Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2021/0453

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Нэхэмжлэгч: “К” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

Гуравдагч этгээд: “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 02/1727 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Б ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Г ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Г ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК, “К” ХХК-иудын захирал О.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...НХААГ нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02/1548 дугаартай албан мэдэгдэлдээ манай компанийг шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байтал 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот мэдэгдэлд ААН хооронд байгуулсан гэрээг шаардлага хангахгүй байна, шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувийн байгууллагууд худалдан авалт хийхдээ харилцан тохиролцож тухайн компанийн гүйцэтгэх захирлын нэрээр гэрээний төлбөрийг шилжүүлэх нь бизнесийн харилцан зөвшилцөх гэрээний нэг хэлбэр. Хувийн байгууллагуудын хоорондын гэрээнд байнга хийгддэг бүрэн эрхийн асуудал юм. Бид өөрийн компанийн гүйцэтгэх захирал О.Нын Төрийн банкны дансаар худалдан авах гэрээний төлбөрийг “З” ХХК-аас шилжүүлэн авсныг гэрээ хийгдээгүй гэж үзэж татгалзсан нь ойлгомжгүй байна. Тус ТШӨХ-т гэрээний төлбөрийг хувь хүний дансаар төлсөн байж болохгүй гэж заагаагүй.

Гэрээнд дурдсан автомашины арлын дугаарыг АТҮТ-ийн сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлолт авснаар гэрээг хийгдээгүй гэж үзэж байгаа нь буруу юм. Учир нь АТҮТ-ийн мэдээллийн санд зөвхөн авто тээврийн улсын дугаар авсан авто тээврүүдийг шалгадаг байтал гаалийн бичигтэй автомашинууд нь уг мэдээллийн санд бүртгэлгүй байдаг. “З” ХХК-ийн захиалгаар оруулж ирсэн автомашинууд нь гаалийн бичигтэйгээ байгаа бөгөөд улсын дугаар аваагүй болно. Үүнийг баталгаажуулж бид АТҮТ-өөс гаалийн бичигтэй авто техникүүд нь АТҮТ-ийн сайтад болон мэдээллийн санд байрших боломжгүй тухай тодорхойлолтыг АТҮТ-өөс авсан. Манай компанийн борлуулалтын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагч байгууллагын тодорхойлолт, АТҮТ-ийн лавлагаа авч улсын дугааргүй автомашины мэдээлэл гарч ирэхгүй тухай лавлагаа, Гаалийн ерөнхий газраас тухайн техникүүдийг Монгол улсын хилээр оруулж ирсэн нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолтуудыг нотлох баримтаар Сангийн яаманд хүргүүлсэн. Манай компани нь НХААГ-ын үнэлгээний хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам манай гомдлыг хянаад 2020.07.17-ны өдрийн 6-1/4818 дугаар албан бичгээр тус тендерт шалгарсан “Б" ХХК-ыг шаардлагад нийцээгүй материал ирүүлснийг хянаад 2020.06.30-ны өдрийн 02/1546 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1. дахь заалтад үндэслэн хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг НХААГ-т даалгасан. Гэтэл НХААГ-ын үнэлгээний хороон нь доорхи шаардлагад нийцээгүй зөрчилтэй тендерийн баримт бичигтэй компанийг дахин “хамгийн сайн” тендер хэмээн шалгаруулсан. Үүнд: Тус тендерт шалгарсан “Б" ХХК албан ёсны борлуулагчийн гэрчилгээ хуурамчаар үйлдсэнийг манай компани “CH” компаниас албан мэдэгдлээр тодруулга авч нотлох баримтыг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас уг асуудлыг шалгаж тодруулахыг НХААГ-т даалгасан. Гэтэл уг асуудлыг НХААГ-ын үнэлгээний хороо нь нягталж тодруулалгүйгээр дахин ; “Б" ХХК-ыг дахин хамгийн сайн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Мөн “Б” ХХК нь “FOTON international” компанийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2019.12.31 өдөр дууссан, мөн “CH” гэрээт борлуулагчийн гэрчилгээ хуурамч байхад тус гэрчилгээ зөвшөөрлийг ТОӨЗ 18.1 (а)-д заасан шаардлагыг хангаж байгаа гэж үнэлгээний хороо үзэж байгаа нь илтэд хууль зөрчиж байна. Мөн авто үйлчилгээ үзүүлэх А2 ангиллын гэрчилгээ нь шаардлагад нийцэхгүй гэж сангийн яамнаас тодорхойлсон. Уг асуудлыг үнэлгээний хороо авч хэлэлцээгүй. Тендерийн үнэлгээний хороо тендерийг үнэлэхдээ “Б” ХХК нь тендерийн баримт бичгийг дутуу илгээсэн зөрчилтэй байхад дараах зөрчлийг шаардлагад нийцсэн гэж үзсэнд гомдолтой байна.

ТОӨЗ 12.1 (ё) -ын 2-т Нийлүүлэх автомашины Зураг ирүүлсэн боловч үйлдвэрлэгчийн каталоги ирүүлээгүй. Каталоги дээрээс санал болгож буй автомашиныг ялган тодруулж ирүүлнэ гэж заасныг зөрчсөн. Зөвхөн зураг ирүүлсэн нь шаардлага хангаж байгаа гэж үзэж байгаа нь хууль бус юм. Тендерийн баримт бичигт заавал үйлдвэрлэгчийн каталоги ирүүлээд уг каталоги дээрээс санал болгож буй барааг ялган тодруул гэж тусгайлан заасан. Гэтэл тендерийн үнэлгээний хороо барааны зураг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн дээрх шаардлагад нийцэж байна гэж үзсэнд гомдолтой байна.

Маягт: ТШМ -5В Одоо хэрэгжиж буй гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хууль бус байна.     Тендерт  оролцогч болон түншлэгч гишүүн бүр өөрсдийн хэрэгжүүлж буй одоо гүйцэтгэж байгаа бүх гэрээний талаар мэдээлэл ирүүлнэ гэж уг маягтад заасан байдаг. ТОӨЗ-ын маягтад заасан гэрээний талаарх бүх мэдээллийг оруулна гэж заасан нь санхүүгийн эх үүсвэр хангалттай эсэхийг тодорхойлдог. Тус компани зөвхөн 2020 оны 2 сараас 5 сарын хооронд нийт 7,152,480,000 /долоон тэрбум нэг зуун тавин хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэхээр-гэрээ байгуулах эрх авсан нь уг компанийн Хаан банкны 3,7 тэрбумын шугамын зээлийн эрхтэй нь уг төсөл арга хэмжээнүүдэд хүрэлцэхгүй болохыг нотолж байхад үнэлгээний хороо шугамын зээлийн эрхийг үндэслэн уг маягтыг илтэд үгүйсгэж байгаа нь хууль бус байна. Мөн доорхи тендер төсөл арга хэмжээнүүдэд “Б” ХХК нь хугацаа нь дууссан “FOTON international” борлуулагчийн гэрчилгээ, “CH” компанийн хуурамч албан ёсны борлуулагчийн гэрчилгээ хавсаргаж нийт 7 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх эрх авч байгаа нь илтэд хууль зөрчиж байна. Тус компанийн эрх авсан ажлын нэр мөнгөн дүн. Үүнд: “Даланзадгадын дулааны цахилгаан станц”- Х0951-Ш маркийн ковш шинээр худалдан авах -165,000,000 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-тэй Дунд оврын экскаватор 300,000,000 төгрөг,  Сэргээн босгох үеийн экскаватор 800,000,000 төгрөг, М ТӨҮГ-тай Автоцистерн -178,480,000 төгрөг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай - Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ - 519,000,000 төгрөг, Хог тээврийн машин /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон/ - 145,000,000 төгрөг, Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо/- 145,000,000 төгрөг, Экскаватор /1ш/ 520,000,000 төгрөг, Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм 4,380,000,000 төгрөг нийт 7,152,480,000 төгрөг байна.

Шүүх манай компаний нэхэмжлэлийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдсэн. Тиймээс “Г” ХХК болон “К” ХХК нар нь энэхүү нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу хамтран гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хот тохижилтын техник хэрэгсэл машин механизм худалдан авах 20/0104 тендерт тендерийн баримт бичгийн шаардлага хангасан баримт материалыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр илгээж оролцсон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар нийтдээ 6 компани материал ирүүлсэн байдаг. Үүнээс шаардлагад нийцсэн 2 компани байгаа гэж үнэлгээний хороо дүгнэсэн. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд Г ХХК шаардлагад нийцсэн боловч шаардлагад нийцсэн тендерээс өндөр үнийн санал тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.7 дахь хэсэгт зааснаар татгалзсан. Үүний дагуу бид Сангийн яаманд 7 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдол гаргахдаа сангийн сайдын 12 дугаар сарын 29-ний өдрийн 255 дугаартай тушаалаар батлагдсан худалдан авах ажиллагааг цахим системээр явуулах, шалгаруулах ил тод мэдээлэх журмын дагуу тухайн тендерт шалгарсан Б ХХК-ийн тендерийн материалыг татан авч үзсэн байгаа. Тэгэхэд тендерийн баримт бичгийн 8 зүйлүүд зөрчилтэй баримт бичигтэй компанийг үнэлгээний хороо шалгаруулсан байсан. Бид цахимаар авч өөрсдөө хянаж Сангийн яаманд гомдол гаргасан. Техникийн тодорхойлолтод заагдсан хот тээврийн задгай тэвштэй шахдаг машин хот тээврийн тодорхойлолтод заагдсан чанарын гэрчилгээг ирүүлэх гэж тендерийн тодорхойлолтод заагдсан байхад Б ХХК-иас нэг л айсо гэрчилгээ ирүүлсэн. Харин ХБНГУ-ын TUV SUD. TUV NORD гэсэн гэрчилгээ. Мөн олон улсын TNJL байгууллагын хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, аюулгүй ажиллагааны хангах стандартыг хангасан гэрчилгээг ирүүлээгүй. Техникийн тодорхойлолтод заагдсан авто тээврийн үндэсний 12-1-ё-ийн нийлүүлэх нийлүүлэгчийн авто машины танилцуулгыг ирүүлнэ. Танилцуулга дээрээс санал болгож байгаа барааг ялган тодорхойлж ирүүлнэ үү гэж заасныг зөрчсөн. Маягт ЕШЭ5В одоо хэрэгжиж байгаа гэрээний мэдээллийг ирүүлэх ёстой байсан. Нэг ёсондоо тендерийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг ирүүлээгүй. Тендерийн үнэлгээний хороо дутуу материалтай компани тодорхойлолтыг баталсан. Батлахдаа зайлшгүй санхүүгийн чадавхыг харуулахын тулд маягт ЕШЭ5В-г ирүүлэх талаар тендерийн хурлаар баталсан байдаг. Тус компани нь 2020 оны 3, 4 дүгээр сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас авто машин механизм нийлүүлэх тендерт нийтдээ 7 тэрбумын тендер авсан байдаг. Тухайн үед 4 дүгээр сарын 13-ны өдөр, 3 дугаар сарын 25-ны өдөр, 5 дугаар сарын 13-ны өдөр зөвхөн Нийслэлийн худалдан авах газраас нийтдээ 3 гэрээ авсан. Энэ мэдээллүүдийг ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй. Тендерийн баримт бичгийг ТӨЗ15-ийн 10-т үнийн санал тохируулахгүй байх баримтыг ирүүлэх ёстой байтал мөн адил ирүүлээгүй. Маягт ТШ4-ийн гэрээг борлуулагчийн зөвшөөрлийг итгэмжлэл баталгаат орчуулгын хамт ирүүлэх ёстой байсан. Зөвхөн тухайн компани өөрсдөдөө итгэмжлэл олгосон. Үйлдвэрлэгчээсээ ямар нэгэн итгэмжлэл ТШ4-ийн дагуу албан ёсны баталгаат орчуулга ирүүлээгүй. Энэ нь бас ноцтой зөрчил байсан. Мөн Чэн Ли ХХК-ийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж ирүүлсэн. Үүнийг ШШҮХ тогтоосон. Тухайн албан ёсны гэрчилгээ нь 2019 оны 12 дугаар сард хугацаа нь дууссан гэрчилгээг ирүүлсэн байдаг. Орчуулга дээрээ алдаатай орчуулгатай баримт бичиг ирүүлсэн. Үйлдвэрлэгчийн баталгаад орчуулгатай баримт бичгийг заавал ирүүлсэн байх ёстой. Энэ нь үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагч мөн эсэх талаар баталж байгаа ганц баримт. Тухайн үйлдвэрлэгчийн албан ёсны баримт бичиг мөн адил ирүүлээгүй. Манай компаниас 56 сая төгрөг барьцаанд тавьж Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас манай гомдлыг 7 дугаар сарын 17-ны өдөр хянаж үзээд үндэслэлтэй болохыг тогтоож төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан заалтын дагуу Б ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан байдаг. Ингэж даалгахдаа Сангийн яамнаас Б ХХК-ийн зөрчилтэй баримтуудыг дахин тодруул гэж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн үнэлгээний хороонд даалгасан байхад энэ ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар үнэлгээний хороо хийгээгүй. Эсрэгээрээ Г ХХК-ийг шалгаж. Сангийн яамнаас удаа дараа хүчингүй болгож байхад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 7 дугаар сарын 24-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ тендерийн баримт бичгийн зөрчилтэй Б ХХК-ийг дахин шалгаруулж байгаа нь үнэлгээний хорооны дарга ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байна. 7 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний хорооны дүгнэлтээр Сангийн яамнаас хууль бус баримтуудыг Ч ХХК-иас тодруул гэсэн даалгаврын давхар өгсөн. Үүний дагуу 7 дугаар сарын 22-ний өдөр үнэлгээний хороо дахин хуралдаад өмнө гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн гэж тендерт оролцсон компаниудад мэдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн тендерт шалгарсан Б ХХК-ийг хянаж үзээд Сангийн яамны шийдвэрийн дагуу А58 эрхийн гэрчилгээнд тендерийн баримт бичиг тодорхойлолтод заагдсан А8 гэрчилгээний шаардлагыг хангахгүй байсан учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг гэрээг буцааж байсан. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын н.Б тухайн өдрийн он сартай 02177 дугаартай тайлбар хүргүүлэх албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Стандарт хэмжигдэхүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн С12 дугаартай тушаалаар А1, А2 ангиллын гэрчилгээ Нийтийн тээврийн үйлчилгээний газраас олгодог гэрчилгээ хүчингүй болсон мэтээр худал тайлбар хэлж 7 дугаар сарын 22-ний өдөр Б ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж 6 хоногийн дараа гэрээ байгуулна гэдгийг зөрчиж хүлээхгүйгээр гэрээ байгуулсан. Энэ нь үнэлгээний хорооны шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дараа гэрээ байгуулна гэсэн заалтыг мөн адил зөрчсөн хууль бус гэрээ болсон. А1С ангиллын гэрчилгээ нь Зам тээврийн яамны хөгжлийн сайдын 90 дүгээр журам батлах тухай сайдын баталсан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль зүйн яаманд хэм хэмжээг тогтоосон улсын нэгдсэн сангийн 33 дугаарт хөгжлийн баталгаажуулсан нь хэрэгжиж байгаа тушаал журам байгаа. Бид нийтийн тээврийн үйлчилгээний газраас тодруулга авахад А1 гэрчилгээ нь хүчингүй болоогүй, зөвхөн стандарт хэмжигдэхүйн газрын даргын С12 дугаартай тушаалаар ерөнхий стандартад нэмэлт өөрчлөлт орсон нь тодорхой болсон. А1 гэрчилгээ нь албан ёсны борлуулах этгээд өөрийн эзэмшлийн засварын газартай, засвар үйлчилгээтэй этгээд авдаг хуулийн этгээдийн зөвшөөрөл. А2 гэрчилгээ нь түргэвчилсэн хэлбэрээр олгодог зөвшөөрөл байгаа. Б ХХК А2 дугаартай гэрчилгээтэй баримт бичиг тендерийн баримтад ирүүлсэн байдаг. Уг баримтыг Сангийн яамнаас шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байдаг. Сангийн яамны шийдвэрийг үнэлгээний хороо тоодоггүй шууд шийдвэрийг тэр чигт нь гаргадаг. Техникийн тодорхойлолт баримт бичигт Улаанбаатар хотын захирагчийн албанаас Улаанбаатар хотын хог хаягдал удирдлагын албанаас гэрээний тодорхойлолтыг боловсруулж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт өгсөн. Тодорхойлолтод тусгайлан заасан заалтад хүний эрүүл мэндэд хоргүй олон улсын чанарын шаардлага хангасан албан ёсны борлуулагчийн А1, С1 гэрчилгээтэй байхыг шаардсан. Гэтэл Б ХХК тендерийн баримт бичигт шаардсан баримт бичгийг ирүүлээгүй. Тендерийн баримт бичигт ирүүлсэн баримтууд нь зөрчилтэй байсан. Бид тухайн тендерт оролцсон Б ХХК Ч ХХК-ийн борлуулагчийн гэрчилгээний хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сар гэсэн он сартай тендерийн баримт бичигт илгээж оролцсон байдлаар шүүхэд уг гэрчилгээг 2051 оны 7 дугаар сарын 21-ны өдөр гэж зөрүүтэй баримтыг нотариатаар батлуулсан нь нотариатын тамга нь хуурамч байж таарсан. Ч ХХК-ийн захирал Ч гэх хүнтэй холбогдож танай компаниас Б ХХК гэрээ байгуулж 28 машиныг авсан эсэх талаар тодруулахад өнөөдрийг хүртэл ямар нэгэн машин худалдаж авсан зүйл байхгүй талаар хэлсэн. Урд шүүхэд ирүүлсэн баримтууд нь бидний зүгээс хуурамч гэж үзэж байгаа. Бид тухайн үед Ч ХХК-ийн албан ёсны ганц борлуулагчийн эрхийг авсан байсан. Гол маргаж байгаа шалтгааны үндэслэл энэ байсан. Тухай тендерт оролцоход нэг компанид нэг эрх олгодог байсан. Хоёр компани хоёр зэрэг эрх олгодоггүй. Ч ХХК-ийн захирал Ч нь нотариатаар баталгаажуулж Хятадын консулын газраар дамжуулан гадаад харилцааны яамны консулын хэлтсээр баталгаажуулж шүүхэд нотлох баримтыг гаргаж өгсөн. Б ХХК тээвэр зуучаар ирж байгаа гээд тээвэр зуучаар ирсэн баримтууд нь өөр хоорондоо зөрчилтэй баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Ч ХХК-иас манай компани уг зөвшөөрлийг хууль ёсны сайт дээр байрлуулсан зөвшөөрлийг олгосон. Б ХХК-ийн сүүлд ирсэн баримтууд хуурамч тамгатай, борлуулалтын гэрчилгээ дээр тухайн Ч биш П гэж гадаад хүнтэй гэрээ байгуулсан байсан. Харин Ч ХХК-нд П гэх хүн ажилладаггүй болох нь тодорхой болсон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас албан ёсны борлуулагчийн гэрчилгээг нягталж тодруулахдаа гэрчилгээний тамга тэмдэг мөн эсэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Борлуулагч мөн эсэх талаар Ч ХХК-иас тодруулаагүй. Үнэлгээний хороо давхар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хянах ёстой. Хянах үүргээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлсэн боловч худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны эрх бүхий гишүүдээс худал мэдээлэл Тамгын газарт хүргүүлснээс болж энэ гэрээ 7 дугаар сарын 22-ний өдөр хууль бусаар байгуулсан. Үнэлгээний хорооны хариуцагч нар техникийн баримт бичгийн үзүүлэлт шаардлагуудад А1, С1 гэрчилгээг үнэлгээнд оруулахгүйгээр гэрчилгээ хийсэн нь хууль зөрчиж байгаа. Б ХХК-иас гурван төрлийн борлуулагчийн эрхийг үнэлгээний хороо нотлох баримтаар гаргаж өгсөн боловч гурвуулаа хуурамч баримт байсан нь тогтоогдсон. Тухайн тендерт оролцохдоо албан ёсны зөвшөөрөлгүй борлуулагч байсан нь нотлогдож байгаа. Үнэлгээний хорооны газрын даргын 4 дүгээр сарын 09-ний өдрийн А53 дугаартай тушаалыг үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг тендерийн тодорхойлолтын дагуу үйл ажиллагааг хийх ёстой байсан боловч хийгээгүй. Стандарт хэмжилтийн газрын даргын тушаал 4 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээний хороо байгуулагдахаас өмнө гарсан байсан. Тэгэхээр стандарт хэмжигдэхүйн газар стандарт хийгдэж байх явцад солигдсон гэх үндэслэлээр тогтоогдохгүй байгаа. Хариуцагч тендерийн баримт бичгийг боловсруулахад зөрчилтэй байсан гэж худал мэдээлэл өгсөн. 4 дүгээр сарын 09-ний өдөр үнэлгээний хороо 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрчлөгдсөн стандартыг мэдэж байсан. Бидний зүгээс зөрчигдсөн эрхийг сэргээж манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид нар 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тендерийн баримт бичгийг олсон. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тендер зарлахдаа 20252010 стандарт хүчингүй болсон талаар мэдэж байсан. Гэтэл эхний стандарт хүчингүй болсон албан бичгийг тухайн байгууллагаас тодруулж авахад “энэхүү тушаалын нэгдүгээр заалтад 28252020 стандартыг баталсугай. Үүнтэй холбоотойгоор 2010 стандартыг хүчингүй болгосугай” гэдэг хоёр өгүүлбэр дараалж байсан. Хүчингүй болсон заалтыг мэдээд хүчинтэй болсон заалтыг мэдээгүй байсан гэх үндэслэлээр стандартын баримт бичгийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тендерийн үнэлгээний хороо тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу үнэлгээ хийх ёстой болохоос биш өөрсдөө байгаа баримтын хүрээнд үнэлэх бүрэн эрх хууль зүйн үндэслэл байхгүй. Улсын дээд шүүхэд, давж заалдах шатны шүүхэд манай талаар ямар нэгэн гомдол гаргаагүй. Х ХХК-ийн гаргасан гомдолтой холбоотойгоор хэрэг маргаанд орсон. Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй. Харин Г ХХК нь өөрөө нэхэмжлэл төлөөлөх эрхтэй этгээд биш эрхгүй этгээд байна гэх үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар хүлээж авахаас татгалзсан байдлаар шийдвэр гарсан. Тэгэхээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан, татгалзлаа шүүгч захирамж гарган захирамж дээрээ уг нэхэмжлэлийг хэрхэн гаргах, засах өгч нэхэмжлэлийг буцаана гэж байгаа. Тэрний дагуу хамтран оролцсон К ХХК-ийн итгэмжлэлийг авч алдаагаа залруулсны үндсэн дээр дахин нэхэмжлэл гаргасан. К ХХК тендерт хуурамч бичиг баримт өгсөн учраас хар жагсаалтад орсон гэх асуудал яригддаг. Гэхдээ энэ тендерийн баримт бичигт Г ХХК хамтран оролцож тендерийн материал бүрдүүлж өгөхөд энэ асуудал гараагүй байсан. Тендерийн үнэлгээний хороо үнэлгээгээ хийх явцад энэ асуудал мөн адил яригдаагүй. Яг энэ тендерт зориулж баримт бичиг хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй. Тендерийн баримт бичгийг файлаар авсан учраас хэвлэх явцад тамга тэмдгийн хэлбэр хэмжээ нь өөрчлөгддөг гэдэг тайлбарыг өмнөх хурал болон одоо бас тайлбарыг хэлдэг. Гэтэл тамга тэмдэг хэвлэх явцад өөрчлөгдсөн зүйл гараагүй. Энэ нь зөвхөн тамга тэмдэгтэй холбоотой зүйл биш, үсгийн фонд, мөр хоорондын зай, форматын хувьд маш олон зөрчил байна гэж гарч байгаа. Мөн хариуцагчийн зүгээс К ХХК хар жагсаалтад орсон байсан учраас энэ компанийг шалгаруулахаас татгалзсан гэдэг тайлбар хэлж байна. Тухайн цаг үед байсан нөхцөл байдлаар үнэлнэ гэхээс түүнээс хойш болсон үйл явдлыг тухайн үед болсон юм шиг худлаа байдлаар шүүх дээр тайлбарлах зүйл байхгүй. К ХХК-тай холбоотой ямар ч үг өгүүлбэр байдаггүй. Тухайн үед шалгаруулалтаас татгалзсан шийдвэр дээрээ сая хэлж байгаа хууль зүйн үндэслэлээ дурдаагүй. К ХХК-тай холбоотой ямар ч хар жагсаалт байхгүй. Тухайн үед үнэлгээ хийхэд энэ тухай огт яригдаагүй. Тухайн үед үнэлгээ хийхдээ К ХХК-тай хар жагсаалтад орсон байсан тул татгалзсан байсан гэх шинэ заалт хэлээд өнөөдрийн нөхцөл байдлыг тэр үед үүссэн мэтээр хэлж байна. НХААГ-аас ГДК-д 2020.07.22-ны өдөр хүргүүлсэн 02/1727 дугаар албан бичигт тус компанийн тендерийг шаардлагад нийцээгүй болохыг дараах 2 үндэслэлээр тайлбарласан. 1. худалдах, худалдан авах гэрээг аж ахуй нэгжийн хооронд байгуулсан боловч мөнгөн гүйлгээ хувь хүмүүсийн дансаар хийгдсэн НХААГ-аас 2020.08.10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа ГДК нь 2019.05.10-ны өдөр З ХХК-тай байгуулсан Машин механизм ХХАГ хийсэн гэх боловч уг гэрээ нь хучин төгөлдөр бус байна. Тус ХХАГ-нд Худалдагч тал ГДК, Худалдан авагч тал З Х ХК гэж дурдагдсан боловч гэрээний талуудыг зөрүүлж Худалдан авагч тал нь ГДК, Худалдагч тал нь З ХХК гэсэн байдлаар зурж, тамга тэмдэг дарагдсан байгаа нь гэрээг хучин төгөлдөр бус гэх үндэслэлтэй байна гэжээ. Нэгдүгээрт, иргэн, хуулийн этгээд хооронд байгуулсан гэрээ хучин төгөлдөр эсхүл хучин төгөлдөр бус гэдгийг тогтоодог газар нь НХААГ биш. Шүүх зохигчдын эсвэл сонирхогч этгээдийн хүсэлтээр гэрээ хучин төгөлдөр эсэх шийдвэрийг гаргана. Харин гэрээ нь хуурамч байна гэсэн бол өөр хэрэг. Гэхдээ хуурамч байсан ч түүнийг эрх бүхий байгууллага шалган тогтоох, эсвэл холбогдох баримтыг үнэлэх ёстой болохоос гарын үсэг, тамга зоруулж зурсан гээд хийсэн ажлыг үгүйсгэж, гэрээг хучин төгөлдөр бус гэх эрх НХААГ-т байхгүй Хоёрдугаарт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хэлцэл хучин төгөлдөр бус байх 10 нөхцөлийг зааж өгсөн. Тэдгээрт гарын үсэг, тамга зөрүүлсэн бол хэлцэл хучин төгөлдөр бус байх тухай зохицуулалт байхгүй. Мөн гэрээний төлбөрийг гүйцэтгэх захирал О.Нын хувийн дансанд шилжүүлсэн гэх боловч О.Н нь 2019 онд ГДК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан баримт байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бүртгэл байхгүй гэжээ. Нотлох баримт 1 хавтасны 33 дахь талд н.Наранбаатарыг Гүйцэтгэх захирлаар томилсон тушаал байгаа бол 35 дахь талд Нийгмийн даатгалын дэвтрийн арын нуурт албан тушаалыг Гүйцэтгэх захирал гэсэн бичилт байгаа. Мөн 34-77 дахь талд н.Наранбаатарын нийгмийн даатгал төлсөн болон компанийн цалин бодсон баримтуудаар тогтоогдож байна. О.Нын хувийн дансаар толбор орсон учраас тухайн гэрээ хучин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй, 0.1-н.Наранбаатарын биш хоёр хуний дансаар ч орсон байж болно шуу дээ, Харин хувь хуний дансаар толбороо авсан нь тусдаа асуудал. Ямар ч байсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. 2. Гэрээнд дурдсан машин механизмуудын арлын дугаарыг АТУТ-ийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон болно. Шинжээчийн дүгнэлтийг дурдаж хэлэхэд нотариатаар батлуулахдаа ч эх хувийг үзүүлэлгүй, эсхүл хуурамч баримт үзүүлж батлуулсан болж таарч байна. Шинжээчид дүгнэлт хэсэгт БОК-ийн Үнэлгээний хороонд гаргаж өгсөн Сертификат нь шүүхэд гаргаж өгсөн эх хувьтай тохирохгүй байна гэсэн ноцтой хэсэг байна. Гуравдагч этгээдийн хувьд эх хувь баримтыг сканердах үед тэмдгийн хэмжээ, бичгийн формат өөрчлөгдөх магадлалтай гэж тайлбарладаг ч огноо нь хүртэл өөр байна гэж байхгүй юм. Тэгээд ч сканердахад ч, файлаас хэвлэхэд ч шинжээчийн дүгнэлтэд байгаа шиг тийм олон зөрүү гарахгүй Мөн Монгол улсын хуулийн дагуу хараат бус шалгалт явуулах эрх бүхий Монгол улс дахь цорын ганц байгууллага болох МХАУТ-аас ГДК нь БНХАУ-ын ЧК-ийн албан ёсны төлөөлөгч болохыг тогтоосон талаар Н2-З2 дахь талд байна. Дөрөв БОК нь тендерийн шаардлага хангахгүй материал ирүүлсэн боловч шалгаруулсан. Тухайлбал а/1-11-1 16 дахь талд байгаа ТШОХ-ийн ТООЗ 12.1. (ё)-ийн 2-т Нийлүүлэх автомашины зураг, үйлдвэрлэгчийн каталоги ирүүлнэ. (Каталоги дээрээс санал болгож буй барааг ялган тодруулж ирүүлнэ) гэсэн. Гэтэл БОК нь үйлдвэрлэгчийн каталогийг биш өөрсдийн хэвлэсэн зургийг л ирүүлсэн. Түүнийгээ Манай компани тус үйлдвэрийн албан ёсны төлөөлөгч тул дистрибьютерийн гэрээгээр хамтран ажилладаг тул өөрийн улсын эх хэл дээр үйлдвэрлэгчийн гаргаж өгсөн үзүүлэлтийн дагуу хэвлэмэл танилцуулга бэлдэх бүрэн эрхийн дагуу гаргасан танилцуулга /каталоги/ хавсаргасан гэж тайлбарладаг. 1-т Үйлдвэрлэгчийн каталоги хавсаргах шаардлага нь тухайн бүтээгдэхүүн яг тэр компанийн үйлдвэрлэдэг мөн эсэхийг шалгах гэж байгаа бөгөөд тендерт оролцогч дурын машинуудын зургийг нийлүүлж хэвлээд манайх каталоги хийх эрхтэй гэж болохгүй. Тиймээс ТШОХ-д заасны дагуу үйлдвэрлэгчийн л каталоги ирүүлэх ёстой. Тэгээд ч каталоги хэвлэх эрхтэй гэсэн зөвшөөрөл байна гэж байхгүй.. 2-т Дистрибютерийн гэрээнд БОК нь өөрийн улсын эх хэл дээр үйлдвэрлэгчийн гаргаж өгсөн үзүүлэлтийн дагуу хэвлэмэл танилцуулга бэлдэх бүрэн эрхтэй гэсэн зохицуулалт байгаагүй, 6/ Hl-132-T байгаа ТББ-т тендерт оролцогчид одоо хэрэгжүүлж байгаа гэрээг ТШМ-5В-д заасан маягтын дагуу боглож ирүүлэх ёстой. Уг мэдээлэл нь гэрээ хэрэгжүүлэх чадавхгүй болсон эсхүл ажил дуусгавар болсон гэрчилгээ буюу ажил хүлээлцсэн гэрээний хувьд хамаарахгүй. Гэтэл БОК нь ТШМ-5В маягтыг бөглөж өгөөгүй. Тендерээр авсан ажлуудаа актаар хүлээлгэн өгч баталгаажуулаагүй Н 1-116 дахь талд байгаа ТШОХ-ийн 12.1, (ё) 3-т Санал болгож буй үйлдвэрийн албан ёсны дистрибьютер байх бөгөөд нотлох баримт хавсаргаж ирүүлнэ гэж заасны дагуу БОК нь тендерийн баримт бичигтээ Foton International Trade Co.LTD компанийн албан ёсны дистрибьютер болохыг баталсан гэх 2019 оны 11 дүгээр сарын 01 -ний өдөр олгосон дилерийн гэрчилгээг хавсаргасан. 1 дүгээр хавтасны 107 дахь талд байгаа уг гэрчилгээний дээд хэсэгт 2019.1 1.01-2020.12.31 хүртэл хүчинтэй гэсэн бол доод хэсэгт validity pcriod буюу хүчинтэй хугацаа гээд 2018.11.01-2019.12.31 гэсэн байна. Энэ нь мөн үнэн баримт гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэлийн 6 шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 464 дугаартай захирамжаар хот тохижилтын тусгай зориулалттай авто машины, техник хэрэгслийг машин механизмын худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт эрх шилжүүлсний дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах, мэргэжлийн үнэлгээний хороо 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А53 дугаартай тушаалаар байгуулсан. Үнэлгээний хороо байгуулж үйл ажиллагаа явуулж тендерийн баримт бичгийг боловсруулж урилгаар олон нийтэд мэдээлсэн байгаа. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарласан. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээж аваад 11 цаг 40 минутад нээлт хийхэд 6 компани материал ирүүлсэн. Үнэлгээний хороо 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр үнэлгээ хийж Орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа хийх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцээгүй. Г ХХК-ийн тендерийг Орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа хийх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт зааснаар тендерээс татгалзаж мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 021548 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Сангийн яамнаас 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр тендер шалгаруулалт оролцогч Г ХХК-иас гомдол гаргасныг мэдэгдэж гүйцэтгэх сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн байгаа. Гомдлыг Сангийн яамнаас хянаж үзээд 7 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр дахин үнэлгээ хийхийг даалгасан. Тендерт оролцсон Б ХХК-ийн чанарын гэрчилгээнүүд, гэрчилгээ олгосон үйлдвэрлэгчийн нэр хугацааны хувьд зөрүүтэй байдал, техникийн тодорхойлолтод заасан А1 ангиллын гэрчилгээний талаар холбогдох байгууллагаас нягтлан үзэх талаар мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн. Үүнд зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Тээвэр хөгжлийн яам тендерт оролцогч компани болох Г ХХК-иас тодруулга авсан. Тодруулга авсны дараа 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний хороо хуралдаад 6 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/1704 дугаартай албан бичгийг Г ХХК-нд хүргүүлсэн. Тодруулгын хариуг Г ХХК 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/401 дугаартай албан бичгээр ирүүлэхдээ Г ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нын дансаар гүйлгээ хийсэн З ХХК-ийн захирал ковид-19 тусгаарлалтад байгаа тул гаалийн бичиг болон холбогдох бичиг баримтуудыг гаргуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх тодруулгын хариу ирүүлсэн. Үүний дагуу үнэлгээний хороо Г ХХК-ийн ирүүлсэн, бусад компаниас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийн дагуу гэрээн дурдсан машин механизмыг Авто тээврийн үндэсний төвөөс шалгах сайтаас хянаж үзэхэд бүртгэлгүй байсан. Иймд Г ХХК-ийн нэхэмжлэлд хавсаргасан материалд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар дугаар бүхий арлын дугаартай тээврийн хэрэгсэл улсын дугаар аваагүй. Авто тээврийн үндэсний төвийн сүлжээнд бүртгэлгүй талаар нотлогдсон. Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг 2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр тендерт оролцогч нарт хүргүүлсэн. Тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байсан. Мөн Улаанбаатар хотын захирагчийн албаны газраас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хог тээврийн зориулалтын задгай тэвштэй авто машины техникийн тодорхойлолтыг 44 дүгээр жагсаалтад албан ёсны борлуулах эрхтэй төлөөлөгч байх итгэмжлэх болон төлөөлөгчийн нотлох гэрээг хавсаргах, авто машин нийлүүлэгч байгууллага болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах MNS5025:2010 тавигдах стандартын А1, С1 ангиллыг хангасан байх. Баталгаажуулсан тусгай зөвшөөрөлтэй байх гэж техникийн тодорхойлолт ирүүлсний дагуу тендерийн баримт бичгийг боловсруулж зарласан. Тухайн үед Монгол улсын стандарт мөрдөгдөж байгаад хүчингүй болоод тендерийн баримт бичиг боловсруулж байх явцад дараагийн стандарт батлагдсан гэдгийг мэдэх боломжгүй байсан. Монгол Улсын стандарт нь өөрөө А1, С1-д тавигдах шаардлага нь өөрөө хүчингүй болсон, баримтлах боломжгүй байсан учраас үнэлгээний хороо 6 дугаар сарын 29-ний өдөр, 7 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар тендерт оролцогч бүх компани тусгай зөвшөөрлийг тендерийн үнэлгээнд оруулахгүйгээр үнэлсэн. Г ХХК-тай холбоотойгоор тодруулах асуудал байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээдэд захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 94 дүгээр зүйлд зааснаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах шийдвэрийг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу уг захиргааны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед нэхэмжлэл хүлээн авч шийдвэрлэн гэж байгаа. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Гэрээ байгуулах явцын талаар мөн хэлж байна. Тамгын газраас манайхаас тендер шалгаруулах үйл ажиллагаа явуулаад гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэхийн дараа Тамгын газар бүх баримт бичигт гэрээнд хавсралтаар аваад шалгадаг. Шалгасны дараа эрх бүхий албан тушаалтнууд захиалагчийн хяналт тавих байгууллага, Тамгын газрын гэрээ эрх зүй хариуцсан мэргэжилтэн, хуулийн хэлтэс, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс гэх зэрэг маш олон хяналттай байдаг. Тэр болгон хянаж гэрээ байгуулах боломжтой байна гэж үзсэний үндсэн дээр тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулагдсан. Тамгын газрын дарга гэрээг баталгаажуулсан байгаа. Гэрээний асуудал дээр ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэх үзэх нөхцөл байхгүй. Мөн Г ХХК-тай түншилж орсон компани нь Сангийн яамны хар жагсаалтад орсон байсан. Энэ хар жагсаалтад орсон нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журмын 2.6 дахь хэсэгт захиалагч хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн тендерт оролцогчдын ирүүлсэн тендерээс татгалзсан гэж заасны дагуу татгалзсан байгаа.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас уг гэрээтээ холбоотойгоор 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 021546 дугаартай бичгээр Б ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичиг дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр манай ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу танай тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт гарсан учраас гэрээ байгуулах эрх олгосон байгаа. Үүний дагуу худалдан авах ажиллагааны газраас Тамгын газар Ц.Уртнасан танаа гээд тухайн үеийн Тамгын газарт хандсан 2020 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 011725 дугаартай албан бичгээр буюу зөвлөмж хүргүүлэх тухай гэсэн үнэлгээний хороо Б ХХК-ийг хамгийн сайн тендерийг хүргүүлсэн байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг байгуулж ажиллана гэсэн зөвлөмжийг ирүүлсэн. Үүний дагуу Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн холбогдох албан тушаалтнууд холбогдох бүх хэлтсүүдээр дамжигдаж, хянагдаж баталгаажуулсан байна. Тамгын газраас гэрээг байгуулахдаа ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй.” гэв.

Гуравдагч этгээд “Б- ХХК-ийн захирал Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Тус шүүхэд Г ХХК болон К ХХК нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2020/0752 дугаар шийдвэрээр хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг дахин дурьдаж нэхэмжлэл гаргасан байна. Дээр дурдсан шүүхийн шийдвэрт тухайн хэргийн нэг нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байгаа болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.6-д хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг тендерийн оролцогч байхаар тодорхойлсон. Мөн дээр дурдсан шүүхийн шийдвэр бүхий хэрэг маргааны явцад ирүүлсэн баримтад Г ХХК болон К капитал ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Г20/05 дугаартай гэрээний дагуу тендер шалгаруулалтад хамтран оролцсон болох нь тогтоогдсон. Уг гэрээг тендерийн шалгаруулалтын баримт бичигтээ хавсарган үнэлгээний хороонд хүргүүлсэн болох нь нотлогддог. Гэтэл Г ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр огноолон анхлан нэхэмжлэлээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Мөн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн зэргзэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд энэ бүх шаардлагаа гаргахаас өмнө тендерийн бичиг баримтыг илгээх үедээ буюу 2020 оын 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тендер шалгаруулалтын хувьд К ХХК-тай хамтрагч болсон нь илэрхий байгаа болно. Тус шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Г ХХК нь ганцаарчлан шийдвэр гаргах боломжгүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон учраас түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд шүүхийг буруутгах ямар үндэслэл байхгүй бөгөөд Г ХХК нь мэдэж байсан зүйлээ зориуд нуух замаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь К ХХК нь Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 8-н өдрийн УБ/11 дүгээр дүгнэлтээр илт худал мэдээлэл ирүүлж тендер шалгаруулалтад оролцож байсан тогтоогдож 3 жилийн хугацаагаар буюу 2023 оны 7 дугаар сар хүртэл тендерт оролцох боломжгүй буюу 2023 оны 7 дугаар сар хүртэл тендерт оролцох боломжгүй болсон байдаг. Уг мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системд 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн огноотойгоор байршуулж нийтэд мэдээлсэн болно. Өөрөөр хэлбэл Г ХХК-ийг анхлан нэхэмжлэлээ шүүхэд гаргахаас 3 хоногийн өмнө уг үйл баримт нийтэд илэрхий болсныг энд дурьдах нь зүйтэй. Нөгөө талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор гаргасан мэтээр тайлбарласан байна. Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21, 22-ны өдөр гаргасан шийдвэртэй холбоотой шаардлага болох нь түүний нэхэмжлэлээс тодорхой харагдана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн нь маш тодорхой харагдаж байх бөгөөд үүнд Г ХХК нь мэдэж байсан хамтрагч нуух замаар ганцаарчлан шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа тоолох боломжгүй болгон хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг дурьдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тендерт шалгаруулалтад оролцохдоо тендерийн хуулийн хамтран оролцох тухай зохицуулалтыг мэдэж байсан бөгөөд шүүхэд хандахдаа санаатай шалтгаанаар орхигдуулж улмаар хэрэг маргаан нь шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч хэргийг хэрэгсэхгүй болгосны дараагаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхийг илтэд хүндэтгээгүй, хууль тогтоомжийг үл тоож бусдын хууль ёсны эрх ашигт ноцтой нөлөө үзүүлж буй үйлдэл юм. Ийнхүү дээр дурьдсан байдлаар гаргасан илтэд үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг дахин хянах хуулийн боломжтой тул уг ажиллагааг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн зүйл нэхэмжлэгчид байхгүй. Захиргааны ерөнхий хуульд дурдаж байгаа асуудлууд үндэслэл бүхий Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бас гомдол гаргах эрх хэмжээ, хугацааны асуудал яригддаг. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх бүх ажиллагааг хийгээгүй. Хийгдсэн гэж байгаа хэсэг нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалаар нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон. Ингэж хэрэгсэхгүй болгоход нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл тендерт түншлэлийн замаар оролцсон этгээдээс зөвшөөрөл аваагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь энэ нөхцөл байдлыг мэдсэнээс хойш жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаатай холбоотой ямар нэгэн шийдвэр сэргээлгэхтэй холбоотой гараагүй. Нөгөө талаар энэ хэрэг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Улсын дээд шүүхээс гомдлыг хүлээж авахгүй гэсэн энэ тендертэй холбоотой хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Тухайн шатны шүүхээс энэ талаар яаж шийдвэрлэсэн бэ гэхээр Б ХХК-ийн гаргасан тендерт ирүүлсэн бичиг баримтуудыг хууль ёсны байна гэж нэгдүгээрт үзсэн. Бид нарын хувьд тухайн тендерийн шалгуурт зарлагдсан гэрчилгээг бүгдийг нь эх хувиар өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх шүүхийн шийдвэрийн хүрээнд түдгэлцүүлээгүй. Түдгэлцүүлээгүй байгаа учраас үйлдвэрлэгч тэдгээр тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлээд дуусаж байгаа нь үйлдвэрлэлийн баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн талаар хавтас хэрэгт авагдсан. Яриад байгаа гэрчилгээний асуудал, сая тодруулах гэж байгаа хоёр янзын тамгын талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Нэхэмжлэгч тендерт оролцохдоо олгосон гэж хэлээд байгаа албан ёсны гэрчилгээний хугацаа дууссан. Хоёрдугаарт шүүхтэй холбоотой асуудал гаргах талаар болон нэхэмжлэгчид албан ёсны эрх олгосон гэрээ гэрчилгээ хүчингүй болсон тухай ЧХХК-иас ирүүлсэн албан тоот эх хувиараа, орчуулгын хамт хэрэгт авагдсан. Энэ нөхцөл байдлыг харахаар нэхэмжлэгч өөрөө хуулийн дагуу бүрдүүлбэрээ хангаж тендер болон тендерт оролцсон эсэх нь эргэлзээтэй. Ижил төстэй бараа ажил үйлчилгээ дээр саяны Гаалийн ерөнхий газраас авах ёстой гэж хэлээд байгаа арлын дугаарыг нэхэмжлэгч өөрийн нэр дээр оруулж ирсэн эсэх баримт нь огт байдаггүй. Тийм учраас үүнтэй холбогдуулан гэрээний асуудлуудыг шалгах. Одоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нын хувь хүний дансаар орсон мөнгөн гүйлгээг өөрийн борлуулалтын орлогод тайлбарлаж тендер шалгаруулалтад материалаа хийж оролцсон нөхцөл байдал байгаа. Үүний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маш тодорхой хэлсэн. Мөн нэхэмжлэгчээс хоёр гэрчилгээний стандарттай холбоотой зүйл хэлсэн. Үнэлгээний хороо хариуцагч аль аль нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалд эдгээр бүх аж ахуй нэгж байгууллагуудад адил тэгш шаардахгүйгээр тендерийн үнэлгээг хийсэн тухай дурдагдаж явсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар манайд байхгүй гэх асуудал байхгүй. Манай зүгээс холбогдох засвар үйлчилгээний төвийн болон сэлбэг хэрэгсэл борлуулалттай холбоотой гэрчилгээнүүдийг тендерт журмын дагуу бүртгүүлсэн. Энэ тамга тэмдэгтэй холбоотой асуудлууд яригдаж байгаа нь ямар учиртай вэ гэхээр гэрээ нь өөрөө цахимаар явагдаж байгаа. Гэрээ гэрчилгээнүүдийг холбогдох журмын дагуу цахимаар ирүүлсэн. Маргаан шийдвэрлэх явцад гэрээ нь шүүхэд эх хувиараа ирж оролцсон. Б ХХК тендерийн шаардлагад хангагдсан баримт бичгийг зөрчсөн эсхүл хангаагүй гэх зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэгдээд Монгол Улсын хилээр орж ирж байгаа байх. Тендерийн хуулиар Түншлэл нь өөрөө хуурамч бичиг баримт үйлдсэн нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлт гаргаад 3 жилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг хассан. Энэ актууд ямар үндэслэлээр ямар эрх ашиг хөндөгдсөн талаар нөхцөл байдал эргэлзээтэй байна. ЧХХК шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүсэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага анх яаж гарсан талаар анхаарах хэрэгтэй. Хуулиар үнэлгээний хорооны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байна гэж заасан. 03 тоот дүгнэлт гэдэг акт гэж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг харахаар Г ХХК-ийг тендерийн оролцсон этгээд гэрээ байгуулах эрхтэй. К ХХК-ийн нэгдэж бүрдүүлбэр хийлгэх гэж оруулсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай байгууллага төлөөлнө гэж хэлдэг. Хэтрүүлж шийдвэрлэвэл процессын тухай хуулийн 106.5 дахь хэсгийг зөрчиж байгаа. Төлөөлөгч болон өмгөөлөгч хоёр манайх тендерт ялж чадаагүй учраас мөнгө олж чадаагүй гэж хэлсэн гэж би ойлгосон. Гэрээ хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Танай нэхэмжлэлийн шаардлага өнөөдөр ийм агуулгатай байна. Г ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх учраас үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Хууль бус гэрээ болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоогдохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага чинь шаардлага дээрээ үгүйсгэгдэж байна. Өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд 3 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Гэрээ нь өөрөө тамга тэмдгийн хувьд зөрүүтэй байна. Тиймээс гэрээний эх хувийн шаардсан. Гаалийн ерөнхий газар баталсан зүйл байхгүй. ХАрин бичиг нь хилээр орж ирсэн талаар бүртгэсэн. ҮНэлгээний хорооны 7 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээ нь баримтаар тогтоогдсонгүй. Борлуулалтын орлого нь хүрээгүй. О.Н өөрийнхөө дансаар шилжүүлсэн. Тэрийгээ өөрийнхөө компани дансаар оруулж байгаа нь татвараас зугтаасан байдал харагдаж байна. Хоёр гэрчилгээний асуудал хэлж байгаа. Авто засварын тухай зураг нь тавигдсан байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт хоёр кампани албан ёсны борлуулагч гэдгийг харуулсан. ҮНэлгээний хороо Б ХХК нь албан ёсны газартай борлуулагч хийж олон жил өнгөрч байна. Шинжээчийн дүгнэлт дээр нэг ч хуурамч бичиг байна гэж хэлээгүй. Харин өөр өөр тамга тэмдэг байна гэж хэлдэг. Таван хошуу нь өөрөө усан хээтэй, нөгөө нь цул таван хошуутай байсан. Тиймээс шинжээс өөр тамга байна гэдгийг тогтоож өгсөн. Өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сангийн яаманд гомдол гаргасан уу гэж асуухад гаргасан гэж хэлсэн. Кристалхилл ХХК-иас гомдол гаргах гэж байгаа талаар асуусан зүйл байхгүй. Хоёр нэхэмжлэл гаргасныгаа нэг нэхэмжлэл гаргасан мэтээр хэлэх боломжгүй. Энэ зөрчлүүдийг бүгдийг нь харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Нэхэмжлэгч компаниуд тус шүүхэд хандаж:

1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 02/1727 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Б ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

5. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Г ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгуулах,

6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Г ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт Б ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж үзэж шалгаруулсан, уг шалгаруулалтыг хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр гаргасан “Г” ХХК-ын гомдлоор Сангийн яам хянаад 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4818 тоот албан бичгээр дахин үнэлгээ хийхийг захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн,

Үүний дагуу Үнэлгээний хороо 7 дугаар сарын 21-нд хуралдаж, дахин “Б” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулан, бусад оролцогчдын тендерээс татгалзсан дүгнэлт гаргаснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчтой гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт өгсөн, уг зөвлөмжийг үндэслэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 тоот албан бичгээр “...Үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хэвээр гэсэн мэдэгдэл болон Г ХХК-д 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот албан бичгээр тус компанийн тендерээс татгалзсан үндэслэлийг мэдэгдсэн,

Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тендерт шалгарсан Б ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээ байгуулсан,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0752 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдов.

Нэг. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

   Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарласан Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай тендерт Г ХХК болон К капитал ХХК-ийн түншлэл /цаашид Түншлэл гэх/, Б ХХК болон нийт 6 оролцогч оролцсоноос Үнэлгээний хороо 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Түншлэл болон Б ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “тендерийн хууль” гэх/ 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар Б ХХК-ийг хамгийн бага харьцуулах үнэтэй буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулж, харин Түншлэлийг хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн гэх үндзэслэлээр татгалзаж, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            Үнэлгээний хорооны энэ дүгнэлтийг Г ХХК эс зөвшөөрч гомдол гаргаснаар Сангийн яам захиалагчаас ирүүлсэн тендерийн бичиг баримт, оролцогчдын материалд үндэслэн хянаад гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Б ХХК-ийн ирүүлсэн тендер борлуулалтын орлого, ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагын шаардлагыг хангасан, санал болгосон үнийг тохируулахгүй, гэрээний явцад тогтмол байна гэсний дагуу санал болгосон үнээр барааг нийлүүлэх, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл ирүүлсэн, нийлүүлэх барааны зургийг ирүүлсэн, байнгын болон урсгал засварын үйлчилгээний хуваарийг ирүүлсэн нь тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн заалтад нийцсэн, CH компанийн гэрээт борлуулагчийн гэрчилгээ ирүүлсэн нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн шаардлагыг хангасан, хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашинд санал болгосон БНХАУ-ын Foton үйлдвэрлэгчийн автомашиныг техникийн тодорхойлолтод заасан шалгуурын хүрээнд БНСУ, Япон улсад үйлдвэрлэсэн автомашины шалгууртай дүйцүүлэн үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашин, хог тээврийн зориулалтын шахдаг тэвштэй автомашины техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэх Foton үйлдвэрлэгчийн автомашинд холбогдох гарал үүслийн гэрчилгээг, хүнд машин механизмын худалдаа, засвар, үйлчилгээ, сэлбэгийн худалдааны үйл ажиллагааг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлсэн нь техникийн тодорхойлолтод нийцсэн, захиалагч тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын дагуу тендерт оролцогчдоос санал болгож буй хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашины техникийн үзүүлэлтийг үйлдвэрлэсэн орноос үл хамааран харьцуулан үнэлгээ хийсэн нь үндэслэлтэй байна, үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ ирүүлсэн нь тендерт оролцогчдод өгөх зөвлөмжид нийцсэн, Үнэлгээний хороо аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг цахим системээр дамжуулан татан авч үнэлэх боломжтой тул улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, одоо хэрэгжиж буй гэрээний мэдээллийг ирүүлээгүй нь нийлүүлэгчийн санхүүгийн чадавхид нөлөө үзүүлэхгүй, шугамын зээлийн эрхтэйг нотолсон банкны тодорхойлолт ирүүлсэн гэж дүгнэн,

            Улмаар гомдолд дурдсаны дагуу тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2-т олон улсын чанарын CE, FDA, ISO, TUV стандартын аль нэгийг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэж заасан байхад хог тээврийн зориулалтын задгай тэвштэй автомашин, хог тээврийн зориулалтын шахдаг тэвштэй автомашины техникийн тодорхойлолтод олон улсын чанарын шаардлага хангасан, туршилт тестүүд хийгдсэнийг батлах гэрчилгээ (ISO 14001:2015, TUV SUD, TUV NORD, OHSAS 180001:2007, ISO 9001:2015)-г ирүүлэхийг заасан нь хоорондоо зөрчилтэй байж болзошгүй гээд тус компанийн чанарын гэрчилгээнүүд шаардлага хангасан эсэхийг нягтлах шаардлагатай, Foton International Trade компанийн гэрээт борлуулагчийн гэрчилгээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-нд дууссан, Beiqi Foton Motor компанитай 2020 оны 1 дүгээр сарын 10-нд байгуулсан гэрээт борлуулагчийн гэрчилгээнд 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл гэж заасан байх тул гэрчилгээ олгосон үйлдвэрлэгчийн нэр, хугацааны зөрүүг нягтлах, А2 ангиллын гэрчилгээтэй байгаа нь А1 ангиллын гэрчилгээтэй байх шаардлагад нийцэхгүй байна, мөн Г ХХК-ийн гомдолд CH компаниас Б ХХК-ийг албан ёсны борлуулагч биш гэсэн мэдэгдэл ирүүлсэн тул тодруулах нь зүйтэй гэсэн үндэслэлүүд дурдан, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан байна.

            Хэрэгт авагдсан, Үнэлгээний хорооны, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тэмдэглэлээс үзвэл, тус хуралдаанаас ...Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д...зааснаар Б ХХК-ийг хамгийн бага харьцуулах үнэтэй буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулж, шалгарсан оролцогчид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, энэ тухай бусад оролцогчдод шалгараагүй үндэслэлийн хамт хүргүүлэхийг...үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч уг Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...манай компанийн тендерээс татгалзах үндэслэлгүй, Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу үнэлгээг хийгээгүй...” гэж тодорхойлон маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3.“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана,  захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгон маргаж буй Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шийдвэр биш, харин тухайн шийдвэрийг гаргахын тулд Үнэлгээний хорооны гишүүд ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн болохыг тэмдэглэсэн, нотолгооны баримт бичигт хамаарахаар байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин уг хуралдаанаас гаргасан,  “Хот тохижилтын тусгай зороиулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх тендерийн дахин үнэлгээний тайлан, дүгнэлт”-ийн 10-д “ Үнэлгээний хорооны дүгнэлт” хэсэгт “...үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг хийж Я ХХК, Б ХХК, Х ХХК М ХХК-иудаас Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заасны дагуу Г ХХК нь Тендерийн хуулийн 28.7.3 дахь заасны дагуу татгалзав, хуулийн мөн хэсэгт заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн Б ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуулийн 47.2.2-т заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл, шийдвэр, шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Сангийн яамнаас ирүүлсэн “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу тендерийн дахин үнэлгээг хийхдээ тус албан бичигт дурдсан асуудлуудыг гүйцэд хянах, дахин тодруулах ажиллагааг бүрэн явуулаагүй атлаа  7 дугаар сарын 21-ний өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж нэхэмжлэгч Түншлэлийн тендерээс татгалзсан, улмаар Б ХХК-ийг дахин шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх тендерийн дахин үнэлгээний тайлан, дүгнэлт”-ийн “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийн Г, Б ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, нэхэмжлэгчийн тендерийг зөвхөн “өндөр үнийн санал ирүүлсэн” гэх үндэслэлээр татгалзахаар шийдвэрлэсэн атлаа 2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр “Г” ХХК-д мэдэгдэл хүргүүлэхдээ хуралдааны шийдвэрээс зөрүүтэй, огт өөр 2 үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүйгээс гадна  тендерт оролцогчдод 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/1724 дугаар “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн атлаа нэхэмжлэгчид 2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр  мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгчийн тендерийг Үнэлгээний хорооны хуралдаанаас зөвхөн “үнийн санал өндөр” гэсэн үндэслэлээр татгалзахаар шийдвэрлэсэн атал “...тус компанийн худалдах, худалдан авах гэрээг аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан боловч мөнгөн гүйлгээ хувь хүний дансаар хийгдсэн, гэрээнд дурдсан машин, механизмуудын арлын дугаарыг Автотээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон” гэх үндэслэлээр Тендерээс татгалзсан гэж мэдэгдэл хүргүүлсэн нь Үнэлгээний хорооны хуралдааны шийдвэрээс зөрүүтэй, энэ нь тухайн Үнэлгээний хорооны шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах тусгай зарчим, тухайлбал “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн ирүүлсэн гэрээний тухайд, талуудын хооронд байгуулсан уг гэрээний үүргийн харилцаа нэгэнт дуусгавар болж, төлбөр хийгдэх шатанд тухайн төлбөрийг хувь хүний дансаар хийсэн асуудал нь тендер шалгаруулалтын ажиллагаа, тухайлбал тендерийг хянан үзэх ажиллагаанд хамаарахгүй бөгөөд энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн тендерээс татгалзах үндэслэл биш гэж үзнэ.

Мөн “..гэрээнд дурдсан машин, механизмуудын арлын дугаарыг Автотээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон” гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг тухайн ажлыг гүйцэтгээгүй гэж үзэх хангалттай үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчээс уг гэрээт ажлыг хугацаанд нь бүрэн хийж дуусгасан тухай тодруулга, тайлбар ирүүлсэн байхад түүнийг нарийвчлан тодруулаагүй нь буруу, энэ нь Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасантай нийцэхгүй байна

Б ХХК-ийг шалгаруулсан үндэслэлийн тухайд:

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б ХХК нь БНХАУ-ын CH компанийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээ гэх баримтыг тендерийн баримт бичигт ирүүлсэн, Г ХХК-иас Сангийн яаманд хандаж “...Б ХХК нь CH компанийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн, албан ёсны борлуулагчийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн” гэх гомдол гаргасныг тодруулах шаардлагатай гэж буцаасан байх бөгөөд үүний дагуу тендерийг дахин үнэлэх ажиллагааны явцад Б ХХК нь CH компанийн 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 2021 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаатай олгосон албан ёсны борлуулагчийн гэрчилгээг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид ирүүлсэн болох нь тогтоогдов.

            Тендерт оролцогчдын гомдлыг хянасан эрх бүхий байгууллагаас тодруулах ажиллагааг хийх чиглэл даалгавар өгсөн байхад хариуцагч нь энэ ажиллагааны хүрээнд Б ХХК-д шинээр олгосон, CH компанийн 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 2021 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаатай гэх албан ёсны борлуулагчийн гэрчилгээг үнэлсэн нь тендерийн баримт бичгийг үнэлэх, хянан үзэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл, Сангийн яам гомдлыг хянаад дахин үнэлгээ хийх чиглэл өгсөн нөхцөлд хариуцагч нь өмнө нь Үнэлгээний хороонд ирүүлсэн тендерийн баримт бичгийн хүрээнд, тухайн баримт бичиг нь үнэн зөв эсэхийг хянах үүрэгтэй болохоос биш шинээр нэмж баримт бичиг гаргаж ирүүлснийг үнэлэх нь тендерт оролцогчдын тэгш байдал, тендерийн ил тод, шударга байх зарчимд нийцэхгүй.

            Нөгөө талаар Б ХХК-ийн Үнэлгээний хороонд гаргаж ирүүлсэн, CH компанийн албан ёсны борлуулагчийн гэрчилгээ нь эх хувь байх тендерийн барит бичгийн шаардлагыг хангахгүй, эх хувь биш болох нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон Шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1348 дугаар дүгнэлтэд “2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл олгосон “Сертификат”, Дистрибьютерийн гэрээ” гэх баримтууд дахь шинжилж буй тэмдгийн дардсууд хоорондоо тохирохгүй. Өөр өөр тэмдгийн дардсууд, “Б” ХХК-ийн Үнэлгээний хороонд гаргаж өгсөн Сертификат нь шүүхэд гаргаж өгсөн эх хувь баримттай тохирохгүй байна, 2020 оны 7 дугаар сарын 21-ээс 2021 оны 7 дугаар сарын 21-н хүртэл олгосон “CERTIFICATE” гэх эх хувь баримтаас 2018 оны 01 сарын 01-ээс 2021 оны 6 сарын 01-н хүртэл олгосон “CERTIFICATE”, нэмэлтээр ирүүлсэн 2020 оны 7 сарын 21-ээс 2021 оны 7 сарын 21-ний өдөр нотариатаар батлуулсан хуулбар хувь баримтуудыг хуулбарлаагүй. Эдгээр баримтууд дахь тэмдгийн дардсууд хоорондоо өөр байна.” гэж дүгнэснээр тогтоогдсон болно.

            Мөн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компаниас гаргаж өгсөн, Гадаад хэргийн яамны Консулын хэлтсээр дамжуулж албан ёсны нотлох баримтаар ирүүлсэн “2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ченг Ли тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ХХК-иас Монгол Улсын Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...Манай компани нь “Г” ХХК-д зөвхөн НХААГ-20/04 тендерт оролцоход нь эрх, мөн дистрибьютерийн эрхийн гэрчилгээ олгосон юм. Мөн манай компанийн http://www.clqc.com/sqzs/zsxq.asp0id=16356 албан ёсны сайтад нийтэлсэн юм. “Б” ХХК нь манай компанийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, тус удаагийн тендерт оролцож, тендерт ялсан тул хууль ёсны дагуу мөрдөн шалгаж, уг асуудлыг шийдэж өгнө үү” гэх, мөн “Тендерт оролцох эрх олгосон тухай гэрчилгээ”-нд “... “Чен ли” тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ХХК нь Монгол Улсын “Г” ХХК нь Монгол Улсын Хотын цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн автомашин тоног төхөөрөмжийн худалдан авах төсөлд оролцох эрх олгов. Төслийн дугаар: НХАГ-20/0104, эрх олгосон хугацаа: 2020-6-12—2020-9-12 онцгойлон эрх олгов” гэж тодорхойлсноос үзвэл “Г” ХХК нь тухайн компанийн албан ёсны эрх бүхий борлуулагч байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

            Түүнчлэн, тендерт шалгарсан Б ХХК-ийг А2 ангиллын гэрчилгээтэй байгаа нь А1 ангиллын гэрчилгээтэй байх шаардлагад нийцэхгүй байна гэж Сангийн яамны мэдэгдэлд дурдсаныг Үнэлгээний хороо “тендерийн баримт бичиг боловсруулах үед хүчинтэй байсан стандарт нь тендерийг дахин үнэлэх үед өөрчлөгдсөн байсан тул бүх оролцогчдын материалд энэ стандартыг үнэлээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэх үүргийг Үнэлгээний хороо хүлээх бөгөөд энэ шалгуур үзүүлэлтийг Б ХХК хангаагүй нь тогтоогдсон, нөгөө талаар тухайн стандартыг шинэчлэн баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байхад энэ талаар дүгнээгүй нь хууль бус. Өөрөөр хэлбэл, тухайн шинэчилсэн стандарт нь Үнэлгээний хорооны хуралдаан болохоос өмнө хүчин төгөлдөр болсон байхад тухайн нөхцөл байдлыг гүйцэд тогтоолгүйгээр “стандартыг үнэлээгүй” гэх хариуцагчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

            Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ/2020/0752 дугаар шийдвэрээр энд дурдсан асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан тул татгалзах ёстой гэж маргаж байх боловч шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр буюу “нэхэмжлэлд дурдсан үйл баримт...-ын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

            Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүх бүхэлд нь дүгнэлт өгөөгүй бөгөөд нөгөө талаар энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт, тухайлбал Б ХХК-иас Үнэлгээний хороонд анх тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлсэн болон CH компаниас 2020 оны 7 дугаар сарын 21-нд ирүүлсэн, 2021 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаатай гэх албан ёсны борлуулагчийн гэрчилгээ аль аль нь тендерийн баримт бичигт тавьсан, эх хувиараа байх шаардлагыг хангаагүй нь тогтоогдсоноос гадна Г ХХК нь CH компанийн албан ёсны эрхтэй борлуулагч мөн болохыг, Б ХХК-д уг эрхийг олгоогүй талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

            Иймд шүүх, шударга ёсны зарчимд нийцүүлэн, энэ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж үнэлээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж шийдвэрлэсэн, энэ талаархи хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

ХОЁР. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 02/1727 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Бгийн гарын үсэг бүхий, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 дугаартай албан бичгээр Г ХХК-д  хандаж “...тус компанийн худалдах, худалдан авах гэрээг аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан боловч мөнгөн гүйлгээ хувь хүний дансаар хийгдсэн, гэрээнд дурдсан машин, механизмуудын арлын дугаарыг Автотээврийн үндэсний төвийн мэдээлэл шалгах сайтаас хянан үзэхэд бүртгэлгүй тухай тодорхойлогдсон болно...тендерийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн тул Тендерийн хуульд зааснаар хар жагсаалтад оруулах талаар санал өгөхийг мэдэгдэж, улмаар тус төсөл арга хэмжээний хувьд “өмнөх шийдвэр хэвээр болох”-ыг мэдэгдсэн байна.

            Уг албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Компанийн гүйцэтгэх захирлын хувийн дансаар гүйлгээ хийсэн нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш, нөгөө талаар энэ гэрээг зөвхөн шүүх л хүчин төгөлдөр бус эсэхийг тогтоохоос биш Худалдан авах ажиллагааны газар тогтоохгүй, тухайн тээврийн хэрэгслийг бүртгүүлж улсын дугаар авах нь захиалагчийн үүрэг бөгөөд автомашинуудыг улсын хилээр оруулж ирсэн нь тодорхой нотлогдож байгаа тул зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

            Шүүх өмнө дурдсан, хууль зүйн үндэслэлүүдээр “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх тендерийн дахин үнэлгээний тайлан, дүгнэлт”-ийн “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийн Г, Б ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн, нөгөө талаар маргаж буй албан бичиг нь Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрийг талуудад мэдэгдсэн, мэдэгдлийн шинжтэй харин захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул энэ үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Шүүх энэ шийдвэрээрээ, Б ХХК-ийг тус тендерт шалгаруулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон бөгөөд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарсан талаарх Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь дээрхи хүчингүй болгосон шийдвэрийн үндсэн дээр гарсан, Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрийг талуудад мэдэгдсэн, мэдэгдлийн шинжтэй харин захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул энэ үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дөрөв. 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Б ХХК-ийн хооронд байгуулсан, “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээ”-г хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Шүүхээс хууль бус болохыг тогтоосон, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот, Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2020 оны 7 дугаар сарын 21, 22-ны өдөр тендерт оролцогчдод тухайн тендерт дахин үнэлгээ хийж өмнөх шийдвэр хэвээр болох мэдэгдлийг хүргүүлсэн, гэрээ байгуулах мэдэгдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 7 дугаар сарын 22-ны өдөр Б ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаартай гэрээ байгуулсан болох нь тогтоогдов.

Ингэхдээ Тендерийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж, Г ХХК-д бусад оролцогчдоос нэг хоногийн дараа мэдэгдэл хүргүүлсэнээс гадна мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг мөн зөрчсөн байна.

Энэ нь шүүхээс тухайн гэрээг Тендерийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан, .Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:, 42.1.2.захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан; 42.1.3.энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэх үндэслэлийн аль алинд хамаарч байх тул 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Б ХХК-ийн хооронд байгуулсан, “Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Тав. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Г ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Г ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Голдендрийи ХХК болон Б ХХК нарын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзсэнээр үнэлгээ хийсэн, шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байхаар хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан, нэхэмжлэгч нь 4 431 200 000 төгрөг, гуравдагч этгээд Б ХХК нь 4 380 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, шүүх Б ХХКийг шалгаруулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч  Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт,  Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг Нийслэлийн засаг даргын тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...нэхэмжлэгч компани нь хар дансанд орсон тул гэрээ байгуулахыг дааргаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй..." гэж тайлбарлан маргаж байх боловч К ХХК нь тендерт оролцогч түншлэлийн нэг хэсэг нь бөгөөд уг хар жагсаалтад оруулсан үндэслэл нь энэ тендер шалгаруулалттай холбоогүй, цаг хугацааны хувьд тендер шалгаруулалтаас өмнө ийнхүү шийдвэрлэсэн, хариуцагч нэхэмжлэгчийн тендерээс татгалзахдаа энэ үндэслэлээр татгалзаагүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангахаас татгалзах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/1727 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Б ХХК-д тендерт шалгарсан, гэрээ  байгуулах эрх олгосныг мэдэгдсэн захиргааны актыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.11, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2,  47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны А/53 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийн Г ХХК болон Б ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Б ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар тендерт Г ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Г ХХК-тай Хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх НХААГ-20/0104 дугаар гэрээ байгуулахыг тус тус даалгасугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ДУЛАМСҮРЭН