Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/00203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

              Хариуцагч: А.Б,

           Хариуцагч: Ж.Чнарт холбогдох

             Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 343 026 382 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч А.Б, хариуцагч Ж.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Б, Ж.Ч- нар нь манай ББСБ-тай6 оны 12 дугаар сарын 02-ны өдөр В16120201 тоот зээлийн гэрээгээр 40 000 ам.доллар, С16120201 тоот зээлийн барьцааны гэрээ,6 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн В16120201-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 38 000 ам.доллар, Ф16120201 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ,7 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн С16120201-01 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан нийт 78 000 ам.долларыг нэг сарын 4.3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар бизнесийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилготойгоор зээлсэн. Зээлийн барьцаанд дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:

            1.2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С16120201 тоот зээлийн барьцааны гэрээгээр Ж.Ч-ийн өмчлөлийн *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* тоот үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

            2.2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ф16120201 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 2004 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ландкруйзер Прадо 0 маркийн автомашин,******* тоот гэрчилгээтэй, ******* улсын дугаартай, арлын дугаартай, улаан хүрэн өнгийн автомашин,

            3.2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн С16120201-01 тоот зээлийн барьцааны гэрээгээр А.Бын өмчлөлийн ,,,, тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 22.5 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

А.Б, Ж.Ч- нар нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу7 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /В16120201/ тоот зээлийн гэрээний хавсралт-1/-ийг зээлийн гэрээний 2.1.12, 6.2.7, 10.2.2 дахь хэсэгт заасны дагуу ноцтой зөрчсөн.7 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс8 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 77 700 ам.доллар, зээлийн гэрээний 3.1.3-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүнд 9 358,44 ам доллар, нийт 134 518.04 ам долларын зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болно. Энэхүү үлдэгдэл төлбөрийг8 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны валютын ханшаар тооцвол 343 026 382,72 төгрөг болж байна. Тиймээс дээрх төлбөр болох нийт 343 026 382,72 төгрөгийг хариуцагч А.Б, Ж.Ч- нараас гаргуулах,6 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С16120201 тоот зээлийн барьцааны гэрээгээр Ж.Ч-ийн өмчлөлийн *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* тоот үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр,6 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ф16120201 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 2004 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд Круйзер Прадо 0 маркийн автомашин, ******* тоот гэрчилгээтэй, улсын дугаартай,  арлын дугаартай, улаан хүрэн өнгийн автомашинаар,7 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн С16120201-01 тоот зээлийн барьцааны гэрээгээр А.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн,,, тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 22.5 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн,,, тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 22.5 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Зээлдэгч А.Б нь нийт 7 удаагийн төлөлтөөр 23 548 39 ам.доллар төлсөн. Зээлийн гэрээ нэг жилийн хугацаатай, сарын 4,3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа7 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссан.  Түүнээс хойш зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй учир8 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээл 77 700 ам.доллар, зээлийн хүүнд 47 459 60 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 9 358 44 ам.доллар нийт 134 518 04 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй. Энэ үлдэгдлийг8 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны хаалтын ханш 2 550 04 төгрөгөөр тооцвол 343 026 382.72 төгрөг гарсан. Иймд Хариуцагч А.Б, Ж.Ч- нараас уг мөнгийг гаргуулж, зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ИББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаад сүүлдээ төлж чадахаа больсон. Үлдсэн зээлээ тооцоо нийлсэн дүнгээ төлнө гэв.

 

 

 

 

Хариуцагч Ж.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Ч- нь ИББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн бөгөөд дээрх зээлийн төлбөрийг зээл авснаас хойш болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд тодорхой хэмжээнд төлбөр өгсөн тул зээлийн дүнгээс хасч тооцно. Зээлээс төлсөн дүнг нарийвчлан нэхэмжлэгч талтай тооцоо нийлэх шаардлагатай байна. Эцсийн байдлаар тооцоо нийлж дуусаад үлдсэн дүнг хүлээн зөвшөөрөхөд татгалзахгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг мөнгийг хариуцагч Ж.Ч- хэрэглээгүй. А.Б уг зээлсэн мөнгийг хэрэглэсэн. Ж.Ч- нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас хуулийн дагуу зээлдэгч болж, хариуцагчаар орж байгаа. Зээлийн эргэн төлөлтийг ч мөн адил А.Б төлж байсан. А.Б нь зээлийн талаар, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг Ж.Ч-д өгдөггүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК зээлийн гэрээний үүрэгт 134 518 ам.доллар буюу 343 026 382 төгрөгийг  А.Б, Ж.Ч- нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаарджээ. 

 

Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй тул хариуцах үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ж.Ч- зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх талаар маргахгүй боловч зээлийн тооцоололд нэхэмжлэгчийн худалдан авсан онгоцны билетийн үнэ хасагдаагүй байна гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч:

-2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэг сарын 4.3 хувийн хүүтэй,  зээлийн эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сарын 0.86 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор, 12 сарын хугацаатай, 40 000 ам.долларыг  зээлдүүлэхээр тохиролцсон  В16120201 дугаар зээлийн гэрээ, мөн өдрөө зээлийн барьцаанд Ж.Ч-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн*******, Зайсангийн Ар Зайсан гудамжны*******ны******* тоот хаягт байрлах, 127.7 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийг бариулсан С16120201 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

 

Үүний дараа6 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээр дурьдсан В16120201 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 38 000 ам.долларын зээлийг нэмж олгох тухай В16120201-1 дугаар гэрээ байгуулж, мөн өдрөө эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээгээр улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркын автомашиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, мөн7 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн,ны г40 дүгээр байрны хаягт байрлах, дугаарт бүртгэлтэй, 22 м.кв, автозогсоолын зориулалттай,  Баянгол дүүргийн,ны г40 дүгээр байрны 2052 хаягт байрлах, дугаарт бүртгэлтэй, 22 м.кв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээрх зээлийн барьцаанд бариулсан С16120201-1 дугаар гэрээгээр барьцааны гэрээг нэмж  байгуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх 13-20 ху/

 

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.   

             Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухай, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх, хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтөнд 23 548 ам.доллар төлсөн зэрэг үйл баримтад маргаангүй, харин үүргийн гүйцэтгэлийг хэн хариуцах, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ зэрэгт маргаантай байна.

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтэрсэн хүүгийн хамт нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ. Тодруулбал:

 Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд6 оны 12 дугаар сарын 02-ноос6 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 23 хоногт 40 000 ам.долларын 4.3 хувийн хүү 1294.9 ам.доллар, /1 сард 1720 ам.доллар* 30.5 хоног, 1 хоногт 56.3 ам.доллар 12.02-12.26 хүртэл 23 хоног/

2017 оны 1 сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 78 000 ам.долларын 4.3 хувийн хүү нэг сард 3 354 ам.доллар, 11 сар 6 хоногт 37 553.4  ам.доллар, /11х 3 354=36894, 6 хоног 659.4/ төлөх үүрэгтэй байснаас гэрээний хугацаанд 21 878 ам.доллар, хугацаа дууссанаас хойш 1 688 ам.доллар төлсөн, уг төлбөрийг нэхэмжлэгч зээлийн хүүгээс хасч тооцсон болох нь зээлдэгчээс ирүүлсэн зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. /хх 12 ху/

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулахдаа 216.2-т “хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасан тул гэрээний хугацаа дууссаны дараа8 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1 688 ам.долларыг үндсэн зээлээс хасч тооцно.

 Өөрөөр хэлбэл, хариуцагч нар6.12.02,6.12.26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76 012 төгрөг, зээлийн гэрээний үндсэн хүү 16 970 ам.доллар /1294.9 + 37 553 -- 21 878=16 970/, хэтэрсэн хугацааны хүүг 76 012 ам.доллараас 10 сараар тооцвол 32 680 ам.доллар /76 012*4,3%*10 сар/  буюу төлвөл зохих нийт хүүгийн хэмжээ 49 650 ам.доллар байх боловч нэхэмжлэгч хүүгийн хэмжээг 47 459 ам.доллар гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр тооцов.  

 Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд, талууд гэрээний 3.6-д зээлийн хүү, үндсэн зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон атлаа 3.1.4-т зээл олгох нөхцөлд сарын 0.86 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэж байна гэж үзэхээргүй тул зээлдэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн болно.

Түүнчлэн хариуцагч А.Бын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь тоот дансаар зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан харилцагчийн дансны хуулгаар нотлогдож байх тул зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй гэх үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй, мөн хариуцагч Ж.Ч- нэхэмжлэгч онгоцны билет худалдсан авсан үнийн дүнг зээлийн төлбөрөө хасч тооцохоор тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлолгүй тус тус дурдаж байна.   

          Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, хариуцагч А.Б, Ж.Ч- нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76 012 ам.доллар, зээлийн хүү 47 459 ам.доллар, нийт 123 471 ам.долларыг нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан үүргийнхээ дагуу хэрэгт ирүүлсэн8 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкнаас нийтэд зарласан ам.долларын төгрөгтэй харьцах албан ханш болох 2 550.4 төгрөгөөр тооцож 314 900 438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ИББСБ ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шардлагаас үлдэх 28 125 944 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор,  хариуцагч нар гэрээний үүргээ гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн*******, Зайсангийн Ар Зайсан гудамжны*******ны******* тоот хаягт байрлах, 127.7 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгө, улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркын автомашин, Баянгол дүүргийн,ны г40 дүгээр байрны хаягт байрлах, дугаарт бүртгэлтэй, 22 м.кв, автозогсоолын зориулалттай,  Баянгол дүүргийн,ны г40 дүгээр байрны 2052 хаягт байрлах, дугаарт бүртгэлтэй, 22 м.кв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                              ТОГТООХ НЬ:

          1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б, Ж.Ч нараас 314 900 438 /гурван зуун арван дөрвөн сая есөн зуун мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 125 944 /хорин найман сая нэг зуун хорин таван мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг хэрэгсэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар А.Б, Ж.Ч- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн*******, Зайсангийн Ар Зайсан гудамжны*******ны******* тоот хаягт байрлах, 127.7 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгө, улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркын автомашин, Баянгол дүүргийн,ны г40 дүгээр байрны хаягт байрлах, дугаарт бүртгэлтэй, 22 м.кв, автозогсоолын зориулалттай,  Баянгол дүүргийн,ны г40 дүгээр байрны 2052 хаягт байрлах, дугаарт бүртгэлтэй, 22 м.кв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б, Ж.Ч- нараас 1 732 452 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХКомпанид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 153 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ