Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1333

 

2022          10          26                                   2022/ШЦТ/1333

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга. С.Цэрэндулам,

улсын яллагч: Ч.Батбаатар,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 22030000000000 тоот хэргийг 2022.10.14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун урт суманд 1989 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 000 дугаар ангид сургалт соёл хүмүүжлийн албаны дарга ажилтай гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Д овогт Згийн А нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, мөн хэргийн газрын зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн зам, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн зүүн талын замд 2022 оны 9 дүгээр арын 24-ний орой 22 цагийн орчим “Тоуоtа сента” маркийн 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарцаар гарч явсан явган зорчигч*******ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас*******ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гаргасан газрыг орхиж зугтаан явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /х.х-07-12/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “бичлэгийн 01:48:46 секундэд явган хүний гарцаар хохирогч******* нь ганцаараа буцаж гарч байгаа, 01:48:49 секундэд гарцаар гарч байгаа хохирогч*******ыг саарал өнгийн автомашин мөргөж байгаа, 01:48:52 секундэд саарал өнгийн автомашин хохирогч*******ыг мөргөж газар унагаагаад зогсолт хийлгүй явж байгааг харуулав” гэх тэмдэглэл /х.х-15-18/

- Хохирогч*******ын: “Би 2022 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед нисэхийн автобусанд хүн суулгаж өгөөд буцаад зам хөндлөн явган хүний гарцаар явж байхад урдаасаа хойшоо явсан машин мөргөөд ослын газраас зугтаасан...Миний баруун өвдөг ташаа хэсэг рүү мөргөсөн... Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /х.х-20/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.10.05-ны өдрийн 13398 дугаартай шинжээчийн: “Д.Аын биед баруун сүүж ясны дэлбэнгийн сэлтэрсэн хугарал, баруун шаант ясны хугарал, зүүн хөмсөг, баруун мөр, баруун ташаа, баруун сарвуу, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн чамархайн хуйх, баруун зулайн хуйх, нуруунд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-46-47/,

- Техникийн шинжээчийн 2022.10.05-ны өдрийн 999516 дугаартай “тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд: Тоёота- Сента  маркийн, цайвар ногоон өнгөтэй, энгийн их гэрэлтэй, Япон улсад үйлдвэрлэгдсэн 5639 УНЦ улсын дугаартай, ...эмблемийн баруун талд бага зэрэг хонхойсон, урд салхины шил зүүн тал цуурсан, өнгө үзэмж хэвийн...” гэх дүгнэлт /хх-55/

- Яллагдагч *******ын “2022 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед тараад 00-00 УНЦ улсын дугаартай автомашинаа жолоодож ажлын байрнаас гарч явсан..Моносын уулзварын наана байрлах автобусны буудлын ойролцоо явж байхад эрээн өнгийн цамтай бараан өнгийн өмдтэй эрэгтэй гүйгээд гараад ирэхээр нь тоормос гишгээд зогсох үйлдэл хийх үед нөгөө эрэгтэй хүнийг машины урд хэсгээр мөргөхөд машины баруун тийш унасан. Тухайн үед би сандраад айсан болохоор шууд ослын газрыг орхиод явсан. ...нэлээд явж байгаад зам дээр зогсолт хийгээд 1 минут болоод буцаад очих хэрэгтэй гэж бодоод осол болсон газар луу явж очиход нөгөө хүн байхгүй, цагдаа байхгүй болохоор нь гайгүй байх гэж бодоод гэртээ хариад амарсан. 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цагдаагаас залгаж асуухаар нь болсон зүйлийн талаар шууд үнэнийг хэлээд цагдаагийн газарт ирсэн” гэх мэдүүлэг /хх-92/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын зам тээврийн осол гаргах үед жолоодож явсан “Тоёота сента” маркийн 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд оношилгоо үзлэг хийхэд тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй. Урд оврын гэрэл баруун, зүүн тал асахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, копуд баруун урд гэрлийн дээд талд будаг нь халцарч зэвэрсэн, мөн эмблемийн баруун талд бага зэрэг хонхойсон, урд салхины шил зүүн тал цуурсан зэрэг нь стандартын шаардлага хангагүй. Зам тээврийн осолд нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна.Тээврийн хэрэгслийн спидометр ажиллагаа хэвийн байгаа болох нь техникийн шинжээчийн 2022.10.05-ны өдрийн 999516 дугаартай дүгнэлтээр /хх-54-58/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн зам, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн зүүн талын замд 2022 оны 9 дүгээр арын 24-ний орой 22 цагийн орчим “Тоуоtа сента” маркийн 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа гарцаар гарч яваа явган зорчигчийг зам тавьж өгөлгүйгээр мөргөсөн, мөн бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх; мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг ойлгоно, мөн зүйлийн 3.1.9-д “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно” гэж, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”заалт, мөн дүрмийн мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрвээ бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” заалтыг тус тус зөрчсөн,

түүнчлэн мөргөсөн хүндээ тусламж үзүүлэлгүй шууд ослын газрыг орхиж зугтаасан үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг зөрчсөн гэж болох нь мөрдөгчийн магадлагаа /х.х-62-63/, хохирогчийн мэдүүлэг /хх-20-21/, хэргийн газрын үзлэг, хэмжилт, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-12/, хяналтын камерын бичлэг /хх-15-18/ зэрэг хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэнэ. Тодруулбал: гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, тухайн үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүй хандсан байна. Харин *******ын ослын газрыг орхиж зугтаасан үйлдэл нь дээрх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн 2022 оны 9 дүгээр арын 24-ний орой 22 цагийн орчим “Тоёота сента” маркийн 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарцаар гарч явсан явган зорчигч*******ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас*******ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гаргасан газрыг орхиж зугтаан явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогч*******ын мэдүүлэг /х.х-20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /х.х-15-18/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13398 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ын жолоодож явсан “Тоёота сента” маркийн 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн иргэн Б.Б-ийнөмчлөлийн хөрөнгө болох нь АТҮТөвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-26, 27/ зэрэг баримтаар, иргэн Б.Б нь шүүгдэгч *******ын эхнэр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа баримтаар тус тус тогтоогдож байна.

Иргэн Б.Бийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоож мэдүүлэг авахад Б.Б нь “Би автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Бусдад учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэйгээ ойлгосон” гэж мэдүүлсэн /х.х-23, 25/ байна.

 

            Хохирогч*******д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөрт нийт 5500000 төгрөг хүлээн авсан” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй ба Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 1498100 төгрөгийг дансаар шилжүүлэн төлж барагдуулсан болох нь /х.х-70/ тус тус тогтоогдож байна.

Иймд өнөөдрийн байдлаар шүүгдэгч ******* нь бусдад төлбөргүй болсон байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Хохирогч нь цаашид эмчилгээ, шинжилгээ болон бусад зардал гарсан  тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.Б нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдлээ.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийтгэж, торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг нийт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д овогт Згийн Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Згийн Ат 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Згийн Ат 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгээд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч 5500000 төгрөг хүлээж авсан талаараа бичгээр илэрхийлсэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн санд 1498100 төгрөгийг тушаасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч******* нь цаашид гарсан эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******, иргэний нэхэмжлэгч Б.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

9. Хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******т холбогдох эрүүгийн 22000000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ