Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/737

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Онхолууд овогт*******ийн*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003540313 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт******* дүүргийн 15 дугаар хороо, 31/1 дүгээр байрны 19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Онхолууд овогт*******ийн******* /РД: УК98091441/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр******* дүүргийн 20 дугаар хороо, “Лавай” хүнсний зах дотор өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох морфин /МОР/ тариаг худалдаалах зорилгогүйгээр 59 ширхгийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хүний карт олсон, ТҮЦ-нээс хаясан байсан хүний иргэний үнэмлэхийг худалдаж аваад өрхийн эмнэлэгт очиж манай ах хэрэглэдэг гэж худлаа хэлж тухайн тариаг худалдаж авсан, өөрөө хэрэглэсэн, өөртөө хадгалсан, энэ хэргийг ганцаараа хийсэн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэрч Э.Очирномин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би******* дүүргийн 13 дугаар хороо, Их амгалан өрхийн эмнэлгийн хүний их эмчээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байна. ...Надад мансууруулах эмийн жор дээр өвчтөнд мансууруулах эм, тариаг бичиж өгөх эрх байгаа. Гэхдээ тухайн мансууруулах эм, тариаг авах гэж байгаа өвчтөний амбулаторын карт буюу өвчтөний картыг үзэж, тус карт дээр нарийн мэргэжлийн эмчийн онош, эмийн тун зааврыг харж байж бичиж өгдөг юм. Мөн энэ хүн өмнө нь авч байсан эсэхийг шалгаж байгаад бичиж өгдөг. ...Амбулаториор эмчлүүлэгчдийн карт буюугийн Мөнхбаяр гэх хүний картыг харлаа, уг карт дээр бичсэн зүйлс нь миний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бичиж өгсөн эмчийн тэмдэглэл мөн байна. 2202 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг ажил дээрээ ажиллаж байхад 14 цагийн үед байх гаднаас нүдний шилтэй махлаг царайтай өндөр хүүхэн орж ирээд “...манайх энэ хороонд байдаг, одоохондоо хаягаа шилжүүлээгүй байгаа, манай ах хорт хавдартай, өмнө нь дүүргийн эмнэлгээс эм авдаг байсан, дүүргийн эмч тухайн оршин суудаг газрынхаа өрхийн эмнэлгээс авч болно гэж хэлсэн, манайх түр оршин суугч учраас хороондоо бүртгүүлж амжаагүй байгаа, хавдрын өвчин намдаах морфин эм өгөх болох уу...” гэж надаас асуусан. Тэгэхээр нь өвчтөний карт чамд байна уу? гэж асуухад байгаа гээд нэг карт,гийн Мөнхбаяр гэх хүний иргэний үнэмлэх үзүүлсэн, тэгэхээр нь үнэмлэх дээрх хаягийг нь хартал өөр хаяг байхаар нь “...танайх одоо хаана амьдарч байгаа юм бэ...” гэж асуухад миний урдаас 26-49 тоотод шилжин ирж амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгээд өвчтөний иргэний үнэмлэхийг үзүүлээд байхаар нь би итгээд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 60 ширхэг морфиныг 4 цагийн зайтай 2 мл хэмжээтэйг булчинд тарихаар бичиж өгсөн, харин дараа нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дахиад нөгөө охин 11 цагийн үед орж ирээд нөгөө картаа таксинд хаячихлаа, одоо яах вэ гэж надад хэлэхээр нь би ...тэр карт чинь байхгүй бол бичихгүй... гэхэд миний урдаас манай ах тариагаа тарихгүй бол маш их өвдөж орилоод үнэхээр хэцүү байдаг, аргалах ямар ч боломжгүй, ямар ч тариа байхгүй, би нөхөртэйгөө явж байгаад ахынхаа өвчтөний картыг таксинд хаячихлаа, би энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шалгуулж байгаа, олдох байх, олдсон үед нь тань дээр аваад ирье, ах маань маш хүнд байна, орь дуу тавиад хэцүү байна, та туслаач гээд байн байн надаас гуйгаад байсан, тэгэхээр нь би өөр эмчээс асуугаад хэлье гээд хамт ажилладаг Уранчимэг эмчээс тухайн хүний талаар буюу картаа хаясан гээсэн талаар нэг бүрчлэн хэлтэл миний урдаас Уранчимэг эмч “...үнэхээр тийм бол, шинэ карт өгчих, дараа тэр карт нь олдчихвол шинэ карттайгаа хавсаргачих нь биз” гэж хэлэхээр нь би шинэ карт нээгээд өөрөө оношийг нь бичээд, морфин эмийн жор дээр морфин тариаг бичээд явуулсан, тухайн үед манай өрхийн эмнэлгээр маш олон өвчтөн үйлчлүүлж байсан, тэгээд намайг шалаад байн байн гуйгаад байхаар нь аль болох хүнд өвчтэй хүнд туслаад өгчих санаатай бичиж өгсөн. ...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дээрх эмэгтэйн үзүүлсэн картан дээрх онош болон бусад бичилтийг харсан, тухайн онош нь бүдүүн гэдэсний хорт хавдар гэсэн оноштой байсан, тэр оношоороо морфин тариаг олон өдөр, олон удаа авчихсан байсан болохоор би итгээд бичээд өгсөн, гэхдээ карт дээр хүний нэрийг анзаарч хараагүй, иргэний үнэмлэхийн нэрийг харчихсан байсан учраас тухайн иргэний үнэмлэх дээрхгийн Мөнхбаяр гэх хүний өвчтөний карт мөн байх л гэж бодсон. ...Тэр эмэгтэй тухайн үед би жирэмсэн, ээж дэлгүүрт зогсдог ажилтай, нөхөр нь ээлжийн ажилтай, надаас өөр ирэх хүн байхгүй, энэ ахаас болж сэтгэлээр унаад, хүүхдээ гаргачих /зулбачих/ гээд байх юм, байнгын асаргаанд байдаг гэж хэлээд байсан...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Сувдхорол мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* манайхаас дээрх индексийн дугаартай гэх хүнд авч байгаа гээд жорын цаастай ирж 60 ширхэг морфин тариаг 125,400 төгрөгөөр худалдаж аваад явсан, ...би тухайн үед сэжигтэй санагдаад гэх хүний бичиг баримтыг нь хүртэл хуулбарлаж авч үлдсэн. ******* манай байгууллагаар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн, ...тухайн үед ******* нь бичиг баримтыг авчирсан. Мөн эмчийн жор бичигтэй байсан учраас жор бичгийг үндэслэн өгсөн...” /хавтас хэргийн 64-65 дахь тал/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би дээр хүний иргэний үнэмлэхийг санаж байна, ...08 дугаар сарын дунд үеэр байх ТҮЦ дээрээ ажиллаж байхад гаднаас үл таних 23-25 орчим насны эмэгтэй орж ирээд ...“манай ах хаясан гээсэн бичиг баримтын газар байгаа. Гүрсэдийн Мөнхбаяр гэх хүний бичиг баримтыг эзэнд нь өгнө...” гэж хэлэхээр нь би урдаас нь эгч нь энэ иргэний үнэмлэхийг өөр бас 2 үнэмлэхийн хамт олсон гэж хэлэхэд тэгвэл 3 хүнийхийг бүгдийг нь өгчих гээд аваад гарах гэхээр нь би чи яасан сонин хүн бэ, хүний бичиг баримт авах гээд би өгөөгүй, тэгтэл нэг иргэний үнэмлэхийг гартаа барьж байгаад буцаагаад өгсөн. Тэгснээ надад картаа өгөөд 5000 төгрөг уншчих гэж өгөхөөр нь би нөгөө картаас 5000 төгрөг уншуулаад өгөхөд нөгөө эмэгтэй дээрх үзүүлсэн иргэний үнэмлэхийг шууд аваад явчихсан. Би араас нь хөөе хүний бичиг баримт өгөөч гэсэн боловч шууд зүгээр эгч хүнд нь өгнө гээд гараад явчихсан...” /хавтас хэргийн 76-77 дахь тал/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би******* дүүргийн 13 дугаар хороо, Их амгалан өрхийн эмнэлгийн хүний их эмчээр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байна. ...Очирномин эмч надаас “...мансууруулах эм, тариа бичүүлдэг хүн картаа авчраагүй байна, бичээд явуулчих уу” гэж асуухаар нь би “...энэ хүн өмнө нь авч байсан уу” гэж асуухад “...өмнө нь бичүүлж авсан, тэр үед карттай байсан, одоо картгүй ирчихсэн байна” гэхээр нь тэгвэл дараа заавал картыг нь аваарай, өмнө нь авч байсан юм бол бичээд өгөхгүй юу даа, бүртгэл дээрээ бичээрэй... гэж хэлээд өөрийнхөө өрөө рүү явсан...” /хавтас хэргийн 79 дэх тал/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн бичиг баримтыг харлаа, миний гээгдүүлсэн иргэний үнэмлэх мөн байна, би 2021 оны 06 дугаар сард байх, ажлаасаа гэртээ харих замдаа таксинд бичиг баримтаа хаячихсан, хаясан бичиг баримттай миний иргэний үнэмлэх хамт хаягдсан, тухайн үед суусан таксиныхаа марк дугаарыг нь харж чадаагүй болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Түүнээс хойш иргэний үнэмлэхгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сард иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн гэж хүсэлт бичиж өгөөд шинээр иргэний үнэмлэх авсан. ...Надад ямар нэгэн хууч өвчин гэхээр зүйл байхгүй, морфин гэх тариаг хэрэглэж байгаагүй. Ямар нэгэн эмчийн заалт байхгүй, эрүүл хүн байна...” /хавтас хэргийн 81 дэх тал/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин ******* нь 2021 онд байх Ганзаяа /талийгаач/-тай үерхэж эхэлсэн. Тэгээд тэр найз залуутайгаа хамт зуслангийн газар очиж хонодог болсон. Тэгээд би хаагуур юу хийж яваад байна гэж асуудаг байсан. Тэгтэл тэр Ганзаяа гэх хүн нь морфин хэрэглэх заалттай, хүнд өвчтэй хүүхэд байсан учраас тэр хүнтэй нийлснээс хойш морфин хэрэглэдэг болсон юм шиг байна лээ. Би нэг удаа *******г сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтүүлэн эмчлүүлж байсан...” /хавтас хэргийн 83 дахь тал/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний үйлчлүүлсэн******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лавай” захын эмэгтэйчүүдийн бие засах өрөөнөөс үзлэг хийх явцад хэрэглэсэн морфин тариа 1 ширхэг, мөн миний биед үзлэг хийх явцад морфин /morphin/ гэсэн бичигтэй 59 ширхэг, дотроо цус мэт зүйлээр бохирлогдсон тариур 1 ширхэг, хэрэглээгүй тариур 1 ширхэг, хэрэглэсэн морфин /morphin/ тариа 1 ширхэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /Гүрсэдмаагийн Мөнхбаяр/ гэсэн бичиглэлтэй өвчтөний карт “Айвико- Интернэшнл” ХХК гэсэн бичиглэлтэй баримт 1 ширхэг, таван шар од гэсэн бичиглэлтэй баримт 1 ширхэг тус тус илэрч хураагдсан нь үнэн. Дээрх зүйлсийг би 2022 оны 08 дугаар сарын 20-ны үед байх, одоогоос 7 хоногийн өмнө өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ний шилэн дээр /Гурсэдмаагийн Мөнхбаяр/ гэсэн иргэний үнэмлэх байхаар худалдагчаас нь ...энэ иргэний үнэмлэх манай ахын үнэмлэх байна, мөнгийг өгөөд ахынхаа үнэмлэхийг авч болох уу... гэж асуухад худалдагч эгч ...ах чинь юм бол авч болно, 5000 төгрөг өгөөрэй... гэж хэлэхээр 5000 төгрөг төлөөд нөгөө иргэний үнэмлэхийг авсан. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр******* дүүргийн хорооллын Оргил худалдааны төвийн зүүн талд байрлах “Их амгалан” өрхийн эмнэлэг орж нөгөө ТҮЦ-ээс авсан (Гүрсэдмаагийн Мөнхбаяр) гэсэн бичиг баримтаа нэрийг нь мэдэхгүй байна, нэг өрхийн эмчид нь үзүүлээд “Өвчтөний карт авах гэсэн юм, энэ хуний өвчтөний картын таксинд хаячихсан юм олж чадахгүй байна, шинээр амбулаториор карт аваад бичилт хийлгэж болох уу, энэ хүн хэвтэрт байдаг, өвдөлт нь маш их өнөөдөр тариа нь дуусаж байгаа, дараа ирэхдээ шинжилгээний хариугаа үзүүлж болох уу”... гэж асуухад эмч миний урдаас ...энэ хүн үнэхээр өвдөлт ихтэй, босож чадахгүй байгаа бол бичээд өгье, дараа ирэхдээ шинжилгээний хариу, өвчтөний карт авчирч үзүүлээрэй... гэж хэлээд 5 хоногийн зайтай 60 ширхэг морфин тариаг бичиж өгсөн. Би анхнаасаа хүний иргэний үнэмлэх ашиглаж байсан, хавдар шинжилгээний хариу байхгүй учраас дахиж ирэхгүй гэж бодож байсан. Тэгээд би карт болон эмчийн жор бичгээ аваад “Айвико- Интернэшил” ХХК-с очиж 60 ширхэг морфин тариаг 125.400 төгрөгөөр худалдаж аваад, хамгийн ойр байрлах “Лавай” захын эмийн сан орж 2 ширхэг тариур аваад, тус төвийн эмэгтэйчүүдийн бие засах өрөө орж 1 ширхэг “Морфин” тариаг зүүн гарын шууны дээд хэсэгт тарьж хэрэглэж байхад гаднаас 00-ын хаалгыг эвдээд энгийн хувцастай 2 цагдаа намайг бариад авсан. ...Тариурт соруулаад, соруулсан тариагаа өөрийн судсандаа хийдэг. Миний мэдэрснээр бол биед байгаа ямар нэгэн зовиурууд алга болж, шарталтын шинж тэмдэг зүгээр болдог. ...Би морфин тариаг 2021 оны 05 сараас эхэлж хэрэглэж байгаа. Анх хэрэглэж байхдаа таатай мэдрэмж авах гэж хэрэглэдэг байсан, сүүлдээ шартаж шараа тайлах гэж хэрэглэдэг болсон. ...Хамгийн анх 2021 оны 05 сард манай талийгаач найз залуу Ганзаяа анх хэрэглэхийг санал болгож судсаар тарьж өгч байсан, заримдаа хийлгэмээргүй санагдсан ч талийгаач судсаар тарьж өгч уруу татах хэв шинжтэй болсон. Түүнээс хойш хэсэг хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд донтолтын тасагт хэвтэн эмчлүүлж морфин тарих сэдлээ зогсоосон. Түүнээс хойш хэрэглэхгүй байж байгаад хавдрын группээс олж авч дахин сонирхож эхэлсэн юм...” /хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн мэдүүлэг,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №4177 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “************** 2022.08.24” гэж хаягласан шээсэнд морфин /МОР/ илрэв.

3. Морфин /МОР/ нь НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн I жагсаалтанд багтдаг...” /хавтас хэргийн 92-94 дэх тал/ гэсэн, 

 

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4176 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 59 ш тариа мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. №2 гэж дугаарласан дотроо цус мэт зүйлээр бохирлогдсон тариур шинжилгээнд тэнцэхгүй.

2. “1” гэж дугаартай 59 ширхэг /59 мл/ морфин гэсэн бичиглэлтэй тариа болон хэрэглэсэн гэх морфин тарианы хоосон хуванцар сав зэрэгт тус тус морфин /morphine/ илрэв. 3 мл-н шинэ тариураас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Морфин /morphine/ нь НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн I жагсаалтанд багтдаг...” /хавтас хэргийн 98-100 дахь тал/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №11716 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. *******гийн биед хоёр талын тохойн хонхор, сарвууны гадаргууд судас дагасан сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Зүүн тохойн хонхрын тарианы зүүний ором нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн, бусад сорви гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” /хавтас хэргийн 158-159 дэх тал/ гэсэн,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №822 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.******* нь Опойдын хараат байдал оношоор өмнө нь СЭМҮТ-д хэвтэн эмчлэгдэж байсан өвчний түүх байна.

2. ******* нь одоо Опойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.

3. *******гийн дээрх эмгэг нь олдмол эмгэг болно.

4. ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.

6. 7. ******* нь Опойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” /хавтас хэргийн 105 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 36-40 дэх тал/,

- Мэдүүлэг шалгасан дүрс бичлэг бүхий 1 ширхэг си ди /хавтас хэргийн 41 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 42-48 дахь тал/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 50-51 дэх тал/,

- Эмчийн жор, эмийн төлбөр хийсэн баримтын хуулбар /хавтас хэргийн 67 дахь тал/,

- ӨЭМТөвийн Мансууруулах эм, сэтгэц нөлөөт эмийн жор зарцуулалтын бүртгэлийн хуулбар /хавтас хэргийн 73-74 дэх тал/,

- Яллагдагч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 126-130 дахь тал/,

- Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 157 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 156 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 102 дахь тал/, СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн мэдээлэл, өвчний түүх /хавтас хэргийн 109-116 дахь тал/, тээврийн хэрэгсэлгүй лавлагаа /хавтас хэргийн 146 дахь тал/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 149 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 150 дахь тал/, эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 151 дэх тал/, шүүгдэгчийн төрөл, садан хамаарал бүхий хүмүүсийн лавлагаа /хавтас хэргийн 153-154 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бусдын бичиг баримт ашиглан “Түмэн-Энх” өрхийн эмнэлгийн эмчийг хуурч, эмийн жор бичүүлэн авч улмаар тухайн өдрөө “Айвико-Интернэшнл” ХХК-иас 60 ширхэг 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 59 ширхэг морфин /МОР/ тариаг худалдан авч, улмаар******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лавай” хүнсний зах дотор өөрийн биедээ хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Э.Очирномингийн “...2202 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг ажил дээрээ байхад 14 цагийн үед байх гаднаас нүдний шилтэй махлаг царайтай өндөр хүүхэн орж ирээд “...манайх энэ хороонд байдаг, одоохондоо хаягаа шилжүүлээгүй байгаа, манай ах хорт хавдартай, өмнө нь дүүргийн эмнэлгээс эм авдаг байсан, дүүргийн эмч тухайн оршин суудаг газрынхаа өрхийн эмнэлгээс авч болно гэж хэлсэн, хавдрын өвчин намдаах морфин эм өгөх болох уу...” гэж надаас асуусан. Тэгэхээр нь өвчтөний карт байна уу чамд гэж асуухад байгаа гээд нэг карт,гийн Мөнхбаяр гэх хүний иргэний үнэмлэх үзүүлсэн. Тэгээд өвчтөний иргэний үнэмлэхийг үзүүлээд байхаар нь итгээд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 60 ширхэг морфиныг 4 цагийн зайтай 2 мл хэмжээтэйг булчинд тарихаар бичиж өгсөн, харин дараа нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дахиад нөгөө охин 11 цагийн үед орж ирээд нөгөө картаа таксинд хаячихлаа, одоо яах вэ гэж надад хэлэхээр нь би “...тэр карт чинь байхгүй бол бичихгүй...” гэж хэлтэл миний урдаас манай ах тариагаа тарихгүй бол маш их өвдөж орилоод үнэхээр хэцүү байдаг, аргалах ямар ч боломжгүй, ямар ч тариа байхгүй, би нөхөртэйгөө явж байгаад ахынхаа өвчтөний картыг таксинд хаячихсан, би энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шалгуулж байгаа, олдох байх, олдсон үед нь тань дээр аваад ирье, ах маань маш хүнд байна, орь дуу тавиад хэцүү байна, та туслаач гээд байн байн надаас гуйгаад байсан, тэгэхээр нь би өөр эмчээс асуугаад хэлье гээд хамт ажилладаг Уранчимэг эмчээс тухайн хүний талаар буюу картаа хаясан гээсэн талаар нэг бүрчлэн хэлтэл миний урдаас Уранчимэг эмч “...үнэхээр тийм юм бол, шинэ карт өгчих, дараа нь тэр карт нь олдчихвол шинэ карттайгаа хавсаргачих нь биз” гэж хэлэхээр нь би шинэ карт нээгээд өөрөө оношийг нь бичээд, морфин эмийн жор дээр морфин тариаг бичээд явуулчихсан юм...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн, гэрч Б.Сувдхоролын “...2022 оны 08 сарын 24-ний өдөр ******* нь манайхаас дээрх индексийн дугаартай гэх хүнд авч байгаа гээд жорын цаастай ирж 60 ширхэг морфин тариаг 125,400 төгрөгөөр худалдан аваад явсан, ...би тухайн үед сэжигтэй санагдаад гэх хүний бичиг баримтыг нь хүртэл хуулбарлаж авч үлдсэн. ******* нь манай байгууллагаар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн, ...тухайн үед ******* нь бичиг баримтыг авчирсан. Мөн эмчийн жор бичигтэй байсан учраас жор бичгийг үндэслэн өгсөн юм...” /хавтас хэргийн 64-65 дахь тал/ гэсэн, гэрчын “...2021 оны 08 дугаар сард иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн гэж хүсэлт бичиж өгөөд шинээр иргэний үнэмлэх авсан. ...Надад ямар нэгэн хууч өвчин гэхээр зүйл байхгүй. Морфин гэх тариаг хэрэглэж байгаагүй. Ямар нэгэн эмчийн заалт байхгүй, эрүүл хүн байна...” /хавтас хэргийн 81 дэх тал/ гэсэн, гэрчийн “...Миний охин ******* нь 2021 онд байх Ганзаяа /талийгаач/-тай үерхэж эхэлсэн. Тэгээд тэр найз залуутайгаа хамт зуслангийн газар очиж хонодог болсон. Тэгтэл тэр Ганзаяа гэх хүн нь морфин хэрэглэх заалттай, хүнд өвчтэй хүүхэд байсан учраас тэр хүнтэй нийлснээс хойш морфин хэрэглэдэг болсон юм шиг байна лээ. Би нэг удаа *******г сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтүүлэн эмчлүүлж байсан...” /хавтас хэргийн 83 дахь тал/ гэсэн, шүүгдэгч *******гийн “...2022 оны 08 дугаар сарын 20-ны үед байх одоогоос 7 хоногийн өмнө өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ний шилэн дээр /Гурсэдмаагийн Мөнхбаяр/ гэсэн иргэний үнэмлэх байхаар худалдагчаас нь ...ахын иргэний үнэмлэх байна, мөнгийг өгөөд ахынхаа үнэмлэхийг авч болох уу... гэж асуухад худалдагч эгч ...ах чинь юм бол авч болно, 5000 төгрөг өгөөрэй... гэж хэлэхээр 5000 төгрөг төлөөд нөгөө иргэний үнэмлэхийг авсан. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр******* дүүргийн хорооллын Оргил худалдааны төвийн зүүн талд байрлах “Их амгалан” өрхийн эмнэлэг орж нөгөө ТҮЦ-ээс авсан (Гүрсэдмаагийн Мөнхбаяр) бичиг баримтаа нэрийг нь мэдэхгүй байна, нэг өрхийн эмчид нь үзүүлээд “өвчтөний карт авах гэсэн юм, энэ хүний өвчтөний картыг таксинд хаячихсан, олж чадахгүй байна, шинээр амбулаториор карт аваад бичилт хийлгэж болох уу, энэ хүн хэвтэрт байдаг юм, өвдөлт нь маш их өнөөдөр тариа нь дуусаж байгаа, дараа ирэхдээ шинжилгээний хариугаа үзүүлж болох уу...” гэж асуухад эмч миний урдаас ...энэ хүн үнэхээр өвдөлт ихтэй, босож чадахгүй байгаа бол бичээд өгье, дараа ирэхдээ шинжилгээний хариу, өвчтөний карт авчирч үзүүлээрэй... гэж хэлээд 5 хоногийн зайтай 60 ширхэг морфин тариаг бичиж өгсөн. Би анхнаасаа хүний иргэний үнэмлэх ашиглаж байсан, хавдар шинжилгээний хариу байхгүй учраас дахиж ирэхгүй гэж бодож байсан. Тэгээд би карт болон эмчийн жор бичгээ аваад “Айвико- Интернэшил” ХХК-с 60 ширхэг морфин тариаг 125,400 төгрөгөөр худалдаж аваад, хамгийн ойр байрлах******* захын эмийн сан орж 2 ширхэг тариур аваад, тус төвийн эмэгтэйчүүдийн бие засах өрөө орж 1 ширхэг морфин тариаг зүүн гарын шууны дээд хэсэгт тарьж хэрэглэж байхад гаднаас 00-ын хаалгыг эвдээд энгийн хувцастай 2 цагдаа намайг бариад авсан юм...” /хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №4177 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “************** 2022.08.24” гэж хаягласан шээсэнд морфин /МОР/ илрэв. Морфин /МОР/ нь НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн I жагсаалтанд багтдаг...” /хавтас хэргийн 92-94 дэх тал/ гэсэн,  мөн хүрээлэнгийн 2022 оны №4176 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 59ш тариа мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. №2 гэж дугаарласан дотроо цус мэт зүйлээр бохирлогдсон тариур шинжилгээнд тэнцэхгүй. “1” гэж дугаартай 59 ширхэг /59 мл/ морфин гэсэн бичиглэлтэй тариа болон хэрэглэсэн гэх морфин тарианы хоосон хуванцар сав зэрэгт тус тус морфин /morphine/ илрэв. 3 мл-н шинэ тариураас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Морфин /morphine/ нь НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн I жагсаалтанд багтдаг...” /хавтас хэргийн 98-100 дахь тал/ гэсэн болон Шүүх сэтгэц эмгэг судлалын 822 дугаартай дүгнэлтүүд /хавтас хэргийн 105 дахь тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 36-40 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 42-48 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 50-51 дэх тал/, эмчийн жор, эмийн төлбөр хийсэн баримтын хуулбар /хавтас хэргийн 67 дахь тал/, “Түмэн-Энх” ӨЭМТөвийн мансууруулах эм, сэтгэц нөлөөт эмийн жор зарцуулалтын бүртгэлийн хуулбар /хавтас хэргийн 73-74 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 126-130 дахь тал/, зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж, донтуулах хорт үр дагавартай тул хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан.

Хувь хүн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгохоор заасан.  

 

Шүүгдэгч ******* нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалтад багтсан “Морфин /morphine/” тариаг өөрөө хэрэглэх эмнэлгийн байгууллага, эмчийн онош, зааваргүй атлаа бусдын бичиг баримт, өвчтөний картыг ашиглан “Түмэн-Энх” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийг хуурч жор бичүүлэн авч, улмаар тухайн жорын дагуу “Айвико-Интернэшнл” ХХК-иас 60 ширхэг морфин тариаг худалдан авсан, улмаар******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лавай” хүнсний зах дотор өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худалдаалах зорилгогүйгээр хориглосон мансууруулах эмийг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хориглосон мансууруулах эмийг хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгч өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдал, өөрөө болон ар гэрийн зүгээс түүний мансууруулах бодист донтсон үйлдэлтэй тэмцэх зорилгоор Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж үйлчилгээ авч байсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Шүүгдэгч *******г зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.

 

          Эрүүгийн 2202003540313 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хориглосон мансууруулах эм болох 59 ширхэг морфин тариа, цус мэт зүйлээр бохирлогдсон тариур 1 ширхэг, амбулториор эмчлүүлэгчдийн картгийн Мөнхбаяр гэсэн бичиглэлтэй өвчтөний карт 1 ширхэг, “Айвико-Интернэшнл” ХХК гэсэн бичиглэлтэй өвчтөний карт 1 ширхэг, таван шар од гэсэн бичиглэлтэй тооцооны баримт 1 ширхэг /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ийн*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эмийг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батцэнгэлийн*******г 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сумангоо шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сумангоо нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй. 

         

          5. Эрүүгийн 2202003540313 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хориглосон мансууруулах эм болох 59 ширхэг морфин тариа, цус мэт зүйлээр бохирлогдсон тариур 1 ширхэг, амбулториор эмчлүүлэгчдийн картгийн Мөнхбаяр гэсэн бичиглэлтэй өвчтөний карт 1 ширхэг, “Айвико-Интернэшнл” ХХК гэсэн бичиглэлтэй өвчтөний карт 1 ширхэг, таван шар од гэсэн бичиглэлтэй тооцооны баримт 1 ширхэг /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

          6. Эрүүгийн 2202003540313 дугаартай хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Сумангоо энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сумангоод авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

          8 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР