг зодсон хүнээ гаргаад ир гэж хэлэхээр нь би тухайн баар луу орох гэсэн чинь нэг хар хувцастай залуу миний баруун нүд рүү өвдөглөсөн. Тэгээд нүд маань гэмтсэн юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13857 дугаартай:
“1. Д.Чулуунбаатарын биед баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод цус хуралт, баруун хацарт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт: /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Хохирогч Д.Чулуунбаатарын гаргаж өгсөн 140.000 төгрөгийн эмчилгээний баримт /хх.22 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Б хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.15-21 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.25-26 дугаар хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч .Бат-Эрдэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Камел" нэртэй баарны ойролцоо хохирогч Д.Чулуунбаатартай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь өвдгөлсний улмаас биед нь баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод цус хуралт, баруун хацарт няцарсан шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн: “...Би эрүүл байсан бөгөөд дүүтэйгээ явж байсан. Манай дүүтэй муудалцах гээд байхаар нь салгасан бөгөөд бас 2, 3 хүнээс Чулуунбаатарыг муудалцахаас салгасан. Энэ хүн намайг түрүүлээд цохисон. Бид 2 саяхан хоорондоо ярилцсан. Санамсаргүй хэрэг болсон байна гэж ярьсан. Би хохирлыг барагдуулна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чулуунбаатарын “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Сансар хавьцаа байдаг “Хэмнэл” гэх нэртэй караоке дотор нэг найзтайгаа уулзаад тухайн газартаа дуулаад байж байсан ба тухайн караокеноос гарчихаад эргээд ороод ирсэн чинь манай найз байхгүй байсан. Тэгээд би найзыгаа хайгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Камел нэртэй бааранд ороод харах гэтэл хамгаалагч нь намайг чи хэн бэ гэж хэлэхээр нь би найзыгаа хайж байна гэж хэлэхэд намайг тухайн баарны хамгаалагч чирээд ямар нэгэн хяналтын камергүй газарт аваачаад зодсон. Тэгээд би гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, цагдаа нар ирээд чамайг зодсон хүнээ гаргаад ир гэж хэлэхээр нь би тухайн баар луу орох гэсэн чинь нэг хар хувцастай залуу миний баруун нүд рүү өвдөглөсөн. Тэгээд нүд маань гэмтсэн юм" гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13857 дугаартай:
“ Д.Чулуунбаатарын биед баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод цус хуралт, баруун хацарт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт: /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хохирогч Д.Чулуунбаатараас гаргаж өгсөн “Траума” эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг баримтыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэс хохирогчийн эмнэлгийн үзлэгийн төлбөр болох 140.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Чулуунбаатарт олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч Д.Чулуунбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Бэс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах санал гаргасан ба шүүх гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсан байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрдөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арван/ сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэс эмчийн үзлэгийн төлбөр болох 140.000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 104.5 ФМ-ээс хойш байдаг нийтийн байрны 3 тоотод оршин суух Атирган овогт Доржпаламын Чулуунбаатар /РД: ОБ95122516/-т олгосугай.
7. Хохирогч Д.Чулуунбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Бэс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА