Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 178/2022/0212/Э |
Дугаар | 2022/ШЦТ/204 |
Огноо | 2022-11-11 |
Зүйл хэсэг | 22.5.2., |
Улсын яллагч | Э.Ариунболд |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболд, шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ******* боловсролтой, , барилга машин механизмын инженер мэргэжилтэй, ******* аймгийн Иргэдийн *******дийн хурлын ******* ажилтай, ам бүл , эхнэр, таван хүүхдийн хамт ******* аймгийн Жаргалант сум, зургаадугаар (Жаргалан) багийн 1 дүгээр айлын орон сууцны 19 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пэ*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.*******ын ******* аймгийн Буянт сумын Иргэдийн *******дийн хуралд Монгол ардын аас нэр дэвшиж сонгогдсон ******* нарт давуу байдал бий болгох зорилгоор буюу сумын Засаг дарга, иргэдийн *******дийн хурлын дарга болон бусад албан тушаалд хүргэх, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг бусдад олгох зорилгоор ******* аймгийн Буянт сумын иргэдийн *******дийн хуралд аас нэр дэвшиж сонгогдсон ******* М.д сумын иргэдийн *******дийн хуралдаанд Монгол ардын аас гаргасан саналыг дэмжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын багийн Тулгын айлын орон сууцны үүдэнд 18’000’000 төгрөг өгсөн үйлдлийг ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:
1. Гэрч Д.Бат “...Буянт сумын Монгол ардын 9 суудал, 11 суудал, бие даагч 1 суудал нийт 21 *******тэй. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө хурал болоход 21 ******* бүгд оролцсон. Ингээд хурлаар Монгол ардын аас сумын Засаг дарга, иргэдийн *******дийн хурлын дарга нарыг огцруулах тухай асуудал хэлэлцэхээр санал оруулсан байсан. Тус асуудлыг хэлэлцэн, хэлэлцэхгүй гэсэн маргаан болсон бөгөөд ын бүлэг завсарлага авсан. ...2 хоног завсарлах шийдвэрийг иргэдийн *******дийн хурлын дарга Л.Төрмөнх ын бүлгээс ийм шийдвэр гаргаж байна гэж хэлээд тарсан. Тэгээд хоёр хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагт очиход нэг ч ******* ирээгүй, үдээс хойш оройхон Монгол ардын ын бүлгийн 9 *******, бие даагч Б.Цэнд-Аюуш, ын бүлгийн ******* Д.Бямбадорж нар ирсэн. Ингээд 11 ******* боллоо хурлаа үргэлжлүүл гэсээр байгаад хурал хийсэн. ...хэлэлцэх асуудалдаа иргэдийн *******дийн хурлын дарга Л.Төрмөнхийг чөлөөлөх, Засаг дарга Ч.Нэргүйг огцруулах асуудлыг ...хэлэлцээд иргэдийн *******дийн хурлын даргаар бие даагч Б.Цэнд-Аюушийг нэр дэвшүүлж, ...танхимд байсан бүх хүмүүс ...дэмжиж иргэдийн *******дийн хурлын даргаар сонгож хурлаа Б.Цэнд-Аюушаар даргалуулж үргэлжлүүлсэн. Ингээд Засаг дарга Ч.Нэргүйг огцруулж, Б.Түвшинсайханыг Засаг даргаар томилохыг аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас);
Гэрч Д.Бямбадоржийн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн Буянт сумын Монгол Ардын ын 9 ******* надтай ирж уулзаад “ аас сонгогдсон ******* нар 16 жил дараалан сумын Засаг дарга, хурлын дарга, орлогч даргын алба хашлаа, энэ хүмүүсийн хийж бүтээсэн зүйл байхгүй байна. Та бид бүхнийг дэмжээд оролцоод өгөөч бид залуу хүмүүс бас хийх зүйл олон байна” гэхээр нь би тус хуралд орж дэмжсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас);
******* аймгийн Буянт сумын иргэдийн *******дийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02, 4/03, 4/04, 4/05, 4/06 дугаартай тогтоолууд (1 дэх хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудас) зэргээр 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн Буянт сумын Иргэдийн *******дийн хурлын ээлжит хуралдаанаар тус сумын Монгол ардын аас нэр дэвшиж сонгогдсон 9 *******, бие даагч 1 *******, аас нэр дэвшиж сонгогдсон 1 ******* нар оролцсон байна. Уг хуралдаанаар хурлын дарга Л.Төрмөнхийг чөлөөлж, Б.Цэнд-Аюушийг хурлын даргаар сонгож, мөн Засаг дарга Ч.Нэргүйг огцруулж, Б.Түвшинсайханыг Засаг даргаар томилуулах саналыг ******* аймгийн Засаг даргад хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна
2. Дээрх хуралдаанаас өмнө шүүгдэгч П.******* болон гэрч Идэрсайхан зэрэг нэр бүхий сумын иргэдийн *******дийн хурлын ******* нар ирц бүрдүүлэх, хэлэлцэх асуудлыг дэмжсэн санал өгүүлэхээр аас нэр дэвшиж сонгогдсон ******* нарт санал тавьсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайлбал гэрч Л.Төрмөнхийн “...Монгол ардын аас ******* аймгийн Иргэдийн *******дийн хуралд сонгогдсон ******* П.******* болон сумын иргэдийн *******дийн хурлын *******ид болох Нурлан, Идэрсайхан, Цагаан-Эрдэнэ, Цэнд-Аюуш, Чулуунцэцэг, Д.Бямбадорж, Отгонбаяр, Хударберген нар нь сумын Засаг дарга болон иргэдийн *******дийн хурлын дарга нарыг огцруулах асуудлыг хөндөж манай ын гишүүдэд хууль бусаар нөлөөлж, авлига, шан харамж амласан байсан. Мөн Нурлан, Идэрсайхан нар нь надтай 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн төвд 18-19 цагийн үед тэмээтэй хөшөөний дэргэд уулзахаар дуудахад би явж очсон. Очиход Нурлан, Идэрсайхан, Отгонбаяр нар байсан. Тэр гурав миний автомашинд орж ирж суугаад “таны хийж үзээгүй сумын Засаг даргын ажлыг танд өгье, одоо байгаа Засаг даргыг огцруулахад нэг хүний санал хэрэгтэй байна, та бидний талд ороод гар өргөөд өг” гэж хэлсэн. ...Манай сумын хувьд ардын 9, ардчилсан 11 суудалтай, 1 бие даагчтай юм. Тэгтэл 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 20 цагт ардчилсан ын бүлэгт хэлж мэдэгдэхгүйгээр Монгол ардын ын 9 гишүүн болон 1 бие даагч, манай ын Д.Бямбадорж нарыг оролцуулан хуралдаж иргэдийн *******дийн хурлын дарга болох айг ажлаас чөлөөлж бие даагч Б.Цэнд-Аюушийг хурлын даргаар сонгох хууль бус шийдвэр гаргасан байсан. ...Үүний дараагаар ын бүлэг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдаад төсвөө баталж тарсан. Тэр өглөө М. нь Ч.Нэргүй даргад “урьд шөнө П.******* 18 сая төгрөг манай гэрт орхиод явлаа” гэж хэлсэн байсныг би Ч.Нэргүй даргаас сонссон байсан. Тэгж байтал 12 дугаар сарын 20-ны орой би аймгийн төвд явж байгаад М.ы гэр рүү ороход гэр бүлээрээ байсан. Би буцаад гараад ирэхэд П.*******, Идэрсайхан нар автомашинтай М.ы үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би цуг явсан Баатарчулуунаар утсанд яаж бичлэг хийдэг болохыг заалгаж аваад гадна уулзаад ярилцсан. Тэгэхэд П.******* нь М.д мөнгө өгснөө хүлээн зөвшөөрч ярьсан байдаг. Мөн М.тай уулзаж өргөдлийг татуулах гэж байна гэсэн зогсож байсан. Тэр үеийн бичлэгийг би гар утсандаа буулгаж аваад дискт буулгасан байгаа. Мөн тэр үед Сэргэлэн гээд лам автомашинд нь сууж харагдсан. ...П.******* нь мөнгө хаанаас авснаа хэлэхгүй байсан “мөнгө яах вэ, хамгийн гол нь ял авах гээд байна, энэ гомдлыг татуулах нь чухал байна” гэж байсан” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас) тогтоогдсон байна.
Дээрх мэдүүлэг нь гэрч Б.Дариймаагийн “...Би өдрийг нь сайн санахгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 18 билүү 19-ний өдөр л байх, орой нь М. гэрт орж ирэхдээ мөнгө аваад ороод ирсэн. Тэр үед П.*******, Идэрсайхан нар цуг орж ирээд архи уусан ингээд архи ууж байгаад буцаад гарах гэхэд М. П.*******т “мөнгөө аваад яв” гэхэд “мөнгөө авахгүй” гээд үлдээгээд явсан. Тэгэхээр нь тэр мөнгийг том өрөөнд оруулж хадгалаад маргааш П.******* мөнгөө авах байх, эсхүл хүн явуулж авхуулах байх өгөөрэй гэж хэлээд нөхөр М. хуралд сууна гээд Буянт сум руу явсан. М. явсны дараа П.******* залгасан байсан ба тэр үед би усанд орж байсан болохоор дуудлагыг нь авч чадаагүй. Тэгээд би шаардлагатай бол дахин залгах байх гэж бодоод байж байтал дахин танихгүй дугаараас залгаад “танаас одоо нэг залуу мөнгө авахаар очно, тэгэхээр тэр мөнгөө өгчих” гэж нэг хүн залгасан. Нэлээн орой 20-21 цагийн үед манай хаалгыг хүн цохихоор нь гарахад хан нуруутай масктай залуу П.******* ах явууллаа гэхээр нь би манайд байсан мөнгийг өгөөд явуулсан. Тэр шөнө М. гэртээ ирэхэд нь П.*******ын мөнгийг нэг хүн аваад явлаа гэж хэлсэн. Тэгэхэд “чи ямар хүнд өгч явуулав, ямар хүн байсныг харсан уу” гэхэд нь “үгүй, би танихгүй юм байна лээ” гэж хэлэхэд “ямар ч хүн юм, тэгээд тоолж өгөхгүй яасан юм дутлаа гэвэл яах юм, гар хөлийн үсэг зуруулаад аваад үлдэхгүй яасан юм бэ” гэсэн. ...Урьд өмнө нь мөнгө төгрөг зээлж байсан удаа байхгүй, дотно харьцаатай байсан зүйл байхгүй. Би бодохдоо П.Эрдэнэ-очир нь өөрийнхөө талд санал өгүүлэх зорилгоор л өгсөн гэж бодсон. М. хэлэхдээ “Засаг дарга, Иргэдийн *******дийн хурлын даргыг огцруулахад санал өг гэж өгсөн мөнгө” гэж хэлж байсан. ...П.******* нь мөнгө өгсний дараа манайд ирээд манай нөхрөөс уучлал гуйгаад гарсан. Түүний маргааш нь дахин над руу залгаад “эгчээ би тантай уулзаж уучлал гуйх гэсэн юм, та хаана байна” гэхэд нь би “Эвийн хүч худалдааны төв дээр байна” гэхэд надтай ганцаараа ирж уулзаад “тэр өдөр танайд согтуу ороод мөнгө төгрөг өгөөд муухай зүйл боллоо” гэж хэлээд явсан” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас);
- Гэрч Т.Мягмардоржийн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний орой ******* аймгийн Жаргалант сумын багийн Тулгын айлын 8 тоотоос би П.******* ахын аваад ир гэсэн зүйлийг авч ирж өгсөн. Би он сар өдрийг бол сайн санаж байна, яагаад гэхээр 20-ны өдөр манай хадам аавын алтан гадас одонгийн найр болох гээд өмнөх өдөр нь болох 12 дугаар сарын 19-ний өдөр найрын бэлтгэл ажилтай байсан. Нэлээн ажилтай ууц чанаад байж байтал П.******* ах манай гадна ирээд айг гараад ирээч гэсэн. Намайг гарахад автомашиндаа ганцаараа байсан. Тэгээд “чи ахдаа туслаад айлаас ороод нэг юм аваад өгөөч, би орж болохгүй байна” гэхээр нь би зөвшөөрч бид хоёр ******* аймгийн Жаргалант сумын багийн Тулгын айлын байрны гадна ирсэн. П.******* айг “чи одоо энэ байрны 3 давхрын 8 тоот, голын хаалга цохиод айг юм аваад ир гэсэн гээд аваад ир” гэхээр нь би юу авхуулж байгааг нь асуулгүй явж ороод зааж өгсөн хаалга цохиход миний урдаас нэг эмэгтэй хүн хар тортой торны амыг зангидсан зүйл өгөхөөр нь би орцонд нь зогсож байгаад авч гараад П.******* ахад өгсөн. Намайг тэр айл руу орохоос өмнө ярьчихсан юм шиг байна лээ, надад юм өгсөн эмэгтэй надаас юм асуугаагүй, “би П.******* ахын явуулсан хүн байна” гэхэд шууд хар тортой юм өгсөн. ...Тухайн зүйлийг орой 20 цагийн үед очиж авсан байх харанхуй болчихсон байсан” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) давхар нотлогдож байна.
3. Шүүгдэгч П.*******ын гэрч М.д өгсөн гэх 18’000’000 төгрөгийн эх үүсвэр нь гэрч Б.Мөнгөнхуягийн “...Би П.*******оос 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 9 сая төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 8.5 сая төгрөг тус тус авсан байсан. Би наймаа хийх гээд дээрх мөнгийг авч байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 10-ны үед (яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна) надаас мөнгөө асуусан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой байх би ******* аймгийн Жаргалант сумын Тулгын айлын гадна ганцаараа П.*******ыг дуудаад түүнд бэлнээр 18 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) тогтоогдож байна.
Гэрч Б.Мөнгөнхуягийн дээрх мэдүүлэг нь Хаан банк дахь 5855007155 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас), гэрч Ч.Баянзулын мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 46 дугаар хуудас) давхар нотлогджээ.
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М. нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж “...таны надад харуулж байгаа хүсэлтийг өөрийнхөө гараар бичсэн миний бичиг мөн байна. ...******* аймгийн Жаргалант сумын багийн Тулгын айлын 8 тоотод байх гэртээ бичсэн, тухайн хүсэлт бичиж байхад ганцаараа байсан. Тухайн хүсэлтийг бичээд өг гэдэг асуудлыг Буянт сумын ын бүлгийн гишүүд болох Засаг дарга Ч.Нэргүй, иргэдийн *******дийн хурлын дарга Л.Төрмөнх нар залгаад хэлсэн. Учир нь Ч.Нэргүй, Л.Төрмөнх нарыг огцруулах асуудлыг Монгол ардын аас гаргасан бөгөөд Буянт сумаас Монгол ардын аас нэр дэвшсэн аймгийн Иргэдийн *******дийн хурлын ******* П.******* нь айг энэ хоёр хүнийг огцруулах асуудалд дэмжээд гар өргөөд өг, олонхын санал хэрэгтэй гэдэг асуудлыг хурлын өмнө надад хэлж мөнгө өгсөн гэдэг асуудлыг би Ч.Нэргүй, Л.Төрмөнх нарт хэлсэн байсан учир тийнхүү хүсэлтээ бичээд өг гэж хэлсэн юм. ...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хурлаар сумын Засаг дарга Ч.Нэргүй, иргэдийн *******дийн дарга Л.Төрмөнх нарыг огцруулах саналыг Монгол ардын ын гишүүдээс гаргаж байна, та тухайн хуралд огцруулах санал дэмжээд өгөөч гээд 2021 оны 12 дугаар сарын 18, 19-ний үед П.******* ганцаараа манай гэрт ирж надтай уулзсан. Тухайн үедээ надад 18 сая төгрөг өгсөн. Ингээд та огцруулах санал дэмжээд өг гэхэд би энэ мөнгийг чинь авахгүй гэхэд 18 сая төгрөг байгаа гэж хэлээд автомашинд надад өгөөд бид хоёр манай гэр рүү орж нэг шил архи уусан. Гэр рүү ороход П.*******той цуг Идэрсайхан цуг орсон миний автомашинд П.******* бид хоёр байхад Идэрсайхан нь өөр автомашинд байсан юм шиг байна лээ. Архи уусныхаа дараа тэр хоёр гарах гэхэд нь би үүнийгээ аваарай ах нь чамаас мөнгө төгрөг авахгүй гэхэд эхнэр маань ч байсан. Үүдэнд хүртэл өгөх гэхэд авахгүй орхиод гарахаар нь үүдэнд хаячихвал алга болчихно гэж бодоод том өрөөндөө оруулж тавиад би маргааш нь хуралд суухаар явсан. Явахдаа эхнэртээ П.******* надад өгсөн мөнгөө авна гэж ирэх байх түүнд өгөөрэй, өөрөө биш юмаа гэхэд өөр хүн явуулах байх гэж хэлээд Буянт сум руу явсан. Намайг явсны хойгуур орой 20 цагийн үед над руу залгаад нөгөө мөнгийг чинь хүн ирээд аваад явлаа, харанхуй орцонд зогсоод аваад явсан болохоор нь ямар хүн байсныг нь танихгүй юм байна гэж хэлж байсан. ...Бид хоёр гадна миний Пробокс загварын автомашинд уулзаад надад мөнгийг өгсөн, мөнгө өгөхдөө бэлнээр барьчихсан байсан бөгөөд 5’000, 10’000, 20’000-тийн дэвсгэртүүд байсан. Тухайн үед хар торонд хийчихсэн байсан. ...Хүсэлт бичсэний маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны орой П.******* Идэрсайханы хамт уучлал гуйж ирсэн. Ингэхдээ өчигдөр муухай зүйл боллоо та уучлаарай, та гомдол бичсэн гэж байна, та битгий түүнийг Авлигатай тэмцэх газарт өгөөч, хэрэв өгвөл шоронд орох юм байна гэж хэлээд гараад явсан. ... Би автомашинд байж байхдаа тоолсон. Намайг тоолоход 18 сая төгрөг байсан бөгөөд би буцаагаад өгөх гэхэд авахгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас) өгсөн байна.
Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “2020 оны 12 дугаар сарын 17-нд хуралдах товтой байсан юм. Тухайн өдөр *******ийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар 12 дугаар сарын 20-нд хуралдахаар завсарласан. Хуучин төр барьж байсан дарга нар огцорч тогтоол шийдвэр нь гарсан. Бүгд бухимдалтай байсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой ******* айг гараад ир гэж дуудсан гараад очиход автомашины хажуу талд зогсож байсан. Бид 2 миний автомашинд орж жаахан сууж байгаад манай гэр лүү орсон. Манайд ороод архи ууж сууж байгаад П.******* согтоод бид улс төрөөс болж маргалдсан. Түүнийг явахад нь мөнгөө үлдээгээд маргааш ирж ав гээд явуулсан. Би маргааш нь хуралдаа явахдаа эхнэртээ П.*******ын мөнгийг ирэхээр нь өгчхөөрэй гэж хэлээд явсан. Хуралд очихдоо би санаандгүй ардын ын дарга манайд мөнгөтэй ирээд явлаа гээд хэлчихсэн чинь хамт байсан хүмүүс маань П.*******ыг жаахан айлгая чи өргөдөл бичээд өгчих гээд ярилцсан. Орой нь манай гадаа огцорсон дарга ирээд надаар өргөдөл бичүүлээд явсан. Маргааш өглөө нь 06 цагт сум ороод та нар нөгөө өргөдлөө явуулуузай наадах чинь алдаатай зүйл бичигдсэн гэж хэлэхэд өгдөг газар луу нь өгсөн гээд миний өргөдлийг буцааж өгөөгүй. Анх мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагчид хэлсэн. Гэтэл одоо тийм зүйл байхгүй өргөдлийнхөө дагуу мэдүүлэг өгөөд гарын үсгээ зур гэж хэлсэн. Тухайн үед би ямар нэгэн байцаалт өгч байгаагүй болохоор болдгүй юм байх гэж бодоод өргөдлийнхөө дагуу мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан. Би мэдүүлгээ өгчхөөд Г.Батзаяа гэх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах гэж учир байдлаа хэлээд холбогдсон өмгөөлөгч таныг дахин дуудахад нь би хамт очоод учир байдлыг нь тайлбарлаад өгье гэсэн. Түүнээс хойш айг дахиж дуудаагүй сая шүүх хуралтай гэж хэлэхээр нь хүрч ирсэн” гэж өмнөх мэдүүлгээ няцаан үгүйсгэсэн байна.
Гэрч М. нь гэм буруугийн шүүх хуралдаанд өмнөх мэдүүлгээ няцаан үгүйсгэсэн нь түүний мэдүүлгүүдийг яллах болон цагаатгах талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй болгохоос биш бусад баримтыг няцаан үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
5. Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* ******* аймгийн Буянт сумын Иргэдийн *******дийн хуралд Монгол ардын аас нэр дэвшиж сонгогдсон ******* нарт давуу байдал бий болгох зорилгоор буюу сумын Засаг дарга, иргэдийн *******дийн хурлын дарга болон бусад албан тушаалд хүргэх, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг бусдад олгох зорилгоор ******* аймгийн Буянт сумын иргэдийн *******дийн хуралд аас нэр дэвшиж сонгогдсон ******* М.д сумын иргэдийн *******дийн хуралдаанд Монгол ардын аас гаргасан саналыг дэмжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын багийн Тулгын айлын орон сууцны үүдэнд 18’000’000 төгрөг өгсөн. Уг мөнгийг гэрч М. авахаас татгалзсан тул шүүгдэгч П.******* нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой гэрч Т.Мягмардоржоор авхуулсан үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийг цагаатгах үндэслэлийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболд нь дүгнэлт танилцуулах ажиллагааны шатанд “...шүүгдэгч П.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-т зааснаар шүүгдэгчийг яллахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэх хүсэлт гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “улсын яллагч доор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана:” гэж, мөн хэсгийн 6.1-т “шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн” гэж тус тус заажээ.
Төрийн нэрийн өмнөөс шүүгдэгчийг яллах чиг үүрэгтэй прокурор нь гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзаж байгаа тохиолдолд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргийг болон шүүгчийн төвийг сахих зарчмыг ноцтой зөрчинө.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад улсын яллагчид шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзах эрхийг хуулиар олгосон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийг нарийвчлан хуульчилжээ. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй”, 1.2-т “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан”, 1.3-т “шүүгдэгч нас барсан”, 1.4-т “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа”, 1.5-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон”, 1.6-д “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй”, 1.7-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон”, 1.8-д “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж тус тус заажээ.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтыг шууд үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй тул прокурор гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзсан агуулгаар нь авч үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тул мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн хэлбэр нь цагаатгах тогтоол байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан тул уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арван) жилийн дотор ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Си ди дискийг хэргийн хамт хадгалсугай.
5. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны *******, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА