Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

                        Улсын яллагч                                Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                         Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******т холбогдох 2232000000141 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан  хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Захчин, 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цагдаагийн ажил-эрх зүй мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Баянгол сум дахь цагдаагийн хэсгийн зохицуулагч ажилтай, ам бүл 4 аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 8 байшинд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ Далам овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн зохицуулагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/201 тоот тушаалаар батлагдсан "Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1.7 дахь хэсэг, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/247 дугаар тоот тушаалаар батлагдсан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам" код 812 дугаар зүйлийн 4.11 дэх хэсэг, мөн ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эдийн давуу байдал бий болгож 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны хооронд зөрчил гаргагч нэр бүхий 17 иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудсаар нийт 5,400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэхдээ иргэдээс торгуулийн мөнгийг бэлнээр авч, төрийн сангийн зохих дансанд тушаалгүй хувьдаа завшиж, шийтгэлийн хуудасны баримтад өмнө нь шийтгэлийн хуудсаар торгуулсан иргэдийн банкны төлбөрийн даалгаврын хуулбарыг хавсаргаж санхүүд тооцоо хийж, Төр, нийтийн ашиг сонирхолд 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.

Эрүүгийн 2232000000141 тоот хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Албан хаагч нар зөрчил гаргагч буюу холбогдогч нарт торгуулийн хуудас болон шийтгэлийн хуудас бичиж, уг торгууль, шийтгэлийн хуудасны дагуу Баянгол сумын хүү, торгуулийн орлого гэсэн нэртэй төрийн сангийн 100130800988 дугаартай дансанд төвлөрүүлэх ёстой юм. Банк хаасан болон амралтын өдөр зэрэг газар дээр нь мөнгө тушаах боломжгүй үед тухайн зөрчлийг шийдэж байгаа алба хаагч мөнгийг бэлнээр авч, 3 хоногийн дотор дээрх дансанд төлж мөнгө төлсөн талаарх баримтаа санхүүгийн албандаа өгөх ёстой юм. Хүү, торгуулийн дээрх дансанд төвлөрсөн мөнгө нь төсвийн хөрөнгө болж байгаа учир цаашаа яг юунд зарцуулах ёстой талаар мэдэхгүй байна. *******ын тухайл нэр бүхий 17 иргэнд шийтгэлийн хуудас бичиж, төлбөрт нийт 5,400,000 төгрөгийг дандаа бэлнээр авсан байсан ба уг мөнгийг дээрх төрийн сангийн дансанд төвлөрүүлэх ёстой боловч огт төлөөгүй байсан юм. Манай байгууллага дээр *******тай холбоотой хэрэг шалгагдаж эхэлсэн цагаас хойш *******гийн нэрээр 200,000 төгрөг, А.Дэлгэрмаагийн нэрээр 200,000 төгрөг, У.Хүнийгомбын нэрээр 200,000 төгрөг, Д.Нармандахын нэрээр 400,000 төгрөг, Н.Анхбаатарын нэрээр 400,000 төгрөг, Х.Буяндалайгийн нэрээр 200,000 төгрөг, Б.Батбилэгийн нэрээр 400,000 төгрөг, П.Чанцалсүрэнгийн нэрээр 400,000 төгрөг, О.Энхжингийн нэрээр 200,000 төгрөг, Ц.Батзоригийн нэрээр 200,000 төгрөг, Б.Амгалангийн нэрээр 200,000 төгрөг, *******ийн нэрээр 400,000 төгрөг, Б.Шаравын нэрээр 400,000 төгрөг, Д.Баярмөнхийн нэрээр 400,000 төгрөг, Ж.Оюунтуяагийн нэрээр 400,000 төгрөг, Ц.Оюунзоригийн нэрээр 400,000 төгрөг, Г.Даваанямын нэрээр 400,000 төгрөг төлж, нийт 17 иргэний торгуулийн төлбөр болох 5,400,000 төгрөгийг нөхөж төлсөн байна. ... Бодит 5,400,000 төгрөгийн хохирол учирсан байсан боловч Б.******* нь төлбөрийг өөрөөсөө гаргаж нөхөж төлсөн тул одоо ямар нэгэн хохирол байхгүй гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 171-175-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 00-06 ДАУ гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дархан-Уул аймгаас гараад Төв аймгийн Борнуур сум руу нөхөр Энхбадрахын хамтаар явж байсан юм. Би тухайн үед жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан чинь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын замын цагдаа зогсоож шалгасан ба эрхийн үнэмлэхгүй явсан гээд намайг 200,000 төгрөгөөр торгосон юм. Би торгуулийн мөнгийг бэлнээр нь тэр өндөр туранхай бор цагдаад өгсөн юм. ... Тухайн үед тэр цагдаа надаас Баруунхараагийн цагдаагийн хэсгийнхээ байранд мэдүүлэг аваад, шийтгэлийн хуудасны нэг хувийг өгсөн байхаа. ... Би тэр үед бэлнээр өгч болох уу гэсэн чинь тэг тэг гээд бэлнээр авсан юм. ... Тэр үед хоёр л цагдаа байсан ба намайг зогсоосон цагдаа л намайг 200,000 төгрөгөөр торгосон юм гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 117-118-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн зохицуулагч Б.*******ын 2022 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх олгогдсон шийтгэлийн хуудасны зарцуулалт, шийтгэлийн хуудсыг цахим санд эсэх талаар хэлтсийн даргын өгсөн үүргийн дагуу санхүүгийн албанаас нягтлан бодогч шалгахад дэслэгч Б.******* дээр 17 иргэний банканд тушаасан шийтгэлийн хуудасны торгуулийн баримтыг давхардуулж хавсаргаж, хаалт хийсэн зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийн дагуу миний бие хэлтсийн даргын өгсөн үүргийн дагуу дотоод хяналт шалгалтын хүрээнд албаны шалгалтыг явуулсан. Албаны шалгалтаар дэслэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл олгогдсон шийтгэлийн хуудаснаас 17 иргэнийг торгосон боловч торгуулийн мөнгийг бэлнээр хувьдаа авч нийт 5,040,000 төгрөгийг завшсан үйлдэл албаны шалгалтаар авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тогтоогдсон нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу хэлтсийн даргын зөвлөлийн хуралд танилцуулсан, хэлтсийн даргын зөвлөлийн хурлаас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 812-ын 4.17 дахь хэсэгт заасан баримт материалыг санаатайгаар засварлах, ашиглан шамшигдуулсан байдал илэрвэл эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах гэх заалтыг удирдлага болгон зохих харьяа байгууллага шилжүүлж шалгуулахыг шийдвэрлэсэн. ... Дотоод хяналт шалгалтаар Б.******* нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, авсан мөнгийг хувьдаа хэрэгцээндээ зарцуулсан гэж тайлбарладаг. Түүний хэрэгжүүлэх чиг үүргийн хуваариар Б.******* нь бие даан шийдвэр гаргах, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан юм, тухайн өдөр өдрийн цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бусад албан тушаалтнууд нь хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тэгж үзэх үндэслэл байхгүй. Б.******* нь өөрийн нэр дээр авсан шийтгэлийн хуудсыг зөвхөн өөрөө хариуцаж, өөрөө тооцоо хийж хаалт хийх ёстой журамтай байдаг. Түүний энэ хууль бус үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд удаа дараа үйлдэгдсэн, үргэлжилсэн үйлдэл байна гэж үзэхээр байсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 135-138-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Хэлтсийн алба хаагчдын өөрс дээрх материал, зөрчлийг үндэслээд хэлтсийн дарга, нягтлан бодогч хоёрын цохолтоор шийтгэх хуудсыг олгодог, шийтгэх хуудасны олгосон бүртгэлийг хөтөлдөг /агуулахын бүртгэл/, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 812 дугаар-т зааснаар "үнэт цаас, шийтгэлийн хуудсыг санхүүтэй тооцоо нийлэх" заалтын дагуу 1-14 хоногийн дотор тухайн албан хаагч нь тооцоо нийлж хаалтыг хийдэг. Тооцоог зарцуулсан тайлан гардаг, тайландаа үнэт цаасны дугаарыг тулгаж, мөнгө төлөгдсөн баримтыг хавсаргаж, гарын үсэг зурсан зэргийг харж нягталснаар тооцоо нийлж ажилладаг. ... Шийтгэлийн хуудасны хаалт хийх хугацаа буюу 14 хоног дууссан тохиолдолд хариуцсан албан хаагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шилжүүлдэг, шүүхээс захирамж гарч, шийдвэр гүйцэтгэх газар луу хүргүүлдэг. Шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх хуудас бичигдэж манайд ирүүлдэг, энэ бичигдсэн гүйцэтгэх хуудсыг хариуцсан албан хаагч нь над дээр шийтгэлийн хуудастайгаа хавсаргаж өгч хаалтыг хийдэг. ... Б.*******ын шийтгэлийн хуудасны тооцоо нийлээгүй 17 иргэний шийтгэвэр байгаа, эдгээрийг түүнээс асуухаар иргэд нь мөнгөө төлөөгүй яваад байгаа, хугацаа нь дууссан, шүүх рүү албан тоот бичгийг төлөвлөөд өгнө гэж хэлж яриад явж байсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 147-150-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчилтэй нь холбогдуулан өөрөөс нь ямар учраас асуудал гаргасан талаар даргын хувиар уулзаж тодруулахад Б.******* нь шийтгэлийн мөнгийг хувьдаа зарцуулсан, идэж уусан гэсэн тайлбарыг өгдөг гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 167-170-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Миний бие 2022 оны 05 дугаар сарын дундуур гэж санаж байна. Одоо яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Орой өөрийнхөө Honda Insight маркийн 05-72 УНН улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол сумын замын хөдөлгөөнд оролцож байхдаа Б.******* замын зохицуулагчид зогсоогдож шалгуулсан. Намайг шалгахад багажаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоож согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авна гэж автомашиныг журамласан. Намайг маргааш ирж торгуулийн 400,000 төгрөг, журмын хашааны 10,000 төгрөг тус тус авч ирж машинаа аваарай гээд явуулсан. Тэгээд маргааш нь надад бэлэн мөнгө байсан. Тухайн үед төмс тарих үед мөнгөтэй байсан. Өөрт байсан мөнгөнөөс 410,000 төгрөгөөс торгуульд 400,000 төгрөг, журмын хашаад 10,000 төгрөгийг тус тус төлж автомашинаа авсан. Тухайн үед би яаралтай ажилтай явж байсан болохоор төлбөрийг төлөөд машинаа аваад явсан. Ямар нэгэн арга хэмжээ авсан болон торгуулийн төлбөр төлсөн талаар баримт өгөөгүй, харин жолоодох эрхийг бүтэн 1 жилийн хугацаатайгаар хассан шийтгэл оногдуулсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 163-166-р тал/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс гаргуулан авсан нэр бүхий иргэдийн зөрчлийн хувийн хэргийн хуулбар, Цагдаагийн хэлтсийн 2022 оны төрийн санд төвлөрүүлсэн торгуулийн дансны хуулга,

Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс гаргуулан авсан *******ын *******ын ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт, хувийн хэрэг зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р ХХ-ийн 150 дугаар хуудас/  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

Нэг. Шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

Б.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн зохицуулагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/201 тоот тушаалаар батлагдсан "Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1.7 дахь хэсэг, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/247 дугаар тоот тушаалаар батлагдсан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам" код 812 дугаар зүйлийн 4.11 дэх хэсэг, мөн ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эдийн давуу байдал бий болгож 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны хооронд зөрчил гаргагч нэр бүхий 17 иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон,эрхтэй этгээд согтуугаар машин жолоодсон зөрчилд торгох шийтгэл оногдуулж, торгуулийн мөнгийг бэлнээр нийт 5,400,000 төгрөгийг төрийн сангийн зохих дансанд тушаалгүй хувийн хэрэгцээндээ ашиглаж, мөн шийтгэлийн хуудасны баримтад өмнө нь шийтгэлийн хуудсаар торгуулсан иргэдийн банкны төлбөрийн даалгаврын хуулбарыг хавсаргаж санхүүд тооцоо хийж, Төр, нийтийн ашиг сонирхолд 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 171-175-р тал/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 117-118-р тал/, Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 135-138-р тал/, Гэрч *******н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 147-150-р тал/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 167-170-р тал/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 163-166-р тал/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс гаргуулан авсан нэр бүхий иргэдийн зөрчлийн хувийн хэргийн хуулбар, Цагдаагийн хэлтсийн 2022 оны төрийн санд төвлөрүүлсэн торгуулийн дансны хуулга зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

17 иргэний торгуулийн төлбөр болох 5,400,000 төгрөгийг тухайн  зөрчил гаргагч иргэд нэрээр нэг бүрчлэн төлж  төрийн сангийн орлогод оруулсан байна. /3-р ХХ-ийн 209-218 дугаар хуудас/

Гурав. Шүүгдэгч Б.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн зохицуулагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эдийн давуу байдал бий болгож 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны хооронд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ машин жолоодсон, жолооч согтуурсан үедээ машин жолоодсон зөрчил гаргагч нэр бүхий 17 иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудсаар нийт 5,400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгуулсан  иргэдээс торгуулийн мөнгийг бэлнээр авч, өөрийн хувийн хэрэгцээнд ашигласны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2.4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Далам овогт *******ын *******ыг Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 5400 нэгж буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ                             Б.А

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.