Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/745

 

          

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч О.Доржмаа, хохирогч *******, шүүгдэгч*******, нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210021651170 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Ачид орг” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт******* дүүргийн 14 дүгээр хороо, 49а байрны 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Чонос овогт*******ын******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Насанбат нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мандал хотхоны 42 дугаар байрны гадаа *******той маргалдаж, улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүд, зүүн хацар, шанаа цус хуралт, зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

Хохирогч *******: “...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14-15 цагийн үед энэ хэрэг болсон. Мандал хотхоны доод талд миний хувийн гарааж байдаг. Би гараждаа машинаа тавиад явж байтал*******тай таарсан. Надтай мэнд мэдэхэд би таниагүй, тэгтэл танихгүй байгаа юм уу, зайл зайл гэж хэлсэн. Би өдөржингөө хэн гэдгийг нь бодоод байтал миний урьд салсан эхнэрийн найзынх нь нөхөр байсан. Дараа нь би нохойгоо салхилуулаад явж байтал******* гаражны урд 2 хүнтэй хамт тамхи татаад зогсож байсан. Би явж очоод*******ад “чи өчигдөр Бэбэгийн нөхөр байна гээд хэлэхгүй, зайл гээд хүн доромжлоод байх шаардлага байхгүй шүү гэхэд над руу тамхины иш шидэж, нүүр лүү шууд цохисон. Би нохойгоо гэрт нь оруулчхаад гарч ирээд чи миний биед санаатайгаар халдлаа гээд эвээр хэлэх гэтэл******* “чи ямар овоо пизда вэ” гээд гарааж руу чирч оруулсан. Би эмчилгээ хийлгэж байгаа учраас чамтай зодолдох хүсэл алга гэж хэлэхэд нүдэж эхэлсэн. Би 08 дугаар сарын 10-ны өдөр Солонгос улсад эмчилгээ хийлгээд ядраад ирсэн байсан. Намайг газар унагаагаад зодож байхыг жижүүр ах камераар хараад салгаагүй бол юу болох байсныг мэдэхгүй байна.******* надаас уучлалт гуйгаагүй. Надаас томографт харуулсан 150,000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлэхэд бүртгэлийн мөнгө 160,000 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна. Тухайн үед миний цамцыг тамхины ишээр цоолсон учраас цамцаа төлүүлмээр байна. Би зүгээр явж байгаад эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч ажлаа хийх чадахгүй байдалд хүрсэн. Би жижүүр ахад баярлаж байна. Маш их гомдолтой байна..” гэв.

 

          Шүүгдэгч Г.Насанбат: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн машинаа тавьдаг гараж болох дүүргийн 19 дүгээр хороо Мандал хотхоны 42 дугаар байрны гаражид машинаа тавьчхаад гараад явж байсан чинь манай эхнэрийн найзынх нь нөхөр зүс таних залуу таарч “юу байна” гэхээр нь би ”юу билээ, хаана харлаа” гэсэн чинь тэр залуу “яахаараа намайг таньдаггүй юм” гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би “олон хүнтэй харьцдаг, таних албагүй биз дээ, чи онцлох юмаа хэлэх юм бол танина ш дээ” гэсэн чинь тэр залуу “зайл зайл” гээд яваад өгсөн. Тэгээд би гайхаад гэртээ ирээд бодож байгаад манай эхнэрийн найз Бэбэгийн нөхөр нь байна гэж санасан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед 42 дугаар байрны ойролцоо нохойгоо салхилуулаад явж байхад нөгөө залуу 42 дугаар байрны гаражийн хажууд 2 залуугийн хамтаар тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод “чи Бэбэгийн нөхөр байсан байна ш дээ, ччигдөр доромжлоод, би чамд доромжлуулдаг хүн нь би биш шүү, хүнтэй зөв зохистой харьцах юм бол адилхан харьцана ш дээ, өчигдөр би дуугүй өнгөрсөн, өнөөдөр ч гэсэн танай эхнэрийг бодоод дуугүй өнгөрч байна” гээд явах гэсэн чинь тэр залуу “ямар том дуутай хэгжүү пизда вэ, таниулаад өгөх үү гээд тамхины ишийг миний цээж хэсэг рүү шидсэн. Тэгээд би “яаж байна аа” гээд доошоо тонгойж шидсэн цогийг нь унтраагаад дээшээ харсан чинь тэр залуу миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь хамраа бариад “за байж бай би нохойтойгоо явж байна, нохойгоо оруулчхаад ирье” гээд гэр лүүгээ орж нохойгоо үлдээгээд буцаж гарч “доромжилж, тамхины иш шидэж, цохисон, чи хаашаа янзын юм” гэсэн. Тэгсэн хажууд нь байсан хоёр залуу хөөргөөд “ямар олон үгтэй гар вэ, нэг цохиулчхаад яваад өгөхгүй, дахин дахин ирээд наадахаа гараж руу дагуулж ороод зодчихооч” гэсэн. Тэгсэн тэр залуу миний баруун гараас татаад гараж руу оруулаад “чи ямар овоо пизда вэ, чамд мэдрүүлээд өгье” гэхээр нь “чам шиг гард зодуулдаг хүн чинь би биш, тэгэхдээ би зодолдох хүсэл алга, би ажил ихтэй, дээрээс нь эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн чинь тэр залуу намайг санамсаргүй байхад гараараа миний нүүр хэсэгт цохиж, намайг дэгээдэж унагааж дээрээс цохиж, толгойг доошоо саваад, би “эмчилгээ хийлгэж байгаа ш дээ” гэж хэлээд толгойгоо хамгаалсан, нүүр хэсэгт цохиод байхаар нь өөрийгөө хамгаалах гэж тэр залуугийн хавирга хэсэгт цохисон боловч нөлөөлөөгүй. Би тэгээд “эмчилгээ хийлгэж байгаа одоо бол болоо юм биш үү” гэсэн чинь тэр залуу “тэр хамаагүй” гээд байсан, тус байрны жижүүр ах ирээд салгаж холдуулсан. Тэгээд би зугтаагаад гаражаас гараад цагдаад дуудлага өгсөн...” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

Гэрч******* мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад*******, Мөнхзаяа бид гурав өөрийн ажил болох дүүргийн 19 дүгээр хороо Мандал хотхоны хашаан дотор тамхи татаад зогсож байхад танихгүй залуу нохой хөтөлж ирээд*******ыг “би чамайг таних ёстой юм уу” гээд хэрүүл хийж эхэлсэн. Тэр үед би чимээгүй байж байгаад “хөгшөөн одоо яваа, ядаргаатай юм” гэсэн чинь тэр залуу яваад өгсөн. Тэгээд бид гурав тамхи татаж дуусчхаад зогсож байхад нөгөө залуу нохойгүй буцаж ирээд ахиад ядаргаатай яриа яриад хэл амаар доромжлоод учраа олъё гээд*******ад хэлээд байсан. Тэгээд******* тэр залуугийн хамтаар гараж руу орсон. Мөнхзаяа бид хоёр тамхины цэг дээр байж байхад тэр залуу “би эмчилгээ хийлгэж байгаа одоо больё хөгшөөн” гээд байсан. Тэгсэн харуул ах гараж руу ороод салгасан, би араас нь орсон. Тэгээд бид нар гаражаас гараад ирсэн чинь нөгөө залуу ахиад*******тай зодолдох гээд байхаар нь болиулаад*******, Мөнхзаяа бид гурав ажил руу орсон. ...Тухайн залуу зодоон болохоос нэлээн хэд хоногийн өмнө******* бид хоёр хоолонд орох гээд явж байхад таараад******* ах “сайн уу” гэж мэнд мэдсэн чинь нөгөө залуу танихгүй байсан. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Зодоон болсон өглөө тэр залуу ирээд “чамайг таних албатай юм уу” гээд доромжилж маргаан үүсгэсэн...” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн,

Гэрч мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би ажилдаа*******, Төгсжаргал нарын хамтаар Хан-уул дүүргийн 19 дүгээр хороо Мандал хотхоны хашаан дотор тамхи татаад зогсож байхад танихгүй залуу нохой хөтөлж ирээд нэг хүний нэр хэлээд “чи тэрний найз юм байна ш дээ, би чамайг таних албатай юм уу” гээд*******тай хэрүүл хийж маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь боль гээд салгаад тэр залууг явуулсан. Тэгээд бид гурав тамхи татаж дуусчхаад зогсож байхад нөгөө залуу нохойгүй буцаж ирээд******* дахиж маргалдаж байгаад барьцалдаж аваад байхаар нь “эр хүмүүс юм бол хоорондоо учраа олохгүй юу” гэж хэлсэн. Удаагүй тэр залуу******* хоёр гараж pyy хамт орсон. Төгсжаргал бид хоёр тамхины цэг дээр байж байхад хоорондоо цохилцоод байх шиг байсан, араас нь ороогүй. Тэгсэн харуул ах ирээд гараж руу орсон, салгахаас өмнө тэр залуу “би эмчилгээ хийлгэж байгаа уучлаарай хөгшөөн” гээд байсан...” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цайндаа орчиоод явж байхдаа дүүргийн 19 дүгээр хороо Мандал хотхоны хашаан дотор Отгон гэх залуутай таарсан. Тухайн залууг зүс таних учир мэнд мэдсэн чинь Отгон гэх залуу эргэж хараад “чи чинь хэн билээ” гэхээр нь би “танихгүй байгаа юм уу” гэсэн чинь Отгон гэх залуу “таних албатай юм уу” гэсэн. Би “танихгүй байгаа бол яахав дээ” гээд яваад өгсөн. Тэгсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад хамт ажилдаг Мөнхзаяа, Төгсжаргал нарын хамтаар Мандал хотхоны гадаа тамхи татаж байхад Отгон гэх залуу нохойгоо хөтлөөд хүрч ирээд “чи чинь Бэбэгийн нөхөр байсан юм билээ, тэрийгээ хэлчихнэ биз, хачин банди” гэх зэргээр сонин зүйл яриад байсан. Тэгээд Отгон гэх залуу миний өөдөөс тулж ирэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь хамт зогсож байсан Мөнхзаяа дундуур орж ирээд Отгоныг “цаашаа бай” гээд холдуулсан. Тэгсэн чинь Отгон гэх залуу намайг ална гэх зэргээр доромжилж хашхирч эхэлсэн. Би тухайн үед Отгон гэх залуугийн өөдөөс “чи зүгээр байгаарай, яахаараа зүгээр байгаа хүний доромжлоод байна” гээд хэлсэн чинь Отгон гэх залуу “энэ манай гэр, та нар зайл” гэхээр нь би “яахаараа танай гэр байдаг юм” гээд Отгоны нүүр хэсгийг мангасдаад цааш түлхсэн. ...Мөнхзаяа, Төгсжаргал бид гурав тамхи татаж дуусчхаад ажил руу орох гэж байтал Отгон гэх залуу нохойгоо үлдээчихсэн ганцаараа ирээд “чамайг ална” гэх зэргээр доромжлоод хашхираад өөрөө гараж руу ороод намайг дуудаад “ороод ир хачин болгоно” гээд байхаар нь би дагаад орсон. Тэгээд Отгон гэх залуу нүрээрээ миний нүүр лүү тулаад байхаар нь бид хоёр барьцалдаж авч би Отгоныг хавсарч унагааж Отгон бид хоёр бие биеэ гараараа цохисон. Би эхлээд Отгоны цээж рүү цохисон, Отгон зөрүүлээд намайг, би уг нь сүртэй цохиогүй 3 л цохисон байх...” /хавтаст хэргийн 42-44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №11794 дугаартай дүгнэлтэд: “...1. *******ы биед хамар ясны хугарал, зүүн нүд, зүүн хацар, шанаа цус хуралт, зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

- Шүүгдэгч Г.Насанбатын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 50 дахь тал/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.Насанбат нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мандал хотхоны 42 дугаар байрны гадаа *******той маргалдаж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүд, зүүн хацар, шанаа цус хуралт, зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ы “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед 42 дугаар байрны ойролцоо нохойгоо салхилуулаад явж байхад нөгөө залуу 42 дугаар байрны гаражийн хажууд 2 залуугийн хамтаар тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод “чи Бэбэгийн нөхөр байсан байна ш дээ, өчигдөр доромжлоод, би чамд доромжлуулдаг хүн нь би биш шүү, хүнтэй зөв зохистой харьцах юм бол адилхан харьцана ш дээ, өчигдөр би дуугүй өнгөрсөн, өнөөдөр ч гэсэн танай эхнэрийг бодоод дуугүй өнгөрч байна” гээд явах гэсэн чинь тэр залуу “ямар том дуутай хэгжүү пизда вэ, таниулаад өгөх үү гээд тамхины ишийг миний цээж хэсэг рүү шидсэн. Тэгээд би “яаж байна аа” гээд доошоо тонгойж шидсэн цогийг нь унтраагаад дээшээ харсан чинь тэр залуу миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь хамраа бариад “за байж бай би нохойтойгоо явж байна, нохойгоо оруулчхаад ирье” гээд гэр лүүгээ орж нохойгоо үлдээгээд буцаж гарч “доромжилж, тамхины иш шидэж, цохисон, чи хаашаа янзын юм” гэсэн. Тэгсэн хажууд нь байсан хоёр залуу хөөргөөд “ямар олон үгтэй гар вэ, нэг цохиулчхаад яваад өгөхгүй, дахин дахин ирээд наадахаа гараж руу дагуулж ороод зодчихооч” гэсэн. Тэгсэн тэр залуу миний баруун гараас татаад гараж руу оруулаад “чи ямар овоо пизда вэ, чамд мэдрүүлээд өгье” гэхээр нь “чам шиг гард зодуулдаг хүн чинь би биш, тэгэхдээ би зодолдох хүсэл алга, би ажил ихтэй, дээрээс нь эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн чинь тэр залуу намайг санамсаргүй байхад гараараа миний нүүр хэсэгт цохиж, намайг дэгээдэж унагааж дээрээс цохиж, толгойг доошоо саваад, би “эмчилгээ хийлгэж байгаа ш дээ” гэж хэлээд толгойгоо хамгаалсан, нүүр хэсэгт цохиод байхаар нь өөрийгөө хамгаалах гэж тэр залуугийн хавирга хэсэгт цохисон боловч нөлөөлөөгүй...” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

Гэрч*******ын “...Насанбат тэр залуугийн хамтаар гараж руу орсон. Мөнхзаяа бид хоёр тамхины цэг дээр байж байхад тэр залуу “би эмчилгээ хийлгэж байгаа одоо больё хөгшөөн” гээд байсан. Тэгсэн харуул ах гараж руу ороод салгасан, би араас нь орсон. Тэгээд бид нар гаражаас гараад ирсэн чинь нөгөө залуу ахиад*******тай зодолдох гээд байхаар нь болиулаад*******, Мөнхзаяа бид гурав ажил руу орсон. ...Тухайн залуу зодоон болохоос нэлээн хэд хоногийн өмнө******* бид хоёр хоолонд орох гээд явж байхад таараад******* ах “сайн уу” гэж мэнд мэдсэн чинь нөгөө залуу танихгүй байсан. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Зодоон болсон өглөө тэр залуу ирээд “чамайг таних албатай юм уу” гээд доромжилж маргаан үүсгэсэн...” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн,

Гэрчгийн “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би ажилдаа*******, Төгсжаргал нарын хамтаар Хан-уул дүүргийн 19 дүгээр хороо Мандал хотхоны хашаан дотор тамхи татаад зогсож байхад танихгүй залуу нохой хөтөлж ирээд нэг хүний нэр хэлээд “чи тэрний найз юм байна ш дээ, би чамайг таних албатай юм уу” гээд*******тай хэрүүл хийж маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь боль гээд салгаад тэр залууг явуулсан. Тэгээд бид гурав тамхи татаж дуусчхаад зогсож байхад нөгөө залуу нохойгүй буцаж ирээд******* дахиж маргалдаж байгаад барьцалдаж аваад байхаар нь “эр хүмүүс юм бол хоорондоо учраа олохгүй юу” гэж хэлсэн. Удаагүй тэр залуу******* хоёр гараж pyy хамт орсон. Төгсжаргал бид хоёр тамхины цэг дээр байж байхад хоорондоо цохилцоод байх шиг байсан, араас нь ороогүй...” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,

шүүгдэгч*******ын: “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад хамт ажилдаг Мөнхзаяа, Төгсжаргал нарын хамтаар Мандал хотхоны гадаа тамхи татаж байхад Отгон гэх залуу нохойгоо хөтлөөд хүрч ирээд “чи чинь Бэбэгийн нөхөр байсан юм билээ, тэрийгээ хэлчихнэ биз, хачин банди” гэх зэргээр сонин зүйл яриад байсан. Тэгээд Отгон гэх залуу миний өөдөөс тулж ирэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь хамт зогсож байсан Мөнхзаяа дундуур орж ирээд Отгоныг “цаашаа бай” гээд холдуулсан. ...Мөнхзаяа, Төгсжаргал бид гурав тамхи татаж дуусчхаад ажил руу орох гэж байтал Отгон гэх залуу нохойгоо үлдээчихсэн ганцаараа ирээд “чамайг ална” гэх зэргээр доромжлоод хашхираад өөрөө гараж руу ороод намайг дуудаад “ороод ир хачин болгоно” гээд байхаар нь би дагаад орсон. Тэгээд Отгон гэх залуу нүрээрээ миний нүүр лүү тулаад байхаар нь бид хоёр барьцалдаж авч би Отгоныг хавсарч унагааж Отгон бид хоёр бие биеэ гараараа цохисон. Би эхлээд Отгоны цээж рүү цохисон, Отгон зөрүүлээд намайг, би уг нь сүртэй цохиогүй 3 л цохисон байх...” /хавтаст хэргийн 42-44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №11794 дугаартай дүгнэлтэд: “...1. *******ы биед хамар ясны хугарал, зүүн нүд, зүүн хацар, шанаа цус хуралт, зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, зүүн нүд, зүүн хацар, шанаа цус хуралт, зовхинд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Насанбатын түүнийг цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Насанбатын хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Г.Насанбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч Г.Насанбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******ад Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Г.Насанбат нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн нүд, зүүн хацар, шанаа цус хуралт, зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч *******ы гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 151,100 төгрөг нэхэмжилснийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210021651170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Насанбат энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч*******ад оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Насанбат торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* /РД:*******,******* дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 49а байр 17 тоотод оршин суух хаягтай/-с 151,000 /нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ******* /РД:, дүүргийн 19 дүгээр хороо, голын 29-23 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2210021651170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Насанбат энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР