Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1308

 

2022         10           20                                            2022/ШЦТ/1308

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

            улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

            иргэдийн төлөөлөгч: Б.О,

хохирогчийн өмгөөлөгч: Б.Дима,

            шүүгдэгч М.Бын өмгөөлөгч: Г.Э,

шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч: Э.Ганбат,

шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч: Л.Амартогос,

шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч: Л.Ганцэцэг,

шүүгдэгч: М.Б, П.А, Б.Э, Б.Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Б.Э, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б нарт холбогдох эрүүгийн 2000000000000 тоот хэргийг 2021.11.30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй одоо Баянгол дүүргийн 00 дугаар хороолол 00-00 байрны 00 тоотод түр оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Т овогт Мгийн Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Чандмань суманд 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын эмчээр ажиллаж байсан, одоо Монгол Япон эмнэлгийн эмчээр ажиллаж байгаа, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо 00Б байр 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Да овогт Пийн А нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1978 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо Зүүнбаян уул 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүрэг 00 дүгээр хороо 00-0 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, /РД:**0000005/ Б овогт Бийн Э нь үргэлжилсэн үйлдлээр худал мэдүүлсэн гэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7, дүү, бэр, 2 ач, 3 зээ дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо Зүүнбаян уул 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Б овогт Бийн Э нь үргэлжилсэн үйлдлээр худал мэдүүлсэн гэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021.07.19-ний өдрийн 000а дугаартай яллах дүгнэлтэд дурьдсанаар: Яллагдагч М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00 дугаар гудамжны 00 тоотод Н.Гын хэвлийн тус газар нь өшиглөх цохих зэргээр эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсгээр ,

яллагдагч П.А нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил үүргээ гүйцэтгэх үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00 дугаар гудамжны 00 тоотод Н.Гын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл учирсан болохыг сэжиглэн таамагласан боловч өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс Н.Г нь хугацаа алдан оношлогдон эмчлэгдэж улмаар хүнд гэмтлийн улмаас нас барсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр,

яллагдагч Б.Э нь М.Бт холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулийн 00 дугаар гудамжны 00 тоотод Нацаг овогтой Гын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдалт цоорол бүхий хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны удаа дараа мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч Б.Э нь М.Бт холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулийн 00 дугаар гудамжны 00 тоотод Нацаг овогтой Гын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал цоорол бүхий хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /4хх-119/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2021.07.19-ний өдрийн 377а дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Г.Эоос: 1 дүгээр хавтаст хэргээс 2-3 хуудас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл, 7-9 хуудас хохирогч Н.Гын мэдүүлэг, 17-18 хуудас цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 38-49 хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, 90-92 хуудас гэрч Б.Эы мэдүүлэг, 95-96 хуудас гэрч Б.Эын мэдүүлэг, 101-102 хуудас гэрч Б.Аын мэдүүлэг, 104-105 хуудас гэрч Г.Бын мэдүүлэг, 115 хуудас гэрч Г.Жийн мэдүүлэг, 130 хуудас гэрч П.Бийн мэдүүлэг, 132 хуудас гэрч П.Аийн мэдүүлэг 196 хуудас шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.05.26-ны өдрийн 6075 дугаартай дүгнэлт, 199 хуудас шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.05.26-ны өдрийн 6077 дугаартай дүгнэлт, 208-213 хуудас шинжээчийн 2020.05.27-ны өдрийн 2600 дугаартай дүгнэлт, 220-222 хуудас шинжээчийн 2020.07.24-ний өдрийн 2981 дугаартай ДНХ-ийн дүгнэлт, 2 дугаар хавтас хэргээс 90-100 хуудас өвчний түүх, түргэн тусламжийн дуудлагын хуудас, 156-158 хуудас Б.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, 159 хуудас өмгөөлөгчийн хүсэлт, 191 хорооны цагдаа Я.Бын гэрчийн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргээс 110-120 хуудас яллах дүгнэлт, шүү хуралдаанд нэмж өгсөн баримтуудыг;

шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Э.Ганбатаас: 1 дүгээр хавтаст хэргээс 121 хуудас гэрч М.Гын мэдүүлэг, 147 хуудас шинжээч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг, 151-156 хуудас цогцост хийсэн шинжилгээ, дүгнэлт, 162-169 хуудас нэмэлт шинжилгээ, 2 дугаар хавтаст хэргээс 82-95 хуудас өвчний түүх, 98 хуудас түргэн тусламжийн дуудлагын хуудас, 3 дугаар хавтаст хэргээс 98 хуудас түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам, 103-116 хуудас 2021.02.11-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт, 162 хуудас эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татах санал, 140-141 хуудас шинжээчдийн мэдүүлэг, 176-178 хуудас журам батлах тухай сайдын тушаал, 4 дүгээр хавтаст хэргээс 13 хуудас ажлын байрны тодорхойлолт, сүүлд нэмж гаргуулсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022.08.20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт;

шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч Л.Ганцэцэгээс: 4 дүгээр хавтаст хэргээс 51 хуудас яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоол, 5 дугаар хавтаст хэргээс 48 хуудас эмнэлгийн магадлагаа, ШСЭСШинжээчийн 2022.02.05-ны өдрийн 241 дугаар дүгнэлт, 2022.10.03-ны өдөр эмчийн үзлэгт орсон тэмдэглэл,

шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Л.Амартогосоос: шүүгдэгч Б.Эын хувийн байдалтай холбоотой баримт, цагдан хорьсон, сулласан шүүхийн тогтоол зэргийг уншиж сонсгон шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Б “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэрэг үйлдээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах, түүний өмгөөлөгч нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах, шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууриа илэрхийлж шүүх хуралдаанд тус тус оролцсон болно.

 

Иргэдийн төлөөлөгч: “П.А нь ажилдаа хайхрамжгүй хандсан гэм буруутай. М.Б хохирогчийг цохиж өшиглөснөөр хүний амь насанд хүрсэн байна. Б.Э, Б.Э нар нь мэдүүлгээ зөв өгөх үүргээ биелүүлээгүй байна” гэх дүгнэлт гаргалаа.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, гэм буруугийн дүгнэлт, оролцогч нарын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийгээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах байдлаар хүлээн авч шийдвэрлэлээ. Үүнд:

1. Шүүгдэгч М.Бын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд:  

Шүүгдэгч М.Б /Нэргүй/ нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 28 дугаар гудамжны 23 тоотод амьдрах Б.Эы гэрт 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагаас 20 цаг 51 минут хүртэл хугацаанд Б.Э, “Ака” гэх Б.А, “Болдоо” гэх Г.Б, Г.Ж, “Хазгар Мөнхөө” гэх Б.М, Н.Г, С.ХуягБ нартай архидан согтуурч, улмаар Н.Гын хэвлийн тус газар нь өшиглөх цохих зэргээр Н.Гын бие махбодид “мухар гэдэсний урагдал цоорол” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан ба хохирогч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 16, 19-ий өдөр 2 удаа мэс заслын эмчилгээ хийлгэсэн боловч амь нас нь аврагдаж чадалгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 25 минутад “хордлого олон эрхтний дутмагшил, амьсгал зүрх судасны дутмагшил”-аар нас барсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-10-15/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-28-33/,

-  Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн камерын өрөөнд байрлуулсан 1, 2 дугаар камерын бичлэгт үзлэг хийсэн “...20 цаг 35 минут 20 секундэд амь хохирогч Н.Г нь Эы гэр чиглэлийн нарийн гудамжаар яваад нарийн гудамжны зүүн үзүүр хэсэгт 19 секундийн хугацаанд байж байгаад /нарийн гудамжаар явж байгаа нь Н.Гын толгойн орой хэсэг харагдаж байв/ гарч ирэн гудамжаар баруунаас зүүн тийш алхаж Гын хашаа руу 20 цаг 35 минут 42 секундэд орлоо... 20 цаг 51 минут 41 секундэд Б.А, М.Б, Г.Ж гурав Эы гэр чиглэлийн нарийн гудамжнаас гарч ирж Н.Гын хашааны баруун хаалганы урд зогсон 20 цаг 52 минут 00 секундэд Б.А Н.Гын хашааны урдаас буцан Б.Эы гэр чиглэх нарийн гудамж руу гүйж орлоо. Энэ үед Г.Ж, М.Б хоёр их согтсон гуйвж дайвсан байдалтай явж байлаа. 20 цаг 52 минут 54 секундэд Г.Ж, М.Б хоёр нь Н.Гын хашааны дагуу зүүн тийш явлаа. 20 цаг 53 минут 29 секундэд Г.Ж, М.Б хоёр нь Н.Гын хашааны дагуу баруун тийш гарч ирэн 20 цаг 53 минут 39 секундэд Н.Гын хашааны баруун талын хаалгаар дотогш орлоо21 цаг 27 минут 23 секундэд түргэн тусламжийн машин Н.Гын хашааны зүүн хаалганы гадна ирж 21 цаг 33 минут 15 секундэд түргэн тусламжийн машин буцаж явав. 21 цаг 26 минут 48 секундэд Н.Г нь Н.Гын хашаанаас гарч явлаа. 21 цаг 45 минут 11 секундэд Хазгар мөнхөө Н.Гын хашааны зүүн талын нарийн гудамж руу орлоо. 21 цаг 55 минут 14 секундэд хазгар Мөнхөө Н.Гын зүүн талын нарийн гудамжнаас гарч ирж баруун тийш явлаа.  22 цаг 27 минут 18 секундэд хазгар мөнхөө Н.Гын хашааны зүүн талын нарийн гудамж руу орж явлаа. 23 цаг 28 минут 22 секундэд цагдаа эмч нар Н.Гын хашааны зүүн хаалганы гадна ирж зогсох ба 23 цаг 29 минут 09 секундэд Б.Э араас нь гарч ирлээ. ...23 цаг 30 минут 00 секундэд эмч, цагдаа, Э нар хашааны хаалгаар дотогш орох үед Ц байшингаас гарч ирж тэднийг дагуулан гэр лүү чиглэн явлаа. ...” гэх тэмдэглэл /1-р х.х-35-76/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хийн “...Манай аав, ээж хоёр 1993 онд гэр бүл болоод дундаасаа хоёр хүүхэдтэй болсон боловч миний дээд талын ах маань багадаа 6 настай байхдаа нас барсан гэсэн одоо би ганцаараа байдаг юм. Би ээжтэйгээ болон мөн аавын ах дүү нартай ярилцаад энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Манай аав Г нас барахаасаа өмнө уушгины өвчнөөр ямар нэг эмнэлэгт үзүүлээд хяналтад байгаагүй тэгэхээр ямар нэг өвчний түүх карт гэх зүйл байхгүй. Би аавынхаа оршуулгын зардалд 7439051 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р х.х-84-85/,

- Гэрч Б.Эы “...Архиа дууссаны дараа Ака Болдоо хоёрт Б дахиад 20000 төгрөг өгөөд архинд явуулсан. Энэ үед манай эгч Э гаднаас орж ирсэн. Тэгээд Б, Жавхаа, Г, Э бид тав үлдэгдэл жоохон архийг хувааж ууж байтал Г манай пийшингийн ард талын матрасан дээр хэвтээд архи ууж байсан. Г ах манай гэрийн том өрөөний подушка дээр хэвтчихээд босохгүй архи зөөлгөөд уугаад байсан чинь Баа “архийг чинь авчирч өгнө, аманд чинь хийж өгөх үү, давраад байгаарай чи" гээд загнасан чинь “чамд ямар хамаатай юм п...а минь “ гэж Гыг хэлэхэд Баа гэнэт уурлаж босож ирээд Гын толгой руу өшиглөөд гараа зангидаж байгаад “давраад байгаарай чи муу” гээд хэвлий тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд Г, Б хоёр барилцаж авсан чинь манай эгч Э салгасан. Энэ үед Жавхаа байсан эсэхийг санахгүй байна. Баа уурлаад манайхаас гарч явах үед зөрөөд Ака, Болдоо хоёр 0,75 литрийн Хараа архийг авчирсан” гэх мэдүүлэг /1-р х.х-87/,

- Гэрч Б.Аын “Авч ирсэн 0,75 литрийн Хараа архиа бид зургаа хувааж ууж дууссан ба архи ууж дуусаад Б 20000 төгрөг өгөөд Болдоо бид хоёрыг 0,75 литрийн хараа архи аваад ир гээд дэлгүүр явуулсан ба дэлгүүрээс 0,75 литрийн хараа архи 1 шил, дотор гэдэс, 3 ширхэг хэрчсэн гурил яваад Э ахын гэр рүү ороход том өрөөний пийшингийн хажууд байдаг улаан өнгийн матрас дээр Г дээшээ хараад амьсгаадаад хэвтэж байсан ба Э ахын гэрт Болдоо бид хоёрыг ороход Б, Э, ХуягБ, Г нар байсан Болдоо бид хоёрыг гэр рүү ороход Б зөрөөд гараад явсан. Болдоо бид хоёр Г ах дээр очоод “та яасан юм бэ” гэхэд надад “хэвлий хэсгээр өвдөөд байна” гэхээр нь би “архинаас нэг татчих гайгүй болж магадгүй” гэж хэлэхэд “ууя” гэхээр нь би өндийлгөж байгаад архинаас 1 татуулсан ба Г архинаас нэг татчихаад босож ирээд бид дөрөвтэй хамт архи хувааж ууж дуусгасан. Намайг манай гэрийнхэн болон манай гэрийн ойр орчмын хүмүүс бага байхаас эхлээд “Ака” гэж дууддаг, Быг хүмүүс ихэвчлэн “Нэргүй” гэж дууддаг” гэх мэдүүлэг /1-р х.х-101-102/,

- Гэрч Г.Бын “....Тэгээд Нэргүй 20000 төгрөг өгөөд Хуягийн ээжид аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Хуягаа ах Нэргүйтэй барилга дээр хамт ажилладаг тэгээд архи уучих нь гээд Хуягийн ээжид нь 20000 төгрөгийг өгөөрэй гээд өгснийг Ака бид хоёр ээжид нь оруулж өгсөн. Буцаад Эыд орж ирэхэд нөгөө авч ирсэн архийг уугаад дуусаагүй байсан. Нэргүй 20000 төгрөг өгөөд дэлгүүр хаахаас өмнө архи аваад ир гэж Ака бид хоёрыг явуулсан. Тэр үед Хуягаа ах явчихсан байсан. Ака бид хоёр Бүрнээгийн дэлгүүр ороод 0,75 литрийн “Хараа” архи, кола, тамхи авсан. Тэгээд буцаад Эыд орж ирэхэд Нэргүй найзынхаа хамтаар зөрөөд гараад яваад өгсөн. Энэ үед байшин харанхуй болсон, лаа асаасан байсан... Ака бид хоёрыг дэлгүүрээс архи аваад ирэхэд Б найзтайгаа зөрөөд гараад явсан. Ака бид хоёрыг дэлгүүр явсан хойгуур Г, Б хоёр яасныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105/,

- Гэрч Г.Бын: “А бид хоёр дэлгүүрээс архи, кола, тамхи аваад буцаж орж ирэхэд Б, Жавхаа хоёр хашааны хаалган дээр зөрөөд гарч явсан. Дотогш гэрт ороход Хуягаа ах, хазгар Мөнхөө, Г нар явчихсан, Э, Э хоёр байсан. А болохоор үүдэн дээр Нэргүй, Жавхаа хоёртой таараад хамт буцаад алхсан, удалгүй ардаас А ороод ирсэн...Б, Ж нар сүүлд авахуулсан “Хараа” архинаас уугаагүй, архи авчрахад зөрөөд гарч явсан юм. Миний дэргэд Б, Г нар хэрүүл маргаан, зодоон үүсгээгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-107-108/

- Гэрч Г.Жийн: “ Б бид хоёрын авч очсон эхний архийг ууж байхад Б, Г хоёр маргалдаад байсан. Яг юунаас болж маргасныг нь анзаараагүй, би утасныхаа фейсбүүкийг ухаад сууж байсан. Тэгээд жоохон маргалдах юм болоод Б, Г хоёр юу юугүй босоод барилцаад авахаар нь би “боль, боль” гээд татаад суулгасан...Бие биеийгээ цохиж өшиглөөгүй, босож ирээд хоорондоо барилцаад авахаар нь би Быг, Э Гыг татаж салгасан юм. Биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /1-р х.х-112-113/

- Гэрч Г.Жийн: “...Г, Б хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй маргалдаад босоод заамдалцаад авахаар нь би Быг араас нь татаад салгасан...” гэх мэдүүлэг /1-р х.х-115/

 - Гэрч Н.Цэнгэлмаагийн “...хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ямартай ч байсан амралтын өдөр байсан санагдаж байна. талийгаач над руу залгаад “хүнд зодуулчихлаа, ирээд аваач” гэж хэлэхээр хүргэн ах Гын гэрээс очиж аваад шүүх эмнэлэгт аваачиж үзүүлсэн,...шүүх эмнэлэг авч явж байхад Г ахын ойролцоо Ака, Нэргүй гэх хоёр хүнд зодуулсан гэж ярьж байсан. Тэрнээс өөр хүнтэй хэрэлдэж, маргалдсан талаар огт яриагүй” гэх мэдүүлэг /1-р х.х-117/,

- Гэрч М.Гын “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны орчимд манайд ирсэн. Түүнийг манайд байх хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр Д.Саранцэцэг нас барсан юм. Н.Г эгчийнхээ ажил явдалд туслаад манай гэрт үлдсэн юм. Тэгээд харилгүй манайд байгаад байсан. Тэгэхдээ өглөө гэрээс гараад орой архи уучихаад орж ирдэг байсан. Түүнийг хаана хэнтэй архи уугаад явдаг байсныг нь би мэдэхгүй байна. Хэд хоногийн өмнө, яг өдрийг нь нарийн сайн санахгүй байна талийгаач Н.Г өглөө гараад орой нь “хүнд зодуулсан, Нэргүй өшиглөчихсөн” гэж орж ирсэн. Тэгээд түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд архины хордлого байна гэж хэлээд цагаан өнгийн шахмал эм ам руу нь хийж өгсөн. Тариа хийхгүй юм уу гэхэд зүгээр гэж хэлээд эмч яваад өгсөн. Удалгүй Г гараад явчихсан. Тэгээд удаагүй байж байгаад Н.Г “айлд зодуулчихсан” гээд орж ирсэн. Зодуулсан айл нь бас түргэн тусламж дуудсан байсан. 2 дахь түргэн тусламж нь манай гэрт орж ирээд үзсэн. Гын толгой нь хагарчихсан багахан цус гарсан байсан. Н.Г Ака гэдэг хүнд “толгойгоо хагалуулсан” гэж хэлж байсан. Төмрөөр цохиулсан гэж байсан. Г “Нэргүй миний салтаа руу өшиглөсөн” гээд нэлээд зовуурьтай орж ирээд орон дээр хэвтээд өгсөн. Тэгснээ Г 2 гар нь татаад байхаар нь түргэн дуудсан. Удалгүй гаднаас түргэний машин ирээд Ц гарч эмчийг дагуулж орж ирсэн. Гыг эмч үзээд “архины хордлого байна” гээд “чихэртэй ус өг, хоол хийж өг” гэж хэлсэн. Нэг цагаан эм өгч байсан. Би Гад чихэртэй ус хийж өгсөн чинь уг усыг уучихаад Г углааш өмсөөд “бие заслаа” гэж гарч яваад алга болчихсон. Тэгээд харанхуй болсон байхад Г гаднаас ганцаараа орж ирсэн. Үүнээс нэг их удаагүй эмнэлэг, цагдаа хоёр хамт гаднаас орж ирсэн. Цагдаа, түргэнийг бол манайхаас дуудаагүй, гэнэт эмч, цагдаа хоёр ороод ирэхээр нь гайхсан. Цаад зодоон болсон айл нь дуудсан юм билээ. Эмч Гыг үзэхэд толгой баруун дээд хэсэгтээ хагарсан, цус гарсан байсан. Би тэгэхэд нь Гыг толгойн тус газраа цохиулж дээ гэж мэдсэн. Гыг эмч хэвтүүлж байгаад хавиргыг нь үзээд, толгой тархийг нь барьж үзээд байсан. Г “миний салтаа өвдөөд байгаа, миний салтаа руу Нэргүй цохисон” гэсэн чинь эмч Гыг жижиг зуухны өрөө рүү дагуулж ороод үзсэн. Тэр эмч Гыг гэмтлийн эмнэлэгт одоо аваачиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Шөнө Г нэлээд бөөлжиж хоносон. Ус уугаад бөөлжөөд ёолоод байсан. Тэгээд бид нар унтаад өгсөн. Маргааш нь буюу 16-ны өглөө Гын хүргэн Ойдовжамцыг дуудаад Гыг өгч явуулсан. Тэгээд манайхаас Г эмнэлэг явсан. Эхлээд талийгаач “Нэргүй салтаа руу өшиглүүлж зодуулсан” гэж орж ирсэн,  дараа гарчихаад орж ирэхдээ толгойгоо хага цохиулчихсан,  “Акад толгойгоо цохиулсан” гэж яриад орж ирсэн. Эхлээд зодуулсан гаднаас орж ирэхдээ “салтаа руу Нэргүй өшиглөсөн, салтаа руу өвдөөд байна” гэж хэлээд орон дээр хэвтээд байсан. Тэгснээ 2 гар нь татаад түргэн дуудсан. Салтаа орчмоо нэлээд зовуурьтай байх шиг байсан...Б нэг найзтайгаа орж ирэхдээ архи уусан, согтуу байсан. Гэхдээ хоол унд чинь юу болж байна, амьдрал чинь ямар байна гээд өөрийн ухаантай зүгээр яриад байсан. ...Б манайд орж ирэхдээ Гыг яагаад зодсон талаар яриагүй, би ч асуугаагүй юм Б манайд нэг их удаагүй гараад явсан. Г, Бын найз нь бас согтуу байсан. Гэхдээ Б, Г, Бын найз нь зүгээр ярьж хөөрөөд тухайн үед юу болж байгааг мэдэж байсан... ” гэх мэдүүлэг /1-р х.х-119-122/,

- Гэрч С.ХуягБын: “...би тэдний гэрт хэсэг хугацаанд сууж байхад Нэргүй нь Болдоо, Ака хоёрт 20000 төгрөг өгөөд архи аваад ир гээд дэлгүүр явуулсан...тэгээд би авч ирсэн архинаас 2 татчихаад гэр лүүгээ харилаа гээд гэрээс нь гараад яваад өгсөн. Намайг тэдний гэрээс гарахад Г, Нэргүй, Болдоо, Э, Ака, Эы эгч Э, Нэргүйгийн найз Жавхаа нар үлдсэн. Намайг байхад хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй...Би 18 цагийн орчим тэнд орсон, тэгээд нэг их удаагүй, тэд нарын авчирсан архинаас ганц хоёр татчихаад л гэртээ харьсан” гэх мэдүүлэг /1-р х.х-126/,

- ГССҮТөвийн 2020.05.16-ны өдрийн 18 цаг 55 минутад нээсэн 22569 дугаартай өвчний түүхийн “өвчний түүх” хэсэгт: 2020.05.15 1930-д Баянхошуунд айлд бусдад зодуулж гэмтсэн” гэсэн, мөн “асуумжаас” хэсэгт “2020.05.15 1930 цагт бусдад зодуулж гэмтсэн гэнэ” гэсэн, “ерөнхий үзлэг: ухаан санаа: саруул, орчиндоо: харьцаатай, байрлал: идэвхитэй” гэсэн, “Бодит үзлэгээс: Биеийн ерөнхий байдал дунд, ухаантай, орчиндоо харьцаатай. Арьс салст цэвэр чийглэг. Зүрхний авиа тод хэм жигд. Хэвлийгээр эмзэглэлтэй” гэсэн /2-р х.х-82-94/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1146 дугаартай “...Талийгаач Н.Гын цогцост цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Талийгаач нь уушгины хатгалгаа өвчтэй байжээ. Талийгаач эмнэлэгт 3 хоног 13 цаг эмчлэгдсэн учир согтууруулах .ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 0/1/-р бүлгийн цустай байна. Талийгаач Н.Г нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бусдад зодуулсан гэх ба 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан нь хугацаа алдсан байна. ГССҮТ-н эмчилгээ оношилгоо зөв хийгдсэн байна” гэх дүгнэлт /1-р х.х-151-157/,

- Хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 987 дугаартай “Амь хохирогч Н.Гын цогцост учирсан цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч П.Аийн үзлэгт амь хохирогч Н.Гын зулай хэсэгт 0,5 см өнгөц язарсан шарх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч Н.Гын цогцост учирсан цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр өшиглөх, цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч Н.Г нь цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтлийг авсан хүн нь идэвхитэй хөдөлгөөн хийх ба тухайн хүний биеийн дархлаа болон биеийн онцлогоос хамаараад харилцан адилгүй байна.” гэх дүгнэлт /1-р х.х-162-167/,

- Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...цутгалан мухар гэдэсний урагдал цоорол бүхий дээрх гэмтэл хэвлий хүчтэй өшиглөх, цохиход үүсэх ба унах доргих үед үүсэх боломжгүй. Дээрхи гэмтлийг авсан тохиолдолд уг урагдал цоорлын хэмжээнээс хамаараад хэвлийн хөндий рүү баас ямар хэмжээтэй гарахаас хамаараад харилцан адилгүй. Мөн тухайн хүний дархлаа биеийн байдлаас хамаараад амьд явах хугацаа харилцан адилгүй. Яг хугацааг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-148/ зэрэг баримтууд хамаарч байна.

Дээр дурьдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан шаардлагыг хангаж авсан баримтуудаар шүүгдэгч М.Б /Нэргүй/ нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 28 дугаар гудамжны 23 тоотод амьдрах Б.Эы гэрт 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагаас 20 цаг 51 минут хүртэл хугацаанд Б.Э, “Ака” гэх Б.А, “Болдоо” гэх Г.Б, Г.Ж, Н.Г, С.ХуягБ нартай архидан согтуурч, улмаар Н.Гын хэвлийн тус газар нь өшиглөх цохих зэргээр Н.Гын бие махбодид “мухар гэдэсний урагдал цоорол” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан ба хохирогч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 16, 19-ний өдөр 2 удаа мэс заслын эмчилгээ хийлгэсэн боловч амь нас нь аврагдаж чадалгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 25 минутад “хордлого олон эрхтний дутмагшил, амьсгал зүрх судасны дутмагшил”-аар нас барсан болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

Хохирогч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болон урьд өдөр нь дараалан архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн өдөр Б.Эы гэрт архидан согтуурч байхдаа М.Б, Б.А нартай маргалдаж зодолдсон, мөн яаралтай түргэн тусламжийн дуудлага 2 удаа өгч эмнэлгийн анхан шатны тусламж авсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэрч Б.Эы “2020.05.14-ний өдөр талийгаач Г манай гэрт орой 20 цагийн орчим нэлээн уучихсан бололтой орж ирсэн... Г ах байсхийгээд орж гараад яваад байсан. Ер нь Г гэртээ тогтдоггүй, байнга орж гараад энд тэндээс архи олж уугаад их хөдөлгөөнтэй хүн байгаа юм. Г нь “манай ах Гын хүүхдүүд нь ад үзээд байх шиг байна. танай гэрт хэд хоночихъё” гэж ярьдаг байсан. Г талийгаач эгчийгээ өнгөрснөөс хойш манайхаар байнга орж гардаг болсон. Заримдаа манайд хоноод, заримдаа ах Гындоо хоноод байдаг байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “тэг тэг манай гэрт байж болно” гэж хэлдэг байсан. Тэр шөнөдөө буюу 14-нөөс 15-нд шилжих шөнө Болдоо, Ака, манай эгч Э нар манай гэрт хоносон. Маргааш өглөө 07 цаг өнгөрөөд сэрчихээд бид нар нийлж бантан хийж идсэн. Тэгээд байж байтал Б нэг найзтайгаа манайд эрүүл орж ирсэн. Б найзтайгаа тал шил 0,75 литрийн “хараа” архитай орж ирээд манайд уусан. Ака, Болдоо хоёрт Баа 20000 төгрөг өгөөд ХуягБын ээжид нь өгөөрэй гэж явуулсан. ...Архиа дууссаны дараа Ака Болдоо хоёрт Б дахиад 20000 төгрөг өгөөд архинд явуулсан. Энэ үед манай эгч Э гаднаас орж ирсэн. Тэгээд Б, Жавхаа, Г, Э бид тав үлдэгдэл жоохон архийг хувааж ууж байтал Г манай пийшингийн ард талын матрасан дээр хэвтээд архи ууж байсан. Г ах манай гэрийн том өрөөний подушка дээр хэвтчихээд босохгүй архи зөөлгөөд уугаад байсан чинь Баа “архийг чинь авчирч өгнө, аманд чинь хийж өгөх үү, давраад байгаарай чи" гээд загнасан чинь “чамд ямар хамаатай юм п...а минь “ гэж Гыг хэлэхэд Баа гэнэт уурлаж босож ирээд Гын толгой руу өшиглөөд гараа зангидаж байгаад “давраад байгаарай чи муу гээд” хэвлий тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд Г, Б хоёр барилцаж авсан чинь манай эгч Э салгасан. Энэ үед Жавхаа байсан эсэхийг санахгүй байна. Баа уурлаад манайхаас гарч явах үед зөрөөд Ака, Болдоо хоёр 0,75 литрийн Хараа архийг авчирсан. Уг архийг Г, Э, Ака, Болдоо бид 5 хувааж уусан. Ака, Г хоёр орон дээр “цаашаа, наашаа суу” гээд түлхэлцэж маргаж байгаад Г Акагийн хар өнгийн куртикны ханцуйнаас татаад босох гэтэл ханцуй нь урагдсан...Ака уурлаж босож ирээд ширээн дээр байсан хутга ирлэгч точилыг барьж аваад Гын толгойн тус газар нь нэг цохисон. Гын духны дээд орчмоос шалбараад жоохон цус гарсан Болдоо дундуур нь орж салгасан. Тэгж байснаа Г “бие өвдөөд байна” гэхээр Болдоо утсаараа 103 дуудах гэж байгаад 102 руу дуудлага өгчихсөн. Тэгээд дахиад 103-т дуудлага өгсөн. Болдоо дуудлага өгөхдөө Гын хадам ах Гэрэлтцогтын гэрийн хаягаар өгсөн. Тэгээд Болдоо Гыг гэрт нь хүргэж өгнө гээд явсан байсан ” гэх мэдүүлэг /1-р х.х-87/,

- Гэрч Г.Бын: “Би Эы гэрт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш Эы гэрт архи ууж хонож байгаа юм. ...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хазгар Мөөгий, Э бид дөрөв хамт архи ууж байтал Г ах орж ирсэн. ...Г, Э, Эы эгч Э бид нар тэдний гэрт унтаж амарсан юм. 17 цагийн үед... Нэргүй /Б/ нэг найзтайгаа орж ирсэн...А бид хоёр дэлгүүрээс архи, кола, тамхи аваад буцаж орж ирэхэд Б, Жавхаа хоёр хашааны хаалган дээр зөрөөд гарч явсан. Дотогш гэрт ороход Хуягаа ах, хазгар Мөнхөө, Г нар явчихсан, Э, Э хоёр байсан. А болохоор үүдэн дээр Нэргүй, Жавхаа хоёртой таараад хамт буцаад алхсан, удалгүй ардаас А ороод ирсэн...Б, Ж нар сүүлд авхуулсан “Хараа” нэртэй архинаас уугаагүй, архи авчрахад зөрөөд гарч явсан юм. Миний дэргэд Б, Г нар хэрүүл маргаан, зодоон үүсгээгүй. Энэ үед байшинд харанхуй болсон байсан, лаа асаасан байсан. Тэгээд авсан архиа Ака, хазгар Мөөгий, Э, Э Г бид нар хувааж гал тогооны өрөөнд уусан. Э, Э, Хазгар бид дөрөв хоол хийхээр болж гал тогооны өрөөнд байж байтал ар талын өрөөнд “тас” гээд явчихсан, Г ах яаж байгаа юм гэж хэлсэн. Яваад очиход Ака хутга ирлэдэг точил барьчихсан зогсож байсан. Тэгээд хоол болоод бид нар хоолоо идчихээд Г орон дээр хэвтсэн. Тэгснээ гэнэт гэдэс өвдөөд энүүгээр хатгуулаад байна гээд гэдсээ дараад байсан. Г “цагдаа дуудчих” гэсэн “юу гэж хэлэх юм бэ” гэсэн чинь 4-5 хүүхэд зодчихлоо гээд хэлчих гэсэн. Тэгээд би өөрийнхөө утаснаас “гудамжинд 4-5 хүүхэд хүн зодсон байна” гэж дуудлага өгөхдөө Гын ах Гын хаягийг хэлсэн ...Маргааш өглөө нь харахад Акагийн куртикны суга нь урагдсан байсан. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй гэнэт түс хийгээд явчихсан. Г бол гудамжинд хүүхдүүдэд зодуулаагүй, яагаад тэгж дуудлага өгүүлэх болсныг мэдэхгүй. Г өөрөө миний гэдэс рүү тэр цохисон гэж хэлээгүй ” гэх мэдүүлэг /1-р х.х-107-108/

- Гэрч Б.Аын “...Болдоо бид хоёрыг гэр рүү ороход Б зөрөөд гараад явсан...Г архи уугаад нэлээн халсан ба намайг над руу хүрээд ир гэхээр нь би чадахгүй гээд сууж байгаад баруун гараараа куртикны ханцуйг татаад ураад хаячихаар би уурандаа точил авч Гын толгой зулай хэсэг руу нэг удаа цохисон Г согтуу байсан болохоор юу ч хэлэлгүй хэвтээд өгсөн, точилоор цохисон газар жижигхэн зулгарсан байсан. ...Эы эрт Э бид хоёр үлдсэн ба унтах гээд байж байтал Болдоо гаднаас орж ирээд “түргэний эмч үзчихлээ, бие нь гайгүй байна” гэж хэлэхээр нь бид гурав унтаад өгсөн. Намайг манай гэрийнхэн болон манай гэрийн ойр орчмын хүмүүс бага байхаас эхлээд “Ака” гэж дууддаг, Быг хүмүүс ихэвчлэн “Нэргүй” гэж дууддаг” гэх мэдүүлэг /1-р х.х-101-102/

- Гэрч Б.Мын:”Би ер нь Э ахын гэрээр орж гарч архи уудаг юм. 2020 оны 5 дугаар сарын 15-ны орой л байсан, яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. ямар ч байсан Эы гэрт очиход Э ах, Э эгч, Болдоо, Ака, Нэргүй /Б/, Г нар архи уугаад сууж байсан. Нэргүй намайг Хуягаа ахыг гэрээс нь дуудаад аваад ир гэхээр нь би гараад Хуягаа ахыг гэрээс нь дуудаад хамт ирсэн. Тэгээд Хуягаа ах орж ирээд архи ууж байхад Нэргүй юунаас болж маргалдсаныг мэдэхгүй Хуягаа ахыг загнаад агсам тавиад байхаар нь би тэндээс гараад яваад өгсөн. Гэртээ хариад хир удсаныг мэдэхгүй байж байгаад буцаад очиход л Г зодуулсан байдалтай байж байсан, юу болсон талаар гадаа гараад Акагаас асуухад “би хайргаар толгойг нь хагалсан юм аа” гэж хэлсэн, өөр зүйл яриагүй, тэгээд би шууд гэртээ харьсан. Гыг өөр хэн зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-138/,

- Гэрч П.Бийн: “2020 оны 5 дугаар сарын 15-ны орой 21 цаг 20 минутад дуудлага өгсөн айлд очсон. Н.Г гэх өвчтөнийг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн, биеийн байдал хэвийн, 2 хоног архи уусан, өнөөдөр гар хөл татаад гэсэн зовуурь хэлсэн. Би аспирин эм өгсөн. Нэгдсэн эмнэлэгт очиж архины хордлого тайлуулах эмчилгээ хийлгэ гэж зөвлөсөн. Гын биед шинэ шарх гэмтэл байгаагүй. Хөнгөн зэргийн архины хордлого гэж оношилсон. Би Н.Гын цамцыг нь тайлуулаад даралтыг нь үзэхэд 120/90 байсан. Гэдэс, хэвлий, нуруу толгой хэсгийг нь үзэхэд нүдэнд ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Г “гар хөл татаж байгаад одоо тавигдчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-130/,

- Гэрч П.Аийн: “2020 оны 5 дугаар сарын 15-ны 23 цаг 12 минутын орчимд уг хаяган дээр очсон. Очиход цагдаагийн машин оччихсон байсан. ..уг айлд Г гэх хүнийг үзэхэд “толгой өвдөөд байна, хэвлийгээр хөндүүрлэж өвдөнө” гэж ярьж байсан. Үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, орчиндоо харьцаатай, биеийн байдал идэвхитэй, асуусан асуултад тодорхой хариулт өгч байсан. Хэсэг газрын үзлэг хийхэд толгойн орой зулай хэсэг 0,5 см орчим өнгөц язарсан шархтай, шархнаас бага зэрэг цус гараад бүлэгнэж тогтсон, бага зэргийн хавдсан байдалтай байсан. Хэвлийг нь үзэхэд хэвлийн булчин бага зэрэг чангарсан, аюулхай давсгийн орчмоор эмзэглэлтэй байсан. Хэвлийн орчим хөхөрч хавдсан шарх гэмтэл байгаагүй. Толгойн шарханд нь оёдол тавих шаардлагагүй юм байна гээд шархыг нь цэвэрлээд хэвлийн гэмтлээ ЭХО-д харуулах, эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай байна гэж Г болон гэрт байгаа хүмүүст нь хэлсэн. Тэгээд гарч явсан. Гурван жоохон залуу гудамжинд зодсон гэж хэлсэн. Намайг гудамжинд унагааж байгаад толгой руу дэвсээд хэвлий рүү хэд хэдэн удаа 3 жоохон залуу өшиглөж зодсон гэж ярьсан ” гэх мэдүүлэг /1-р х.х-132/

- яаралтай түргэн тусламжийн хуудас /1-р х.х-4/

- Зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-3/

- дуудлагын дагуу очсон эргүүлийн офицерын “22 цаг 31 минутад “согтуу настай хүнийг жоохон банди нар зодчихлоо” гэх дуудлагыг шалган зодуулсан гэх Гтай уулзахад согтуу байсан ба тайлбар мэдүүлэг авах боломжгүй байв. 103-ын эмч Ад үзүүлэхэд ил харагдах гэмтэл шарх байхгүй. Зулай хэсэгт зулгарсан байна гэх ба зодсон гэх хүүхдүүдээ танихгүй гэх тул ах Г хүлээлгэн өгсөн” гэх илтгэх хуудас /1-р х.х-5/

- Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн камерын өрөөнд байрлуулсан 1, 2 дугаартай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-35-76/,

- Гэрч М.Гын мэдүүлэг /1-р х.х-119-122/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны орой 20 цаг 35 минут 42 секундэд Гын хашаа руу орж ирэхдээ “хүнд зодуулсан, Нэргүй өшиглөчихсөн” гэх өгүүлэмжтэйгээр орж ирж хэвтсэн ба гар хөл нь татахаар түргэн тусламж дуудсан, дуудлагын дагуу 21 цаг 27 минут 23 секундэд ирсэн эмч П.Бд “хүнд зодуулсан” гэх талаараа хэлээгүй нуусан ба тухайн эмч “архины хордлого” гэж оношилж аспирин эм уулгасан, Н.Г нь “бие заслаа” гэж 21 цаг 26 минут 48 секундэд Н.Гын хашаанаас гарч яваад Б.Эы гэрт дахин очиж архидан согтуурсан, Б.Эы гэрт “толгой өвдлөө, гэдэс өвдлөө” хэмээн хэлж “цагдаа дуудчих” гэсэн, “3-4 залууд зодуулчихлаа” гэж дуудлага өг гэсний дагуу Г.Б нь 102, 103-т дуудлага өгч гэрт нь оруулж өгсөн, гэртээ дахин орж ирэхдээ “Ака толгой руу төмрөөр цохисон” гэх өгүүлэмжтэй орж ирсэн хирнээ эмч П.А, дуудлагын цагдаа нарт “3 жоохон залууд зодуулчихлаа” хэмээн худал хэлсэн зэрэг нь тухайн үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, түргэний эмч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, цагдаагийн илтгэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч нь ийнхүү 2-3 хоног тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл тасралтгүй хэрэглэсэн байх ба ийм үед өвчтөнд өгөх зовуурь багасаж, эмнэл зүйн шинж тэмдэг нь сул илрэх боломжтой талаар шинжээч Б.Даваасүрэн мэдүүлэгтээ дурьдсан байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч Н.Гын хэвлий хэсгийн өвдөлт эхний түргэний эмчийг ирж үзлэг хийх үед нь түүний архи уусан байдлаас шалтгаалан сул илэрч байсан болохыг үгүйсгэхээргүй байна.

Амь хохирогч Н.Г нь эхэлж гэртээ орж ирэхдээ хэвлий, салтаа хэсэгтээ Нэргүй буюу Бт өшиглүүлсэн гэх өгүүлэмжтэй орж ирсэн, дараа нь “Акад толгойдоо төмрөөр цохиулсан” гэх өгүүлэмжтэй толгой хэсэгтээ шарх гэмтэлтэй орж ирсэн талаар түүний хүргэн ах Н.Г тодорхой хэлж мэдүүлсэн, мөн 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд ГССҮТөвд очиж үзүүлэхдээ “2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 19:30 цагт айлд бусдад зодуулсан” гэж хэлж үзүүлсэн ба тухайн үед ухаан санаа саруул, биеийн байдал дунд зэрэг байсан болох нь ГССҮТвийн 22560 дугаартай өвчний түүхээр нотлогдож байна. Тухайн цаг мөчид Ака буюу Б.А, Г.Б нар нь М.Бын зараалаар дэлгүүр явсан, Б.Эы гэрт хохирогч Б.Г, М.Б, Г.Ж, Б.Э, Б.Э нар байсан ба М.Б, Б.Г нарын дунд маргаан үүссэн болох нь эдгээр хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа болно.

Амь хохирогчийн бие махбодид учирсан байсан “цутгалан мухар гэдэсний урагдал цоорол” гэх гэмтэл нь гадны хүчин зүйлийн нөлөөллөөр, хэвлийд хүчтэй өшиглөх, цохиход үүсэх ба толгойд точилоор цохисон, доргисонтой холбоотой үүсэх боломжгүй болох нь  шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлгээр /1-р х.х-148/ тогтоогдож байна.

Мөн энэ хэрэгт амь хохирогчийн толгойд точилоор цохисон гэх Б.Аыг холбогдуулан шалгасан ба түүний үйлдлийн улмаас учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба мөн дүгнэлтийг үндэслэн Б.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /2-р х.х.-157-158/ хүчин төгөлдөр болсон, амь хохирогчийг нааш цааш явах үед гудамжинд явж байсан Б.Чинтулга, Билгүүнээ, Дөлгөөнөө, Сумъяабазар нар нь амь хохирогчийн биед хүч хэрэглэн халдаагүй болох нь насанд хүрээгүй гэрч Б.Чинтулгын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа, “хазгар Мөнхөө”, “Хазгар Мөөгий” гэх иргэн Б.Маас хуульд заасан шаардлагыг ханган мэдүүлэг авсан зэрэг тухайн хэрэгт хамааралтай гэж үзэн цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” тухай өмгөөлөгч Г.Эын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.Б нь өмгөөлөгч байлцуулан 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр байцаагдахдаа “...Би түүнийг “чи одоо эгч чинь нас бараад удаагүй байхад архи уугаад яваад байх юм хүргэн ахдаа орж туслаач” гэхэд “чамд ямар хамаа байдаг юм бэ, чи урд суучихаад юу гээд солиороод байгаа юм бэ” гэхээр нь би босоод түүнийг баруун гараараа нүүрний баруун хэсэг рүү нь алгадсан. Тэгсэн чинь Галаа босож ирээд бид хоёр заамдалцаад ирсэн. Ээгийгийнх тоггүй, лаа асаачихсан байсан. Галаа бид хоёр цохилцож зодолдсон. Яаж цохилцож зодолдсоноо санахгүй байна,...түүнтэй зууралдаад цохилцсон, яаж цохилцсон гэдгээ санахгүй байна. Түүний хаана нь яаж цохисон гэдгээ санахгүй байна,...намайг хүмүүс Нэргүй гэж дууддаг” гэх мэдүүлэг /1-р х.х-241-242/ өгсөн ба тухайн мэдүүлэг нь хэрэгт хавсаргагдан ирсэн бусад баримтаар давхар нотлогдож байх боловч М.Б дараа нь яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ дээрх мэдүүлгийг үгүйсгэсэн, мөн хуульд зааснаар яллагдагч нь хэргийн аливаа байдлыг болон өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх түүний өөрийнхөө эсрэг мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцоогүйг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн энэ хэрэгт Сонгинохайрхан дүүрэг дах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Я.Б нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 00 минутаас 16 цаг 30 минутын хооронд /ГССҮТөв рүү очихоосоо өмнө өгсөн/ амь хохирогч Н.Гаас авсан “хохирогчийн мэдүүлэг” нь тухайн мэдүүлгийг авсан этгээд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан биш тул тухайн мэдүүлгийг “хохирогчийн мэдүүлэг”-т тооцох боломжгүй, харин хохирогч нь амьд сэрүүн үедээ цагдаагийн ажилтантай уулзаж амаар гаргасан “гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл”-д тооцож, тухайн мэдүүлгийн “Нэргүй, Ака хоёр орж ирээд намайг шалтгаангүйгээр цохисон” гэх гэмт халдлагад өртсөн талаар хэлсэн хэсгийг нотлох баримтаар тооцсон болно. Тухайн “мэдүүлэг” гэх баримтад дурьдсан “Нэргүй гэх залуу миний нүүрэн хэсэг рүү 5-6 удаа цохисон, Ака гэх залуу юугаар цохисныг мэдэхгүй миний биеийн гэдэс рүү цохиод байсан” гэх хэсэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдахгүй, үгүйсгэгдэж байгаа болно.

Шүүгдэгч М.Б нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар амь хохирогч Н.Гын хэвлийн тус газарт цохиж өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой үүссэн “цутгалан мухар гэдэсний урагдал цоорол” гэх хүнд гэмтлийн улмаас хохирогч Н.Г нь эмчилгээ хийлгэсэн боловч цаг алдаж эмнэлэгт хандсаны уршгаар амь нас нь аврагдаж чадалгүй “хордлого олон эрхтний дутмагшил, амьсгал зүрх судасны дутмагшил”-аар нас барсан болох нь баримтаар нотлогдож байх тул М.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч П.Аийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд:

 

Прокуророос яллагдагч П.А нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил үүргээ гүйцэтгэх үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 28 дугаар гудамжны 23 тоотод Н.Гын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл учирсан болохыг сэжиглэн таамагласан боловч өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс Н.Г нь хугацаа алдан оношлогдон эмчлэгдэж улмаар хүнд гэмтлийн улмаас нас барсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /4-р х.х-119/

Хохирогч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны орой 21 цаг 26 минут 48 секундэд Н.Гын хашаанаас гарч яваад Б.Эы гэрт дахин очиж архидан согтуурсан, тухайн гэрт Б.Атай маргалдаж, хүрэмнийх нь ханцуйг урсан, Б.А нь уурлаж хутга ирлэгч билүү чулуугаар Н.Гын толгой руу нь цохисон, Б.Эы гэрт “толгой өвдлөө, гэдэс өвдлөө” хэмээн хэлж “цагдаа дуудчих” гэсэн, “3-4 залууд зодуулчихлаа” гэж дуудлага өг гэсний дагуу Г.Б нь 102, 103-т дуудлага өгч гэрт нь оруулж өгсөн, гэртээ дахин орж ирэхдээ “Ака толгой руу төмрөөр цохисон” гэх өгүүлэмжтэй орж ирсэн хирнээ эмч П.А, дуудлагын цагдаа нарт “3 жоохон залууд зодуулчихлаа” хэмээн худал хэлсэн, эмчийн өгсөн “гэмтлийн эмнэлэгт одоо очиж үзүүлэн, ЭХО-д харуул” гэх зөвлөмжийг дагалгүй гэртээ хоносон, маргааш нь 18 цагийн үед ГССҮТөвд очиж үзүүлсэн зэрэг нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэрч П.Аийн: “2020 оны 5 дугаар сарын 15-ны 23 цаг 12 минутын орчимд уг хаяган дээр очсон. Очиход цагдаагийн машин оччихсон байсан. ..уг айлд Г гэх хүнийг үзэхэд “толгой өвдөөд байна, хэвлийгээр хөндүүрлэж өвдөнө” гэж ярьж байсан. Үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, орчиндоо харьцаатай, биеийн байдал идэвхитэй, асуусан асуултад тодорхой хариулт өгч байсан. Хэсэг газрын үзлэг хийхэд толгойн орой зулай хэсэг 0,5 см орчим өнгөц язарсан шархтай, шархнаас бага зэрэг цус гараад бүлэгнэж тогтоосон, бага зэргийн хавдсан байдалтай байсан. Хэвлийг нь үзэхэд хэвлийн булчин бага зэрэг чангарсан, аюулхай давсгийн орчмоор эмзэглэлтэй байсан. Хэвлийн орчим хөхөрч хавдсан шарх гэмтэл байгаагүй. Толгойн шарханд нь оёдол тавих шаардлагагүй юм байна гээд шархыг нь цэвэрлээд хэвлийн гэмтлээ ЭХО-д харуулах, эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай байна гэж Г болон гэрт байгаа хүмүүст нь хэлсэн. Тэгээд гарч явсан. Гурван жоохон залуу гудамжинд зодсон гэж хэлсэн. Намайг гудамжинд унагааж байгаад толгой руу дэвсээд хэвлий рүү хэд хэдэн удаа 3 жоохон залуу өшиглөж зодсон гэж ярьсан ” гэх мэдүүлэг /1-р х.х-132/

- яаралтай түргэн тусламжийн хуудас /1-р х.х-4/

- Зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-3/

- дуудлагын дагуу очсон эргүүлийн офицерын “22 цаг 31 минутад “согтуу настай хүнийг жоохон банди нар зодчихлоо” гэх дуудлагыг шалган зодуулсан гэх Гтай уулзахад согтуу байсан ба тайлбар мэдүүлэг авах боломжгүй байв. 103-ын эмч Ад үзүүлэхэд ил харагдах гэмтэл шарх байхгүй. Зулай хэсэгт зулгарсан байна гэх ба зодсон гэх хүүхдүүдээ танихгүй гэх тул ах Г хүлээлгэн өгсөн” гэх илтгэх хуудас /1-р х.х-5/

- Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн камерын өрөөнд байрлуулсан 1, 2 дугаартай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-35-76/,

- Гэрч М.Гын “...Үүнээс нэг их удаагүй эмнэлэг цагдаа хоёр хамт гаднаас орж ирсэн. Цагдаа, түргэнийг бол манайхаас дуудаагүй, гэнэт эмч , цагдаа хоёр ороод ирэхээр нь гайхсан. Цаад зодоон болсон айл нь дуудсан юм билээ. “Эмч Гыг үзэхэд толгой баруун дээд хэсэгтээ хагарсан, цус гарсан байсан. Би тэгэхэд нь Гыг толгойн тус газраа цохиулж дээ гэж мэдсэн. Гыг эмч хэвтүүлж байгаад хавиргыг нь үзээд, толгой тархийг нь барьж үзээд байсан. Г “салтаа руугаа өшиглүүлсэн” гэсэн чинь эмч Гыг жижиг зуухны өрөө рүү дагуулж ороод үзсэн. Тэр эмч Гыг гэмтлийн эмнэлэгт одоо аваачиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Шөнө Г нэлээд бөөлжиж хоносон. Ус уугаад бөөлжөөд ёолоод байсан. Тэгээд бид нар унтаад өгсөн. Маргааш нь буюу 16-ны өглөө Гын хүргэн Ойдовжамцыг дуудаад Гыг өгч явуулсан. Тэгээд манайхаас Г эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /1-р х.х-121-122/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /2-р х.х-98-99/,

 - Гэрч Н.Цэнгэлмаагийн “...Өмнөх өдөр нь Г ахын гэрт өвдөөд байж байхад нь түргэн тусламжийг 2 удаа дуудахад ирж үзчихээд ЭХО-д очиж үзүүл гээд тоохгүй яваад өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 117/,

-  Гэрч Б.Эын “...Түргэн цагдаа хоёр гудамжинд ирчихсэн байхаар нь Гын гэрийг зааж өгсөн. Гынх хаалгаа тайлж өгөхгүй байсан чинь цагдаа хашаа даваад хаалгыг нь онгойлгоод Гынд эмч, цагдаа бид гурав орсон. Тэгээд эмч Гыг үзэж байхад энд өвдөөд байна гээд гэдсээ заагаад байсан. Тэгээд эмч Гыг эмнэлэг дээр очиж үзүүлээрэй гээд явсан. Цагдаа нь бас өргөдлөө шалгуулаарай гэж байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-95-98/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.А нь эмнэлгийн мэргэжилтэн” гэх тусгай субъект бүхий гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэрээр түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхдээ эмчийн алдаа гаргасан эсэхийг тогтоолгохоор дараахь шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулсан байна. Үүнд:

1. Шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1146 дугаартай “...Талийгаач Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бусдад зодуулсан гэх ба 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан нь хугацаа алдсан байна. ГССҮТ-н эмчилгээ оношилгоо зөв хийгдсэн байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 151-157/,

2. Хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 987 дугаартай “Амь хохирогч Н.Гын цогцост учирсан цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч П.Аийн үзлэгт амь хохирогч Н.Гын зулай хэсэгт 0,5 см өнгөц язарсан шарх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч Н.Гын цогцост учирсан цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр өшиглөх, цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч Н.Г нь цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтлийг авсан хүн нь идэвхитэй хөдөлгөөн хийх ба тухайн хүний биеийн дархлаа болон биеийн онцлогоос хамаараад харилцан адилгүй байна” гэх дүгнэлт /1-р х.х-162-167/,

3. Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай”Талийгаач Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 21:15 цагт дуудлага өгсөн байх ба ГССҮТ-д 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 18:55 цагт хэвтсэн нь хугацаа алдсан байна. Түргэний эмч нар талийгаачид удаа дараа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, ЭХО-д харуулах зөвлөгөө өгсөн ба Н.Г нь хугацаа алдсан байна” гэх дүгнэлт /3-р х.х-108-110/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ариунзул, Ж.Ганцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаартай “Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай дүгнэлтийн 2, 3-р дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2020.05.15-ны 23 цагт дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч талийгаачийн хэвлийн битүү гэмтлийг сэжиглэж ГССҮТ-д хүргэсэн бол хугацаа алдахгүй оношлогдох, эмчлэгдэн амь нас аврагдах боломжтой байжээ. Эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх гэсэн нь хуулийн ойлголт тул хариулах боломжгүй” гэх дүгнэлт /3-р х.х-116-122/,

5. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ерөнхий мэс заслын мэргэжлийн салбар зөвлөл, Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн хамтарсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1 дугаартай “1. П.А нь яаралтай тусламж үзүүлэх стандарт удирдамж зөрчөөгүй. Эмч Аийн үзлэгээр хэл чийглэг өнгөргүй, амин үзүүлэлтийн алдагдалгүй /Судасны цохилт 1 минутад 86 удаа, артерийн даралт баруун талд 90/60 мм м.у.б зүүн талд 90/60 мм м.у.б, амьсгалын тоо 1 минутад 18 удаа, хүчилтөрөгчийн хангамж 98% хэвлийн тэмтрэлтээр хэвлийн булчин бага зэрэг чангарсан,  аюулхай, давсаг орчмоор эмзэглэлтэй байгаа нь хэвлийн хөндийт эрхтний цоорлын шинж тэмдэг гэж үзэх үндэслэлгүй. Харин эмнэлзүйн ижил төстэй шинж тэмдэг болох хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал, цусан хурааны улмаас илэрч болох тул яаралтай эмнэлэгт тээвэрлэх заалтгүй. 2. Зөрчөөгүй болно. 3. Хэвлийн хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас хэвлийн урд ханын зарим давхарга гэмтэж тодорхой хугацааны дараа гэдэс цоордог. Гэмтсэнээс хойш ойролцоогоор 8 цагийн дараа хүндрэлийн эмнэлзүйн шинж тэмдэг илүү тод илэрч гардаг. Энэ нь тухайн хүний биеийн байдал, нас, хүйс болон бусад хүчин зүйлээс хамаардаг тул шинжээч хугацаа үнэлэх боломжгүй. Харин хэвлийн ЭХО /хэт авиан шинжилгээ/, рентген, компьютер томографын шинжилгээгээр хөндийт эрхтний цоорлыг тогтоох боломжтой. 4. П.А эмч нь зөвлөгөө зохих журмын дагуу өгсөн ч талийгаач Н.Г нь эмчийн зөвлөгөөг цаг тухайд нь биелүүлээгүй байна. Түргэн тусламжийн эмч П.Болор-Эрдэнэ, П.А нарын үзлэг хийх явцад хүндрэл үүсээгүй байсан” гэх дүгнэлтүүд тус тус гарчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн үндсэн шинж нь “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй” байна. Энэхүү үйлдэл, эс үйлдэхүй, хохирлын хооронд шалтгаант холбоотой байна. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Прокурорын буруутгаж буй “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй” гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгоно. Үүнд: эмнэлгийн мэргэжилтэн гэнэтийн өвчин, осол гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд  эмнэлгийн тусламжийг ямар ч тохиолдолд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн байдаг.

Шүүгдэгч П.А нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...өвлийн сууцанд ороход хүнд зодуулсан гэсэн 40-50 орчим насны хүн байсан. Тэр хүн хэлэхдээ гудамжинд гурван жоохон залууд зодуулсан гэж хэлсэн. Тэр залуучууд намайг газар унагаагаад толгой руу дэвсээд, хэвлий рүү хэд хэдэн удаа өшиглөсөн гэж хэлсэн. Ингээд тэр хүний биед үзлэг толгойн орой зулайн хэсэгт 0.5 см өнгөц шархтай, шархнаас бага зэрэг цус гарч бүлэгнэж тогтсон, бага зэрэг хавдсан байдалтай байсан. Хэвлийг нь үзэхэд хэвлийн булчин бага зэрэг чангарсан, аюулхай давсаг орчмоор эмзэглэлтэй байсан,...би толгойн шархыг оёдол тавих шаардлагагүй байсан учир шархыг цэвэрлээд боолт хийгээд хэвлийн гэмтлээ ЭХО-д харуулж, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай талаар Г болон хамт байсан хүмүүст хэлсэн,...тухайн үед Н.Гын биеийн амин үзүүлэлтүүд болон ил харагдах шарх гэмтлийн байдлуудад үнэлэлт дүгнэлт өгч эрэмбэлэн ангилсны үндсэн дээр эмнэлэг авч явалгүй өөрсдийн унаагаар эмнэлэгт хандах талаар зөвлөөд дараагийн дуудлагад явсан,...Г болон хажууд байсан хүмүүсээс надад Гыг өгч дараагийн шатны эмнэлэг рүү авч яв гэж хэлээгүй. Миний зүгээс ч гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэж хэлээгүй. Би тэднийг өөрсдийн унаагаар дараагийн шатны эмнэлэг буюу гэмтлийн эмнэлэгт үзүүлэх боломжтой гэж бодоод л үлдээгээд явсан...” хэмээн мэдүүлсэн нь /3-р х.х-167-168/ тухайн үед П.А эмчийг үзлэг хийх үед хохирогчтой хамт байсан хүмүүс болох Н.Г, Б.Э нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Гыг ГССҮТөвд аваачиж үзүүлсэн иргэн Н.Цэнгэлмаагийн гэрчээр өгсөн мэдүүлгээр давхар батлагдаж байна.

Түргэн тусламжийн эмч П.А нь дуудлагын дагуу очиж Н.Гад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, “гэмтлийн эмнэлэгт даруй очиж үзүүлэх, ЭХО-д үзүүлэх” зөвлөмж өгч ар гэрийнхнийх нь асрамжид үлдээсэн үйлдэл нь эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжид нийцсэн эсэхэд үнэлгээ дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай мэдлэг” зайлшгүй шаардлагатай асуудал байна.

Иймд дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан шинжилж үзээд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаартай, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан “түргэн тусламжийн эмч талийгаачийн хэвлийн битүү гэмтлийг сэжиглэж ГССҮТ-д хүргэсэн бол хугацаа алдахгүй оношлогдох, эмчлэгдэн амь нас аврагдах боломжтой байжээ” гэх дүгнэлтийг шүүх эмнэлгийн шинжээч эмчээр мэргэшсэн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан, харин 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1 дугаартай дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ерөнхий мэс заслын мэргэжлийн салбар зөвлөл, Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн хамтарсан 5 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан бөгөөд тухайн шинжээчид нь ерөнхий мэс засал болон яаралтай тусламжаар мэргэшсэн тэргүүлэх зэрэгтэй эмч нар гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1 дугаартай дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцохоор тогтов.

Тухайн дүгнэлтээр эмч П.А нь хууль тогтоомж, удирдамж, стандарт, журмыг зөрчөөгүй ба амь хохирогч Н.Г, түүний ар гэрийнхэн түргэний эмчийн “гэмтлийн эмнэлэгт даруй очиж үзүүлэх, ЭХО-д харуул” гэх зөвлөмжийг үл тоомсорлон хугацаа алдаж эмнэлэгт хандсанаас хохирогч Н.Г нь ГССҮТөвд 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18:55 цагт хэвтэж, мөн өдрийн 23 цаг 20 минутаас 1 цаг 20 минут хүртэл хугацаанд “цутгалан гэдсийг эрүүл хэсгээр тайрч, мухар гэдэс болон бүдүүн гэдэсний өгсөх хэсгийг чөлөөлөн чацархайд оёдол тавин хөндлөн гэдэсний элэгний булан хүртэл тайрч аван цутгалан гэдсийг хөндлөн гэдсэнд хажуу хэсгээр залгалт хийж, хэвлийн хөндийг угааж ариутгах” мэс заслын эмчилгээ, мөн 2020 оны 5 дугаар сарын 19-ний 13 цаг 10 минутаас 15 цаг 30 минут хүртэл хугацаанд “хэвлийг сайтар угааж гэдэсний залгаасыг шалгахад залгаасны орчим үхжиж цайрсан цусан хангамжгүй болсон байсан тул бүдүүн гэдсийг залгаасны дээгүүр эрүүл хэсгээр тайрч аваад мухарлаж тулмайдан оёх, хэвлийг угаан ариутгах” мэс заслын эмчилгээ хийлгэсэн боловч амь нас нь аврагдаж чадалгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 25 минутад “хордлого олон эрхтний дутмагшил, амьсгал зүрх судасны дутмагшил”-аар нас барсан болох нь тогтоогдож байх тул П.Аийг “үүргээ зохих ёсоор биелүүлээгүй”-д тооцох үндэслэлгүй байна.

Иймд эмч П.Аийн үйлдэл нь “гэмт хэргийн шинжгүй” байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар шийдвэрлэлээ.

 

3. Шүүгдэгч Б.Э, Б.Э нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021.07.19-ний өдрийн 377а дугаартай яллах дүгнэлтэд дурьдсанаар: яллагдагч Б.Э нь М.Бт холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 28 дугаар гудамжны 23 тоотод Нацаг овогтой Гын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдалт цоорол бүхий хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа удаа дараа мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч Б.Э нь М.Бт холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулийн 28-р гудамжны 23 тоотод Нацаг овогтой Гын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал цоорол бүхий хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /4хх-119/

 

Шүүгдэгч Б.Э нь М.Бт холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулийн 28 дугаар гудамжны 23 тоотод Нацаг овогтой Гын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал цоорол бүхий хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт:

1. Гэрчээр 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “...Г хажуугаас нь п...а хосыг чинь шувтарна шүү гээд чарлаад муухай орилоод өндийгөөд ирэхээр нь зүгээр зүүн гар руу нь түлхээд буцаагаад орон дээр нь суулгасан” гэх мэдүүлэг /1-р х.х-92-93/,

2. Гэрчээр 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “... Нэргүй уурлаад Гын зүүн шанаа рүү нь нэг удаа цохиж аваад гэдэс болон ташаа орчим нь 1 удаа өшиглөсөн. Г цонхны хажуу талын ...модон орон дээр сууж байгаад эхлээд босоод ирэхээр нь нэг удаа зүүн шанаа руу нь цохиж унагаасан. Г босож ирээд хэрүүл гуйсан чинь Гын зүүн ташаа болон хэвлий орчим нь 1 дэвсэж өшиглөсөн” гэх мэдүүлэг /1-р х.х-95-96/,

3. Гэрч Г.Жтэй нүүрэлдэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Б Гыг цохиогүй зүгээр мөр рүү нь түлхэж ор руу суулгасан” гэх мэдүүлэг /2-р х.х-176-177/,

4. Яллагдагч М.Бтай нүүрэлдэн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Зарим зүйлийг нь орон гаран санаж байна. Б Гыг мөр рүү нь гараараа түлхээд ор руу суулгасан. Б тухайн хэрэг болсон өдөр Гыг ерөөсөө цохиогүй, хосыг чинь шувтарна гээд орилоод агсам тавиад байхаар нь би гараад явчихсан юм. Миний хамгийн эхний мэдүүлэг үнэн хоёр, гурав дахь удаагаа өгсөн мэдүүлэг дээр би согтуу байсан. Этай нүүрэлдүүлж өгсөн мэдүүлэг үнэн” гэх мэдүүлэг /2-р х.х-174-175/,

5. Гэрч Б.Этай нүүрэлдэн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “2021.05.21-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн. Б тухайн үед Гын гэдэс рүү өшиглөж зодоогүй” гэх мэдүүлэг  /3-р х.х-203-204/,

6. Гэрчээр дахин 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “Б гэдэс рүү нь өшиглөөд, ташаан толгойн түс газар нь өшиглөсөн. Энэ удаад өгч байгаа мэдүүлэг үнэн юм. Бтай нүүрэлдүүлэн байцаахаар нь би нүүрийг нь хараад Быг талийгаачийг зодоогүй гэж хэлсэн юм. Бын ээж нь бие муутай хүн байдаг. Бын аав, ээж нь юу ч гэж бодох юм билээ гээд санаа зовоод байсан юм. Бтай нэг дор өсчихөөд хэрэгт хийлтэй биш гэж бодсон юм. Би дахиж Бтай нүүрэлдэж байцаагдмааргүй байна, шүүх хуралд оролцмооргүй байна. Би Бын ээж, аавынх нь царайг харахаас санаа зовоод байна. Нэг дор өсчхөөд Быг цохиж зодсоныг нь ганцхан би харсан болохоор үүнийг нь үнэнээр нь хэлчихээр би хэрэг хийсэн болж харагдах гээд байгаа учраас дахиж нүүрэлдэх болон шүүх хуралд оролцмооргүй байна” гэх мэдүүлэг /2-р х.х-181-182/ тус тус өгсөн;

 

Шүүгдэгч Б.Э нь М.Бт холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 28-р гудамжны 23 тоотод Нацаг овогтой Гын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал цоорол бүхий хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт:

1. Гэрчээр 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Баа гэнэт уурлаж босож ирээд Гын толгой руу өшиглөөд гараа зангидаж байгаад давраад байгаарай чи муу гээд хэвлийн тус газар нь 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /1-р х.х-87/,

2. Гэрчээр дахин 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Гын аюулхай орчим нь чанга цохиогүй. Г зүгээр өөдөөс нь босож ирээд хэрэлдээд байсан. Гын биед нь сүйдтэй цохиогүй...” гэх мэдүүлэг /1-р х.х-90/,

3. Гэрч Г.Жтэй нүүрэлдэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Б уурлаад Гыг орон дээр хэвтэж байхад нь нэг удаа алгадсан бас цээж рүү нь цохих шиг болсон.Би сайн санахгүй байна нэлээн согтсон байсан...” гэх мэдүүлэг /2-р х.х-178-179/,

4. Яллагдагч М.Бтай нүүрэлдэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Б тухайн үед эргэж хараад Гын толгой руу нэг удаа алгадсан. Бас цээж рүү нь цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /2-р х.х-172-173/,

5. Гэрч Б.Этай нүүрэлдэн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...Б тухайн үед Гын нүүр рүү нь цохисон. Миний одоо өгч байгаа болон хамгийн сүүлд шүүх дээр өгсөн мэдүүлгүүд үнэн. Миний эхний өгсөн 3 мэдүүлэг худлаа. Би тухайн үед шарталттай байсан” гэх мэдүүлэг /3-р х.х-203-204/,

6. Гэрч Г.Жтэй нүүрэлдэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “тухайн үед Б Гын нүүр рүү цохисон. Миний одоо өгч байгаа мэдүүлэг болон шүүх дээр өгсөн мэдүүлгүүд үнэн” гэх мэдүүлэг /3-р х.х-205-206/ тус тус өгсөн байна.

Шүүх хуралдаанд Б.Э, Б.Э нар нь “худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Миний эхний мэдүүлэг үнэн зөв” хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба шүүгдэгч Б.Эын өмгөөлөгчөөс Б.Э нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууриа илэрхийлж оролцсон болно.

Хэрэгт хавсаргагдан ирсэн баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Б.Эын гэрчээр 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Нэргүй уурлаад Гын зүүн шанаа рүү нь нэг удаа цохиж аваад гэдэс болон ташаа орчим нь 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /1-р х.х-95-96/, гэрчээр 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Нэргүй уурлаад Гын зүүн шанаа рүү нь нэг удаа цохиж аваад гэдэс болон ташаа орчим нь 1 удаа өшиглөсөн. Г цонхны хажуу талын ...модон орон дээр сууж байгаад эхлээд босоод ирэхээр нь нэг удаа зүүн шанаа руу нь цохиж унагаасан. Г босож ирээд хэрүүл гуйсан чинь Гын зүүн ташаа болон хэвлий орчим нь 1 дэвсэж өшиглөсөн” гэх мэдүүлэг /1-р х.х-95-96/, гэрчээр дахин 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “Б гэдэс рүү нь өшиглөөд, ташаан толгойн тус газар нь өшиглөсөн. Энэ удаад өгч байгаа мэдүүлэг үнэн юм” гэх мэдүүлэг /2-р х.х-181-182/ зэрэг нь яллагдагч Б.Эы гэрчээр 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Баа гэнэт уурлаж босож ирээд Гын толгой руу өшиглөөд гараа зангидаж байгаад “давраад байгаарай чи муу” гээд хэвлийн тус газар нь 2 удаа цохисон” гэх мэдүүлэгтэй /1-р х.х-87/ тохирч байх ба Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1146 дугаартай “...Талийгаач Н.Гын цогцост цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт /1-р х.х-151-157/, хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 987 дугаартай “Амь хохирогч Н.Гын цогцост учирсан цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Н.Гын цогцост учирсан цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр өшиглөх, цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /1-р х.х-162-167/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...цутгалан мухар гэдэсний урагдал цоорол бүхий дээрх гэмтэл хэвлий хүчтэй өшиглөх, цохиход үүсэх ба унах доргих үед үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-148/ баримтаар батлагдаж байна.

Харин шүүгдэгч Б.Эын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг, гэрч Г.Жтэй нүүрэлдэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг /2-р х.х-176-177/, яллагдагч М.Бтай нүүрэлдэн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /2-р х.х-174-175/, гэрч Б.Этай нүүрэлдэн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Эы гэрчээр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /1-р х.х-90/, гэрч Г.Жтэй нүүрэлдэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг /2-р х.х-178-179/, яллагдагч М.Бтай нүүрэлдэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /2-р х.х-172-173/, гэрч Б.Этай нүүрэлдэн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг /3-р х.х-203-204/, гэрч Г.Жтэй нүүрэлдэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт /3-р х.х-205-206/ дурьдсан үйл баримт нь хэрэгт хавсарган ирүүлсэн бусад баримтаар батлагдахгүй байх тул дээрх мэдүүлгийг худал мэдүүлэгт тооцлоо. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-ийн ангилалд хамаарах гэмт хэрэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг хэлнэ.

Худал мэдүүлэх гэмт хэргийн объектив тал нь гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн идэвхитэй үйлдэл хийсэн байна.

“Гэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн”-ийг хэлнэ. Гэрчид байх ёстой хуульд заагаагүй нэг үндсэн шинж нь “хэрэгт холбогдолгүй байх явдал” юм. Үүгээрээ хэрэгт бусад мэдүүлэг өгөгчид болох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч нараас ялгардаг. 

Гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтад хамаарах бөгөөд гэрч зориуд худал мэдүүлэх нь хэргийн бодит байдлыг гуйвуулан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг өөрчилснөөр хэргийг цаашид хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, саад учруулах ноцтой үр дагавартай үйлдэл учир хууль тогтоогч уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан байна.

Гэрч тухайн хэрэгт яллах болон цагаатгах аль ч талын, алинд нь ч хувийн сонирхолгүй бөгөөд зөвхөн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаагийнхаа хувиар сайн дураар, эсхүл хуульд заасан журмаар дуудагдан мэдүүлэг өгч иргэнийхээ үүргийг биелүүлдэг юм. Тухайн хэрэгт шууд хувийн сонирхолгүй байдал нь гэрчийн мэдүүлгийг ерөнхийд нь бусад хувийн сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээс үнэний магадлалын хувьд илүүд үзэх шалтгаан болдог. Түүнээс гадна гэрчид худал гэрчилбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай урьдчилан сануулдаг нь түүний мэдүүлгийн үнэн зөвд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг талтай.

Гэхдээ энэ бүгд нь гэрчийн мэдүүлгийг ямагт бусад мэдүүлгээс илүүд үзэх шалтгаан болж чадахгүй бөгөөд түүнийг шалгах, бусад нотлох баримттай харьцуулж судлах замаар л үнэн бодитой байх магадлалын зэргийг нь тогтооно. Гэхдээ гэрч хэргийн явцад шууд ашиг сонирхол илэрхийлж оролцохгүй боловч аль нэг талд нь дам ашиг сонирхолтой этгээд байж болно. Жишээ нь: сэжигтний, эсхүл хохирогчийн хамаатан, дотны найз нөхөд г.м.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нь шүүгдэгч М.Быг бага наснаасаа эхлэн нэг гудамжинд өссөн шалтгаанаар эртний танил, найз нөхдийн холбоотой болох нь тогтоогдож байх ба гадны нөлөөллөөр, эсхүл дээр дурьдсан дотны харилцааны явцад үүссэн итгэл, сэтгэл, төсөөлөлдөө хөтлөгдөн мөрдөгч нараас Б.Э, Б.Э нараас гэрчийн мэдүүлэг авах бүртээ хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хуульд заасан шаардлагыг ханган мэдүүлэг авахад тийнхүү худал мэдүүлэг өгснөөс үүдэн гарах үр дагаврыг ухамсарлан ойлгосоор байгаа хирнээ зориуд худал мэдүүлэг өгсөн нь баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг хувийн сэдэлттэй, шууд санаатай үргэлжилсэн үйлдлээр, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтээр Б.Э нь ”сэтгэцийн хувьд F10.2 буюу Архины шалтгаант даслын хам шинж эмгэгтэй. Одоо хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” болох нь тогтоогдсон тул энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд “удаа дараа” гэх шинжийг тухайн гэмт хэргийн шинж байхаар хуульчлаагүй тул прокурорын яллах дүгнэлтэд заасан “Б.Э нь удаа дараа мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн” гэж ялласныг “шаардлагагүй” гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулгатай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч М.Б нь хариуцан арилгах үүрэгтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х нь эцгийнхээ эмчилгээтэй холбогдон гарсан болон оршуулахтай холбоотой гарсан төлбөр зардлыг төлөхийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох М.Баас шаардах эрхтэй байна.

Хохирогч Н.Г нь ГССҮТөвд 2020 оны 5 дугаар сарын 16-наас 20-ны хооронд хэвтэж, 2 удаа мэс заслын эмчилгээ хийлгэсэн болох нь өвчний түүхээр тогтоогдож байх ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хэс эмчилгээ, эм тарианы зардал, оршуулгын зардалд нийт 7439051 төгрөг зарцуулсан баримт гаргаж өгсөн байна. /2-р х.х-110-143/

Шүүгдэгч М.Бын хууль бус санаатай үйлдлийн улмаас 56 настай Н.Г амь насаа алдсан хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хүний амь нас хохирсноос учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх боломжгүй юм.

Иймд дээр дурьдсан хуульд заасны дагуу шүүгдэгч М.Баас тухайн амь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан төлбөр болон оршуулахтай холбогдон гарсан шууд зардал болох 7439051 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.Б нь урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан болох нь:

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор М.Быг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлэхээр шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 201/БХШЗ/16 дугаартай захирамжаар  ялын тэгшитгэлд оруулан 1 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс чөлөөлөгдсөн;

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр 12-ны өдрийн 2018/ШЦТ/1529 дугаартай шийтгэх тогтоолоор М.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, торгох ялыг 2019.07.23-нд эдэлж дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2х.х-33/, шийтгэх тогтоолуудын хуулбар /2х.х-35-48/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Б.Э нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /4х.х-10-11/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2х.х-230/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /3-р х.х-181/ тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б, Б.Э, Б.Э нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус бүр оногдуулах” саналыг, шүүгдэгч М.Бын өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгчөөс “Б.Э нь нийт 180 хоног цагдан хоригдсон тул тухайн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Б.Эы өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тухайн зүйл ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр оногдуулж, УлаанБ хотоос гарч явахыг хориглохоор тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

            Шүүх дээр дурьдсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч М.Бт 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Э, Б.Э нарт тус бүрд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын хүрээг УлаанБ хотын нутаг дэвсгэрээр тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 300 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 180 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож хасахад шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг бүрэн эдэлсэн байх тул тухайн ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б нь өөрийн төрсөн эх, 67 настай Б.Хг асарч хамгаалдаг, бусад төрөл төрөгсөд нь хөдөө байдаг гэх тул Б.Хгийн асран хамгаалалт, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Пүрэвдоржийн Ад Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

            2. Шүүгдэгч Тогооч тайж овогт Мөнхтуяагийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

            Шүүгдэгч Боржигон овогт Бийн Э, Боржигон овогт Бийн Э нарыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Бт 7 /долоон/  жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт тус бүрд 6 /зургаан/ сарын хугацаагаар УлаанБ хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Бын цагдан хоригдсон 300 /гурван зуун/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан 6 сарын хугацаагаар УлаанБ хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцсугай.

            8. Энэ хэргийн улмаас Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар М.Баас 7.439.051 (долоон сая, дөрвөн зуун гучин есөн мянга, тавин нэгэн) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хд олгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг М.Б нарт холбогдох эрүүгийн 2000000000000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

            11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж, П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            12. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            13. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Эд мэдэгдсүгэй.

            14. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоотод оршин суух 67 настай Б.Хгийн харгалзан дэмжигч, асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

 

      

 

    ДАРГАЛАГЧ                            С.СЭРЖМЯДАГ

 

               ШҮҮГЧИД                            Б.БЯМБААБААТАР

 

                                                         М.МӨНХБААТА