| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0057/Э/Т |
| Дугаар | 2022/ШЦТ/884 |
| Огноо | 2022-11-14 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр
Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
Улсын яллагч Ц.Хулан,
Иргэдийн төлөөлөгч Бум-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 1811 03501 0003Т дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.М, 2000 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачидын 6 дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Э.Мын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь Т.Т, Ү.Г, Г.Н, М.Э, Х.Т нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн түүнчлэн шүүгдэгч Э.М нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэх явцадаа М.Э, Х.Т нартай бүлэглэн дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор У.Эыг цохих, өшиглөх, өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь сээрний 3,4 дүгээр нугалмын арын сэртэн, зүүн 8,10 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар, дээд уруулд цус хуралт, дээд уруул, зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Моос мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв болно.” гэв.
Шүүгдэгч Э.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид бүгдээрээ хамт 100 айл руу яваад ТҮЦ-с ажлын бээлийг Г ах авах шаардлагатай гэж хэлээд авсан юм, тэгээд тэндээсээ хойшоо 7 буудал орж эмийн сангаас нэг удаагийн амны хаалт авна гэж Т ах хэлээд явцгаасан. Тэгээд 7 буудал явах замд эмийн сангаас амны хаалтыг Т ах бууж тооцоо хийж худалдаж авсан. ...Г, Т ах нар хэлэхдээ 24-р сургууль орно гэж хэлж байсан. ...Н, Э бид 3 такси бариад 24-р сургуулийн урд очсон ба тухайн таксинаас буухад нь би Н ахын куртикны дотор талд шар өнгийн, хар өнгийн бариултай том таслагч хийчихсэн явсныг мэдсэн. ...Тэнд очоод бараг 5-10 минут хүлээгээд байж байтал удалгүй Т, Г нар ирсэн ба тэр 2 ирэхдээ скокч авчихсан ирсэн. ...Э, Т бид 3 манаачийн путка руу хашаагаар дамжин орсон. Манаачийн путка руу орох гээд өгсөж явахад Э ахын гарт нь том хутга харагдсан, никель цагаан өнгөтэй, ямар бариултайг нь харж чадаагүй, ямар ч байсан бүдүүн хутга харагдсан. ...Г ах манаачийн путка руу Т, Э та 3 ор гэж хэлсэн. ...Э хаалга тогштол настай ах хаалга нээсэн, энэ үед Э ах тэр настай ахыг арагш нь түлхэж түрээд орон дээр суулгасан ба ингэхдээ хутга гаргаж ирж үзүүлээд зүгээр байгаарай, аминдаа хайртай юм уу хүний хөрөнгөд хайртай юм уу гэж хэлсэн, тэгтэл тэр настай ах за за гэснээ гэнэт Э ахын хутганаас бариад авсан, тэгээд Э ах хутга тавиулаач ээ гээд орилсон. ...тэр манаач ахын хутга барьсан гарын хэсгээс цус гарч байсан...тэгээд би скочоо гаргаж ирж хүлэх гэтэл нөгөө манаач ах гараад зугтаачихсан араас нь Т, Э ах 2 араас нь хөөгөөд хулгай хийсэн чингэлэгний харалдаа дээд талд нь барьж унагаасан, энэ үед Г ах өргөөд оруулаачээ гэж хэлсэн ба би хөлнөөс нь бариад, Т Э 2 хоёр гарнаас өргөөд буцаагаад путканд нь оруулсан. Манаач зугтаагаад гарахад нь ардаас нь Т, Э нар гарч хөөсөн, би хамгийн сүүлд гарахад тэр 2 манаачийг чингэлэг дээр унагаачихсан доош нь харуулаад гарыг нь ард нь барьчихсан дээрээс нь хоёулаа дарчихсан байдалтай байсан. Т, Э 2 дээрээс нь хоёулаа нэг нэг өвдөгөөрөө манаач ахын мөр дээр хавьцаа дараад хэвтүүлчихсэн байсан. Би манаачийн путканаас эхэлж гарсан ба ард Т, Э ах 2 үлдсэн, намайг буугаад ирэхэд Г ах ганцаараа байсан ба тухайн үед ойр хавьд нь хэн нэгэн байгаагүй. ...Г ах намайг яваад такси бариад ир гэж хэлсэн. Би Алтжин бөмбөгөр худалдааны төвийн урд талаас цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин бариад ирсэн ба тухайн автомашинд 10 хайрцагийг ачсан. ...нийтдээ 17ш хайрцагтай тамхи байсан. ...Т ах хүн болгонд 2 сая төгрөг гэж хуваагаад, үлдсэн мөнгөөр нь хувцас авна гэж хэлээд нэмж 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, /3хх-25-26/,
М.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-146-151, 11хх-230-231/ “..Т бууж Гтай уулзаж байгаад эргэж орж ирсэн. Юун талаар ярилцсныг нь мэдэхгүй. Тэгээд Баянхошуу руу явъя гээд Баянхошуугийн сургуулийн тэр хавьд нэг айлын гадаа очиж Т бууж ар талын багажийг онгойлгож нэг юм хийгээд хаасан. ...Т айлаас авсан таслагчаа Гантулыг машинд хийсэн. Тэгээд тэндээсээ хойшоо 6 буудал руу очоод эмийн сангаас хүн тус бүрт Т маск худалдаж авч өгсөн...Г нөгөө таслагчаар хашааны төмөр торыг таслаад дотогш орцгоосон..Г манаачийн путканы гэрэл асаалттай байна Э чи Тек, Мо 2-той ороод манаачийг дуугүй болго, хэрэв эсэргүүцэл үзүүлвэл хутгаар айлга гэж хэлээд надад шардуу иштэй байсан санаж байна хутга өгсөн. ... Надад Г хутга өгөх үед хажууд Н, Т, М 3 харж байсан. Хутгыг аваад би жинсэн өмднийхөө ард талын халаасанд хийчихсэн. Манаачийн путка руу ороход манаач хэвтэж байгаад босоод ирсэн, Тек тэгэхээр нь манаачийн өөдөөс очиж тэврээд ор луу унагаасан, манаач тухайн үед юу болоод байна аа гэж хэлээд сандраад байсан, тэгэхээр нь би та томоотой байгаарай гэж хэлээд хутга гаргасан, тэгтэл тэр ах хутга харчихаад путканаас гараад зугтаасан тэгээд хажуу талын граж дээр байхад нь Тек, Мо 2 манаач ахыг бариад буцаад путка руу оруулсан. Манаачийг оруулангуутаа би авч явсан хутгаа гаргаж ирээд ахаа би зүгээр бай гэж хэлээ биздээ бид нар ямар нэгэн байдлаар гар хүрэхгүй гэж хэлсэн чинь нөгөө ах миний хутганаас бариад авсан тэгэхээр нь би хутга тавиулаачээ гэж М, Т 2-т хандаж хэлсэн тэгтэл тэр манаач амаа бариад доош хэвтсэн. Т М нар хажуунаас бие рүү нь өшиглөөд цохиод байсан. Тэгээд би тэр 2-т хандаж больцгоо хүн аллаа гэж хэлээд М авч явсан скочоо гаргаж ирж, Т тэр скочоор манаачийг скочидсон. Т скочоор амыг нь боосон чинь би амыг нь дарсан байсан скочийг доошлуулаад тэгээд путканаас гарч машинд суугаад явсан. Анх надтай манаач хутга булаацалдаж байх үед Т толгой руу нь нэг удаа цохиж улмаар манаач доошоо нүүрээ бариад суусан. Манаачийг газарт хэвтсэн хойно Т, М нар бие рүү нь өшиглөөд байсан. Мөн Т гараараа гэдэс рүү нь цохиод байсан. М бие рүү нь өшиглөөд байсан. Г, Т, Н нар путикруу огт ороогүй дотор болсон үйл явдалд бол огт хамаагүй учир хохирогчийн биед гэмтэл учруулаагүй..Мо бид 2 манай гэрт ирээд ачсан тамхиа хүн амьдардаггүй гэртээ оруулж буулгасан. ...зарах асуудлыг би зохицуулна гэж Т хэлсэн...Т надад 400.000 төгрөг өгсөн.
Т надад тамхиа 15 сая төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. ...Т
нэмж 100.000 төгрөг өгөөд явсан. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ттай Нийн байрны үүдэнд уулзаад нэмж 300.000 төгрөг авсан..” гэсэн мэдүүлэг,
Г.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-195-196/ “...Тын хэлснээр Баянхошуунд нэг айлд очоод Т буугаад ард багажинд нэг юм хийсэн. ...Т буугаад нөгөө цагаан машинаас буусан хүнтэй бараг 30-40 минут орчим удаан гадаа ярьж зогссон. Тэгээд Т машин руу шагайснаа болчлоо буугаад ир гэж хэлсэн. ...Энэ үед Т соната 7 маркийн автомашины арын багажнаас шар өнгийн таслагч аваад Гантулгын машины арын багааж руу хийсэн. ...Г намайг чи урт куртиктэй юм чинь таслагчийг аваад куртикандаа хийчих гэж хэлээд би таслагчийг курткан дотуураа хийгээд аваад явсан. Машинаас буухад Т надад бээлий болон амны нэг удаагийн цэнхэр өнгөтэй маск өгсөн. ...Тухайн үед ярилцаж байгаад 24-р сургууль руу явна тэнд нэг юм байгаа гээд Г, Т 2 хэлээд байсан. ...Тэгээд сургуулийн урдуур нь буугаад ард нь байдаг хөлбөмбөгийн талбай дээр явж очсон, тэгээд тамхи татаад 5 орчим минут болсны дараа араас Г Тек 2 хүрээд ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө тамхи татаад байж байгаад энэ зуураа Г дээшээ та 3 гараад манаачийг чимээгүй болгоорой гэж Э, Мо, Тек 3-т хандаж хэлсэн. ...Э, Мо, Тек 3 сургуулийн хойд талд байдаг гражуудын араар нь яваад дээд талд нь байх манаачийн путка руу орсон, тэгээд би тэр 3-ын явсан замаар яваад доош путканы хажуугаар буухад Г түрүүлж очоод нэг тас гээд чимээ гарахад харахад чингэлэгний хаалгыг Г таслагчаараа онгойлгосон байсан. Г чингэлэг нээснээ энэнээс аваад цаана хашааны хажууд тавьчих гэж хэлсэн, тэгээд зөөгөөд тавьсан ба ингэхдээ бор хайрцагтай эд зүйлсийг тамхи байна гэдгийг хараад мэдсэн. Г чингэлэгнээс гаргаж өгөөд би тэрнээс нь үүд рүү зөөсөн. ...хар хөх өнгийн приус 11 маркийн автомашин байсан ба шагайж үзтэл дотор нь Т сууж байсан, тэгээд урагшаагаа яваарай гэж хэлээд хашааны хаалганы дэргэд очсон. ...тэр машинд нийтдээ 8 орчим хайрцаг тамхи ачаад Т яваад өгсөн. ...би таслагч урт явахад тээртэй байна гэж хэлэхэд Г надаас таслагч аваад сургуулийн хашаа давуулаад шидчихсэн. ...Т бид 2 Бэлхэд очоод Эын гадаа ирээд тамхинуудаа зөөгөөд ийшээ зөө гэж хэлээд хашаа руу оруулсан, тэгээд дотроос Э нар гараад ирсэн ба бүх тамхинуудаа хашаанд байх гэр лүү зөөсөн. ...бид нар тамхиа хэрхэн зарж борлуулах талаар ярилцахад Т би тамхиа зарна гэж хэлсэн. ...Т над руу залгаад такси аваад гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би удалгүй гарч такси барьж гэрийх нь гадаа очоод Тын гэрт нь ороход тамхи зарчихлаа май энэ чиний 1 сая төгрөг гээд хайрцаг дотроос надад 1 сая төгрөг тоолж өгсөн. Хүний 2 сая төгрөг болсон үлдсэн мөнгөө тэгж байгаад аваарай гэж хэлсэн. ...Т хувцасны мөнгө бас байгаа шүү хүний 300.000 төгрөг болсон байгаа гэж хэлж байсан. Гэхдээ надад 300.000 төгрөг нэмж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг.
Д.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-40-41, 82-84, 7хх-219-221/ “...2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Д Г нарын хамт хулгай хийхээр 7-н буудал чиглээд явсан. Тэгээд улаан тоосгон хүнсний дэлгүүр рүү хулгай хийхээр орж тамхи, архи зэрэг эд зүйлс хулгайлсан. Г цонхоор төмөр хаалтыг тасдагчаар тасдаад дараа нь Д дэлгүүр рүү цонхоор нь орсон. Би дэлгүүрийн гадна нь хүн хараад зогсож байсан. Тэгээд дэлгүүрийн цонхоор Д надад 2 ширхэг нүүрсний жижиг шар шуудайнд хийсэн тамхи өгсөн. Харин Д архи болон жижиг шуудайтай тамхи авч явсан. Тэгээд бид Баянбүрд дээр дээр очоод Болор нэртэй архи уусан. Тэгээд бараг өглөө болсон. Ингээд Д тамхинуудаа зарж борлуулах гээд явсан харин Г бид хоёр үлдсэн. Ямар ч байсан хяналтын камерийн хар хайрцаг шуудайнд байсан бөгөөд бид нар хаячихсан. Миний хувьд тэр компьютер болон техник хэрэгслийг гэмтээсэн зүйл байхгүй. Тэр үед Д санааг нь гаргаад Г бид хоёр дэмжсэн юм. Д нэг зүйлээр хаалтыг нь эвдээд байсан... 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр М Г бид хоёрыг 39 дүгээр сургуулийн орчим хүрээд ир нөгөө ярьж байсан контейнер луу явъя гэж хэлсэн. Тэгээд Г бид хоёр М дээр очиж уулзсан бөгөөд удалгүй Д ирсэн. ...Тэгээд Д Г бид 3 контейнер дээр очоод Г тасдагчаар цоожийг нь эвдээд бид нар дотогш ороод яг хэдэн хэдэн хайрцаг тамхи гэдгийг нь санахгүй байна, би л лав нэг хайрцаг тамхи аваад түрүүлж гарсан... ингээд дараа нь цаг хугацааг нь сайн санахгүй байна. М андтай утсаар ярьсан. Ярихдаа аав эмнэлэгт хэвтсэн, харавсан гэж хэлсэн би тэр аавынх нь хэвтэж байгаа эмнэлэгт нь эргэж очсон. Очиход М дүүгийнхээ хамт мөнгөний хэрэг байна гэсэн. буюу Дийн төрсөн өдрийн өмнөх өдөр буюу аавыгаа сахиж байсан. Тэгээд надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би надад мөнгөний бололцоо алга байна гэж хэлсэн. Тэгэхэд Гантулгын утас байна уу гэж асуусан. Би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа байх Г бид хоёр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс гараад явж байсан чинь М над руу залгаад хаана байна уулзъя гэсэн. Тэгээд Г бид хоёр Мтэй Хүнсний 4 дэлгүүрийн орчим очиж уулзсан. М бид хоёроос мөнгө асуугаад байсан ба надад мөнгөний хэрэг их байна та хоёр найздаа туслаач, би өмнө нь та хоёрт туслаж байсан юм чинь гээд байсан. Тэгээд нөгөө контейнерээс дахин хулгай хийхээр ярилцсан. Тэгээд нэг хоёр хоногийн дараа Г, М бид гурав Нарантуул-2 захын тэр хавьд өдөр 1-2 цагийн үед уулзаад нөгөө контейнер луу очоод цоожийг нь эвдэж ороод 4-5 хайрцаг бохь хулгайлж аваад гарсан. Орсон чинь тамхи байгаагүй ба хоосон гарч байхаар гээд аваад гарцгаасан. Хайрцагтай бохьнуудаа аваад захын цаад талын хашааны хаалгаар гараад таксинд суугаад явсан. Тэр үед 2 дүүг цэцэрлэгээс авах болон хоол ундаа хийх ажил гараад тэр хоёроос Баянбүрдийн буудал дээрээс салсан. Тэгээд тэр өдрийн орой Г, М хоёртой уулзаад М Г бид хоёрт тус бүр 300.000 төгрөг өгөөд маргааш уулзъя гээд явсан. Тэгээд байж байтал орой нь М манай гэрт баахан цагдаа болон хүмүүстэй ирсэн талаар Н гэж найз маань утсаар хэлсэн. Тэгэнгүүт нь Г бид хоёр маргааш нь Өвөрхангай аймаг руу Д руу явсан. Өвөрхангай аймагт очиход Дийн төрсөн өдөр болж байсан. Бохио зарсан мөнгөөр унааны мөнгө болон хоолны мөнгө болгоод дууссан...” гэх мэдүүлэг,
Л.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /9хх-82-84, 100-101/ “... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Д, Г нартай хамт Нарантуул-1 захын хашаан дотор байх тамхины бөөний төв гэсэн агуулахыг эвдэн орж 4-5 ширхэг тамхинууд хулгайлсан. Тэгээд төв замаас такси бариад ардын эрхийн ойролцоо очсон чинь Т бид нарыг хүлээж байсан ба бид нарыг хулгай хийсэн талаар мэдэж байсан юм шиг байсан. Тэгээд тамхинуудыг Г, Т хоёр авч яваад зарсан ба надад 800.000 төгрөг өгсөн санагдаж байна... 2019 оны 04 дүгээр сарын дундуур Г надтай утсаар яриад нөгөө Нарантуул-1 захаас тамхи хулгайлсан газраасаа дахиж тамхи авах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид нар Нарантуул-1 захын ойролцоо уулзахаар болсон ба тэр үед Т нэг машинтай явж байсан. Би ямар машинтай байсан талаар одоо санахгүй, суудлын жижиг машин байсан. Тэгээд Т машинаа захаас зайтай тавиад бид дөрөв дахиад л захын урд талын хаалгыг давж ороод анх тамхи хулгайлсан агуулахын цоожийг эвдэж 7-8 ширхэг хайрцаг тамхи аваад эргэж орж ирсэн захын урд талын хаалгыг давж гарсан. Тэгээд Т машинаа захын урд талын замд дээр авчираад тамхиа хийсэн ба бид нар сууж багтахгүй болохоор нь Тыг машинтай нь явуулаад бид гурав араас нь такси бариад явсан. Тэгээд маргааш нь надад 600.000 төгрөг өгсөн санагдаж байна..” гэсэн мэдүүлэг,
Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-46, 5хх-45-46, 85-87, 7хх-222-224, 9хх-88-90/ “...Би тэр өдөр Ихбаяр гээд ахын 8932 УБО дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн машинтай дүү Т, М нартай хамт явж байсан. Бид гурав шууд Тын хэлсэн Хангай хотхон байрны арын зам дээр 23 цагийн үед очиход Т ирчихсэн саарал өнгийн Соната 7 маркийн машинтай бас Н, Э /Цогоо гэж дууддаг сүүлд Э гэдгийг нь мэдсэн/ гэсэн найз нартайгаа ирчихсэн байсан машиных нь жолоочийг би хараагүй. Тэгээд би Ттай хоёулахнаа машины гадаа уулзахад “...мөнгө олох хэрэгтэй байна, цуг юм хийх үү” гэж асуусан тэгэхээр нь би “...хулгай юм бол хийе, надад ч гэсэн мөнгө хэрэгтэй байна, хаана юу хийх вэ” гэж асуусан. Тэгтэл Т харин яах уу, надад бодсон юм алга байнаа гэхээр нь би 24 дүгээр сургуулийн ард тамхитай чингэлэг байгаа ш дээ санаж байна, тэрийг ухах уу гэж асуухад Т тэгье, тэгье гэсэн. Тэгээд тэр орой Хангай хотхоны гадаа тэгж уулзаж байгаад Т “би тасдагч аваад ирье, чи энэ хавиар байж байхгүй юу” гээд явсан. Тэгэхээр нь би машиндаа суугаад дүү Т болон М нарт “ах нь одоо хулгай хийлээ, цуг хулгай хийх үү, гайгүй мөнгөтэй болчих юм шиг байна” гэхэд тэр хоёр хоёулаа “дараа нь иймээ тиймээ асуудал болохгүй бол яасан ч яах вэ, яг юу хийх юм бэ ахаа” гэхээр нь би “контейнэрээс тамхи хулгай хийнэ” гэсэн чинь Т “яг юу хулгай хийх гээд байгаа юм бэ, хаана байдаг юм” гэхээр нь “бөмбөгөрийн тэндээс тамхи хулгай хийнээ, Түмээг ирэхээр нь бөөнөөрөө сууж байгаад ярилцъя” гэхэд тэр хоёр зөвшөөрсөн. ...1-2 цагийн дараа Т нөгөө найзуудтайгаа хүрээд ирсэн. Тэд нарыг ирэхээр нь Т, Т, Н, Цогоо, М бид зургаа машинаас буугаад ярилцсан. Т нөгөө дагуулж ирсэн 2 найзтайгаа ярилцсан би 2 дүүдээ хэлчихсэн байсан болохоор уулзаад Т шууд “за хэн хэн нь юу хийх юм бэ” гэж асуухаар нь би “би цоожийг нь тасдаад контейнер онгойлгоод тамхийг зөөнө, тэгэхгүй бол надаас өөр тасдагч барьж үзсэн хүн байхгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Т “Цогоо чи Гантулгын 2 дүүтэй шууд манаачийн хаалгыг дараад байж бай, сэрэх юм бол утсыг нь булааж аваарай, би такси аваад гадаа хүлээж байя, тэгэхгүй бол хүмүүс намайг хаана ч харсан танина ш дээ” гэсэн. Харин Н нь надтай цуг тамхи зөөхөөр болсон юм. ...Нийн куртканд Тын авчирсан урт таслагчийг хийлгүүлээд явуулсан...Би цоожийг тасдаад контейнер луу ороод цаад мухараас нь үүд рүү тамхинуудыг зөөхөд Н цааш нь контейнерийн үүднээс хашааны үүд хүртэл зөөсөн..Приус 10 билүү 11 машин хашааны хаалган дээр ирээд Н буугаад ирсэн. Тэгээд тэр машинд тамхиа багтах хэмжээгээр нь ачсан. ...нийт 15 сая төгрөг болсон гэж хэлээд М, Т бид гуравт хүний 2.000.000 төгрөг өгөөд өөрсдөө бас тус тусдаа 2.000.000 төгрөг авсан үлдсэн 2.000.000 төгрөгийг хувцас авцгаая гээд 300.000 төгрөгөөр нь бас хувааж аваад салцгаасан... 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Д, Н хоёрын хамт тус дэлгүүрээс хулгай хийхээр гарч дэлгүүрээс архи, болон тамхи хулгайлсан. Дондов гарч ирээд дэлгүүр дотор архи тамхинаас өөр зүйл байгаагүй бэлэн мөнгө төгрөг байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид гурвын хулгайлсан эд зүйлсийг Дондов явж зарсан. Ямар ч байсан Болор нэртэй 2-3 шил архи байсан. Тайга, сүүн Чингис гэсэн 2 архи байхгүй байсан. Цонхны хаалтыг төмөр тасдагчаар тасдаж эвдэлсэн. Тасдагчаа 100 айлын барилгын материалын дэлгүүрээс худалдан авсан. Ямар ч байсан хяналтын камерийн хар хайрцаг шуудайнд байсан бөгөөд бид нар хаячихсан. Тэр тасдагчийг бид гурав хамт явж байгаад 100 айлын гадна байдаг барилгын эд зүйлс зардаг хүнээс 10.000 төгрөгөөр авсан... Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үед байх Д.Н бид хоёр найз Л.Мтэй Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуур орчимд уулзсан юм. Тухайн үед Мд Н бид хоёрын өмнө нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” гэх нэртэй дэлгүүрээс хулгай хийсэн хохирол мөнгөө төлөх юм бол бид хоёрт хөнгөн ял өгөх гэж байгаа талаар ярьсан юм. Тэгтэл М надад бас мөнгөний хэрэг байна хөдөө байдаг найз охин дээрээ очихгүй бол салах гээд байна гэсэн. Тэгээд манай ахын контейнер байгаа тэндээс нь тамхи хулгай хийж зараад мөнгөтэй болъё гэж хэлсэн. Тэгээд хаана байдаг контейнер юм бэ гэсэн чинь Нарантуул-2 зах дээр байдаг контейнер гэж хэлсэн. Тэгээд хулгай хийх боломжтой эсэхийг 3-лаа очиж харъя гээд тэр шөнөө очиж харсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мтэй Н бид хоёр 39 дүгээр сургуулиас дээш өгсөөд тэр хавьд уулзсан. Уулзаад М бид хоёрт түлхүүрийг нь сэмхэн аваад өгье та хоёр юмаа авчихаад буцаагаад өгчих, би сэмхэн буцаагаад байранд нь тавьчихъя гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа түлхүүр авч чадсангүй гээд ирсэн. Тэгээд бид гурав ярилцаж байгаад цоожыг нь эвдэх зорилгоор 100 айлаас тасдагч худалдаж авахаар тохироод очиж аваад эргэж ирсэн. Ирээд М манай энэ ах эгч нар тамхи зарах зөвшөөрөлгүй учраас бага багаар контейнерээс тамхиа зөөж авдаг, авчихвал нэг хэсэгтээ буцаж очдоггүй юм. Яг тамхиа зөөж авангуут нь би та хоёр луу залгая гэж хэлээд зах руу орсон. Тэр хооронд бид хоёр Дтой утсаар яриад хүрээд ир гэсэн. Тэгээд тамхи хулгай хийх гэж байгаа талаараа яриахад Д хамт хулгай хийе гэсэн. Ингээд бид гуравыг байж байтал ойролцоогоор 14 цагийн үед М залгасан ба бид 3 захын үүднээс такси бариад зах руу орсон. Ороод таксигаа захын үүдэнд хүлээлгээд 3-лаа явган захаасаа 2-т байрлах 2 номерийн контейнер луу очсон. Очоод би цоожыг нь тасдагчаар тасдаж эвдээд Д.Н, Б.Д бид гурав ороод 3 хайрцаг тамхийг нэг нэгээр нь тэврээд гараад явсан. Тэр гурван хайрцагтай тамхинууд дандаа парламент майлд севен гэсэн тамхинууд байсан. Бид гурав тамхиа аваад шууд таксиндаа суугаад явсан ба М зах дотроо үлдсэн. Бид гурав цааш нэг их явалгүй эхлээд Н бид 2 таксинаас бууж үлдээд, Д цааш багахан газар яваад нэг дэлгүүрийн үүдэнд тамхинуудаа аваад буусан. Тэгэнгүүт бид хоёр араас нь өөр такси барьж очоод Дийг тамхитай нь аваад цааш явж цагаан байрны автобусны буудал дээр буусан. Тэнд буугаад найз Тын 7700 УБҮ улсын дугаартай Волво Икс Си-90 загварын автомашинд ачаад аваад явсан. Тэгээд тамхиа зарж борлуулаад нийт 3-4 сая орчим төгрөг болоод Д.Н, Л.М, Б.Д бид тэнцүү хувааж авсан.. ...Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Д, М нарын хамт Нарантуул-1 зах дээр очиж тамхины бөөний төв гэсэн павилонд орж тамхи хулгайлах талаар ярилцаад тэр өдрийнхөө үүрээр 04-05 цагийн үед захын төв хаалганы дэргэд очсон. Тухайн үед Нарантуул-1 захын грүшигүүд урд талын төв хаалгаар нь давж ороод бараагаа гаргаж дэлгэж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид гурав төв хаалгыг нь давж ороод тамхины бөөний үнээр зардаг хэсэг рүү явсан. Тэгээд явж байхад дээрээ тамхины бөөний худалдаа гэсэн бичигтэй павилон байхаар нь би авч явж байсан төмөр тасдагчаараа цоожийг нь эвдэж ороод 5 хайрцаг ченж эссэ аваад гарсан. Мөн 100.000 орчим төгрөг задгай төгрөгөөр байсан ба тэрийг нь би өөрөө авсан. Тэгээд тэндээсээ гараад бид 3 орж ирсэн урд хаалгаараа эргэж даваад гарсан ба тэр үед нэг тамхитай хайрцаг нь унаад түүж байсан чинь хажуугаар нэг грүүшиг тоосон шинжгүй өнгөрөөд хаалга давсан. Тэгээд бид гурав төв зам руу хайрцагтай эд зүйлсээ барьж явсаар такси бариад ардын эрхийн ойролцоо Т дээр очсон. Би хулгай хийхээсээ өмнө Ттай яриад тамхи хулгайлах гэж байгаа талаараа хэлсэн байсан юм. Тэгээд Т бид хоёр гадуур махи авдаг бөөний цэгүүдээр явж зарсаар нийт 4 сая төгрөгтэй болсон ба М, Д нарт 800.000 гаруй төгрөг өгсөн санагдаж байна. Үлдсэн мөнгийг нь Т бид хоёр авсан...” гэх мэдүүлэг,
Х.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-233-234/ “...Г ах буцаж орж ирээд хүн бүрийн 3 боодлын /боодол гэдэг нь сая төгрөгийг хэлж байгаа юм гэх/ ажил байна явах уу гэсэн тэгэхээр нь М бид 2 зөвшөөрсөн. ...Гх ах цааш нь та 2 зүгээр л 50, 60 настай манаачийг путканаас нь гаргахгүй байхад л болоо гэж хэлсэн...Г ах бид 2 хамт явж манаачийн хүлнэ гээд 100 айлын ТҮЦ рүү явж скоч худалдаж авсан. Тэгээд 24 сургуулийн наана байран дунд буусан...Г ах таслагчаар төмөр торыг таслаад цааш орцгоож чингэлэгнүүдийн урд хэсгийн завсраар явж манаачийн путка руу авирсан. Завсарт байж байх хугацаанд Г ах манаачийн путка руу Э, Мо бид 3-ыг ороод манаачийг аргал гэж хэлсэн. Таксинд суухаасаа өмнө гэр хороолол дунд ямар нэгэн юм болвол гаргаарай гээд Э ахад Г ах нэгэн жигд өнгөтэй, төмөр иштэй хутга гаргаж өгч байсан...Тэгээд путканд ороод Э ах нөгөө хутгаа гаргаж ирээд манаач 55-60 орчим насны ахад гаргаж үзүүлээд дуугүй байгаарай ахаа гэж хэлээд М бид 2 скочоор манаач ахын гарыг нь ороож хүлэх гэсэн. Тэгсэн чинь манаач урдаас босч ирээд ноцолдсон...Тэгээд манаачийг хүлсний дараа Э, Мо 2 намайг наанаа байж байгаарай гэж хэлээд гараад явсан. Э ах гарахдаа нөгөө хутгаа би энд хутга тавьлаа шүү гэж хэлээд үүдний тавцанд тавиад гарсан. ...10-15 орчим минутын дараа Г намайг дуудаад явъя гэж хэлэхээр нь нөгөө хутгаа аваад путканаас гарсан, тэгээд Н бид 3 ирсэн замаараа буцаад 24 сургуулийн ар талд очоод Г ах нөгөө таслагч болон хутга 2-ыг 24 сургуулийн ард ухаж байсан нүх рүү шидэж хийсэн. ...нийтдээ 17 бор өнгийн цаасан хайрцагтай тамхинууд байсан. Тэр тамхинуудыг монгол гэрт зөөж оруулаад байшинд нь орцгоосон. Тэгээд тэндээ гал түлээд унтаж амарсан ба би 18 цагийн үед сэрсэн. ...удалгүй Т ах гаднаас орж ирээд тамхинуудаа 15 сая төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн ба хэнд зарсан талаараа хэлээгүй. Тэгээд Г, М бид 3-т тус бүр 2.300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Доос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /5хх-43-44, 79-81, 7хх-225-226, 9хх-79-81/ “...2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би найз болох Н, Г нарын хамт дэлгүүр ухах гээд хараад яюж байгаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Петровис бензин түгээгүүрийн замын эсрэг талд байрлах Болор нэртэй хүнсний дэлгүүрийн ухъя гэж хоорондоо ярилцаж байгаад тохиролцоод буцаад Гантулгийн гэрт нь очоод орой болохыг хүлээсэн. Тэгээд орой болоод гадаа харанхуй болонгуут Болор нэртэй хүнсний дэлгүүр рүү такси бариад дэлгүүрийн ойролцоо буугаад жалгаар бид 3 явж дэлгүүрт ойртож очоод Н хүн харж зогссон. Г цонхны хаалт төмрийг тасдсан харин би цонхоор нь орсон. Тэгээд бид гурав дэлгүүр дотроос тамхи, архи, зэрэг эд зүйлсийг аваад цонхоор гурван шуудайтай барааг Нд дамжуулж өгсөн. ...Юмыг яаж мэдэхэв гээд архины хэсгээс 2-3 шил Болор нэртэй архи авч хийсэн. Тэгээд дэлгүүрээс гарахдаа тухайн дэлгүүр камертай байсан болохоор хард дискийг нь авах гээд бүх залгуурыг нь хүчээр татаж салгаад хард дискийг нь аваад орж ирсэн цонхоороо эргэж гарсан. Тэр үед харанхуй байсан болохоор тааралдсан залгуур болгоноо хүчээр татчихсан. Тэгээд бид 3 шуудайтай бараагаа аваад жалгаар буцаж гудамж руу ороод зам руу гараад тэндээсээ такси аваад Баянбүрд ороод тэр орчмоороо байж байгаад өглөө болохоор нь тэр орчмоороо бараагаа дэлгүүрээр явж зарсан. Тэгээд бид нар бүх бараагаа зараад 810.000 төгрөгтэй болсон. Ингээд бид нар салаад явцгаасан. Харин би дэлгүүрээс хувцас худалдан авсан. Тухайн үедээ цонхоор нь орох бодолтой байсан болохоор юмыг яаж мэдэхэв гэж бодоод тасдагч авсан юм. Тэгээд тэр тасдагчаар дэлгүүрийн төмөр хаалтны нэг босоо төмрийгнь дээр доороос нь тасдаад өөрийгөө орохоор том зай гаргасан... Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байх гэртээ байж байсан чинь манай найз Ү.Г утсаар ярьж хаана байгаа юм бэ? Хүрээд ирээч Н бид хоёр Нарантуул-2 зах дээр Контейнар ухах гэж байна мөнгөний хэрэг байна гэж хэлсэн юм. Тэгэхэд би Нарантуул-2 зах дээр очиж Г, Н хоёртой уулзсан юм. Тухайн үед Г надад М энэ Контейнерийг зааж өгсөн гэж хэлсэн юм. Би ямар учиртай Контейнер болох талаар мэдээгүй бөгөөд Г тасдагч ашиглан Контейнерын хаалганы цоожийг эвдэж ороод Г, Н бид гурав нэг нэг хайрцаг тамхи авсан тэр тамхи Парламент, майлд севен гэсэн тамхи байсан. Уг тамхийг бид гурав авч гарч Нарантуул-2 захын үүднээс таксинд сууж тамхиа таксинд ачиж доош бага зэрэг уруудаж Г, Н хоёр бууж би таксигаар жоохон уруудаж байгаад нэг дэлгүүрийн үүдэнд буусан юм. Удаагүй Г, Н хоёр араас өөр такси барьж ирээд бид гурав таксинд тамхи ачиж 39 дүгээр сургуулийн автобусны буудал орсон юм... 2018 оны 03 дугаар сард санагдаж байна Г бид хоёр Баянзүрх дүүрэгт байдаг Нарантуул-1 зах дотор явж байгаад тамхи хадгалдаг тамхины бөөний төв гэсэн хаягтай лангуу байхыг олж харсан. Тэгээд тухайн үедээ Г бид хоёр энэ лангууг ухах боломжтой юм байна гэж ярилцаж байсан ба 2018 оны 03 дугаар сарын сүүлээр би нэг орой гэртээ харих гээд явж байсан чинь манай найз Г утсаар яриад нөгөө газарт очиж тамхи хулгайлах уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд Нарантуул-1 захын ойролцоо уулзсан ба тэр үед М гээд бас зүс танидаг залуу Гтай хамт явж байсан. Нарантуул-1 зах руу шөнийн 04.00-05.00 цагийн хооронд захын урд талын төв хаалганы хашааг давж орсон бөгөөд бид гурав шууд тамхины бөөний төвийн лангуу руу явсан. Тэнд очсон чинь хаалга нь цоожтой байсан ба Г нэг тасдагч гаргаж ирээд цоожийг нь эвдэлсэн. Тэгээд тэр дотроос бид гурав нийт 5 хайрцаг тамхи авсан ба би одоо ямар тамхи байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан урд хаалгаар гараад такси бариад ардын эрхийн ойролцоо очсон чинь мөн зүс танидаг Т гэдэг залуу хүлээж байсан. Т бид нарыг хулгай хийсэн гэдгийг мэдсэн юм шиг бид нарыг хүлээж байсан. Тэгээд Т тэр тамхинуудыг авч яваад зарсан ба маргааш нь надад Г 800.000 төгрөг өгсөн санагдаж байна. Харин үлдсэн хүмүүст хэдэн төгрөг өгсөн талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-211,213, 12хх-7/ “…2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед над руу манай манаач залгаад чингэлэгт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд чингэлэг дээрээ хүрээд иртэл дотроос нь 10 хайрцаг цэнхэр энгийн эссэ, 4 хайрцаг ченж эссэ, 2 хайрцаг рейсон, 1 хайрцаг сигар, 1 хайрцаг Бохем сигар нийт 18 хайрцаг тамхинууд алдагдсан байсныг мэдсэн. ...тухайн үедээ будлиад тэгээд мэдүүлчихсэн байна лээ. 17 хайрцаг тамхи алдагдсан байгаа. Үнэлгээгээр гарсан 23.6 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлын мөнгөнөөс Х.Т, Ү.Г нарын 3.933.000 төгрөг нийт 7.866.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа..” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-128-129/ “..2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед ШШҮХ-д очиж шүүх эмчид үзүүлсэн, тэгэхэд тэр эмч нь томографийн зураг авхуулаад дараа нь ГССҮТ-д очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн юм, тэгээд ШШҮХ-ийн нэг давхарт тархи болон цээжний хөндийн зураг авахуулсан, зургаар 2 хавирга хугаралтай, тархины зургаар шохойжилт үүссэн гэмээр зүйл байна үүнийг эмра зураг авахуул гэж хэлж байсан. Тэгээд ГССҮТ-д очиж эмчид үзүүлэхэд тархины эмра зураг заавал авахуул гээд 2018.12.20-ны өдөр гэж санаж байна аавыг Люкс мед эмнэлэгт тархины эмра зураг авахуулсан, зургаар духны дээд хэсэгт цус хурсан байна, цүлхэн үүссэн байна гэж хэлсс..! ба гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж зөвлөсөн. ...3 дугаар эмнэлэг дээр ирээд эмнэлэгт шууд хэвтсэн. ...2019.01.22-ны өдөр эмчийн зөвлөгөөнөөр ороод 2019.01.24-ний өдөр хагалгаанд орсон. ...2019.01.25-ны едөр энгийн тасалгаанд ороод хүнээр түшүүлж босоод бие засчихна, хоол ундаа өөрөө идчихдэг болсон байсан. 2019.01.29-ний шөнө эмнэлгээс ээж яриад аав нь сэхээ рүү орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирээд байж байхад 2019.01.30-ны өглөө 09 цагийн үед нас барсан. ...Аавынхаа эмчилгээ болон оршуулгын зардалтай холбоотой гаргасан зардлуудын талаар баримтаар гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч У.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-131-132/ “..2018 оны 12 сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 05 цагийн орчимд манаачийн байрандаа сууж байтал гаднаас хар өнгийн маск зүүсэн 3 залуу орж ирээд байрны гэрлийг унтраагаад миний хоолойн дээр хутга тулгаад хөдөлвөл ална шүү гэхээр нь би хутгыг нь баруун гараараа ирнээс нь бариад автал нэг залуу нь хутгаа татаад миний гарыг исгэсэн, Тэгснээ шууд орон дээр дараад гар, хөл зэргийг скочоор хүлээд хөдөлгеөнгүй болгосон ба миний уруул, нуруу, хамар зэрэг рүү өшиглөж гэмтээсэн...Тэгснээ намайг орон дээрээс унагаж манаачийн байранд шалан дээр хэвтүүлчихээд нөгөө 3 залуу манаачийн байрны шатаар доошоо буусан. Тэгснээ чи доор байна уу гээд бас нэгнийгээ дуудах шиг болохоор нь би бас нэг залуу нь гадаа байгаа юм байна тэгэхээр 4-үүлээ байна гэж бодсон. Тэгээд би тэндээсээ босох гэж оролдсоор хоолны шүүгээнд хүрээд хоолны сэрээ аваад сэрээгээрээ скочийг ураад хүлснийг тайлаад босоод гараад иртэл нөгөө хүмүүс явчихсан бололтой хүн байгаагүй ба би хашаанд байх континерүүдийг шалгатал шар өнгийн континерийн цоож нь байхгүй, хаалгыг нь хаачихсан байсан. ...Надад хутга тулгасан байсан өндөрдүү нуруутай залуу нь хүлсэн байхдаа ар нуруу руу өшиглөсөн. Бас нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Болороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-67-68/ “..Тэр хүнийг миний санаж байгаагаар 04:50 минутын үед авсан байх гэж бодож байна 23-24 орчим насны, махлаг, хөрслөг бор арьстай, онигордуу нүдтэй, хар хөх өнгийн урт куртик өмссөн залуу байсан… “би хаашаа хүрэх юм бэ” гэхэд “юм ачиж багтана биздээ хөгшөөн, хайрцагтай хэдхэн юм байгаа, одоо Бөмбөгөр төв дээрээс очиж ачаад Баянзүрх дүүргийн товчоо орно” гэсэн. ...Тэгээд бид хоёр Бөмбөгөр төвийн урд зогсож байтал тэр залуу утсаар хэн нэгэнд “би энд эмийн сангийн энд зогсож байна, яг хаана очих билээ хө гэж асуугаад аан за, за ойлголоо” гэж ярьж дуусчихаад намайг “машинаа жоохон урагшилчих” гэсэн. ...би “нөгөө хүн рүүгээ ярьчихаач” гэсэн чинь “утасны иэнэг дуусчихлаа одоо ирэх байлгүй дээ” гэхээр нь “миний утсанд сим картаа хийгээд ярьчих” гээд утсаа өгсөн. Тэгтэл тэр залуу миний гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд “хаана явж байгаан хөгшөөн гэж асууснаа аан за за би энэ грашнуудын урд талд шахаад зогссон хөх өнгийн Приус 10-т байна” гэж хэлээд тасалсан...Тэгээд машинд суугаад тамхи татаад сууж байтал миний машины жолоочийн арын хаалгыг 1 хүн татаад шууд орж ирээд суучихсан. Тэр залуу нь амандаа маск зүүсэн туранхайвтар биетэй залуу байх шиг байсан...Би машинаа урагшлуулаад хэлсэн хашааны хаалганы дэргэд ирээд зогсоход машины ард сууж байсан залуу шууд буусан. Харин намайг таксинд анх авсан залуу машинаас буугаагүй. Машинаас буусан залуу намайг "багажны тагаа онгойлгочих" гэхээр нь би буугаад багажны тагаа онгойлгоод машиныхаа хучлагыг хажуу ,тийш нь болготол ард суусан байсан маск зүүсэн байсан туранхай залуу 1 хайрцагтай зүйл хийсзн Тэр үед хашаан дотор бас 1 хүн байгаа харагдсан...Миний машинд 7-8 хайрцаг зүйл хийсэн байх, 1 хайрцагтай зүйлийг нь харахад Эссэ тамхины хайрцагтай зүйл байх шиг байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаартай дүгнэлтэнд: /1хх-160/ “..Талийгаач нь зүрхний булчингийн үрэвсэлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавирганд бороолсон байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэнэ. Үхлийн шалтгаан болохгүй. Сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавирганы хугарал нь 30-45 хоногийн өмнө үүссэн байна. Шинжилгээгээр талийгаач нь баруун гүрээний дотор артерийн цүлхэн, гол судас, титэм судасны хатуурах өвчин, тах хэлбэрийн бөөртэй байна. Зүүн зулайн судасны хавдар авах хагалгааны заалт, техник зохих ёсоор хийгдэж, хагалгаатай холбоотой хүндрэл гараагүй байна...” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 404 дугаартай дүгнэлтэнд: /1хх-230/ “..У.Эын биед сээрний 3,4-р нугалмын арын сэртэн, зүүн 8,10-р хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар, дээд уруулд цус хуралт, дээд уруул, зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн гарын алганы шарх, хурууны зурагдсан зулгаралт нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, харин бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт,
Шинжээч эмч Ц.Ганболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-163-164, 166/ “...Амь хохирогч зүрхний булчингийн үрэвслийн улмаас нас барсан. Зүрхний булчин үрэвсэл нь маш олон шалтгаантай байдаг. Тухайлбал вирус, бактер, мөөгөнцөрөөс үүсдэг өвчин. Гэмтлийн гаралтай үүсдэггүй өвчин байгаа юм. Талийгаачид зүүн зулайд судасны хавдар үүссэн байсан. Уг хавдарыг хавдар авах хагалгааны заалт, техник ёсоор хийгдэж, хагалгаатай холбоотой хүндрэл гараагүй байна. Хавдар нь ямар нэгэн гэмтлийн улмаас үүсээгүй. Талийгаачид судасны хавдар үүсээд олон жил болсон. Өөрөөр хэлбэл хүүхэд болон залуу үед нь уг хавдар үүссэн. Артерийн цүлхэн өвчин нь судас хатуурах өвчнөөс үүссэн. Эдгээр өвчнүүд нь гэмтлийн гаралтай бус өвчингүүд байгаа юм. Талийгаачид эдгээр өвчингүүд нь 5-10 жилийн өмнөөс үүссэн байна. ...Талийгаачийн хувьд артерийн цүлхэн болон хавдар нь хагараагүй байсан. ...Хэрэв их хэмжээгээр цус алдсан бол тэр даруйдаа нас барна, бага хэмжээгээр бол саажилт зэрэг үр дагаварууд бий болох боломжтой. Гэхдээ талийгаачийн амьд ахуйдаа хийлгэсэн томограф, MRI шинжилгээнүүдэд тухайн үед хагарсан шинж байгаагүй. Мөн задлан шинжилгээгээр цүлхэн болон хаядар хагарсан шинж байгаагүй....Зүрхний булчингийн үрэвсэл нь халдвар, хордлого, вирус, бактери зэргээс хамаарч үүсдэг. Гэмтлийн цочрол, сэтгэл санааны байдал зодуураас үүсдэггүй. Зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний булчингийн үрэвслийг яг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 480 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2ш төмөр зүүдэг цоожны дөрийг шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн таслагчаар тасалсан байна...” гэх дүгнэлт /1хх-224/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 159 дугаартай: "...Шинжилгээнд ирүүлсэн наалддаг туузнаас цус илэрсэн. Наалддаг туузнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна....” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-6/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 9-22 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23-25/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-31-40/, Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн болон “Монфа” эмийн сангийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-41-51/, Хэргийн газар дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-52-56/, Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-57-58/, шүүгдэгч Э.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-35/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, Э.М нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2021 оны 4 сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэнээс хойш 7 удаа шүүх хуралдааны товыг зарлаж хэргийг хянан шийдвэрлэх гэсэн боловч оролцогч нарын хүндэтгэн үзэх шалтгаан, Ковид-19 цар тахалын улмаас үүссэн хөл хорио, өвчлөлөөс шалтгаалан шүүх хуралдааныг 6 удаа хойшлуулсан байна. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг сүүлд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 25, 2021 оны 11 сарын 17-ны өдрүүдэд тус тус хийхээр товлосон боловч шүүгдэгч Б.Д, Э.М нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүгдэгч Б.Д нь оршин суух хаягтаа байхгүй болох нь цагдаагийн илтгэх хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт зэргээр, шүүгдэгч Э.М нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021 оны 10 сарын 25-ны өдрөөс F-60 гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа болох нь эмнэлэгээс өвчтөн илгээх хуудас, шинжээч томилох тухай хүсэлт зэргээр тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Т, Д.Н, Л.М, М.Э, Г.Н нарт холбогдох хэргээс Шүүгдэгч Б.Д, Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, нарт холбогдох эрүүгийн 1811035010003 дугаартай хэргээс шүүгдэгч Б.Д, Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж хянан хэлэлцэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Т.Т, Б.Д, Д.Н, Л.М, М.Э, Г.Н, нарт холбогдох 1811035010003 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.Д, Э.М нарт холбогдох хэргийг тусгаарлаж шүүгдэгч Б.Дийг үргэлжлүүлэн эрэн сурвалжлах, шүүгдэгч Э.Мын сэтгэцийн эрүүл мэнд ямар байгаа, ямар эмчилгээ хийгдэж байгаа, тэрээр хэрэг хариуцах чадвартай эсэх асуултын дагуу дүгнэлт гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно. Мөн шүүгдэгч Т.Т нарт холбогдох эрүүгийн 1811035010003 дугаартай хэргээс Ү.Г, Х.Тд холбогдох хэргийг прокурор тус тус тусгаарлаж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байна гэж шүүх үзсэн.
Харин Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №274 дүгээр дүгнэлтээр: “..Э.М нь сэтгэцийн хувьд F60.3 бие хүний сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох эмгэгтэй байна, Э.М нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нийт 2 удаа хэвтэн эмчлүүлж, байсан түүхтэй боловч одоогоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримт үгүй байна. Э.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..” гэх дүгнэлт гарсан тул шүүгдэгч Э.Мд холбогдох хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь шүүхийн шатнаас оргон зайлсан бөгөөд түүнийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн хайж байгаа бөгөөд одоог хүртэл оршин суугаа хаяг, байршил тогтоогдохгүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжлэн явагдаж байх тул түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд, мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Э.М нь Т.Т, М.Э, Г.Н, Ү.Г, Х.Т, нартай бүлэглэн 2018 оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трэйд” ХХК-ны эзэмшлийн хашааны харуул У.Эод хутга тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн хохирогч П.Бын агуулахын зориулалтаар түрээсэлдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэн нэвтэрч 17 хайрцаг тамхийг авч 23.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
-М.Э, Х.Т, нартай бүлэглэн хохирогч П.Бын эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа хохирогч У.Эыг цохих өшиглөх, өвдөглөх зэргээр зодож сээрний 3, 4 дүгээр нугаламын арын сэртэн, зүүн 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар дээд уруулд цус хуралт, дээр уруул зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.М нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ Т.Т, М.Э, Г.Н, Ү.Г, Х.Т нартай урьдаас урьчилан үгсэн тохирч хамтран оролцох хэлбэр болох хэн хамжих, гүйцэтгэх зэргээ зохион байгуулж, хийх үйлдлээ хувиарлан авч, үйлдлээ хөнгөвчлөхийн тулд багаж хэрэгсэл урьчилан бэлдэх, худалдаж авах, машин механизм хэрэглэх зэргээр үйлдсэн бөгөөд бусдын байнга үйл ажиллагаа явуулах зориулттай тусгайлан хамгаалсан байр, агуулах хэлбэрээр ашигладаг чингэлэг зэрэгт нууцаар нэвтэрч, зэвсэг хэрэглэн бусдыг айлган сүрдүүлэх, бусдын эзэмшлийн эд хөрөнгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилах зэргээр дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалт дээр ерөнхий ангийн зохих зүйл заалтыг журамлаж ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М болон түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл болон гэм буруу, хохирогчид учирсан хохирол, түүний үнэлгээ зэргийн талаар маргаагүй бөгөөд хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хохирогч У.Эын биед учирсан сээрний 3, 4 дүгээр нугаламын арын сэртэн, зүүн 8, 10 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар дээд уруулд цус хуралт, дээр уруул зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт бүхий гэмтэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн байх тул хохирогч У.Эод хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ. Хохирогч У.Э нь 2019 оны 01 сарын 30-ны өдөр нас барсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн удаа дараагийн дүгнэлт болон шинжээчдийн мэдүүлгээр Талийгаач нь зүрхний булчингийн үрэвсэлийн улмаас нас барсан. Гэмт хэргийн улмаас учирсан сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавиргарал зэрэг нь үхлийн шалтгаан болохгүй тухай тодорхойлсон бөгөөд түүний хүү С.Хыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х нь талийгаачийг гэмт хэргийн улмаас нас бараагүй гэдгийг ойлгож энэ талаар маргаагүй бөгөөд гэмтлийн улмаас учирсан хохирол нийтдээ 1.904.860 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт шаардлага хангасан 785.000 төгрөгийн баримт хавсаргасан байна.
Шүүгдэгч Э.Мыг М.Э, Т.Т, Г.Н, Ү.Г, Х.Т нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эод хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Бын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг,
бусадтай бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа М.Э Х.Т нартай бүлэглэн дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогч У.Эод хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Э.Мтой дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэн гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн хохирогч нарт учруулсан хохиролыг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарт хуваан тооцсон бөгөөд Т.Т нь бусдад учруулсан нийт 69.847.583 төгрөгийн хохирлоос хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн хохирол болох 38.847.583 төгрөг төлсөн, Д.Н нь бусдад учруулсан нийт 3.821.973 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, Л.М нь бусдад учруулсан нийт 6.186.274 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, М.Э нь бусдад учруулсан нийт 4.188.114 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, Г.Н нь бусдад учруулсан нийт 3.933.333 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Э.М нь 3.933.333 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хүн, хуулийн этгээд байхгүй байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Бум-Эрдэнэ оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд улсын яллагчаас яллаж буй дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.М нь үйлдсэн гэм буруутай гэсэн байх бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэсэн зөв дүгнэлт болжээ.
Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 зааснаар мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял сонсгож ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгов.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан шүүгдэгч Э.Мд оногдуулсан хорих ялын хугацааг тогтоосон бөгөөд, шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Мын цагдан хоригдсон 169 хоногийг, түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна..
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерыг бичлэг бүхий цагаан өнгөтэй, бор зураастай 3 ширхэг СД-ийг хэрэг хавсарган үлдээх, хяналтын камерын тасарсан хар өнгийн утас, хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг Т.Т нарт холбогдох 1811035010003 дугаартай үндсэн хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасан болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “бусадтай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял сонсгож ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Э.Мд 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын цагдан хоригдсон 169 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, хяналтын камерын тасарсан хар өнгийн утас, хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг Т.Т нарт холбогдох 1811035010003 дугаартай үндсэн хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасан болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.АРИУНБОЛД