| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/822 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/822
2022 10 24 2022/ШЦТ/822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: Б.Баярчимэг,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2211000001621 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
****, /РД:/, Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1098ё тоотод хохирогч **** маргалдаж, түүний нүүр, толгойн тус газарт нь цохиж зодон биед нь дээд уруулд няцарсан шарх, эрүү, цээж, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000001621 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн.Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч **** “...би 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1098ё тоотод байх гэртээ хамтран амьдрагч **** болон түүний дүү **** хамтаар 1 шил 75 литрийн хар өнгийн Экс нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд хоорондоо юм яриад сууж байхдаа нэлээн согтсон байсан ба ойр зуурын зүйл ярьж байснаа хардаад надтай хэрүүл хийгээд надад агсам тавиад миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа олон удаа буюу 4-5 удаа намайг зодож цохиж эхэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р ху/
Гэрч Х.**** “...би 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн орой үеэл ****ийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1098ё тоотод байх гэрт очсон юм. Тэгээд гэрт очиход **** болон хамтран амьдрагч Мөнхбаяр нар байсан юм. Тэгээд бид 3 уулзаад 1 шил 0.75 литрийн хар өнгийн “Экс” нэртэй архи хувааж уусан юм. Тухайн үед архи уугаад **** нэлээн согтоод байсан ба бид нар хоорондоо юм яриад сууж байхад **** нь **** хардаад уурлаад байсан ба хоорондоо маргалдаж байгаад гэнэт **** Мөнхбаярын нүүр болон толгой хэсэг рүү гараараа олон удаа буюу 4-5 удаа зодож цохиж эхэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-р ху/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12339 дугаартай “...**** биед дээд урууланд няцарсан шарх, эрүү, цээж, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р ху/
Иргэний нэхэмжлэгч **** “...2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн **** нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамжны 25 тоотод хамт архи уусан хүнд зодуулж чин сэтэлж хөнгөн гэмтэл учирсан” гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч **** /ИИ85123009/ нь 2022 оны 09 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 161.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн 04/4367 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ****ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1098ё тоотод хохирогч **** маргалдаж, түүний нүүр, толгойн тус газарт нь цохиж зодон биед нь дээд уруулд няцарсан шарх, эрүү, цээж, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** “...би 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1098ё тоотод байх гэртээ хамтран амьдрагч **** болон түүний дүү **** хамтаар 1 шил 75 литрийн хар өнгийн Экс нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд хоорондоо юм яриад сууж байхдаа нэлээн согтсон байсан ба ойр зуурын зүйл ярьж байснаа хардаад надтай хэрүүл хийгээд надад агсам тавиад миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа олон удаа буюу 4-5 удаа намайг зодож цохиж эхэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р ху/, Гэрч Х.**** “...би 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн орой үеэл ****ийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1098ё тоотод байх гэрт очсон юм. Тэгээд гэрт очиход **** болон хамтран амьдрагч Мөнхбаяр нар байсан юм. Тэгээд бид 3 уулзаад 1 шил 0.75 литрийн хар өнгийн “Экс” нэртэй архи хувааж уусан юм. Тухайн үед архи уугаад **** нэлээн согтоод байсан ба бид нар хоорондоо юм яриад сууж байхад **** нь **** хардаад уурлаад байсан ба хоорондоо маргалдаж байгаад гэнэт **** Мөнхбаярын нүүр болон толгой хэсэг рүү гараараа олон удаа буюу 4-5 удаа зодож цохиж эхэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12339 дугаартай “...**** биед дээд урууланд няцарсан шарх, эрүү, цээж, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р ху/, Иргэний нэхэмжлэгч **** “...2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн **** нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамжны 25 тоотод хамт архи уусан хүнд зодуулж чин сэтэлж хөнгөн гэмтэл учирсан” гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч **** // нь 2022 оны 09 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 161.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн 04/4367 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ****ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р ху/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ****ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ****ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Мөнхбаяр нь /хх-ийн 49/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж үзлээ.
Иймд ****эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Мөнхбаяр нь /хх-ийн 49/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгч **** нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****ээс 161.000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд гаргуулан олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч ****ээс 161.000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд гаргуулан олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМ