Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1525

 

 

 

 

 

 

 

 

 

   2022       10          20                                   2022/ШЦТ/1525

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

          улсын яллагч Д.Ундармаа,

          шүүгдэгч Д.О,

          шүүгдэгч Л.З,

          шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:02-48/,

          шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр /ҮД:02-48/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.О, Т.Г, Д.О нарт холбогдох эрүүгийн 2211 00630 1226 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

          1.Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Буян ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл-3, 10-12 насны 2 охины хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-000000 тоотод оршин суух,  урьд

          -Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ялаар,

          -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, С.О,

 

          2.Монгол улсын иргэн, 1983 оны 12 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай хотхоын 8-000/а/ тоотод оршин суух, урьд

          -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

          -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

          -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,

          - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 754 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Л.З-д

          3.Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Үлэмж констракшин ХХК-нд мужаан ажилтай, ам бүл-2, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо Хувьсгалчдын 1111 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.О-д

 

          4. Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, 2 ах, 2 эгчийн хамтаар, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Дэнжийн 000 тоотод оршин суух, урьд:

          - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээснийг Нийслэлийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай магадлалаар 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг болгон өөрчилж 6 cap баривчлах ялаар,

          -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар 402 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

          -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,         

          -Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 х хэсэгт зааснаар 11 cap хорих ялаар шийтгүүлж байсан, Т.Г  нар,

 

          Холбогдсон хэргийн талаар:

              

               Д.Оын холбогдсон гэмт хэргийн талаар:

 

               1.Оюунболд нь Л.З, Т.О, Т.Г нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Ш.Эрдэнэхүүгийн эзэмшлийн LG-Q51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Эрдэнэхүүд 258.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Э.Далайцагааны эзэмшлийн Редми нөт-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ө.Далайцагаанд 403.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

               3.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Ц.Энхбилгүүний эзэмшлийн Самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ц.Энхбилгүүнд 163.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               4.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Б.Чулуунцэцэгийн эзэмшлийн Айфонь 11 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Б.Чулуунцэцэгт 1.253.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               5. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 112-н автобусны буудал дээрээс 07 цаг 30 минутын үед Ж.Энхжаргалын эзэмшпийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас Ж.Энхжаргалд 343.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               6.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудлаас 08 цаг 10 минутын орчимд иргэн Ш.Отгонжаргалын эзэмшлийн Самсунг Жиан 2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Отгонжаргалд 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               7.2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Улаанбаатар Их сургуулийн автобусны буудал дээр иргэн Б.Мөнхсолонгын халааснаас Айфонь икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 628,000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.198.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

               Т.Гын холбогдсон гэмт хэргийн талаар:

 

               1.Т.Г нь Л.З, Т.О, Д.О нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Ш.Эрдэнэхүүгийн эзэмшлийн LG-Q51 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Эрдэнэхүүд 258.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Э.Далайцагааны эзэмшлийн Редми нөт-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ө.Далайцагаанд 403.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

               3.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Ц.Энхбилгүүний эзэмшлийн Самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ц.Энхбилгүүнд 163.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               4.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Б.Чулуунцэцэгийн эзэмшлийн Айфонь 11 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Б.Чулуунцэцэгт 1.253.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               5. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 112-н автобусны буудал дээрээс 07 цаг 30 минутын үед Ж.Энхжаргалын эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас Ж.Энхжаргалд 343.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               6.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудлаас 08 цаг 10 минутын орчимд иргэн Ш.Отгонжаргалын эзэмшлийн Самсунг Жиан 2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Отгонжаргалд 150.000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

              

               Т.Оын холбогдсон гэмт хэргийн талаар:

 

               1.Т.О нь Л.З, Т.Г, Д.О нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Ш.Эрдэнэхүүгийн эзэмшлийн LG-Q51 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Эрдэнэхүүд 258.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Э.Далайцагааны эзэмшлийн Редминөт-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ө.Далайцагаанд 403.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

               3.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Ц.Энхбилгүүний эзэмшлийн Самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ц.Энхбилгүүнд 163.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               4.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Б.Чулуунцэцэгийн эзэмшлийн Айфоне 11 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Б.Чулуунцэцэгт 1.253.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               5. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 112-н автобусны буудал дээрээс 07 цаг 30 минутын үед  Ж.Энхжаргалын эзэмшпийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас Ж.Энхжаргалд 343.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               6.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудлаас 08 цаг 10 минутын орчимд иргэн Отгонжаргалын эзэмшлийн Самсунг Жиан 2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Отгонжаргалд 150.000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

               Л.Згийн холбогдсон гэмт хэргийн талаар:   

 

               1. Л.З нь Т.О, Т.Г, Д.О нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Ш.Эрдэнэхүүгийн эзэмшлийн LG-Q51 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Эрдэнэхүүд 258.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               2.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Э.Далайцагааны эзэмшлийн Редми нөт-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ө.Далайцагаанд 403.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

               3.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Ц.Энхбилгүүний эзэмшлийн Самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ц.Энхбилгүүнд 163.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               4.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүлжмэлийн автобусны буудал дээрээс иргэн Б.Чулуунцэцэгийн эзэмшлийн Айфоне 11 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Б.Чулуунцэцэгт 1.253.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               5. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 112-н автобусны буудал дээрээс 07 цаг 30 минутын үед Ж.Энхжаргалын эзэмшпийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас Ж.Энхжаргалд 343.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

               6.2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудлаас 08 цаг 10 минутын орчимд иргэн Ш.Отгонжаргалын эзэмшлийн Самсунг Жиан 2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Отгонжаргалд 150.000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ажил хийж зөв амьдарна гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.З мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт шалгагдаж байхдаа ажил хөдөлмөр эрхэлсэн. Ажил хөдөлмөр эрхэлж амьдарч болох юм байна гэж бодсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                                                                                

Хэргийн үйл баримтын талаар:

                                                                                                      

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримтуудын талаар:

 

Д.Ооос хулгайн эд зүйл болох 6 нэр төрлийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1-р хх-н 12-20-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Эрдэнэхүүгийн өгсөн:...Би өнөөдөр өглөө 2022 оны 04 сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Монгол Хьюндай автобусны буудал дээрээс автобусанд суух гээд гар утсаа үзтэл 06 цаг 40 минут болж байхаар нь утсаа баруун талын куртикны халаасандаа хийгээд 4 номерын автобус ирэхээр суусан. Тэгээд тухайн автобусандаа суугаад явж байгаад хорооллын эцсийн Говь саун дээр ирээд утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан...2021 оны 069 сард Тэди худалдааны төвөөс LG-Q51 загварын гар утсыг 450.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гар утсаа авсан үнээрээ үнэлж байна...сим картаа 3000 төгрөгөөр сэргээлгэдэг тул давхар нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /1-р хх-н 23-р тал/,

                                            

“Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн НЦУГ-22-37 дугаартай BG-Q51 загварын гар утас, гар утасны гэр 258.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан, /1-рхх-н 76-77-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Отгонжаргалын өгсөн:...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 08 цаг 10 минутын үед гэрээсээ гараад 32-н автобусны буудал дээр очоод автобус хүлээжж байгаад 33 номерын Шархад чиглэлтэй автобусанд суугаад гар утсаа үзэхэд байхгүй болсон байсан...би энэ гар утсыг 2020 оны 12 сард Монтел В утасны худалдааны төвөөс 280.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Самсунг Жиан 2 загварын гар утсаа одоогоор 200.000 төгрөгөөр үнэлж байна…мэдүүлэг, /1-р хх-н 28-29-р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн НЦУГ-22-38 дугаартай СамсунгЖиан 2 маркийн гар утас 150.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан, /1-р хх- 58-59-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.Далайцагааны өгсөн:...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 30 минутын үед гэрээсээ буюу Сонгинохайрхан дүүргийн хажуугаас гараад автобусанд суугаад Улаанхуаранд барилгын ажил хийхээр гарсан. Тэгээд Сүлжмэлийн автобусны буудал дээр буугаад автобус дамжин суухаар болсон. Би 10 минут орчим зогсоод Улаанхуаран гэсэн чиглэлийн автобус ирэхээр суух үедээ халаасандаа өөрийн гар утсаа хийгээд суусан. Тэгээд автобусанд орж суугаад гар утас алга болсон талаар мэдсэн...Миний гар утас Редми нөт-9 загварын гар утас байсан...би Хархорин худалдааны төвийн гар утас худалдааны газраас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 480.000 төгрөгөөр худалдан авч байсан...Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, /1-р хх-н 34-35-р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн НЦУГ-22-36 дугаартай Редми нөт-9 маркийн гар утас, сем карт 403.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан, 1-р хх-н 95-96-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Энхбилгүүний өгсөн:...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө эрт 06 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Сүлжмэлийн автобусанд суух гэж байх үедээ халааснаасаа гар утсаа алдсан...миний гар утас гадна хэсэгтээ хойд хэсгээрээ ягаан өнгийн саатай, хар хүрээтэй, резинэн гэртэй, шилэн наалттай, саарал өнгийн Самсунг А6 загварын гар утас байсан...би 2018 оны хавар 680.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-н 40-41-р хуудас/,

“Дамно" ХХК-ийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн НЦУГ-22-39 дугаартай Самсунг А6 маркийн гар утас, сим карт, мемори карт, гар утасны гэр 163.000 гэх үнэлгээний тайлан, /1-р хх-н 67-68-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Чулуунцэцэгийн өгсөн:“...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 40 минутад хичээлтэй байсан тул гэрээсээ 06 цаг өнгөрөөж гарсан. Тэгээд гэрийн ойролцоох Монгол Хьюндэй ХХК-ийн автобусны буудал дээрээс 40 дугаартай Max импекс чиглэлийн автобусанд суухаар хүлээгээд зогсож байх үедээ автобус хаана байгааг гар утсаараа харсан. Тэгээд автобус ирэхээр нь гар утсаа халаасандаа хийгээд автобусанд суугаад хөдлөх үед гар утсаа үзсэн чинь байхгүй болсон байсан...хар өнгийн Айфонь 11 загварын гар утас байсан. Би Тэди төвөөс 2022 оны 03 сарын 09-ний өдөр 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-н 46-47-р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НЦУГ-22-41 дугаартай Айфонь 11 загварын гар утас, сем карт 1.253.000 төгрөг" гэх үнэлгээний тайлан, /1-рхх-н 86-87-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Ж.Энхжаргалын өгсөн:“...би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо автобусны буудлаас 54 дугаартай, Яармаг, Баянхошуу чиглэлийн автобусанд суух үедээ халааснаасаа Самсунг А-50 загварын гар утсаа хулгайд алдсан…Миний ээж 2019 оны намар Юнител ХХК-ийн Дөрвөн зам салбараас 1.040.000 төгрөгийн лизингээр худалдан авч байсан” гэх мэдүүлэг,/1-р хх-н 53-56-р хуудас/,

 

 “Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НЦУГ-22-46 дугаартай Самсунг А-50 загварын гар утас, сем карт 343.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан, /1-р хх-н 104-105-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Мөнхсолонгын өгсөн:“... 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн спорт зааланд жудо бөхийн бэлтгэл хийж байгаад 18 цагийн үед тараад найз Г.Ануужингийн хамт Сандэй худалдааны төв орж, малгай, оймс зэрэг худалдан аваад гэр лүүгээ харихын тулд 2 автобус дамжих болсон. Тэгээд 19 цагийн үед Улаанбаатар Их сургуулийн автобусны буудал Мишээл экспо орох автобусанд суух үедээ найзыгаа баяртай гэж хэлээд салж автобусны хаалгаар орох үедээ хар өнгийн гадуур куртикнийхээ зүүн халаасанд байсан Айфонь икс маркийн гар утсыг тэмтэрч үзсэн. Тухайн үед байсан болохоор би зүүн гараараа автобусны карт уншуулаад хойшоо явах үедээ халаасандаа гар хийх үед миний гар утас байхгүй байсан...." гэх мэдүүлэг /3-р хх-н 19-21-р хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-н 16-17-p хуудас/,

 

“Дамно" ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан НЦУГ- 12 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-н 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Д.Оын хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-43 дахь тал/,

-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /3хх-44-50-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-51 дэх тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-238 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-239 дэх тал/,

-Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /1хх-240 дэх тал/,

- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /1хх-241 дэх тал/,

- Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1хх- 241 дэх тал/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-242 дахь тал/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-243 дахь тал/,

- Үлэмж констракшин ХХК-ийн тодорхойлолт /1хх-244 дэх тал/,

- Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /1хх-245-250 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-02 дахь тал/,

Шүүгдэгч Т.Оын хувийн байдалтай холбоотой баримт:

                                                                                                               

-Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 5 дахь тал/,

-Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт /2хх-ийн 6 дахь тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 7 дахь тал/,

-Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /2хх-ийн 8 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 9 дэх тал/,

-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /2хх-ийн 10 дахь тал/,

-Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /2хх-ийн 11 дэх тал/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 12 дахь тал/,

-Оргилын Мөнхжингийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 13 дахь тал/,

-Энх-Уянгын Бүжингийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 14 дэх тал/,

-Диваажин буян ХХК-ийн тодорхойлолт /2хх-ийн 15 дахь тал/,

-Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 16-42 дахь тал/,

-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /43-51  дэх тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 52 дахь тал/,

-Дүүргийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1262 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 55-56-р тал,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоол /2хх-ийн 58-60 дахь тал/,           

Шүүгдэгч Л.Згийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 149 дэх тал/,

-Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-ийн 150 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 151 дэх тал/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 152 дахь тал/,

-Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1хх-ийн 153 дахь тал/,

-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /1хх-ийн 154-160 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 161 дэх тал/,

-2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 754 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 164-166 дахь тал/,

-2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн 230 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 167-168 дахь тал/,

-2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн 274 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 170-171 дэх тал/,

-2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 173-176 дахь тал/,

-2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 165 дугаартай захирамжийн хуулбар /1хх-ийн 177 дахь тал/,

-2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /1хх-ийн 179-180 дахь тал/,

 

Шүүгдэгч Т.Гын хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 185 дахь тал/,

-Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын ам бүл, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-ийн 186 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 188 дахь тал/,

-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /1хх-ийн 200-207 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 208 дахь тал/,

          -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 217-218 дахь тал/,

- Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай магадлалын хуулбар /1хх-ийн 219-221-р тал/,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 211-213 дахь тал/,

-Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 83 дугаартай магадлалын хуулбар /1хх-ийн 214-216-р тал/,

-Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 222-224 дэх тал/,

-Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 226-227 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Т.Г, Л.З, Т.О, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Т.Г, Л.З, Т.О, Д.О нар нь хамтран үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл болох 6 нэр төрлийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Т.Г, Л.З, Т.О, Д.О нар нь хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг   шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Т.Г, Л.З, Т.О, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: “...энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн хохиролд тооцно”,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...”бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Т.Г, Л.З, Т.О, Д.О нар нь хохирогч нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

               1.Ш.Эрдэнэхүүгийн эзэмшлийн LG-Q51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Эрдэнэхүүд 258.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2. Э.Далайцагааны эзэмшлийн Редми нөт-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ө.Далайцагаанд 403.000 төгрөгийн хохирол учруулсан, 

               3. Ц.Энхбилгүүний эзэмшлийн Самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ц.Энхбилгүүнд 163.000 төгрөгийн хохирол учруулсан,

               4. Б.Чулуунцэцэгийн эзэмшлийн Айфоне 11 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Б.Чулуунцэцэгт 1.253.000 төгрөгийн хохирол учруулсан,

               5. Ж.Энхжаргалын эзэмшпийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас Ж.Энхжаргалд 343.000 төгрөгийн хохирол учруулсан,

               6. Ш.Отгонжаргалын эзэмшлийн Самсунг Жиан 2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас Ш.Отгонжаргалд 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

               7. Б.Мөнхсолонгын халааснаас Айфонь икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 628,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулжээ.

 

Хохирогч Ш.Эрдэнэхүү, Э.Далайцагаан, Ц.Энхбилгүүн, Б.Чулуунцэцэг, Ж.Энхжаргал, Ш.Отгонжаргал, Б.Мөнхсолонго нар нь гар утсаа биет байдлаар буцааж авсан болох нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч  Т.Г, Л.З, Т.О, Д.О нар нь баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.                       

         Шүүгдэгч Т.Г, Л.З, Т.О, Д.О нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан зэргээс үзэхэд энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Г, Л.З, Т.О, Д.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Т.Г, Л.З, Т.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан  санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш санаатай үйлдснийг эрүүгийн хариуцлага  хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэв.

 

Шүүгдэгч Л.З, Д.О нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

             1.Шүүгдэгч Т.О нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ял,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,

2.Шүүгдэгч Л.З нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

          -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

          -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

          - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 754 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан,

          3.Шүүгдэгч Т.Г нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээснийг Нийслэлийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай магадлалаар 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг болгон өөрчилж 6 cap баривчлах ял,

          -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар 402 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

          -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,    

          -Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 х хэсэгт зааснаар 11 cap хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Л.З, Т.Г, Т.О нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

 

Улсын яллагчаас:

 

1.Т.Г, Л.З, Т.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

2. Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна гэв.

 

          Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Б.Эрдэнэболор өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Оргилын өмгөөлөгчөөр оролцсон. Оргил нь гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирогч нарт хохирлыг биет байдлаар төлсөн. Эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаад 2 хүүхдийн хамт амьдардаг. Диваажин Буян ХХК-д ажилладаг. Би үйлчлүүлэгчдээ хууль зүйн зөвлөгөө өгч сайн ойлгуулсан. Улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын санал дээр маргахгүй гэв.

 

Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Г.Ганбаяр миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Самарт яваад прокурорын дуудсан хугацаанд ирээгүй учир цагдан хоригдсон. Энэ хугацааг эдлэх ялаас нь хасаж өгнө үү. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж заасан. Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын саналаас доогуур ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Т.Г, Л.З, Т.О, Д.О нар нь хамтран үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлджээ.

 

Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон Т.Г, Л.З, Т.О, Д.О нар  нь хохирогч нарт учирсан хохирлоо нөхөн төлсөн,  шүүгдэгч нарын хувийн байдлуудыг  нь харгалзан Т.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Л.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...”шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны  эдлэх ялд оруулан тооцно”.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...  Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагаар ,  зорчих эрхийг хязгаарлах ялын  нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож  эдлэх  ялаас хасна  гэж  тус тус хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 09 дүгээр сарын  26-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 23 хоног цагдан хоригдсон болох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 069 дүгээр сарын 26-ны өдрийн 223/я дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Гын цагдан хоригдсон 23  хоногийг найман цагаар тооцож 600 цагийн нийтэд тустай  ажил хийлгэх ялаас 184 цагийг хасаж тооцох үндэстэй  байна.

 

Шүүгдэгч Д.О, Л.З, Т.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.О, Л.З, Т.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Г, Д.О, Т.О, Л.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамтран үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оод 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г, Т.О, Л.З нарт тус бүр 600 /зургаан зуун/  цаг нийтэд тустай  ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Т.Гын цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг 8 цагаар тооцож 184 /нэг зуун наян дөрөв/ цагийг түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж ял эдэлсэнд тооцсугай. 

   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Л.З, Т.О нарт тус бүр оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.Оод оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай  ажил  хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Г, Л.З, Т.О, Д.О нар бусдад баримтаар төлөх төлбөргүй, Л.З, Т.О, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Г, Л.З, Т.О, Д.О нарт шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН