Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1610

 

 

 

 

  

 

 

 

 

  2022        11           02                                    2022/ШЦТ/1610

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Амуундарь,

иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгдулам,

улсын яллагч  Ц.Ганцэцэг,

хохирогч А.Т,

шүүгдэгч Б.Ш,                                                 

шүүгдэгч Д.Н, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон ургийн овогт Бат-Эрдэнийн Б.Ш,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Н нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 1561 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд

 

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Төв аймгийн Баянчандмань сум, Замт баг, Илтийн00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Д.Н /РД000000000/,

 

            2.Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелын 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Ш нар,

 

                                    Холбогдсон гэмт хэргийн талаар

 

Б.Ш Д.Нтой бүлэглэн, бусдад хутга тулгаж, автомашин барьцаалах талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Тоёота Приус-20 маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ, хүргэлтийн үйл ажиллагаа явуулж байсан хохирогч А.Эын тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж, яллагдагч Д.Н нь тухайн машины хойд талын суудалд сууж, улмаар хохирогчийн хоолойд хүйтэн зэвсэг хутга тулгаж, хойд талын суудалд албадан суулгаж, жолоочийн хойд талын хаалганы хатавчийг хутгаар сийчин цоолж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлж, хохирогч А.Эын эзэмшлийн 00000 улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг болон түүний баруун гарынх нь ядам хуруунд зүүсэн байсан шигтгээтэй монетон бөгжийг дээрэмдэн А.Эд нийт 10.250.657 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Мөн Д.Н нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны дэвсгэрт, Тоёота Приус-20 маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ, хүргэлтийн үйл ажиллагаа явуулж байсан хохирогч А.Эын тээврийн хэрэгслийн хойд талын суудалд сууж, хохирогчийн хоолойд хүйтэн зэвсэг хутга тулган заналхийлж, түүнийг хувцсаа тайлахыг шаардаж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт,

 

Д.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Ц.Цогтдэлгэрийн эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг ярьчихаад өгье” хэмээн хуурч, залилан авч, 559.700 төгрөгийн хохирол учруулсан, мөн хугацаанд хохирогч Ц.Цогтдэлгэрийн “Самсунг А-51 загварын гар утасны урд хавтсанд байсан Хаан банкны 0000 дугаарын данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 341.500 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

 

Д.Н нь 2021 оны 08 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, иргэн Д.Жамъянчагнаагийн эзэмшлийн хадлангийн талбай дээр нэг өдөр ажиллахдаа, Д.Жамъянчагнааг Ш.Оюундалай гэх хүнээс өвс зарж борлуулсан, үлдэгдэл мөнгө болох 1.250.000 төгрөг авах ёстойг мэдэж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ш.Оюундалайтай утсаар холбогдож 'өөрийгөө Д.Жамъянчагнаа гэж ойлгуулан, өвсний үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Жамъянчагнаад шилжүүлэх байсан мөнгийг, өөрийн Хаан банкны 00000 тоот дансаар шилжүүлэн залилан авч, Ш.Оюундалайгийн төрсөн эх болох хохирогч А.Тд 1.250.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

                                                                                            

Б.Ш, Д.Н  нар нь бүлэглэн, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр, Цайдамын нуур гэх газар хохирогч Б.Өлзийтөгсийн эзэмшлийн Хуандей Портер маркийн, 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Самсунг А-70 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Б.Өлзийтөгсөд нийт 8.266.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: Гэртээ байж байгаад Н манайд ирээд бид 2 архи уугаад хамт уусан хүнийхээ машинтай Заамар явж байгаад машин эвдэрсэн. Айл хайж байгаад жалганд байсан үүдэндээ Портертой айл олсон. Очоод машинаа чирүүлээд гэрийнх нь үүдэнд аваачиж тавьсан. Тэгээд жолоочийг нь Заамар руу яваад өгөөч гээд аваад явсан. Замдаа архи уусан. Жолооч шээс хүрээд байна гээд буугаад шээж байх хооронд нь бид хоёр машиныг нь аваад явсан. Хотод орж ирээд “Цайз-16”-д хоноод. Өглөө нь машиныг нь зарсан. Машин зарсан мөнгөөрөө архи уусан. “Сансар” дээр ууж байгаад Приус маркийн машин дээрэмдэх зорилгоор авч яваад Улиастайн гүүрэн дээр баригдсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр очсон. Миний бие мөрдөнд байх 5 сарын хугацаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгосон. Архи ууснаас болж ийм хэрэгт холбогдсонодоо харамсаж байна гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: Миний бие хоригдсон 5 сард өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа ойлгож, өөрийн булчимгүй үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдсондоо ээжээсээ уучлалт гуйж байна. Энэ шүүхэд байгаа хүмүүсээс уучлалт гуйж байна. Энэ үйлдлийг хийсэн хохирогч болон хүмүүсээс уучлалт гуйж байна. Цаашид ажил хийж нийгэмдээ сайн үйлс хийж амьдарна. 

 

Шүүх хуралдаанд хохирогч А.Т мэдүүлэхдээ: Тэр хүнээс өвс аваад 11 сард мөнгөө өгнө гэж байгаад больсон. Манай тэрүүгээр тугал худалдаж авна гэсэн хүмүүс явахаар нь би 4 тугалаа зарсан. Тэр мөнгөө өвсний үлдсэн мөнгөнд өгсөн. Ярьсан утас руу залгаад хүүхдүүдээрээ шилжүүлсэн. Би өөрөө утсаар шилжүүлж чадахгүй. Хүнийг хохирлыг барагдуулахгүй бол тэр эмэгтэй байнга залгаад байгаа. Би тэтгэврийн хүн тул мөнгө төгрөгийг нь өгч чадахгүй байна. Иймд хүмүүст мөнгөө залилуулаад хүний өмнөөс мөнгө өгөх хэцүү байна. 1.250.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

    Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                         Хэргийн үйл баримтын талаар                       

 

   Нэг. Яллагдагч Д.Н, Б.Ш нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч А.Эын 00000 улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашин болон монетон бөгжийг дээрэмдэж 10.250.657 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн Д.Н нь хохирогч А.Эын хүсэл зоригийн нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-1х/,

2. Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-7х/,

 

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Эын өгсөн:... Би өөрийн эзэмшлийн 69-98 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хэрэгцээт бараа онлайн шопын бараа хүргэлтийн ажил эрхэлж байна. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын колонкийн хойд талд байрлах Ундрам плаза дэлгүүрээс хүргэлтийн бараагаа аваад машиндаа суугаад хөдлөх гэж байтал үл таних 40 орчим насны эрэгтэй машины урд талын суудал дээр суусан бөгөөд тухайн үед би хүргэлтэнд явдаг та хаашаа явах юм бэ? гэж асуухад Хархорин явья гэж хэлсэн. Тэгээд би Хархорин гэж хэлсэн бөгөөд тухайн үед машины ар талын суудал дээр үл таних 30 орчим насны согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн залуу орж ирээд суусан. Тэгээд би юун хүн бэ? гэж асуухад урд талын суудал дээр байсан эрэгтэй манай дүү байгаа юм. 24 цагийн ажил хийгээд ажиллаасаа бууж байгаа юм гэж хэлсэн. Манай гэр Дарь-Эхэд байдаг юм гэр лүүгээ ороод бичиг баримтаа аваад ирье тэгээд 10 дугаар хороолол оръё гэж хэлсэн тул Дарь-Эхийн уулзвараар баруун гар тал руу эргээд бор өнгийн төмөр хаалгатай шар өнгийн 1 давхар байшинтай хашааны үүдэнд зогсож 40 орчим насны эрэгтэй хашаанд ороод буцаж гарч суусан бөгөөд тухайн үед машины ард талын суудал дээр сууж байсан залуу миний хоолойд хутга тулгаад “суудлаа буулгаад хойд талын суудал дээр сууж байсан 40 орчим насны залуу миний машиныг бариад хамт явж байсан залуудаа явахгүй бол хоолойг нь хэрчээрэй, би 4 хүн алсан хүн шүү “ гэж хэлээд миний машиныг бариад төв зам руу орж Сансараар доош уруудаж зүүн дөрвөн замаар Жуковын орчимд явж байсан. Тухайн үед хойд талын суудал сууж байсан 30 орчим миний хоолойд хутга тулгаад “мөнгө байна уу?“ гэж асуухад нь мөнгө байхгүй гэж хэлэхэд ээмэг бөгжөө тайл гэж хэлээд баруун гарын ядам хуруунд зүүсэн байсан шигтгээтэй монетон бөгжийг тайлуулж аваад өөрийнхөө хуруунд зүүгээд жолоо барьж байсан эрэгтэйд хандаж “ бөгж нь надад байна ломбарданд тавья гэж хэлж байсан.Тухайн үед миний хоолойд хутга тулгасан байдалтай байж байгаад хаалганы дотор хэсгийг хутгаар зурж 2-3 удаа хаалганы дотор хэсэгт хутгаараа зоож хагалаад бүх хувцсаа тайл гэж хашгирч миний өмсөж байсан хар өнгийн даавуун цамцыг тайлж, өмдөө байгаад миний өмсөж байсан цэнхэр өнгийн жинсэн өмдийг тайлж дотор талд нь бөөлжсөн, тухайн үед би цонхоор харахад Цагдаагийн академийн уулзвар дээр явж байсан. Тэгээд гараа хөдөлгөж туслаарай гэж цонхны шилний дотор талаас орилоход хажуу талд явж байсан ягаан цамцтай машины жолооч цонхоороо харж байсан. Тэгээд уулзвар гараад явсан бөгөөд 30 орчим насны залуу миний хөхний даруулга, дотуур хувцсыг хүчээр тайлж хэвтүүлээд хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би эсэргүүлцэл үзүүлэхэд хутгаа хоолойд тулгаад битгий эсэргүүцээд бай гэж хэлсэн, тухайн залуу дур тавиагүй, бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон. 1 орчим минут үргэлжилсэн. Тэгээд явж байтал Цагдаагийн алба хаагчид автомашиныг зогсоосон...гэх мэдүүлэг /1хх-12-13х/,    

 

            4.Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ё.Нэхийтийн гэрч Д.Н, Б.Ш нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /1хх-31х/,

 

            5. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн замд хяналт, шалгалт хийж үүрэг гүйцэтгэж байх үед Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Наранбаатар нь станцаар: “00000 улсын дугаартай автомашины хойд суудалд хутгатай иргэн байна” гэх зарлан мэдээллийн дагуу алт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байх явцад Улиастайн гүүрнээс Баянзүрхийн товчоо чиглэлд уг зарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож явсаныг илрүүлэн аюулгүй байдлаа хангаж, замын баруун талд шахаж зогсооход тухайн автомашины жолооч /00000/ Бат-Эрдэнэ овогтой Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, арын суудалд зорчиж явсан эмэгтэй “авраарай” гэж хашгирах үед /РД:00000/ Доржханд огтой Н нь /РД:00000/ Авираа овогтой Эыг баруун гартаа хутга барин хүчиндэж байх үед аюулгүй байдлыг хангах үүднээс гарт байсан хутгыг аюулгүй болгож, гэмт үйлдлийг таслан зогсоож, гэмт этгээдийн мэдээллийг fX-COVER” шалгах төхөөрөмжөөр шалгахад, /РД:00000/ Доржханд овогтой Н нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс залилах гэмт хэрэгт холбогдон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр АСАП санд эрэн сурвалжлагдаж байсан. Тээврийн цагдаагийн албанаас зарлан мэдээллэсэн 00000 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг илрүүлэн дээрмийн болон хүчингийн гэмт хэргийг таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгснийг илтгэн танилцуулсан тухай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Э.Мөнх-Амгалан, зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Сүхбаатар нарын илтгэх хуудас /1хх-30х/,

 

6.Хүний биед /Д.Нийн биед/ үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-32-35х/,

 

            7.Хүний биед /хохирогч болох А.Эын биед/ үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-36-37х/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1714 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан суудлын бүрээст үүссэн  30 мм, 20 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлтэй үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт байна…гэх дүгнэлт /1хх-46-51х/,

 

9. Э.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай дүгнэлт:

-Б.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

-Б.Ш нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай байсан байна.

-Б.Ш нь одоо ямар нэгэн өвчингүй байна.

-Б.Ш нь өөрийнхөө үйлдсэн хэргийг сэтгэцийн хувьд хариуцах чадвартай байна.

-Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтөнд ороогүй байна.

-Б.Шт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

-Б.Ш нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эрүүл байна. Болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт /1хх-58-59х/,

 

10.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 669 дугаартай:

-Д.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан
байна.

-Д.Н нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож
мэдэж, удирдах чадвартай байсан байна.

-Д.Н нь одоо ямар нэгэн өвчингүй байна.

-Д.Н нь өөрийнхөө үйлдсэн хэргийг сэтгэцийн хувьд хариуцах
чадвартай байна.

-Д.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл байна. Болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт /1хх-63-64х/,

11.Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-127-128х/,

12.Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /Хохирогч А.Эд монетон бөгж хүлээлгэн өгсөн тухай /1хх-164х/,

 

            13. 00000 улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг 9.989.657 төгрөгөөр, тус автомашины жолоочийн хойд талын хаалганы хатавчийг /эвдрэл, гэмтлийг/ 20.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөренгийн үнэлгээний тайлан /2хх-95-100х/,

 

14.Монетон бөгжийг 261.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-92-93х/,

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Нийн сэжигтэнээр өгсөн:...Би 2022 оны 03 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Гомбо гэх айлд малчин хийж байгаад 2022 оны 04 дүгээр сарын эхээр цалингаа аваад Улаанбаатар орж ирээд төрсөн эгч Доржхандын Сүрэнхорлоогийн салсан нөхөр болох Б.Ш ахтай тааралдаж, тэрнээс хойш хамт архи уугаад тасраад хаана ч хамаагүй хоног төөрүүлдэг байсан. Тэгээд өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хог түүж байгаад 2 шил 0.75 литрийн Морьтон нэртэй 1 шил нь 6000 төгрөгийн үнэтэй 2 шил архины мөнгө олоод Сансарын тунелийн орчим дэлгүүрээс 2 шил архи аваад эхний архийг Б.Ш ах бид хоёр хувааж ууж байхад Б.Ш ах автомашинтай хүн рүү хутга тулгаж байгаад барьцаалах талаар санаа гаргасан. Надад анх тэгэж хэлэхэд нь би зөвшөөрч хаашаа явах вэ гэж асуухад тэрийг дараа хэлнэ гэсэн. Харин сүүлийн архийг Б.Ш ах надад уулгаад жоохон зориг ор гэж хэлээд шахсан. Тэгээд бид хоёр архиа 10 цагийн үед ууж дуусгаад, Б.Ш ах Сансарын колонкийн автобусны буудал орчим такси барих гэж зогсож байгаад хар өнгийн такси бариад, намайг дуудаж, Тоёота Приус-20 маркийн автомашинд суулгасан. Тухайн автомашины жолооч эмэгтэй хүн байсан ба би автомашины хойд талын суудал дээр, Б.Ш ах урд талын суудал дээр суугаад Дарь- Эхийн замаар яваад архи уух мөнгө олсон хогийн цэг дээр очоод таксины жолоочийн хоолойд би хутга тулгахад Б.Ш ах жолоочийн суудлыг хойш болгож байгаад хойд талын суудал дээр суулга гэж хэлсэн. Би хэлснээр нь хутгаа тулгаж байгаад хойш нь татаж, жолооч эмэгтэйг суулгаад, Б.Ш ах
автомашиныг бариад явж байхдаа жолооч эмэгтэйгээс “мөнгө байна уу” гэж
асуухад жолооч эмэгтэй Улиастай чигтээ явж байхад би жолооч эмэгтэйгийн
хүзүүнд хутга тулгаж байгаад хувцсаа өөрөө тайл гэж тушааж тайлуулаад
автомашины хойд талын суудал дээр дээш харуулж хэвтүүлж байгаад бэлэг
эрхтэнээ жолооч эмэгтэйн бэлэг эрхтэнд хийж бэлгийн харьцаанд ороод би өмдөө
өмсөөд дээгүүрээ цээж нүцгэн, жолооч эмэгтэй хувцсаа өмсөөгүй нүцгэн байхад
Улиастайн гүүрний гол хэсэгт замын цагдаа нар зогсоогоод Б.Ш ах бид
хоёр баригдсан...Өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн өглөө
Б.Ш ах бид хоёр архи уугаад сууж байхад гэнэт Б.Ш “ахад нь
автомашин хэрэгтэй байна. Улаанбаатар хотоос гарах ажил байна гэж хэлээд хоёулаа автомашин Сансарын колонк орчмоос барьцаалаад явъя, гэхдээ намайг хутгаар айлгаж сүрдүүлээд барьцаалж чадах уу гэж асуусан.Мөн Б.Ш ах анх архи уусан газраа очоод жолооч эмэгтэйд хутга тулгаад барьцаална шүү гэж хоорондоо тохирсон.Тухайн үед нь би чадах болов уу гэхэд Б.Ш ах архи уугаад зориг ороод хог түүж байхдаа өглөө нь олсон хутгаараа хоолойд тулгаад сүрдүүлчих гэж хэлсэн. Тэгээд Сансарын колонкийн автобусны орчим Б.Ш такси барьж байгаа дүр эсгээд хар өнгийн Тоёото приус-20 маркийн автомашинд түрүүлж ороод суусан. Би араас нь орж суусан... гэх мэдүүлэг /1хх-70-71х/,

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Шын сэжигтэнээр өгсөн:... Би хадам дүү Нийн хамтаар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сансарын колонк орчимд байдаг хороолол дунд архи ууж байгаад тасарч, гудамжинд унтаад өчигдөр буюу 2022 оны 05 дугаар 01-ний өдөр 07 цагийн үед сэрээд Сансарын түнел орж гадаа сууж байгаад урд өдрөөс үлдсэн 500 грамм орчим архийг хувааж ууж дуусгаад 11 цагийн үед Н халааснаасаа 20.000 төгрөг гаргаж ирээд дахиж архи авъя гээд бид 2 Сансарын колонкийн хойд талд байдаг түүхий эд авдаг цэгийн хажуугийн дэлгүүрт орсон. Тухайн дэлгүүрээс 0.75 литрийн Мортон нэртэй архи аваад, тухайн дэлгүүрийн арын гудамжинд очиж ууж дуусгачихаад дахин 1 ширхэг 0.75 литрийн Морьтон архи авч ууж дуусгасан. Тэгээд Н надад хандаж “Хоёулаа такси бариад Баянзүрхийн товчоо оръё” гэж хэлэхээр нь би дагаж яваад бид 2 Санасарын колонкийн төв зам дагуу гараа өргөөд зогсож байтал хар өнгийн Приус-20 маркийн машинтай эмэгтэй хүн зогсоод, би тухайн машины жолоочийн хажуугийн суудал дээр суугаад, Н арын суудал дээр суусан. Тухайн машинд суунгуутаа Н жолооч эмэгтэйд хандаж “Сансарын колонкоос хойшоо эргээд явчих” гэж хэлээд архи ууж байсан газраа буюу дэлгүүрийн арын гудамжинд очоод Н өмднийхөө дээд хэсгээс зузаан төмөртэй, хуйтай хутга гаргаж ирээд тухайн эмэгтэйн араас нь хүзүүнд тулгаад “хойшоо суу” гэж хэлээд машинаас буулгахгүйгээр хойш нь татаж буулгасан. Жолооч эмэгтэйг хойшоо суунгуут Н “та энэ машиныг бариад явчих” гэж хэлэхээр нь би машиныг бариад Баянзүрхийн товчоо чиглэлтэй явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун овоо орчимд явж байхад Н хутгаараа сандал руу зоож, тухайн эмэгтэйг айлгаад “хувцсаа тайл” гэж хэлтэл тухайн эмэгтэй хувцсаа тайлаад Н дээр нь гараад тухайн эмэгтэйтэй бэлгийн барьцаанд орсон. Тэгээд Ботаник орчимд явж байхад бэлгийн харьцаанд орохоо больж, Н тухайн эмэгтэйд хандаж “наад бөгж чинь монет мөн үү” гэж асуухад тухайн эмэгтэй “1 нь хулхи монет, 1 нь ориг монет” гэж хэлтэл Н тухайн эмэгтэйг хутгаараа айлгаад “наад ориг монетоо тайл” гэж хэлээд тайлуулж аваад хуруундаа зүүгээд, надад хандаж “Ломбардтай газар зогсоорой” гэж хэлсэн. Тэгээд би зогсохгүй явж байтал Улиастайн гүүр орчимд цагдаа зогсоогоод баригдсан...анх санааг хадам дүү Д.Н 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сансарын Баянцээл төвийн TSE” баарны ертөнцийн зүгээр зүүн хойд талд нурсан гражид унтах гэж байхдаа буюу согтуудаа надад эмэгтэй жолоочтой такси бариад, би ард нь сууж, та хажууд нь суугаад автомашиныг нь бариад заасан газарлуу явъя гэж хэлж байсан. Тэгээд өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сансарын колонкийн буудлын хойд талд гэр хороололд архи ууж байхдаа дахин дээрэм хийх талаар ярьсан. Эхний архиа ууж дуусгаад дахин нэг шил 0.75 литрийн архи авч надад архинаасаа бага хийж өгөөд Д.Н өөрөө илүү уусан. Учир нь намайг дээрэм хийсний дараа жолоо барь гэж хэлсэн. Тэгээд би архинаас бага хэмжээтэй уугаад тус автобусны буудлын төв зам дээр такси барих гээд зогсож байхад хар өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч бид хоёрыг хаашаа явах юм бэ гэж асууж өөрөө дуудсан. Тэгэхээр нь бид хоёр тухайн таксинд хоёулаа цуг очоод би түрүүлж урд талд суусан. Харин Д.Н ар талын суудал дээр суусан. Тэгээд таксины жолоочийг анх архи уусан газартаа дагуулж очоод би хашаа руу бичиг баримтаа аваад гараад ирье гэж хэлээд ороод буцаж гарч ирээд таксинд суухад Д.Н хутга тулгасан. Ер нь Н гаргасан. Тэр нь сүүлдээ хүчин болж хувирсан...гэх мэдүүлэг /1хх-75-76х/,

 

17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6549 дугаартай дүгнэлт /2хх-111-112х/,

 

 18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2602 дугаартай дүгнэлт /2хх-117-118х/,

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2823 дугаартай дүгнэлт /2хх-122-123х/,

 

 20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын өдрийн 2601 дугаартай дүгнэлт /2хх-126-127х/,

 

Хоёр.Яллагдагч Д.Н нь хохирогч Ц.Цогтгэрэлийн Самсунг А-51 маркийн гар утсыг нь залилан авч 559.700 төгрөгийн, мөн гар утасны гадуурх хавсанд байсан Хаан банкны 00000 дугаарын данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, 4 удаагийн гүйлгээгээр нийт 341.500 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлсан үйлдлийг нотлох баримтууд:

 

1 .Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн рмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-184-185х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Цогдэлгэрийн өгсөн: Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Их цайз төвийн урд талд явж байтал нэг залуу намайг дуудсан. Би очтол архи уух уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэр залуугийн гадна байдлыг харахад их цэвэрхэн залуу байхаар нь танилцаад нөгөө залуу намайг Доржоо гэдэг, Сэлэнгэ аймагт төрсөн гэж хэлж байсан. Доржоо бид хоёр Их цайзын гадаа 1 шилтэй Хараа гэх нэртэй 0.75 савлагаатай архинаас надад 3 удаа хийж өгсөн. Бид хоёр хамт архиа хувааж уугаад сууж байтал Доржоо “би чамд архи авч өгнө” гээд БОСА худалдааны төвийн Цэлмэг хүнсний дэлгүүрээс 1 ширхэг 0.75 савлагаатай Хараа архи авч гарч ирсэн. Бид хоёр Цайз 16-руу алхаж байгаад нөгөө архинаасаа алхаж байхдаа ууж явсан. Ингээд бид хоёр Чингис пабын ойролцоо явж байгаад утсаараа нэг яриулаач гэхээр нь би өөрийн Самсунг А-51 маркийн гар утсаа өгтөл Доржоо миний утсыг аваад надаас жаахан холдож байгаад надаас Цайз руу зугтаасан. Би араас нь гүйгээд гүйцээгүй. Миний гар утасны ард Хаан банкны карт байсан, тэнд байсан 340.000 төгрөгийг 4-н удаагийн гүйлгээгээр авсан байна...гэх мэдүүлэг/1хх-190-191х/,

3.Самсунг А-51 маркийн гар утсыг 559.700 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-193-194х/,

 

4.Иргэн Ц.Цогдэлгэрийн Хаан банкны 00000 тоот дансны хуулга /1хх-198х/,        

 

Гурав.Яллагдагч Д.Н нь хохирогч А.Тг залилж, 1.250.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг нотлох баримтууд:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-233-234х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Тгийн өгсөн: Би Партизаны сангийн аж ахуйгаас хойш 10 км газар Нарийн ферм гэх газар мал маллаж амьдардаг юм. 2021 оны 08 дугаар сард Төв аймгийн Д.Жамъянчагнаагаас боодолтой өвс худалдаж авахаар ярьж тохирсон. Анх 1 боодол өвсийг 6000 төгрөгөөр бодож байсан боловч би газар дээр нь очиж үзэхэд жижиг боодлын өвс байсан тул Д.Жамъянчагнаатай ярилцаад 1 боодлыг нь 5.500 төгрөгөөр авахаар ярьж тохироод нийт 500 боодол өвсийг 2.750.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд урьдчилгаа мөнгө болох 1.500.000 төгрөгийг Д.Жамъянчагнаад бэлнээр өгсөн. Тэр хооронд миний худалдаж авсан өвс ачигдаж байсан. Үлдэгдэл 1.250.000 төгрөгийг би өөрийн хүү Оюундалайд өгч Д.Жамъянчагнаатай холбогдож байгаад данс руу нь шилжүүлээрэй гэж өгсөн. Тэгээд манай хүү Д.Жамъянчагнаагийн утсаар холбогдоход “энэ данс руу хийчих” гэж хэлээд Хаан банкны 00000 дугаартай Доржхандын Н гэх хүний дансанд 1.250.000 төгрөгийг шилжүүлсэн байсан.Тэгээд 11 сарын орчим Д.Жамъянчагнаангийн эхнэр нь надруу залгаад эхнэр нь над руу залгаад мөнгөө асуухад нь өөр хүн залилж мөнгө авсаныг мэдсэн...Би Д.Н гэх хүнийг танихгүй. Сүүлд сураг сонсоход Д.Жамъянчагнаагийнд өвс хадлан дээр ажиллаж байсан залуу гэдгийг мэдсэн. Тэр залуу Д.Жамъянчагнааг хүнээс өвсний мөнгө гэж байгааг мэдээд утсаар ярихад нь өөрийнхөө дансыг өгч, мөнгө шилжүүлж аваад зугтсан сурагтай байсан...гэх мэдүүлэг /2хх-108-109х/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Жамъянчагнаагийн өгсөн... Манайд ажиллаж байсан Н гэдэг ачигч маань Оюундалайгийн дугаар луу залгаж өвсний үлдэгдэл мөнгөө авъя, хий гэж хэлээд өөрийнхөө данс руу 1.250.000 төгрөг шилжүүлж авсан байсан...Оюундалай нь Н гэдэг хүнд шилжүүлж өгсөн гээд шилжүүлсэн данс нь Нийн нэртэй Хаан банкны 00000 гэсэн дансыг явуулсан, Оюундалай нь мөнгө шилжүүлсэн баримтаа над руу мессэж чатаар зургийг явуулсан...Н нь манайд нэг өдөр ажиллаад  60.000 төгрөгийн цалинг орой нь өгөөд явуулсан, надаас өдрийн цалингаа авчихаад маргаашнаас нь ажиллаагүй...мэдүүлэг /1хх-240х/,

Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Доржханд овогтой Н /РД:00000/ нь 00000 данс ззэмшдэг” талаарх 5721/22/279 дугаартай албан бичиг, дансны хуулга /1хх-244-245х/

 

Дөрөв. Яллагдагч Д.Н, Б.Ш нар нь бүлэглэн, хохирогч Б.Өлзийтөгсийн 00000 улсын дугаартай Хуандэй портер маркийн тээврийн хэрэгсэл болон Самсунг А-70 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 8.266.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:

 

1.Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /2хх-16х/,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Өлзийтөгсийн өгсөн: Би Төв аймгийн Баянцогт сум Гуна 1 дүгээр багийн нутагт мал маллан амьдардаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн орчим үл таних хоёр залуу машин эвдэрчихлээ гээд ирсэн юм. Тэгээд намайг нэг залуу нь та машинаараа бид хоёрыг Төв аймгийн Угтаалцайдам сум хүргээд өгөөч гэж гуйхаар нь би “тэгье” гээд өөрсдийн унаж явсан Пажиро маркийн тээврийн хэрэгслээс нь 40 орчим литр түлш хийгээд явсан. Бид нар замдаа танилцаад би нэрийг нь асуутал Б.Ш, Н гэж нэрнүүдээ хэлж танилцсан. Тэгээд Баянцогт сумын дэлгүүрийн гадаа зогсоод Б.Ш, Н дэлгүүр орж 0.75 граммын Хараа аваад гараад ирсэн. Тэгээд бид Ултаалцайдам сум руу хөдөлсөн. Замдаа би машинаа шавхайнд суулгаад Б.Шаар машинаа бариулаад Н бид хоёр машинаа түрж шавхайнаас гарсан. Тэгээд Б.Шаар машинаа бариулаад цааш явсан. Угтаалцайдам сум ороод цаашаа өнгөрөөд явахаар нь би Б.Ш, Н хоёрт хандан “буцаад явъя” гэсэн чинь “болоогүй, Заамар сум орно” гэхээр нь би уурлаад сум руугаа буцаад явъя гээд машинаа зогсоо би бууя гээд буусан. Намайг буулгаад би шээж байтал Б.Ш, Н хоёр миний Х.Портер маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад намайг орхиод зугтаасан. Би зам дээр үлдээд замын унаанд суугаад Төв аймгийн Заамар сум орж цагдаад хэлсэн...Намайг Б.Ш, Н хоёр Төв аймгийн Упаалцайдам сум хүргээд өгөөч гэж гуйсан. Тэндээс хүнээс түлш шатахуун авна гэж ярилцаж байсан...Б.Ш, Н нарын унаж явсан тээврийн хэрэгсэл нь М.Пажиро маркийн 10-24 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. 6 хоногийн өмнө машины эзэн гээд Нарангэрэл гэдэг хүн Төв аймгийн Баянчандмань сумаас ирж аваад явсан...гэх мэдүүлэг /2хх-20х/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Энхбатын өгсөн:“...Би 2022.04.05-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Жагаа над руу яриад “манай гудамжинд Портер ирчихээд байна, би ажилтай байна. Чи очоод үзчих гэж хэлэхээр нь би очоод нөгөө портерыг нь үзсэн чинь портерт 2  эрэгтэй хүн байсан. Тэгээд нэг хүн бууж ирээд зарна гээд үнээ хэлэхгүй байсан. Надад “нэр шилжихгүй шүү дээ” гэхээр нь би “яасан” гэж хэлсэн чинь Б.Ш гэх залуу “3 жилийн өмнө хүнээс авсан, би автомашины эзэмшигчийн төрсөн дүүгээс нь авч байсан юм” гэхээр нь би Жагаатай видео чатаар залгаад Б.Ш гэх залууг яриулсан. Тэгээд ярилцаж байгаад 1.500.000 төгрөгөөр авахаар болсон. Оношилгоо, торгуулийг нь үзсэн чинь оношилгоондоо ороогүй, 160.000 төгрөгийн торгуультай байсан. Тэгээд тэр оношилгоо, торгуулийг хасаад 1.400.000 төгрөгөөр тохирч, манай хашаа луу оруулж тавьсан. Тэгээд Б.Шаас иргэний үнэмлэхээ гаргаад ир гэхэд надад байхгүй, жолооны үнэмлэх байна гэхээр нь би заавал иргэний үнэмлэх эсхүл лавлагаа аваад ир гэсэн. Би Б.Шын иргэний үнэмлэхний ар талд нь өөрөөр нь надад зарсан болно гэж бичүүлэн гарын үсэг зуруулан авсан. Б.Шаас утасны дугаараа өгөөч гэхэд би утсаа ломбарданд тавьсан. Одоо мөнгөтэй болохоороо авна гээд Б.Ш, түүний эхнэр хоёрын утасны дугаарыг авсан. Тэгээд би Хаан банкнаас 1.400.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Уг автомашиныг авсанаас хойш 4 хоногийн дараа асаах гэсэн боловч асахгүй байсан. Тэгээд засварчин авчирч засуулсан. Уг автомашиныг авто тээврийн төвөөс нэр шилжүүлж болох, оношилгоо, татвар, торгууль зэргийг асуухад нэр шилжихэд хориг саад байхгүй гэж хэлсэн. Тэгээд автомашиныг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр улсын дугаарыг сольж өөр дээрээ шилжүүлэн авсан....нийт 600.000 төгрөгийн засварыг хийлгэсэн...манай найз Жагаа уг автомашиныг өөрийнхөө нэр дээр нотариатаар баталгаажуулан авчирч Авто тээврийн төвд миний нэр дээр шилжүүлэн өгсөн...Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар гэж портер засаж, зардаг хүний ахынх нь нэр дээр гэрчилгээний эзэмшигчийг шилжүүлж 4.300.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /2хх-25х/,

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Амаржаргалын өгсөн:...Тухайн үед миний утсыг хаанаас олсоныг нь хэлж мэдэхгүй байна. Өглөө эрт 07 цагийн үед над руу танихгүй дугаар залгаад “та хямдхан портер авах уу” гэхээр нь “ах нь портер авахгүй” гэхэд эхнэр хүүхэд өвдөөд яаралтай мөнгөний хэрэг гарсан тул задаргаанд ч хамаагүй өгчихмөөр байна гэхээр нь би Энхбаттай холбож өгсөн. Тэрнээс биш би тэр Б.Ш гэх залууг огт танихгүй. Би Да-Хүрээ зах дээр сүүлийн 10-аад жил хуучин машин зарж байгаа. Тэнд байдаг хүмүүсээс миний дугаарыг авч холбогдсон байж магадгүй...Би тухайн автомашиныг Ц.Энхбаттай нийлж засаж янзалсан. Би өөрөөсөө 1 сая орчим төгрөг гаргасан. Гэхдээ ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүний өмчийг байхгүй болгосондоо харамсаж, жинхэнэ эзэмшигчид нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр портер авч өгсөн...гэх мэдүүлэг /2хх-27-28х/,

 

5.Супер портер маркийн тээврийн хэрэгслийг 7.750.000 төгрөгөөр, Самсунг А70 маркийн гар утсыг 516.700 төгрөгөөр үнэлсэн Эй Жэй Жэй Эм ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-37-48х/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт:

 

            -Д.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-159х/,

-Б.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-157х/,

-Д.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2хх-85х/,

 -Б.Шын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2хх-88х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Д.Н, Б.Ш нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдлийн тухайд:

Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

            “Хүч хэрэглэж” гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэхгэмт хэргийг хуульчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т: ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан байна.

 

“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хэрэглэсэн байхыг ойлгох юм.

                                                      

Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн холбогдох хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 03 дугаар тогтоолд “Зэвсгийн чанартай бусад зүйл гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий /тухайлбал хайч, сэрээ, сүх, хөрөө, халив (отвёртка), хүрз, өрөм, лоом, гал тогооны болон сахлын хутга г.м./ эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох /тухайлбал, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис г.м./ эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

 

Зэвсгийн чанартай бусад зүйлийг тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэжээ.

 

Б.Ш Д.Нтой бүлэглэн, бусдад хутга тулгаж, автомашин барьцаалах талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Тоёота Приус-20 маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ, хүргэлтийн үйл ажиллагаа явуулж байсан хохирогч А.Эын тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж, яллагдагч Д.Н нь тухайн машины хойд талын суудалд сууж, улмаар хохирогчийн хоолойд хүйтэн зэвсэг хутга тулгаж, хойд талын суудалд албадан суулгаж, жолоочийн хойд талын хаалганы хатавчийг хутгаар сийчин цоолж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлж, хохирогч А.Эын эзэмшлийн 00000 улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг болон түүний баруун гарынх нь ядам хуруунд зүүсэн байсан шигтгээтэй монетон бөгжийг дээрэмдсэн үйлдэл нь Дээрэмдэхгэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Д.Нийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдлийн тухайд:

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж хурьцал үйлдэх хэлбэрээр илрэх бөгөөд шүүгдэгч Д.Н нь хохирогч болох А.Эын бие махбодид хүч хэрэглэж, бусдын хүсэл зоригийг үл харгалзан хүчиндэх гэмт хэрэг үйлджээ.

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгсдөг бөгөөд хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүй юм.

 

Шүүгдэгч Д.Н нь хохирогчийн бие махбодид хүч хэрэглэж, бусдын хүсэл зоригийг үл харгалзан бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ гэмт хэрэг нь зөвхөн гэмт этгээд болон хохирогч хоёрын хооронд үйлдэгддэг, өөр бусад хэн нэгэн этгээд оролцдоггүй бөгөөд тухайн цаг хугацаанд болоод өнгөрдөг онцлогтой.

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй.

 

Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлэхийг хүсэж байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь элбэг. Иймд хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл бүрдсэн байна гэж үзлээ.

 

Д.Нийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдлийн тухайд:

 

Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүний эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг.

 

Иймд Д.Н нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор иргэн Д.Жамъянчагнаагийн эзэмшлийн хадлангийн талбай дээр нэг өдөр ажиллахдаа, Д.Жамъянчагнааг Ш.Оюундалай гэх хүнээс өвс зарж борлуулсан, үлдэгдэл мөнгө болох 1.250.000 төгрөг авах ёстойг мэдэж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ш.Оюундалайтай утсаар холбогдож өөрийгөө Д.Жамъянчагнаа гэж ойлгуулан, өвсний үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Жамъянчагнаад шилжүүлэх байсан мөнгийг, өөрийн Хаан банкны 00000 тоот дансаар шилжүүлэн залилан авч цааш нь өөрийн хэрэгцээнд захиран зарцуулж буй үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Б.Ш, Д.Нийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдлийн тухайд:

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Б.Ш, Д.Н  нар нь бүлэглэн, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр, Цайдамын нуур гэх газар хохирогч Б.Өлзийтөгсийн эзэмшлийн Хуандей Портер маркийн, 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Самсунг А-70 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Б.Ш, Д.Н нар нь хохирогч Б.Өлзийтөгсийн эзэмшлийн Хуандей Портер маркийн, 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Самсунг А-70 маркийн гар утсыг хулгайлан  аваад цааш  бусдад худалдсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  шинжийг бүрэн хангаж байна.

                                                   

Эрүүгийн хуульд хэргийн үйлдэл холбогдол болон хамтран оролцсон, зохион байгуулсан зэргийг эрүүгийн хуульд дараах байдлаар хуульчилсан байна. Үүнд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан:...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж,

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан:...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ гэж тус тус хуульчилжээ.

                                  

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон ургийн овогт Бат-Эрдэнийн Б.Ш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Н нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд Б.Ш, Д.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

1.Д.Н, Б.Ш нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч А.Эын 00000 улсын дугаартай, Тоёота приүс-20 маркийн автомашин болон монетон бөгжийг дээрэмдэж 10.250.657 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан учруулсан, мөн яллагдагч Д.Н нь хохирогч А.Эын хүсэл зоригийн нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдлийн хувьд:

 

-хохирогч А.Эд 00000 улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашин болон монетон бөгжийг хүлээлгэн өгсөн байна. Харин хохирогч А.Э нь эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг ирүүлээгүй, хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч А.Э нь эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.Ш, Д.Н нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. /1хх-164х/,

 

Хоёр. Д.Н нь хохирогч Ц.Цогтгэрэлийн Самсунг А-51 маркийн гар утсыг нь залилан авч 559.700 төгрөгийн, мөн гар утасны гадуурх хавсанд байсан Хаан банкны 00000 дугаарын данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, 4 удаагийн гүйлгээгээр нийт 341.500 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлсан үйлдлийн хувьд:

Д.Н нь Ц.Цогтгэрэлд 901.200 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдөөгүй байна. Самсунг А-51 маркийн гар утсыг 559.700 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-193-194х/, иргэн Ц.Цогдэлгэрийн Хаан банкны 00000 тоот дансны хуулга /1хх-198х/,           

 

Гурав. Д.Н нь хохирогч А.Тг залилж, 1.250.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийн хувьд хохирол төлөгдөөгүй байна.

 

Дөрөв. Яллагдагч Д.Н, Б.Ш нар нь бүлэглэн, хохирогч
Өлзийтөгсийн 00000 улсын дугаартай Хуандэй портер маркийн тээврийн

хэрэгсэл болон Самсунг А-70 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 8.266.700 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн байна. /2хх-162х/,

                                                                                                            

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан :...гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Б.Ш, Д.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт :...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Ш, Д.Н нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас:

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Боржигон ургийн овогт Бат-Эрдэнийн Б.Шт 8 жилийн хугацаагаар хорих ялаар,        

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Д.Нид 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хаалттай хорих ангид ял эдлүүлэх саналыг гаргаж байна.

 

Шүүгдэгч Б.Ш, Д.Н, тэдгээрийн өмгөөлөгч...Өнөөдөр шүүгдэгч Б.Ш, Н нар хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал, өмчлөх эрхий эсрэг гэмт хэргээр ял сонсоод зогсож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт учруулсан 2 сая төгрөгийн хохирлын хувьд Н өндөр настай ээжийн хамт байдаг тул өөрөө төлж барагдуулна гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хэрэглэж өгнө үү. Б.Шын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хялбар аргааг мөнгө олох гэж эдгээр үйлдлүүдийг хийсэн гэдэг. Б.Шын хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг хэрэглэж өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

 Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэрэгт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцүүлэн:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Боржигон ургийн овогт Бат-Эрдэнийн Б.Шт 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                                     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Д.Нид 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                                                

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял  тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Таслан сэргийлэх арга хэмжээ арга хэмжээний талаар:

 

-Д.Нийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай” тогтоолоор баривчилсан болно. /1хх-н 66/ 

-2022.05.03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ийн 2022/ЦХШЗ/ЗЗб/я дугаартай захирамжаар Д.Нийг 2022.05.03-ны өдөр яллагдагчаар 1 cap цагдан хорьсон байна. /1хх-н 98-100/,

-2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ийн 2022/ЦХШЗ/435 дугаартай захирамжаар Д.Нийг 2022.06.02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 1-р хугацааг сунгасан байна. /1хх-н 116-117/,

-2022.06.30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/513 дугаартай захирамжаар Д.Нийг 2022.07.02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 2-р хугацааг сунгасан байна /1хх-н 129-131/,

-2022.08.01-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/574 дугаартай захирамжаар Д.Нийг 2022.08.02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 3-р хугацааг сунгасан байна. /1хх-н 135-137/,

-2022.08.26-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/636 дугаартай захирамжаар Д.Нийг 2022.09.02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 4-р хугацааг сунгасан байна. /2хх-н 136-138/,

2. Б.Шыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай” тогтоолоор баривчилсан болно. /1хх-н 72/,

-2022.05.03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/337/я дугаартай захирамжаар Б.Шыг 2022.05.03-ны өдрөөс яллагдагчаар 1 cap цагдан хорьсон байна. /1хх-н 106-107/,

-2022.06.02-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/437 дугаартай захирамжаар Б.Шыг 2022.06.03-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 1-р хугацааг сунгасан байна. /1хх-н 112-114/,

-2022.06.28-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/507 дугаартай захирамжаар Б.Шыг 2022.07.02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 2-р хугацааг сунгасан байна. /1хх-н 132-134/,

-2022.08.01-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/575 дугаартай захирамжаар Б.Шыг 2022.08.02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 3-р хугацааг сунгасан байна. /1хх-н 146-147/,

-2022.08.23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/634 дугаартай захирамжаар Б.Шыг 2022.09.02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 4-р хугацааг сунгасан болно. /2хх-н 133-135/,

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Шын цагдан хоригдсон 184 хоногийг, Д.Нийн цагдан хоригдсон 184 хоногийг тус тус  эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:                  

 

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Бат-Эрдэнийн Б.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Доржхандын Нтой бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 - Шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад Бат-Эрдэнийн Б.Штай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн,

 

- мөн Шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

-мөн Шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Боржигон ургийн овогт Бат-Эрдэнийн Б.Шт 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                                     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Д.Нид 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                                                                

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нид 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Нид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Нийн нийт биечлэн эдлэх  ялыг 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Шын цагдан хоригдсон 184 /нэг зуун наян дөрөв/ хоногийг, Д.Нийн цагдан хоригдсон 184 /нэг зуун наян дөрөв/ хоногийг тус тус  эдлэх ялд оруулан тооцсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Ш оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, Д.Нид оногдуулсан 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Төв аймгийн Баянчандмань сум, Замт баг, Илтийн 12 дугаар гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, Д.Ноос /РД:00000/ 901.200 /ёсөн зуун нэг мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цогтгэрэлд, мөн 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Т нарт тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ноос /РД:00000/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 18.000 /арван найман мянган/ төгрөгийг  Сүхбаатар дүүгийн 1 дүгээр хороо, Элчингийн 9 дүгээр гудамжны  Скай плаза Бизнес төвд байрлах хөрөнгийн үнэлгээний “Дамно”ХХК-нд  /утас:318784/ олгосугай.

 

          8. Хохирогч  А.Э  нь  эрүүл  мэндэд  учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.Ш, Д.Н нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй  үлдээсүгэй.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг эмэгтэй хүний дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            10. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ш, Д.Н нарт урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                                 

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН

                                          

                                    ШҮҮГЧИД                               Д.МӨНХТУЯА

 

                                                                                          Н.БААСАНБАТ